3 өрөө байр тасархай машин


ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА гэсэн чинь ийм хариулт өгч байх юм. Би бэрд биш л дээ, гэхдээ яахав хариултын чинь эрэлд гарлаа. Гарч яваад доорх зүйлүүдийг бэлдлээ.

Үнэндээ сайхан машин, сайхан өөрийн гэсэн гэр оронтой байх нь юу юунаас ч илүү чухал. За тэгээд тэнд нь хайртай гэр бүлээрэй байвал ярих ч юм байхгүй. Ажлаа хийгээд амар тайван амьдрах боложмтой. Гэтэл өнөөгийн монголд маань ийм боломж бололцоо үнэхээр байхгүй байгаа нь харамсалтай. Байр гэдэг асуудал бол хүн болгоны толгойны өвчин. Ингээд энэ удаа би байр машин өгөх гээд байгаа юм биш, блогоо сайн ажлуулаад гайгүй болоод ирэхээрээ хэзээ нэгэн цагт байр машины урамшуулалт явуулдаг болноо….гэсэн , тэр үед харин авах талаар бодоорой, одоо зүгээр л сая ам.доллартой болчихлоо, хаана байр авах вэ гэж жоохон мөрөөдье….хэхэ

“Форбес” сэтгүүл нэг сая ам.доллароор дэлхийн улс орнуудад ямар байр худалдан авч болох талаар судалгаа явуулсан байна.

Ёсорхог англичуудтай хөрш болж Лондонд суурьших бол хотын төв дэх Primrose Gardens дүүрэгт нэг унтлагийн өрөө, нэг угаалгын өрөөтэй жижгэвтэр байр авах боломжтой. Харин Хонгонкод нэг сая ам.доллартой хүн далайн эрэг дагуух сүүлийн үеийн тохилог, шинэ хороололд гурван унтлагын өрөөтэй, 825 фүүт /1 фүүт=30.48 см/ талбай бүхий орон сууц худалдаж авах болно.

Австралийн Сидней хотноо 1,050 фүүт талбайтай, хоёр унтлагын өрөө, том угаалгын өрөөтэй сууц авах бол Өмнөд Африкийн Кейч таунд 1.05 сая ам.доллароор дөрвөн унтлагын өрөө, хоёр угаалгын өрөөтэй, усан сан, үзэсгэлэнт цэцэрлэг бүхий тансаг хувийн байшин авах боломжтой.

Буэнос-Айрес, Аргентин
Дөрвөн унтлагын өрөө, мөн тооны угаалгын өрөө, хоёр тагттай энэ байрны нийт талбай 3800 фүүт /1 фүүт=30.48 см/. Байшинг бүхэлд нь нарсаар шаллаж, зочны өрөөг ил зуух болон бусад шаардлагатай зүйлээр тохижуулсан байна. Хоолны өрөөг ч хамгийн сүүлийн үеийн загвараар засчээ. Үйлчлэгч, ажилчдыг байрлуулах өрөө, угаалга хийх тусгай өрөө бүхий энэ байшинг 1.1 сая ам.долларын үнэтэй.

Нью-Йорк, АНУ
Нэг сая ам.доллароор эрх чөлөөний эх орон болсон Америкийн Нью Йорк хотын Манхеттен дүүрэгт нэг унтлагын өрөө, нэг угаалгын өрөө бүхий 647 фүүт /1 фүүт=30.48 см/ талбайтай орон сууц худалдаж авна. Байрны тагт 45 фүүт талбайтай, сууцыг бүхэлд нь цагаан царсаар шалласан.

Венец, Итали
Нэг унтлагын өрөө, угаалга, хоол, галын өрөөтэй 915 фүүт /1 фүүт=30.48 см/ талбай бүхий орон сууц 1.02 сая ам.долларын үнэтэй байгаа аж. Мэдээж байрыг маш сайн тохижуулсан, сайн чанарын модон шалтай.

Ламу Исланд, Кени
Энэтхэгийн далайн эрэг дээрх XVIII зуунд барьсан хуучны тансаг шилтгээн 1.1 сая ам.долларын үнэтэй. Эргэн тойрон дахь үзэсгэлэнт байгаль, эргийн элс, хөх тэнгэр, тэнгис танд диваажинг санагдуулах магад. Байшин дөрвөн унтлагын өрөөтэй, өрөө бүр иж бүрэн тохижуулсан угаалгын өрөөтэй.

Берлин, Герман
Европ тивийн хамгийн ухаалаг хүмүүстэй хөрш болохыг хүсвэл Герман улс тохиромжтой. Учир нь эрдэмтдийн судалгаагаар германчуудын дундаж IQ 107 байсан гэдэг. Гэхдээ тус улсын нийслэл Берлин хотын төвд хоёр унтлагын өрөөтэй, маш сайхан тохижуулсан, 4-6 хүнтэй гэр бүлд тохирох, дэлгүүр, зоогийн газартай ойрхон орон сууцыг 990 мянган ам.доллароор авч болно.

Шарм-эль-Шейх, Египет
Улаан тэнгисийн эрэг дагуух тансаг хорооллолд амины сууц авна. Дөрвөн унтлагын өрөөтэй, дорнын маягаар тохижуулсан, үзэсгэлэнт цэцэрлэг, усан сантай байшин 982 мянган ам.долларын үнэтэй. Эдгээрээс гадна спорт танхим, саун ч бий. Нэг үгээр хэлбэл 982 мянган ам.доллароор тансаг амьдралд хэрэгтэй бүхнийг авах болно.

Парис, Франц /1.04 сая ам.доллар/
Дурлалын хот Парист аж төрөх нэгэн цэвэрхэн хорооллын тохилог байрны мансард буюу нэг унтлагын өрөөтэй, 615 фүүт /1 фүүт=30.48 см/ талбай бүхий сууц авах болно. Иж бүрэн тавилгатай, зочны өрөө нь ил зуухтай, уламжлалт хэв маягаар тохижуулсан хүүхэдгүй залуу гэр бүл, ганц бие хүмүүст тохирох байрыг 1.04 сая ам.доллароор авах боломжтой.
Шарм-эль-Шейх, Египет
Улаан тэнгисийн эрэг дагуух тансаг хорооллолд амины сууц авна. Дөрвөн унтлагын өрөөтэй, дорнын маягаар тохижуулсан, үзэсгэлэнт цэцэрлэг, усан сантай байшин 982 мянган ам.долларын үнэтэй. Эдгээрээс гадна спорт танхим, саун ч бий. Нэг үгээр хэлбэл 982 мянган ам.доллароор тансаг амьдралд хэрэгтэй бүхнийг авах болно.

Монреаль, Канад
Монреаль хотноо сүүлийн үеийн гурван унтлагын өрөө, гурван угаалгын өрөөтэй, хоёр давхар хувийн байшин 1.05 сая ам.долларын үнэтэй. Байшингийн ард жижигхэн цэцэрлэгт та хүссэн ургамалаа тарьж болно. Тохилог зочны өрөө, гурван ил зуухтай, давхаруудыг дугуй шатаар холбосон. Цөөн ам бүлтэй /3-5/ гэр бүлд тохирох сууц юм.

Дублин, Ирланд
Ирландын Дублин хотын төвөөс 5 милийн зайтай, 1,200 фүүт /1 фүүт=30.48 см/ талбай бүхий гурван унтлагын өрөөтэй орон сууцыг нэг сая ам.доллароор авч болно. Дээд зэрэглэлийн хороололд, найрсаг хөршүүдтэй тохилог сууц цөөн ам бүлтэй гэр бүл, ганц бие хүмүүст тохирно.

Москва, ОХУ
Нэг сая ам.доллартой хүн Москва хотын төвөөс холгүй байрлалтай хоёр унтлагын өрөө, нэг угаалгын өрөө бүхий 826 фүүт талбайтай боломжийн орон сууц худалдан авч болно.

3 thoughts on “3 өрөө байр тасархай машин

Leave a comment