Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ!

Posted by zsonor on May 13, 2009


Одоогоос олон жилийн өмнө эх орон, газар нутаг, ард түмнийхээ төлөө үнэн үгээ хэлж байсан нэгэн хүний сайн үр, айлын төвшин ноён нуруу, хүүхдийн сайн эцгийг мөн олуулаа нийлж их л муухаагайр хэлж байсан шиг санагдах юм. Гэхдээ би тэр үед бага байсан, тэр бүгдийг ойлгож ч байгаагүй ч өнөөдрөөс эргээд харж байхад, түүний талаар бичсэн зүйлүүдийг уншиж байхад өөрийн эрхгүй харамсдгаа нуух юун. Хамгийн сүүлд түүний үхэлийн талаар бичсэн нийтлэл байсан бөгөөд одоо ч надад уг нийтлэл хадгалаастай байдаг юм. За за хамаагүй ингээд яриад байвал улс төр лүү орчихно. О.Дашбалбар гэдэг энэ агуу хүний бичсэн шүлэг, шүлгэнд нь орсон үг бүр ямар хүчтэй, яасан үнэн, ямар чадалтай байгаа вэ гэдгийг би унших бүртээ боддог юм. Тэр тусмаа одоо хүргэж байгаа Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ, Тэнгэр шиг бай шүлэгнүүд нь….

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ!

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

1980 он, Москва хот.
О.Дашбалбар

About these ads

2 Responses to “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ!”

  1. chimka said

    Үнэхээр агуу…энэ хүнийг бид мянга мянган жил сая сая жил шүтээд барашгүй тийм агуа их хүнлэг үнэнч шудрага мундаг хүн шүүдээ…Би энэ хүнийг бишэрч хүндэл явдаг тэгсээр ч байх болно!

  2. nomio said

    Gaihaltai shuleg. Gehdee ene shuleg ni deer oguulj bga shig humuustei haritsan gedeg butehguiee. Gehdee bi hicheedeg.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: