Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

О.Дашбалбар – Залуус дүү нартаа хүргэх шүлэг | СОНСОХ + ТАТАХ

Posted by zsonor on October 3, 2010


http://zsonor.files.wordpress.com/2010/10/dashbalbar.jpg?w=200&h=245

Амралтын өдрөөр сайт даа нэлээн цаг гаргалаа. Эртнээс л унших юмсан гэж бодож байсан яруу найрагч Очирбатын Дашбалбаргуайн Залуус дүү нартаа хүргэх шүлгийг уншиж та бүхэндээ зориулж байна. Мөн таалагдвал татаж авахаар хамт орууллаа.

Өмнө нь Тэнгэр шиг бай нэртэй шүлгийг нь уншиж та бүхэнд зориулсан. Өөр шүлэг уншиж та бүхэндээ чадахаараа хүргэх болно оо. Харин сэтгэгдлээ үлдээхээ бүү мартаарай. Тэгэж л намайг дэмжээрэй…

ТАТАХ

Залуус дүү нартаа хүргэх шүлэг

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэж суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ
Өвөл болохоос урьтаж ээждээ нэг очоорой!
Эгэмний чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү…
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо
Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм
Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлан явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног өдрүүдийн жаргалтай үедээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!

Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь “хүү минь” гэсээр босож ирнэ.
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийн хойморт Алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг чи мэдэрнэ.
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна
Тансаг сайхныг нь бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи…
“Моод” хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс илүү
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи

Дээдийн номтой мэргэдийг эрж дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шүү!
Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан “өөрийгөө” л
Ээж, аав хоёртоо хүргэж өг!
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!
Учир мэдэхгүй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас ус уулгахын дайтай
Андуурч эндүүрч явлаа.
Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу…!
Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
“Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа”гэж ээжид минь хэлсэн гэдэг
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү
Чи зэмлэл хүлээж зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй…
Алдааг минь та нар бүү давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!
Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

About these ads

36 Responses to “О.Дашбалбар – Залуус дүү нартаа хүргэх шүлэг | СОНСОХ + ТАТАХ”

  1. ерка said

    Тиймээ энэ бол үнэхээр сайхан шүлэг болжээ.Хотод ирсэн оюутанууд минь эцэг эхийн явуулсан мөнгөөр нь шоу цэнгээж зохиож охид хүүхнүүдтэй цагыг шал дэмий өнгөрөөж байдаг.Хүмүүсээ “Амьдаа бие биенээ хайрлацгаая”-гэсэн Даш ахын сургаалыг ойлгох хүн одоо алга болжээ.Ингэж бодохоор нүдэнд өөрийн эрхгүй нулимс хурах юмдаа.аав ээжээ биш одоогийн залуус архи тамхи хүүхэн 3-аас өөр юм бодохоо больж.
    Үзээд өнгөрөх амьдаралыг мөнхиин юм шиг бодож
    Үдлээд буцах хорвоог үүрдийн юмшиг бодож
    Залуу идэр насаа хөгширөхгүй юм шиг санаж
    Замба тивийн элгэн дээр туулж яваа ард иргэд минь ээ одооноос жааханч гэсэн ухаантай байж улс ороноо хөгжүүлэхийн төлөө хамттаа тэмцэзгээе!

  2. uka said

    uneheer goy shuleg shu
    sonsson chin dotor neeh goy bolchloo hehe
    tsaashdaa dandaa goy shulguud tawij bgarai

  3. aagii said

    goy shuleg shu tiim e

  4. nomio said

    tiim bn. Ih unen ugtei shuleg bn. Iim shulegnuudiig sonsohoor taviad bval tataj avaad mp-iidee haayaa sonsood yavbal goe yum bnda

  5. tsooj said

    Bayarlalaa

  6. daria_0227 said

    goy shuleg bn

  7. belov_23 said

    good luck to you

  8. nyamba said

    zaluusa porno site bish iim shule unshij hun gedgee iluu ih medreed mongolulsiinhaa toloo hodolmorloy

  9. gogo said

    сайхан шүлэг шүү. Өнгө алаг энэ хорвоо дээр
    Өөрийн сайндаа чи төрөөгүй!
    Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
    Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла! энэ хэсэг нь миний сэтгэлийг үнхээр их хөдөлгөдөг. үнэн шүү залуусаа ижий аавыгаа амьдад нь л хайрлаж хүнэлж байгаарай.

  10. uransanaa said

    уулын орой дээр суун монгол нутгынхаа уул толгод,булаг шанд,талаар нэг бэлчээрлэн байгаа мал,дэл сүүлээ хийсгэн салхи татуулан давихих адуун сүрэгийг харж суухад самсаа шархиран нүдний нулимас өөрийн эрхгүй бөмбөрөн эх нутгаараа бахархах сэтгэл төрөх юм.

  11. оогий said

    Nadad saihan sanagdlaa.Aaw eej 2goo sanaj bgaa setgeliig mini bur hodolgochihloo. Gants oyutanuud ch bish buh humuus dahin dahin sonsoosoi.

  12. баяраа said

    goy shvleg dahiad uur olo goe shvleg unshaarai

  13. nomin said

    hund uhaaral hairalhaar iim shuleg bichdeg hun tsuuhun shuu.gehdee ene shulegiig zaawal huduunii zaluuchuud aaw eejdee ochihgui achiig n hariulahgui bn gedgeer n bish hotiin huduunii yalgaagui etseg ehiigee hairlaj gaduur dotuur tsag nuhtsuuj zugaatsaj,uuriin huwiin jargalaa huuj yawj baihiin orond uurtuu aaw eejdee eh orondoo heregtei zuiliig hiij munh bish ene orchlond aaw eejiigee baigaa deer n bayarluulj yawah estoi yum bn gej oilgoloo

  14. altaa said

    zohioson zohiolch ni uuruu aguu hun bsiim shvv

  15. tsendee said

    oird iim saiha yum sonsoj medreegui yum bna dotor sonin bolood uilchihlaa, bayrallaa.

  16. dbs said

    zuer l gaihamshigtai shuleg bn barag uilah shahlaa

  17. mb said

    gaihaltai bugdere aaw eejdee bayrallaa hairtai shu gj heltsgeey

  18. dambaa said

    eej aaw 2doo mash ih hairtai hee bas dashbalbar guiad

  19. moon said

    go go bn oor zon doo shuleg tawiaraaa

  20. ishdorj said

    zaluusaa ukhaaraarai hooy sonsood vzeerei za negiig bodogduulna shvv za

  21. rockmandul@yahoo.com said

    гоё шүлэг байнаа яаж татаж авах вэ

  22. sonsogch said

    ямар сайхан шүлэг вэ? татаж авч болохгүй юм
    яаж татах вэ?

  23. bayka said

    cain buteeluudiin neg hamgiin cain ni ene shulgiig hun buhen zureh cetgeldee shigeegeecee

  24. n0th1ng_pRo said

    http://www.youtube.com/watch?v=QzaOaDXdKiQ&feature=player_embedded
    Эндээс сонсвол үнэхээр урамтай юм аа… Танай сайт иймэрхүү шүлгүүд тавиад байвал сайн л байна .Одоогийн залуусын тархийг цэвэрлэх цаг нь ирсэн бололтой

  25. t-ara ji yeon said

    Энэ үнэхээр сайхан болжээ эндээс шүлэг сонсож баймаар юм байна шүү залуусааа

  26. enhmaa said

    zuw ugtei shulguud bijdeg setgehuin tsar hureen gaihaltai

  27. soyoloo said

    saihan shuleg shuu 10jild baihdaa uran zohioliin hicheel dreee tseejjlej bailaa hehe dahiad unshihad goy bn shuu. odoo ene shulgiig ih surguuliinhaa urlagiin uzleg deer orchuulj unshih gj bgaadaa bayrtai bn.

  28. togtokh said

    үнэхээр гайхалтай 10жилд байхдаа зүгээр л цээжилдэг байсан юм байна одоо бол нулимс цийлэгнээд л сууж байна.МАСК-ийн үл мэдэх цэцэгхэн хотхонд билүү тэрэн дээр МС сүүлд нь шүлэг уншаад дуусдаг яг тэр хэсгийг оруулаад өгөөч.

  29. aviraa said

    mash saihan shuleg bna

  30. vneheer gaihaltai !!!!

  31. amjilt said

    баярлалаа ийм сайхан ухаарал хайрласан шүлгийг залууст хүргэж байгаад

  32. Angaragmaa said

    haltaitlaa uillaa daa. uneheer setgelee shingeej bichsen bololtoi ug bur n tolgoid buugaad bh yum.

  33. Bayraa said

    bayrlalaa goe vnen vg bna

  34. B.Munkhbayar said

    vneheer setgeliig mini sergeesen shan shvleg bna Hvnii zvrh setgelees garsn shvleg oor hvnii zvrh setgeld shingeh ymaa

  35. enhee said

    үнэхээр сайхан үнэхээр л үнэн үгтэй шүлэг энэ шүлгийг ЕБС-ийн сурагчдад зааж эндээс ухаарлыг авахуулах юмсан

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: