Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Archive for the ‘Видео’ Category

Клип – Энхдөл “Сүүлчийн захидал”

Posted by zsonor on June 7, 2009

Сүүлийн үед нэг муу ёрын дуунд их дуртай болоод сонсоод байгаа. Уг нь бол нэг их тийм тааламжтай дуу биш ч дууных нь үг , ая нь нэг л чихэнд эвлэгхэн бас дуучных нь хоолойд тохирсон зүгээр дуу шиг санагдаад байгаа юм. Тэгээд л дуртай болоод сонсоод байгаа. Хэрэв танд ч мөн Энхдөлийн өөрийнх нь зохиосон Сүүлчийн захидал хэмээх дуу таалагддаг бол ороод үзээрэй. Өмнөх Шинэ монгол дуу цувралаараа уг дууны аудио г хүргэчихсэн болохоор энэ удаа клип, дууных нь үгтэй хамт нийтлэж байна.

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 4 Comments »

БИ ЧАМД ХАЙРТАЙ МУСК (кино татах)

Posted by zsonor on June 3, 2009

1985 онд Монголын залуусыг шуугиулж гарч ирсэн кино бол яах аргагүй БИ ЧАМД ХАЙРТАЙ хэмээх монгол кино билээ. Хэзээ ч хуучрахгүй, хэзээ ч мартагдахгүй бүтээлүүдийн нэг бол яах аргагүй энэ кино. Дэлгэцэнд гарснаас хойш 24 жилийн нүүрийг үзэж байгаа ч тэр үед залуу байсан, одоогийн шинэ үеийн залуусын мөн үзэх дуртай кино яах аргагүй хэвээр байсаар.
Уг кинонд энгийн залуусыг тоглуулснаар илүү үзэгчдэд хүрсэн ч гэж ярьдаг юм билээ. Ямартай ч үнэхээр гоё кино гэж би хувьдаа боддог. Дэлгэр, Үрлээ, Баяраа хэмээх энэ 3н нэр хэзээ ч мартагдашгүй болов уу? За ингээд та бүхэн уг киног татаж аваад үзээрэй. Мессенжерт надаас нэхээд байсан хүмүүсийн хүсэлтээр оруулж байна.

Read the rest of this entry »

Posted in Видео, Кино, Татаж авах | 5 Comments »

Бяцхан багачууд минь үргэлж инээд хөөрөөр дүүрэн байх болтугай

Posted by zsonor on June 1, 2009

Өнөөдөр эх үрсийн баяр, яагаад ч юм энд ямар ч тийм баярын уур амьсгал байхгүй, дээр нь ганцаараа байж л өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд баярлах гээд ч байгаа юм шиг  байх юм. Тиймээс зүгээр сууж чадсангүй YOUTUBE ээс та бүхэндээ бяцхан багачуудын инээж буй аз жаргалтай, хөөрхөн бичлгүүдийг хүргэж байна. Үзээд сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй…. Би л лав дагаж баахан инээлээ, та ч гэсэн дагаад инээнэ гэдэгт би барьсан ч алзахгүй.

Read the rest of this entry »

Posted in Видео | Leave a Comment »

The Secret (кино татах)

Posted by zsonor on May 31, 2009

ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд хандсан уншигчийнхаа хүсэлтээр энэ удаагийн киногоо хүргэж байна.

The Secret хэмээх уг киног өмнө би үзэж байсан юм. Надад таалагдсан. Уг кинонд хүний итгэл, өөрөөс гарах энерги, хүн үнэхээр чин сэтглээсээ хүсэж чадвал хэзээ нэгэн цагт биелдэг. Гэхдээ зүгээр л сууж мөрөөдөж суух биш түүнд хүрэх боломжийг нь, зам нь тохиолдлоор болон тохиолдлын бусаар гарч ирдэг гэх мэтчилэн сайхан амьдрахын арга замын талаар, өөртөө итгэх итглийн талаар эндээс ойлгож авч болно. Миний үзээд дүгнэсэн дүгнэлт.

Ингээд та татаж аваад үзээрэй. Англи хэл дээр кино маань байгаа бөгөөд нэг даралтаар бүгдийг нь татах боломжтой.

Read the rest of this entry »

Posted in Видео, Кино, Танд юу хэрэгтэй байна | 6 Comments »

Клип – Pussycat Dolls – Hush Hush

Posted by zsonor on May 30, 2009

Клип нийтлээгүй удчихаж, өнөөдөр би энүүгээр хит болоод байгаа, хүн болгоны сонсох дуртай дууг хүргэж байна.  Pussycat Dolls – Hush Hush Уг нь албан ёсны хийсэн клип нь надад байгаа ч сайтуудаар байрлуулахаар нийтлэж өгөхгүй зохиогчийн эрх энэ тэр гээд байх юм. Тиймээс олдсон энэ бичлгээ л байрлуулж байна. Таалан соёрхоно уу…

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | Leave a Comment »

Zumba Fitness 06

Posted by zsonor on May 30, 2009

zumba2 Read the rest of this entry »

Posted in Видео, Дасгал, Эрүүл мэнд | 4 Comments »

Нүдээ шалгаарай

Posted by zsonor on May 30, 2009

Нүдний үүргийн талаар ярих нь энд илүүц биз. Хорвоо ертөнцийг харж байгаадаа бид бүхэн баярлаж, түүнийгээ хайрлах хэрэгтэй. Хорвоод мэндлээд ээжийгээ ч болтугай ганц удаа ч харж байгаагүй хүмүүс байна шүү дээ. Тэд минь ямар харамсалтай өрөвдмөөр байдаг гэж бодно. Бүгдээрээ нүдээ сайн хамгаалж, түүнийгээ амрааж байгаарай. Өдөржин шөнөжин компьютер, зурагт ширтэж суугаад хэтэрхий их зовоож байгаа юм биш үү.
Энэ удаа би та бүхний нүдний өнгө ялгах чадварыг шалгах видео тестийг оруулж байна. Та шалгаад үзээрэй. Хэрэв энэ бүгдийг ялгаж чадахгүй байвал яаралтай эмчид очоорой гэж зөвлөмөөр байна. Нүдээ хайрлцгаагаарай…

Read the rest of this entry »

Posted in Видео, Эрүүл мэнд | 3 Comments »

Роботын бүжиг

Posted by zsonor on May 30, 2009

Цаг хугацаа өнгөрч ирээдүй гэж нэрлэх хэзээ ч үл хүрэх тэр цаг хугацаа руу урагшлах тусам бидний эргэн тойрны бүх зүйл өөрчлөгдөж байгааг харж байгаа бизээ. Байгал дэлхий, цаг уур хүн төрөлхтний буруу үйл ажиллагаанаас болж маш ихээр хувирч байна. Робот гэх технологийн бүтээгдэхүүн мөн бидний ажлыг булаадаг боллоо. Нэг хэсэгт нь мэдээж сайхан л даа, харин ингэж энэ бүхэн хөгжих тусам бас бяцхан айдсыг сэмхэн дагуулсаар.

За энэ яахав би нэгэн үзэсгэлэнд тавигдсан яг юунд зориулагдсан робот гэдгийг нь мэдэхгүй ч тэдний хөгжилтэй бүжгийг та бүхэнд сонирхуулж байна. Үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй.

Read the rest of this entry »

Posted in Видео | Leave a Comment »

Zumba Fitness 05

Posted by zsonor on May 26, 2009

zumba2

Read the rest of this entry »

Posted in Видео, Эрүүл мэнд | Leave a Comment »

Цөвүүн цаг, түүнийг гэтлэх өвгөдийн сургааль

Posted by zsonor on May 26, 2009

Шашин, улс төр 2оос би ч их л чадахаараа зугтдаг хүн лдээ. Тэглээ гээд амжилтанд хүрэхгүй юм аа…хэхэхэ ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА гэдэг дээр ороод улс төр, шашны юм нэхэх юм. Гэхдээ энэ нэг их шашин сурталчилсан зүйл биш л дээ.

Дүүгийн хүсэлтээр өнөөгийн бидний байдал, энэ бүхнээс хэрхэн гарах талаар бурхан ч лам Пүрэвбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Та татаж аваад сонсоорой. Надад маш сонирхолтой санагдсан. Үнэхээр эрт дээр үед өвөг дээдэс минь өнөөдрийн болох бүх л процессыг зөгнөж хэлж, түүнээс хэрхэн ангижирах талаар бичиж үлдээсэн юм билээ. Энд бүгд баримттайгаа байгаа. Заавал татаж авч сонсоорой…

Read the rest of this entry »

Posted in Зурхай, Нэвтрүүлэг, Танд юу хэрэгтэй байна, Танин мэдэхүй, Татаж авах | 9 Comments »

Клип – Guys 666 ” Эмзэгхэн хайр”

Posted by zsonor on May 23, 2009

Би ёстой эртний клип оллоо, бас дуу. Бага байхдаа энэ дууг ч мөн их дуулж гүйдэг байж билээ. Одоо ч мартаагүй, үглэхийг нь хүртэл…Найзуудтайгаа нийлж зуны орой шөнөжин сууж дуулна, зуслан дээр очиж  бас баахан орилно. Ер нь л их ХИТ болж байсан дуу. Надаар хэлүүлэтгүй мэдэх биз дээ.Намайг хүмүүс ер нь аягүй өнгөрснөө бодох хоббитой гэдэг юм, хуучин юм дурсах сонирхолтой ч гэж байх шиг. Нэг их хоббисоод байх нь хаашаа юм бэ? гэхдээ иймэрхүү мэтийн дурсамжтай сайхан зүйлийг мартаж болно гэж үү?

Мөн энэхүү клипнээс та бүхэн манай монголын клип бүтээгчидыг ямар хурдан хугацаанд хөгжиж байгааг харах боломжтой.

За ингээд та үзээрэй. Миний өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд инээгээд байх юм…. :D

Read the rest of this entry »

Posted in Видео, Клип | Leave a Comment »

БҮХ ОДОД 8888 сайн санааны тоглолт

Posted by zsonor on May 22, 2009

Posted in Реклам, Сайн санаат - Хүнлэг үйлс | Leave a Comment »

Zumba fitness 04

Posted by zsonor on May 21, 2009

zumba2Зумба фитнессийн ээлжит 4дөх цувралыг оруулж байна. Та нар минь эрүүл байгаарай. Аз жаргал хүсье :)

Read the rest of this entry »

Posted in Видео, Дасгал, Эрүүл мэнд | 1 Comment »

Энхбаяр Элбэгдорж нарын халз мэтгэлцээн (online үзэх)

Posted by zsonor on May 21, 2009

5сарын 21нд болсон МҮОНРТВ ээр гарсан Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигч Энхбаяр, Элбэгдорж нарын хийсэн мэтгэлцээнийг хүргэж байна. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болох нь.
Би өөрөө бол иймэрхүү юманд дургүй лдээ, тэгээд Блог дээрээ улс төртэй холбоотой юм тавьдаггүй юм. Харин тэгсэн чинь ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд маань манай нэг уншигч маань энэхүү мэтгэлцээнийг олоод өгөөч гэсний дагуу ийнхүү хүргэж байна. Ороод тэгээд үзнэ биз дээ. Би л хувьдаа энд байрлуулахаас өөр юм энд хиймээргүй байна, бас олон юм бичмээргүй байна.

Read the rest of this entry »

Posted in Видео, Мэдээ, Нэвтрүүлэг, ярилцлага | 18 Comments »

Universe Best Songs 2009 5-5

Posted by zsonor on May 21, 2009

UBS ТВ ээс явуулж байгаа Universe Best Songs 2009 уралдааныг хүмүүс мэддэг болоод удаж байна. Уг уралдааныг уг нь би эхэндээ үздэг байсан ч дараа нь сайт нь төлбөртэй болсноос хойш ахиж үзэж чадахаа больсон. Эхний үеийн бараг ихэнх бичлгүүд надаа байгаа юм. Тэд нарыгаа тэгэж байгаад байрлуулах болно оо. Ингээд цаг үеэс хоцрохгүйн тулд 5-р үеийн 5дахь өдрийн бичлгийг оруулж байна. Над шиг зовлонтой тулгарсан хүмүүс нь үзнэ биз дээ.
Уг уралдааны талаар би маш их сэтгэгдэл өндөртэй байгаа. Үзээд үнэхээр чадалтай залуусаар, мөн нэг үеэ бодвол бүрэг, ичимхий байсан хүүхэд залуус маань маш их эрх чөлөөтэй, нүүр хагарна гэж ярьдаг шүү дээ. Нэг тиймэрхүү чадалтай болцгоосныг хараад баярлаж байна. Эндээс Монголын шилдэг уран бүтээлчид төрнө гэдэгт итгэлтэй байна.

Read the rest of this entry »

Posted in Видео, Мэдээ, Нэвтрүүлэг, Соёл урлаг | 2 Comments »

Бүжиглэнэ гэж энийг л хэлдэг юм байна

Posted by zsonor on May 20, 2009

Залуусаа бүжиглэнэ гэж энийг хэлдгийн байна. Үнэн тасархай бүжиглэж байгааг та доорх бичлгээс үзэх боломжтой. Эн бол Britains got talent2009 шоу нэвтрүүлгээс авсан бичлэг юм л даа. Аль эрт оруулъя гэж бодож байсан ч ноён YOUTUBE өөр газар байрлуулахыг нь хориглочихсон байсан юм. Тэгээд яахав сураагүйн биш муу аргаа хэрэглээд татаж авч өөр газар тавьж байгаад одоо нийтлэж байна. За олон үгээр яахав та ороод үзээрэй. Үнэхээр тасархай бүжиг гэж энэ л байна даа….

Read the rest of this entry »

Posted in Видео, Нэвтрүүлэг, Соёл урлаг | Leave a Comment »

Овечкин Александр Михайлович TOP 10 GOALS

Posted by zsonor on May 20, 2009

Хоккейн спортын талаар сүүлийн үед бас бага мэдээлэл оруулаад байгаа. Энэ материалыг бэлддэг Батмөнхдөө маш их баярлалаа. Ингээд энэ удаа ОХУ-ын хоккейчин. Зуун жигуурын довтлогч. 2008 оны дэлхийн аврага Александр Михайлович Овечкин ын  шилдэг 10н гоол ыг толилуулж байна. Үзээд уйдахааргүй бичлэг байгаа шүү.

Багадаа л би хоккей гэж өвөлийн цагаар сургуулийнхаа хальтардаг шалан дээр, голын мөсөн дээр  найзуудтайгаа тоголдог байснаас яг үнэндээ миний хувьд тоглож үзээгүй ээ. Аан бас надад нэг тоглоом байсан юм байна. Тэрийг харин сайн балбадаг байсан шүү… :D

Read the rest of this entry »

Posted in Видео, Спорт | 1 Comment »

Zumba Fitness 03

Posted by zsonor on May 20, 2009

zumba2Өглөөнийхөө юмуу оройныхоо дасгалыг аваарай. Өнөөдөр Shakira ийн Hips don`t lie дуун дээр хийдэг дасгалыг оруулж байна. Эрүүл мэндээс гадна хөдөлгөөний эвсэлтэй болно гэдэгт итгэлтэй байна.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО

Read the rest of this entry »

Posted in Видео, Дасгал, Эрүүл мэнд | Leave a Comment »

Охин үрээ хайрла!

Posted by zsonor on May 19, 2009

Эмэгтэй хүнийг хайрлахгүй байхын аргагүй юм даа. Тэр жоохон уяхан, хээрийн салхинаас ч харамлам биендээ ахадсан их ачааг үүрэх нь, өөрөөсөө илүүгээр өрөөлийг агуу их хайраар хайрлаж чаддаг нь, 9н сар хэвлийдээ үрээн тээж төрүүлж өсгөн хүн болгох нь гээд тоочоод байвал тэдний зовлон яасан ч их юм бэ дээ. Гэхдээ тэр бүгд нь тэдэнд жаргал байдгийн болов уу? Тэр бүхнээр тэд маань жаргалтай байж чаддаг юм болов уу? …
Энэ удаа та бүхэндээ Яруу найрагч ЭНХТУЯА гийн ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА нэртэй шүлгийг зориулж байна. Энэ шүлэг маань Бас л завгүй 2т орсон шүлэг бөгөөд энэ ажлаар яруу найрагч Энхтуяатай уулзах завшаан олдсон юм. Тэр үед сониуч зан маань хөдлөөд яагаад ийм шүлгийг бичсэн юм бэ гэхэд “нэг удаа нөхөр маань охиноо загнаад байсан юм, тэгээд би уурлаад биччихсэн юмаа” гэж билээ. Манай найз охин маань энэ шүлгэнд маш их дуртай, түүнийхээ хүсэлтээр бас БАС Л ЗАВГҮЙ 2т санал болгож оруулсан ганц шүлэг маань. :D

Read the rest of this entry »

Posted in Видео, Соёл урлаг, Яруу найраг - шүлэг | 6 Comments »

Шинэ үе – Эхийн залбирал

Posted by zsonor on May 19, 2009

Цагаан дарь эхийн домог гэхээр хүн бүр гадарлаж байгаа байх. Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө Камертон амьтлагийн ийм нэртэй дууг анх сонсож ямар их дурлаж байсан гээч, мөн түүгээр дамжуулан ийм агуу домог байдаг юм байна гэж бодож мэдэж байж билээ. Эх хүн, ээж хүн үнэхээр бүхий л сэтгэл оюунаа нэг л зүйлд чин сэтглээсээ зориулж чаддаг нь хээрийн бор чулууг бурхан болтол шүтэж чадснаар хэн хүнд ил биз ээ. Хорвоогийн бүх ээжүүд минь урт удаан наслаж үр биднийхээ дэргэд өнө удаан жил хамт байгаарай.

Шинэ үе продакшний Эхийн залбирал нэртэй тоглолтыг үзээгүй нэг нь үзээсэй гэж би нийтлэж байна. Та заавал үзээрэй. Бас яг одоо ээж рүүгээ залгаж яриарай за…

Read the rest of this entry »

Posted in Видео, Хошин шог | 1 Comment »

Eurovision 2009-т Норвег тэргүүллээ

Posted by zsonor on May 18, 2009

ОХУ улсын нийслэл Москва хотноо энэ сарын 12 оос 16 хооронд болсон Eurovision 2009 амжилттай болж өндөрллөө. Олон орны шилэгдмэл дуучдыг нэгэн дор цуглуулж авъяасыг нь шалгасан уг уралдаанд Норвегийн дуучин Александр Рыбак түрүүллээ. Тэрээр хийлтэй дуулсан бөгөөд уралдааны төгсгөлд нийт 387 оноо цуглуулан илт давуугаар тэргүүлсэн байна. Харин тоглолтыг зохион байгуулагч орон болох ОХУ 91 оноогоор 11р байранд бичигдсэн бол өнгөрсөн жилийн тэмцээний 2р байрын шагналт Украина 12р байранд сүүл сүүлээ даран бичигдсэн байна.
Eurovision тэмцээний өнгөрсөн жилийн буюу 2008 ялагчаар оросын дуучин Дима Билан байсан бөгөөд тэрээр үнэхээр агуу тоглолтыг үзүүлж чадсан гэдгийг та бүхэн санаж байгаа биз ээ. Уг тэмцээний ялагчийн эх оронд дараагийн тэмцээн зохиогддог учир энэ жил ОХУ д болсон бол харин дараа жил 2010 оны Eurovision Норвег улсад зохиогдох нь гарцаагүй боллоо. Та бүхэн цааш үзэж ямар улс хэдэн оноогоор хэддүгээр байран эзэлснийг болон Александр Рыбакийн бичлэгийг сонирхоно уу.

Read the rest of this entry »

Posted in Видео, Клип, Мэдээ, Соёл урлаг | 1 Comment »

Zumba Fitness 02

Posted by zsonor on May 18, 2009

zumba2Охид бүсгүйчүүдээ, амалсан ёсоороо одоо хоёрдох Зумба фитнессийн бичлгийг оруулж байна. Өглөө оройдоо хийж байхад гэмгүй шдээ. Ер нь нэг үеэ бодвол бидэнд хөдөлгөөний дутагдал маш их болоод байгааг би өөр дээрээ ч харж байна. Өдөржин сургууль дээрээ ангид сууж хичээл хийнэ, тарж ирээд компьютерийн ард сууна, ширээний ард бас л хичээл хийж сууна. Тэгээд л орой болоод унтана. Ажил хийдэг хэдэд маань, тэр тусмаа оффисын ажилтай хүмүүс бол бүр их. Би ямар сайндаа эндээс гарахын тулдаа өөрөө оройдоо нэг 40 мин гүйдэг болоод байхав. Боломжийн зүгээр юм аа. Чихэвчээ зүүгээд л, хөгжим сонсоод л гүйж байтал нэг мэдэхэд л зөндөө гүйчихсэн байх юм. Та ч гэсэн туршаад үзээрэй. Хөдөлгөөн бол эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлаас болж бүх төрлийн өвчний эх үүсвэр тавигддаг шүү дээ. За тэгэхээр миний оруулж буй энэхүү бичлгийг үзээд дагаад хийгээрэй. Би хайж байгаад эхний удаа нэг их хүнд биш, хөнгөхөн хөдөлгөөнтэй бичлгүүдийг оруулж байгаа юм шүү. Хэрэв үзэхэд хүндрэлтэй байгаа бол хүсвэл би татаж авахаар оруулж өгч байж болно шүү.

Танд эрүүл энхийг ерөөе.

Read the rest of this entry »

Posted in Видео, Эрүүл мэнд | Leave a Comment »

Клип – BELLE

Posted by zsonor on May 17, 2009

Le monde est entré Dans un nouveau millénaire
L’homme a voulu monter vers les étoiles
Écrire son histoire Dans le verre ou dans la pierre…

Ээлжитээ өөрийнхөө дуртай клип ийг, мөн дууг толилуулж байна. Энэ удаа та бүхэн Парисын дарь эхийн сүм (Notre Dame de Paris)гэхээр тэр тусмаа үзээрийн муухай царайтай ч сайхан сэтгэлтэй Quasimodo оор хүн бүхэн андахгүй, уг мюзикл ийн BELLE хэмээх дууг хүргэж байна. Энэ дуу бол үнэхээр их миний дуртай дуу байгаа юм. Нэг хэсэг монголд Сэргээш гэж нэртэй хамтлаг энэ дууг дуулж байсан юм. Гэхдээ монгол хэлээр л дээ. Клип энэ тэр нь ч бас нэлээн сүртэй. Энэ дуу бол яах аргагүй хүн бүхэнд таалагдах дуу гэдэгт би эргэлзэхгүй байна. Гоё дуу, өөр магтаад хэлэх үг надад алга.


Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 2 Comments »

“Schnuffel – Ich Hab Dich Lieb” цомог

Posted by zsonor on May 16, 2009

Ер нь надад янз бүрийн дуунууд нэлээн байдаг юм шиг байна аа. Дээр нь монгол дээр үеийн хамтлаг дуучдын болон хүүхдийн дуунууд. Өмнө нь би багадаа үздэг байсан Орос хүүхэлдэйн киноны дуунуудыг тавьж байсан бол одоо Германы Schnuffel гээд эгдүүтэй туулайны  Ich Hab Dich Lieb цомгийг хүргэж байна. Энэ цомгийг манай нэг найз маань надад явуулж байсан юм. Эндээс нэг дуунд нь аягүй дуртай. Ямар дуу гэхээр Schlaf Schon Mein Schatz (Сайхан амраарай миний эрдэнэ). Би сурах гэж зөндөө үзсэн, бас муугүй ээ…хэхэ Нэмээд би доор нь уг цомгийг татахаар болон мөн өөрийнхөө дуртай дууны клипыг үгтэй нь хамт нийтлэж байна. Дашрамд хэлэхэд энэ цомгийг бэлэглэсэн найздаа баярлалаа….

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг, Татаж авах, Цомог | 1 Comment »

Zumba Fitness 01

Posted by zsonor on May 16, 2009

Зиак тэгэхлээр өнөөдрөөс эхлэн бас нэг найзынхаа хүсэлтээр Зумба фитнесс ийн бүжигнүүдийг хүргэж байхаар боллоо.

Урин дулаан цаг хэдийн ирээд хаалга тогшилгүй орж ирчихээд охид бүсгүйчүүдийг минь сандрагаж байгаа бололтой. Гоё сайхан харагдахаас гадна хөдөлгөөн бол эрүүл амьдралын үндэс гэдэг учраас эрүүл мэндээ бодсон ч энэхүү өнөөдрөөс эхлэн оруулж буй бичлгүүд танд хэрэгтэй болох нь дамжиггүй. Эрүүл чийрэг сайхан биетэй, бусдаас сайхан харагдаж, хөдөлгөөний эвсэлтэй болохыг хүсвэл өөртөө та өдөрт ядаж үүнд зориулж 30 минутийг гаргаарай.

Эрүүл биед саруул ухаан оршино.

Read the rest of this entry »

Posted in Видео, Эрүүл мэнд | Leave a Comment »

Клип – Time To Say Goodbye – Andrea Bocelli and Sarah Brightman

Posted by zsonor on May 14, 2009

Өнөөдөр өөрийнхөө бас нэгэн сонсох дуртай дууны клип ийг оруулж байна. Олон хүмүүс мэдэх байхаа мөн танд таалагдах нь гарцаагүй. Хааяа нэг амрах үеэрээ дуурийн стилийн дуу хөгжим, сонгодог хөгжим сонсоод суухад нээх гоё амардаг юм. Энэ дууг би бол харин байнга сонсдог. Өглөө болгон сэрүүлгэн дээр маань яваад л…Ер нь их гоё дуу лдаа. Миний олж уншиснаар бол уг дуу маань анхны хувилбар нь Con te partirò хэмээх нэртэй бөгөөд дууг зохиосон зохиолчид болох Sartori ба Quarantotto нар дуучин Brightman-д зориулж англи үгтэй болгож дараа нь өөрчилсөн юм гэсэн. Юутай ч надад маш их таалагддаг. Сонсоод үзээрэй.Бас дагаад дуулаарай. Би бол байнга дагаж дуулна, даанч үгийг нь одоо болтол сурахгүй л байгаа….хэхэх

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 1 Comment »

Орос хүүхэлдэйн киноны дуунууд

Posted by zsonor on May 13, 2009

Та хүүхэлдэйн кинонд дуртай юу? Би л хувьдаа дуртай. Байнга үзнэ, бас дууг нь сонсоно. Зарим нэг нь итгэхгүй л байх, зарим нэг нь энэ ч тэгэж л таараа гэх биз. Гэхдээ энэ сонин биш ээ. Өнөөдөр би та бүхэндээ багадаа үзэж өссөн оросын сайхан сайхан хүүхэлдэйн киноны дууг толилуулж байна. Би маш их сонсох дуртай. Одоо ч гэсэн сонсоод л сууж байна. Бага насаа санаад л… Үнэхээр ах эгч нарын хэлдгээр бага байхад бодох санах юмгүй сайхан байдаг юм, том болох гэж яараад яадаг юм бэ гэдэг үг их л толгойд санагддаг болоод байгаа шүү. За ингээд та бүхэн минь дуунуудаа татаж аваад сонсоод үзээрэй. Ямар ч бухимдсан ууралсан үедээ энэ дуунуудыг сонсохоор л өөрийн эрхгүй инээд хүргээд инээгээд тайвширчихдаг юм.

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Татаж авах, Хамтлаг дуучдын цомог, Хүүхэлдэйн кино | 3 Comments »

Клип – Ф. Киркоров Челси – Любовь всегда права

Posted by zsonor on May 12, 2009

Миний бие та бүхнээс хүлцэл өчиж байна. Ойрын үед нэт ийн асуудал энэ тэр гээд БЛОГ оо олигтой хөтөлж чадсангүй. Одооноос эргээд өдөр болгон шинэ байх болно оо.

Өнөөдөр би та бүхэндээ Ф. Киркоров & Челси хамтарсан бүтээл  Любовь всегда права дууны клип, мөн мэдээж дууных нь үгтэй хүргэж байна. Сүүлийн үед яагаад дандаа нэг орос дуунууд тавиад байнаа гэж бодож магадгүй. Надад таалаггдаг маань л юм лдаа. Тэгээд сонсдог дуунаасаа байрлуулаад байх болно оо. Тэгээд ч үгтэй нь хамт нийтлэж байгаа болохоор танд ч дагаж дуулахад амар болов уу…

Read the rest of this entry »

Posted in Дууны үг, Клип | Leave a Comment »

The Wrestler (2008) онлайн үзэх

Posted by zsonor on May 5, 2009

Robert D. Siegel ийн бүтээл 2008 оны 12р сарын 17 ноос кино театруудаар гарч өндөр ашиг олсон The Wrestler киног толилуулж байна. Уг кино маань энэ оны 4сарын 21 хүртэл кино театруудаар гарсан ба өнгөрсөн сарын 21нд DVD нь худаалдаанд гарчээ. Драмын жанрт хамаарагдах уг кино нь 109 мин үргэлжилэх ба сэтгэл хөдөлгөсөн мөчөөр дүүрэн сонирхолтой кино болсон гэдгийг үзсэн нэг нь мэдэх бизээ. Ингээд би та бүхэнд уг киног онлайнаар орос хэл дээр үзэхээр хүргэж байна. Хэрэв энэ нь танд хангалтгүй гэвэл би танд англи хэл дээр татахаар оруулж өгч болно шүү. Саналаа бичиж үлдээгээрэй.


Read the rest of this entry »

Posted in Кино | Leave a Comment »

Клип – Филипп Киркоров “Просто подари”

Posted by zsonor on May 5, 2009

Өмнөх клип ээрээ би та бүхэн Филлип Киркоров ын бүтээлийг хүргэж байсан бол энэ удаа мөн ахиад түүний клипийг хүргэж байна. Хэрэв та бүхэн санаж байгаа бол Виа Гра хамтлагийн дуучин Вера Брежнева ийн Любовь в большом городе хэмээх киноны дууны адил мөн энэ киноны дуу болох Просто подари дууны клипийг хүргэж байна. Мэдээж дууных нь үг нь орсон байгаа. Таалан соёрхоно уу…

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 1 Comment »

Fast & Furious 4

Posted by zsonor on May 4, 2009

Кино буланд ер нь нэлээн удаан хугацаанд кино тавигдсангүй. Өнөөдөр харин ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд хандсан Тулгаагынхаа хүсэлтээр FAST AND FURIOUS 4 киног оруулж байна. Энэхүү киног татаж авахаар нийтлэж байгаа бөгөөд одоогийн байдлаар шууд үзэхээр арай олж чадсангүй. Уг нь нэг газар байгаа л байх. Олвол би шууд эндээ нэмээд байрлуулаад мэдэгдэх болно оо…

Гарсан он: 2009
Найруулагч: Джастин Лин
Зохиолыг: Крис Морган, Гэри Скотт Томпсон
Хөгжмийг: Брайан Тайлер
Оператор: Амир М. Мокри
Продюсер: Рикардо Дел Рио, Вин Дизель, Майкл Фоттрел
Жүжигчид: Вин Дизель, Пол Уокер, Джордана Брюстер, Мишель Родригес, Джон Ортиз, Лас Алонсо, Гал Гадот, Джек Конли, Ши Уигхэм, Лиза Лапира
Жанр: боевик
Страна: США
Кинокомпания: Universal Pictures, Original Film, Relativity Media, One Race Productions

Read the rest of this entry »

Posted in Видео, Кино | 2 Comments »

Клип – Филипп Киркоров “Верни мне музыку”

Posted by zsonor on May 3, 2009

Өнөөдөр би та бүхэнд үнэхээр гоё дууг Клип булангаараа дамжуулан хүргэж байна. Энэ бол Оросын алдарт дуучин Филипп Киркоров. Хэдэн сарын өмнө би ТВ үзэж байгаад уг шоу г санамсаргүй үзсэн юм. Үнэхээр сэтгэл минь хөдөлж, дотор минь сонин болсон шүү. Дуу хөгжим, урлаг гэж юу байдгийг би энэ үед эргэж санасан юм. Уг клипэндээр тэрээр нулимс унагдаг, үнэхээр унагахгүй байхын аргагүй дуу, мөн дуулсан. Өнөөдөр би хоолойгоо сөөтөл энэ дууг дагаж дуулсан гэвэл та лав итгэхгүй байх. хэхэ Гэхдээ үнэн. Энэ дууг сонсоод үнэхээр би дуулмаар санагдсан. Одоо ч дагаад дуулж байна. хэхэ за та бүхэн үзээд үзээрэй.

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 3 Comments »

Бас л завгүй 2 ТВ

Posted by zsonor on May 1, 2009

baslzavgui2

Read the rest of this entry »

Posted in Видео, Реклам | 1 Comment »

“Сэтгэл хөдлөх мөч” цуврал 04

Posted by zsonor on May 1, 2009

Өчигдөрхөн л уг нь би “Сэтгэл хөдлөх мөч” цуврал 03 ыг хүргэсэн бол өнөөдөр цуврал 04 ийг хүргэж байна. Ойрын үед сэтгэл хөдлөлийн төвшин өндөр байгаа бололтой. хэхэ

Энэ удаа мөн өмнөхийн адил Britain’s Got Talent шоу нэвтрүүлгээс хүргэж байна. Гэхдээ энэ бол 2009 оных биш 2007 оны шоу нэвтрүүлгээс байгаа юм. Бяцхан 6 настай охин ямар санаанд багтамгүй хоолойгоор ямар гоё дуулахыг та харна. Түүнийг Connie Talbot гэдэг. Britain’s Got Talent 2007 шоу нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд үлдсэн бөгөөд анх оролцохоосоо авахуулаад л шүүгчдийнх нь нэг болох Амандаг байнга уйлуулдаг юм. Энэ охины хэд хэдэн бичлгийг орууллаа. Та ямар авъяастай охин бэ гэдгийг эндээс хараад мэдрэнэ. Сэтгэгдлээ үлдээхээ мартав аа… Нэмж хэлэхэд Украины мөн Талантын яг одоо болж байгаа шоун дээр нэг шүүгч нь бас нэг хөөрхөн бяцхан охинд “Хэрэв би охинтой байгаад, тэр маань чам шиг ингэж бүжиглэж байх юм бол би юу юунаас ч илүүгээр ганцхан түүгээр л бахархах байсан” гэж хэлж байсан үг шууд толгойд минь бууж би бас яг түүнтэй адилхан “хэрэв би охинтой байгаад, миний охин Конние Талбот хэмээх энэ бяцхан охин шиг дуулж байх юм бол хорвоо дээр хамгийн аз жаргалтай аав би байна байх” гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуулгүй шууд биччихлээ…

Read the rest of this entry »

Posted in Видео, Миний эмоц, Нэвтрүүлэг | 8 Comments »

Клип – Michael Learns To Rock-Take Me To Your Heart

Posted by zsonor on April 30, 2009

Michael Learns To Rock-Take Me To Your Heart Энэ дуу бол хуучирашгүй дуу байх өө. Хуучраагүй ч байгаа. Их л удаан сонсож байна даа. 2,3н жилийн өмнө Монголд бас эргээд л ХИТ болж байгаад одоо арай л намдчихаад байх шиг. Тэр үед ч фм болгоноор байнга явж байдаг байж билээ. Миний яах аргагүй дуртай дууны нэг маань юм л даа. Ингээд та бүгдэд тольлуулж байна. Клип маань өөрөө дууныхаа үгтэй буюу караоке болохоор энэ удаад надад үгийг нь хавсаргаж оруулах хэрэг гарсангүй. За тэгээд дагаад дуулаад байгаарай…хэхэх

Read the rest of this entry »

Posted in Видео, Клип | Leave a Comment »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.