Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Archive for the ‘Зөвөлгөө’ Category

Өөрийгөө хэвийн жиндээ байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Posted by ukaa on September 27, 2009

Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндийн асуудал буюу өвчлөл юм. Үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм.

Бүсэлхийний хэмжээ
Таны б
үсэлхийний хэмжээ эрэгтэйчүүдийн хувьд 94 см, эмэгтэйчүүдийн хувьд 81см-ээс хэтэрсэн бол таны биеийн жин хэтрэх хандлагатай байна гэсэн үг. Эдгээр хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд мэдээж та биеийнхээ жинд анхаарал хандуулах шаардлагатай болсон байна гэсэн үг.

Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндэд гарах өөрчлөлт болно. үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм. Read the rest of this entry »

Posted in Бүсгүйчүүдэд | 2 Comments »

Эмэгтэй хүнийг будалт, хувцаслалтаар нь танихуй

Posted by ukaa on June 16, 2009

PrintБүсгүй хүний имиж сүрчиг үнэртэн, уруулын будаг зэрэг олон зүйлээс бүрддэг. Мөн эмэгтэй хүний мөн чанар, амьдралдаа хандах хандлага нь будалт, үнэртний сонголт, хувцаслалт, биеэ авч яваа байдлаас харагддаг гэж үздэг. иймд эмэгтэйг гаднах төрх, хувцаслалтаар нь таньж болно.

Хурц зантай хатагтай: Зарим талаар эршүүд байх нь бий. Гадаад үзэмжиндээ тогтмол анхаардаггүй. Зөрүүд, хамгийн сүүлийн үеийн загварыг дуурайхаас эхлээд хувцаслалтандаа огт анхаарахгүй ч байж чаддаг. Албан ёсны хүлээн авалтан дээр богинохон юбкатай ч ирж магад. Нүдэнд тусахгүй будах дуртай.

Дур булаам хатагтай: Нарийн мэдрэмжтэй. Хувцсаа хэзээ ч хайш яааш өмсдөггүй. Цүнх, туфлийнх нь өнгө заавал хоршиж байдаг. Нүүрээ донжий нь тааруулж буддаг. Час улаан өнгөөр хэзээ ч уруулаа будахгүй. Зөөлөн үнэртэй сүрчгэнд дуртай. Зарим тохиолдолд хэт намбалаг юм шиг санагддаг. Read the rest of this entry »

Posted in Бүсгүйчүүдэд | 2 Comments »

Халуун нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?

Posted by ukaa on June 14, 2009

Манай орны хуурай агаар, хурц нарны улмаас хүний арьс,  эмзэг мэдрэмтгий бүсгүйчүүдийн арьс сэвхдэж харладаг. “Нар салхинд яваад харлалаа, борлолоо одоо яаж хурдан хугацаанд цайх вэ” гэж толгойгоо гашилгаж сайн гэсэн болгоныг туршиж үздэг. Бүсгүйчүүдэд эргээд хэвэндээ орж цайна гэдэг нилээд хүнд асуудал болдог. Зарим хүмүүс хурдан хугацаанд цайх гэж байна хэмээн цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хамаагүй нүүрэндээ нялсанаар нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов

Read the rest of this entry »

Posted in Бүсгүйчүүдэд | 3 Comments »

Хэрхэн хуурамч үнэртэй ус худалдан авахгүй байх вэ?

Posted by ukaa on June 11, 2009

Манай орны хувьд жинхэнэ оригнал бүтээгдэхүүн олно гэдэг маш хэцүү байдаг. Тэр тусмаа үнэртэй ус бол хамгийн эрсдэлтэй худалдан авалт байдаг шүү дээ. Түрхээд хэр удаан үнэрээ хадгалж байгааг, харшил өгж байгаа эсэхийг нь мэдэхэд хэцүү. Харин худалдан авсан хойно хулхи бараа гэдгийг нь бид мэддэг. Тэгвэл хэрхэн жинхэнэ оригнал эсэхийг нь мэдэх вэ?

1. Хуурамч барааг гаднаас нь хараад танихад маш хэцүү байдаг. Учир нь тэднийг яг адил дууриаж хийсэн байдаг. Мөн алдартай, нэртэй, үнэтэй гэсэн бүх л үнэртэй уснуудыг хуурамчаар хийж чадна. Тэгэхээр хэт үнэтэй үнэртэй уснууд хуурамч байдаггүй гэж бодож болохгүй юм. Тиймээс эхний мэдэх ёстой зүйл бол ямар ч төрлийн , ямар ч улсын, ямар ч брэндийн үнэтэй уснууд хуурамч байж болно гэдэг явдал юм.

Read the rest of this entry »

Posted in Бүсгүйчүүдэд | 14 Comments »

Зүүдний тайлал

Posted by zsonor on May 31, 2009

Зүүд бол далд ухамсрын ертөнцөд болж буй үзэгдэл мөн. Зүүд бол хүний мэдрэл,сэтгэлийн хамгийн нууцлаг илрэлүүдий н нэг юм. Зүүдний нэрт тайлбарч Густав Миллер “Зүүд нь хүний бодит мэдрэхүй салгагдсан үед далд ухамсрын ертөнцөд болж буй үзэгдэл юм” хэмээн тодорхойлжээ. Зүүд нь далд мэдээлэл авсан хүнийг сэрээд үйл ажиллагаагаа амьдралынхаа үнэт зүйлтэй холбох нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Авирах - Модонд авирч байна гэж зүүдлэвэл ажил албандаа өсч дэвжинэ.
Авс – Таг нь нээлттэй авс зүүдлэвэл ажилдаа амжилт олно. Найзыгаа авсанд хэвтэж байгаагаар зүүдлэвэл шинэ мэдээ авна. Залуу хүн авс зүүдлэвэл удахгүй хуримаа хийнэ. Гэр бүлтэй хүн авс зүүдлэвэл ашиг хонжоо олно.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | 375 Comments »

5000-тын дэсгэртийн нууцлал

Posted by zsonor on May 30, 2009

Улс бүрийн мөнгөн дэвсгэрт нь маш өндөр нууцлалтай байдаг. Хэн ч түүнийг хуурамчаар хувилуулахгүйн тулд гэдэг нь хэн хүнд ойлгомжтой. Гэтэл манайд гэнэт гэнэт хуурамч дэвсгэртүүд гүйлгээнд илэрдэг болоод байгаа. Сонсож байгаагаар бол хятад нөхдүүд л юм шиг байгаа юм. Чөтгөр шиг хүмүүс юм даа, бас Монголыг минь доромжилж дуусахгүй….дургүй хүрмээр. Та бүхэнд хуурамж болон жинхэнэ 5000ын дэвсгэртийг ялгах нууцлалуудыг танилцуулж байна.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Мэдээ, Танин мэдэхүй | Leave a Comment »

Ятгах урлагийн учир начир

Posted by zsonor on May 24, 2009

Монгол хэлний ятгах гэдэг үгийг тайлбар тольд:
1.Бусдад юмны учир начир, хор холбогдлыг ухуулан өгөх
2. Хүнийг буруу мууд удирдан дагуулахыг хэлнэ хэмээн тайлбарлажээ. Гэвч энэ үгийн утга учрыг өнөө үед илүү өргөн дэлгэр сайн сайхнаар тайлбарлах, хэрэглэх боллоо. Бидний энэ сэдэв чухам энэ үгээр тайлбарлах хүмүүсийн харилцааны нэгэн чухал хэсгийг хөндөж байна.

Ятгаж сэнхрүүлэх нь өөрийн санаа бодлоо бусдад тулган зөвшөөрүүлэх биш, харин өөр бусадтай санаа бодлоо нэгтгэх нэгдмэл шийдвэрт хүрэх гэсэн үйл юм.
Өнөө үед мэдээ мэдээллийн өргөн боломж бий болсон нь хүмүүс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх болж шатлан захирах ёс суларч байна. Энэ нь ажиллагсад юуг хийхээ бус яагаад хийхээ асууна гэсэн үг.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Танин мэдэхүй | Leave a Comment »

УРУУЛАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ

Posted by zsonor on May 24, 2009

Уруулын арьс маш нимгэн, тос, хєлс ялгаруулдаггїй, тїргэн хатдаг учир зовхины арьстай адил нэн эмзэг юм.

Уруулаа хэрхэн арчлах вэ

Мэдрэлийн олон тєгсгєл, судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан єнгєтэй болгодог. Уруулын гадаад тєрхєнд эрїїл мэндийн байдлыг илэрхийлэх зїйл олон байдаг Жишээ нь: Гєлгєр, сайхан улаан уруул нь эрїїл саруулын гэрч байдаг бол хєхєлбий уруул нь зїрх-судас, уушигны євчтэйн илрэл байдаг.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | 2 Comments »

Ямар бэлэг өгөх вэ?

Posted by zsonor on May 21, 2009

- Эр хүнийг өөрт татах бэлэг буюу гоё тэлээ, зангиа, бугуйвч, гинж бэлэглэ. Эдгээр зүйл хуримын бөгжтэй адил эр хүнийг бүслүүрдэн тогтооно.

- Та хоёр сүй тавиагүй бол хувцас хунар бүү бэлэглээрэй. Тэр таныг хувь заяаг нь одооноос шийдэх нь гэж айж зугтаж болзошгүй.

- Сайн архи бол сайхан бэлэг төдийгүй шалгалт. Тэр архийг цааш хадгалах эсвэл дор нь уухаас хамааран та нарын харилцаанд архи ямар үүрэгтэйг мэдэж авна.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | 1 Comment »

Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл(Микрогинон /MICROGYNON/,Феминил /FEMINYL/,Смарт Лэди /SMART )

Posted by zsonor on May 20, 2009

Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл

Манай улсад 1992 оноос өмнө жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг сонгон хэрэглэх боломжгүй, сонголт цөөн байсан болохоор голдуу ерөндөгийг л хэрэглэдэг байсан юм. Харин нийгмийн өөрчлөлт шинэчлэлттэй холбоотойгоор жирэмслэлтээс сэргийлэх аргыг чөлөөтэй сонгох эрхтэй болж, төрийн болон төрийн бус байгууллаг, олон улсын байгууллагуудын шугамаар орчин үеийн хэрэгслэлийг үнэ төлбөргүй олгох болсон билээ.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Эрүүл мэнд | 6 Comments »

Ажилчиддаа өндөр цалин өг

Posted by zsonor on May 19, 2009

Бичсэн Нандин-Эрдэнэ

Хэрэв ажилтандаа цагт 5$ ёстойг мэдсээр байхад нь түүнд 4,75$ өгвөл энэ хэмнэснээсээ илүү ихийг алдах болно. Түүнд хуурагдсан мэдрэмж төрж, илүү цагаар, илүү бүтээлтэйгээр ажиллах сонирхол нь буурч бие сэтгэлээрээ болон эдийн засгийн хувьд таниас дннрхи шударга бус байдлын хариуг авна.
Надад цагт 5$ өгнөдөө гэж бодож байхад нь 5,75$ өгвөл 0,75$-оосоо илүү их бүтээгдэхүүн өгнө. Учир нь тэр таны итгэл найдварыг бүрэн биелүүлэхийн тулд илүү үр бүтээлтэйгээр шургуу ажиллах болно. Алсын хараагүй менежерүүд үүнийг ойлгодоггүй, өртгөө аль болох бага байлгахыг хичээж хүмүүс ажилтай байгаадаа баярлах ёстой гэж үздэг.Тэд ажилчид хэзээ ч өөрсдийнхөө цалинд сэтгэл хангалуун байдаггүй хэмээдэг. Тэдний ийнхүү үзэх шалтгаан нь байгууллагын аль ч түвшинд цалин, урамшуулалдаа сэтгэл хангалуун бус хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг ажлаас нь холдуулах хэрэгтэй учир

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | Leave a Comment »

Эцэг эхүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ?

Posted by zsonor on May 18, 2009

Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл нь гэр бүлийн орчин байдаг. Эцэг эхийн хоорондын харилцаа, үр хүүхэддээ хандах хандлага нь материаллаг орчноос илүү нөлөөлнө гэдэгтэй та ч санал нийлэх байх аа. Хүүхэд сэтгэлзүйн хувьд эрүүл саруул, аюулгүй амьдрах орчин нь дараах үндсэн шинжүүдтэй байна. Танай гэр бүлд ийм уур амьсгал хэр бүрдсэн бэ гэдгээ тодорхойлоод үзэж болно.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Танин мэдэхүй | 2 Comments »

Бэлгэндэх цэцэгний тухай

Posted by zsonor on May 18, 2009

Цэцэг болгон, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зүйлийн тухай өгүүлдэг тул сонголт хийхдээ бидний бэлтгэсэн зөвлөгөөг анхааран уншаарай.

Цэцгийн тоо
1, 3 ба 5 ширхгээр боосон баглаа бэлэглэж болох ч 2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | 1 Comment »

Ус уух урлаг хийгээд цай цүйний нарийн ширийн

Posted by zsonor on May 17, 2009

Хүний биеийн жингийн 65%-70%-ийг эзэлдэг. Ус бол чандмань эрдэнэ гэж бид ярьдаг. Судалгаанаас үзвэл, хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай юм байна.

Өглөө бүр өлөн дээрээ ус ууж байх нь биеийн эрүүл мэндэд тун ашигтай. Амьсгалах, хөлс гарах, шээх зэрэг нь хүний биеийн усны хэмжээг багасгадаг, ус нь цусны эргэлтийг сайжруулан, ходоодны ажиллагаанд туслан биеийн бохир зүйлийг түргэн гадагшлуулдаг. Хүүхдүүд ч буцалсан ус ахиухан уугаад байх сайн, хоол боловсруулах системд нь тус дэм болдог аж.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | 1 Comment »

Тархиа хөгшрүүлэхгүйн тулд

Posted by zsonor on May 13, 2009

Тавин наснаас хойш хүний тархины хэмжээ удаан боловч эргэлт буцалтгүй багасч эхэлдэг. Гэвч энэ нь хүн насан туршдаа саруул ухаантай байж, бүрэн дүүрэн амьсгалахад саад болдоггүй. Харин биеийн булчин шигээ тархиа байнга дасгалжуулж байх хэрэгтэй. Их зохиолч Гёте 83 настайдаа алдарт /Фауст/ -аа бичиж дуусгасан бол Оросын зохиолч Крылов 60 нас өнгөрсөн хойноо грек хэл сурчээ. Ийм жишээ тун олон. Ингээд тархиа гашилгахгүйн тулд яах вэ?

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Танин мэдэхүй | Leave a Comment »

Компьютерийн эрүүл мэнд

Posted by zsonor on May 13, 2009

Бичсэн Э.Халиун

Та компьютер зөв сууж чаддаг болов уу? Хэдийгээр компьютер бидний олон мянган ажлыг хөнгөвчилж хэдий ч бидний эрүү мэндэд хор уршиг тарьсаар байгаа нь харамсалтай. Компьютер дээр буруу сууснаас болж нуруу, хүзүү, толгой өвдөж, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах улмаар цусны даралтад зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг. Мэдээж энэ бүхэнд зөв суухаас гадна өөр бусад олон хүчин зүйл нөлөөлнө. Энэ удаад хэрхэн зөв суух вэ гэдэг дээр зөвлөгөөг өгье.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | Leave a Comment »

Хүний оюун ухааныг хэмжих 10-н коэффициент

Posted by zsonor on May 3, 2009

1. IQ-intelligence quotient. Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Монгол Улсын боловсролын тогтолцоо 2004 оноос SAT, GRE шалгалтуудыг авч, оюуны чадварыг илүүтэй үнэлэх болж байна.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Танин мэдэхүй | Leave a Comment »

Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа!

Posted by zsonor on May 2, 2009

Орчуулж, Монголчилсон Лхагва.Э
3 дугаар сарын 27, 2009 он

Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! Хөгжилтэй бөгөөд үнэн

Та үүнийг заавал уншаад үзээрэй. Энд ямар ч ойлгоход хэцүү юм байхгүй ба би хүртэл уншаад ойлгов….гэсэн хэхэхэ. Танаас би заавал уншаасай гэж бодож БЛОГ дээрээ нийтэлсэн юм шүү. Хүн бүхэнд хэрэгтэй. Танд амжилт хүсье.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Танин мэдэхүй, Хичээл | 8 Comments »

Англи хэлийг яавал сайн сурах вэ?

Posted by zsonor on May 1, 2009

Эх сурвалж: http://www.kiwipearltour.com/ 2009-01-11

Энэ асуултыг намайг Монголдоо ESPI хэмээх Англи хэлний сургуульд багшилж байхад олон оюутан асуудагсан. Яагаад ч юм бэ тэд надаас маш амархан, товчхон, хурдан, бие бага зовоосон арга хэлж өгөхийг хүлээдэг юм шиг санагддаг байсан.

Гэтэл Англи хэлийг, ер нь аливаа гадаад хэлийг удаан хугацаанд, бие сэтгэлээ зовоож байж гайгүй хэмжээнд сурдаг. Хэлийг бүрэн төгс эзэмшинэ гэж байхгүй гэж боддог, яагаад гэвэл сурах тутам мэдэхгүй зүйлс гараад л байдаг. Тиймээс өөртөө

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | Leave a Comment »

Англи хэл сурах зарим зөвлөгөө

Posted by zsonor on May 1, 2009

Та Англи хэл суръя гэж бодож байна уу, ойрын үед эхлэх гэж байна уу? эсвэл бүр эхэлчихээд үр дүн муутай явж байна уу? Ямартай ч танд би өөрийнхөө зүгээс баяр хүргье. Та эхлэлийг хийж чадлаа. Одоо харин амжилттай үргэлжлүүлэх л үлдлээ. Энэ эрчээрэй танийг урагшлаасай гэж хүсэж байна. Тиймээс доорх зөвлөгөөг би олж ирлээ. Уншаад үзээрэй. Тэгээд хэрэгжүүлээрэй. Та чадна. Өнөөдөр бидэнд ямар нэгэн гадаад хэл заавал байх хэрэгтэй, тэр тусмаа Англи хэл. Дэлхийн аль ч өнцөг булан бүрт явахад тухайн орны хэлийг мэдэхгүй байсан ч Англи хэлийг мэддэг, ядаж ойр зуурхан яриад ойлголцдог бол газардахгүй гэдгийг мэдэрсэн учраас би танд туслахыг оролдож байгаа царай маань энэ. Улс орон, дэлхий дахин маань хором хоромоор глобалчлагдаж байна шүү дээ. Та бүү хоцроорой.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | Leave a Comment »

Цаг хожих 10 арга

Posted by zsonor on April 30, 2009

Бид заримдаа их л завгүй хүмүүс гүйгээд
гүйгээд л байдаг. Гэхдээ үнэндээ зарим зүйлийг эрэгцүүлэн бодоод өөрийн
амьдралынхаа хэв маягийг жаахан өөрчлөөд л үзэхэд энэ бүхэн шийдэгдчих
асуудал гэдгийг тэр бүр мэддэггүй.

Өнөөдөр танд өөрийн завгүй байдлаас яаж
өөртөө, бас ертөнцийн эзэнд зориулах цаг гаргах талаар бяцхан зөвлөмж
орууллаа. Та бүхэнд таалагдах байхаа.

  1. Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | 2 Comments »

Coca cola Mentos хоёрыг хольж хэрэглэж болохгүй

Posted by zsonor on April 28, 2009

Саяхан би YOUTUBE.COM оор хэсэж байгаад нэг ийм бичлэг оллоо. Өмнө би гаргаж байсан гэж дуулж байсан ч өөрөө бол үзэж байгаагүй л дээ. Ингээд өөртэйгөө адилхан хүмүүст үзүүлье гэж зорилоо.

Сүүлийн үед хүүхэд багачууд гэлтгүй бүх насныхны маань хэрэглээ өндөр болсон аль амттай гоё юманд мэдээж хүн бүхэн дурлах нь маргалтгүй үнэн. Гэхдээ ямарваа нэгэн юманд хэвийн, дундаж хэмжээ гэж байх ёстой, мөн бусад харшлах бүтээгдэхүүнийг мөн адил мэдэж байх хэрэгтэй. Coca cola ундаа бол дэлхийд нэртэй бүтээгдэхүүн, Mentos гаа ч ялгаагүй. Харин энэ хоёрыг нийлүүлж хэрэглэж болохгүй гэдгийг та доорх бичлгээс үзэх боломжтой. Үнэхээр аймар. Бидний ходоод чинь хогны сав биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй байх шүү. Юу таарснаа, таалагдснаа амруугаа оруулаад байх нь эрүүл мэндэд хортой, бас эрсдэлтэй юм байна гэдгийг эндээс үзнэ үү…

Read the rest of this entry »

Posted in Видео, Зөвөлгөө, Танин мэдэхүй | 2 Comments »

Зангиа зангидах

Posted by zsonor on April 27, 2009

pratt-knotЭнэ удаагийн ЗӨВӨЛГӨӨ булангаа эрчүүддээ зориулж байна. Өмнөх зөвөлгөө буландаа эмэгтэйчүүдэд өгсөн зөвөлгөө бичтэл нэг найз маань юу бичээд байна аа гээд эхэлсэн, ;) тиймээс одоо эрчүүддээ.

Өнөөдөр бидэнд зангиа зангидах шаардлага цөөнгүй гардаг. Заавал баяр ёслол гэлгүй энгийн үед ажил төрөлдөө явахад зангиа зангидах гээд л… Тиймээс эрчүүддээ зангиа хэрхэн зангидах талаар зөвөлгөөг оруулж байна.  Эмэгтэйчүүд ч гэсэн сураад авна биз. Хайртай залуугийнхаа, эр нөхрийнхөө зангиаг эхнэр нь өглөө болгон зангидаж өгөх нь надад л лав их гоё санагддаг юм. За залуусаа ингээд мэдэх нэг нь нэмж бичээд , мэдэхгүй нэг нь сураад аваарай.

Байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцъя…

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Эрэгтэйчүүдэд | 6 Comments »

Хэрхэн хүчтэй эмэгтэй болох вэ?

Posted by zsonor on April 27, 2009

office_womanХүчтэй эмэгтэй хүн гэхээр таны толгойд ямар бодол орж ирж байна? Магадгүй таны толгойнд өндөр албан тушаалтай, эсвэл бизнесмен хүүхний дүр төрх харагдаж байгаа байх.
Тэгвэл хүчтэй эмэгтэй гэж ямар ч хүмүүс байж болох ч бүх хүчтэй эмэгтэй хүмүүс дараах чадвартай байдаг гэнэ.

1. Тэр хийж буй зүйлдээ бүх зүйлээ зориулдаг. Хүчтэй эмэгтэй хүн аливаа ямар нэгэн зүйлийг хийхдээ бүх хүч сэтгэлээ тухайн зүйлдээ зориулдаг байна. Тухайн зүйл нь түүнд таалагдахгүй байсан ч тэр хийдэг. Ямар ч тайлбар тавьдаггүй, ямар ч гомдол мэдүүлдэггүй.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | 1 Comment »

Хүүхэд яагаад уйлдаг вэ?

Posted by zsonor on April 26, 2009

07004361222325840 Монголын минь бяцхан үрс минь маш олон болтугай гэж сайхан үг шүү. Хүний хорвоод хүн болох гэж ирсэн тэд минь энх тунх, эсэн мэнд бойжиж, Аавдаа ачлалтай ээждээ элбэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болцгоогоосой. Энэхүү зөвөлгөөг би ирээдүйд аав ээж болох хүмүүстээ болон шинэхэн аав ээжүүдэд зориулж байна. Нэг уншчихсэн байхад илүүдэхгүй биз ээ.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | 3 Comments »

Эмэгтэйчүүд бүрт байх ёстой хувцас

Posted by zsonor on April 25, 2009

woman1111111111
Бүсгүй таны хувьд гадна дүр төрхөө шинэчилж цаг үеийн загвар гоо сайхны чиг хандлагыг дагах 2009 оны хаврын улирал эхэлсэн. Гоё сайхан, дэгжин харагдах нь эмэгтэй хүн бүрийн хүсэл.
Харин энэ удаад энэ хаврын загварын чиг хандлага, моод, шинэ зүйлгэхээсээ илүүтэйгээр хувцасны тань шүүгээнд зайлшгүй байх ёстой, хэзээ ч цаг үеэс хоцордоггүй, мөнхийн загварын тухай зөвлөе.

Хувцасны тань шүүгээнд заавал байх ёстой эдгээр энгийн зүйлсүүдийг дагаж мөрдсөнөөр та хэзээ ч, ямар ч загварын чиг хандлага ирж байсан ч айлтгүй цаг үетэйгээ хамт алхаж болох боломжтой юм.
Хамгийн чухлууд нь :

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | 7 Comments »

Албан захидал майл бичих урлаг

Posted by zsonor on April 25, 2009

Cover letter бичих урлаг

Ямарваа байгууллагын хүний нөөцийн менежерүүд шаардлагатай албан тушаал дээр хүн авахын тулд хэдэн зуун CV, захиа хүлээн авдаг. Тийм учраас та өөрийн CV болон захиагаа олон захиануудын дунд алга болгохгүйн тулд хүний нүдэнд хамгийн түрүүнд тусахаар, эмх цэгцтэй бичих хэрэгтэй. Ингэхийн тулд та дараах зарчмуудыг баримтлаарай.

1-р зарчим: Таны бичсэн resume, cover letter хүний нүд булаахын тулд нэг форматаар бичигдэх ёстой. Format нь толгойн гарчиг / header /, фонд, сайн чанартай хэвлэх принтер, чанартай цаас, дугтуй гэх мэт ордог. Cover letter, Resume хоёрын фонд, толгойн гарчиг / header/ адилхан байвал цэвэрхэн, цэгцтэй харагддаг. Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө | 18 Comments »

Та оргиналь гар утас барьдаг эсэхээ мэдэх үү?

Posted by zsonor on April 25, 2009

recovered_jpeg_2618Та биднйи өдөр тутмын хэрэглээ болсон гар утасны ориг эсвэл хулхийг мэдэх маш хялбар аргыг танд зөвлөхөөр энэхүү мэдээллийг нийтэлж байна. Та өөрийн гар утсандаа *#06# гээд бичээд үзээрэй. Тэгээд таны гар утасны ориг хулхи эсэх нь гарч ирэх сериал номериудын 7 ба 8 дахь орнуудаас шууд хамааралтай. Олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр гэнэ шүү. Тэгэхээр үнэн л байж таарч байна. Мөн дэлхийд гар утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд байдаг юм байна…

Гар утас нь угсрагдсан байвал хулхи гэж үзнэ. харин үйлдвэрлэгдсэн гэж байвал ориг гэж үзэж болно.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Мэдээ, Танин мэдэхүй | 5 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.