Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Archive for the ‘Дууны үг’ Category

Клип – Энхдөл “Сүүлчийн захидал”

Posted by zsonor on June 7, 2009

Сүүлийн үед нэг муу ёрын дуунд их дуртай болоод сонсоод байгаа. Уг нь бол нэг их тийм тааламжтай дуу биш ч дууных нь үг , ая нь нэг л чихэнд эвлэгхэн бас дуучных нь хоолойд тохирсон зүгээр дуу шиг санагдаад байгаа юм. Тэгээд л дуртай болоод сонсоод байгаа. Хэрэв танд ч мөн Энхдөлийн өөрийнх нь зохиосон Сүүлчийн захидал хэмээх дуу таалагддаг бол ороод үзээрэй. Өмнөх Шинэ монгол дуу цувралаараа уг дууны аудио г хүргэчихсэн болохоор энэ удаа клип, дууных нь үгтэй хамт нийтлэж байна.

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 4 Comments »

Киви – Нууцхан хайр

Posted by zsonor on May 31, 2009

ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд санал сэтгэгдэл, өөрт хэрэгтэй байгаа зүйлээ бичиж миний бяцхан ажилд тус болдог та бүхэндээ баярлалаа. Ингээд уг буланд маань нэгэн уншигч маань Киви хамтлагийн Нууцхан хайр дууг олоод өгөөчээ гэсэн юм. Хүсэлтийн дагуу дууг нь татаж авахаар, мөн үгтэй нь хамт нийтэллээ. Энэ дууг өмнө Чингис хаан хамтлаг дуулж байсан бөгөөд их л гоё дуу, мартагдах шахсан энэ сайхан дууг дутахааргүй гоёор дуулсан Киви хамтлагийнханд амжилт хүсье. За ингээд ороод татаад аваарай.


Read the rest of this entry »

Posted in Дууны үг, Соёл урлаг, Танд юу хэрэгтэй байна | 5 Comments »

Клип – Pussycat Dolls – Hush Hush

Posted by zsonor on May 30, 2009

Клип нийтлээгүй удчихаж, өнөөдөр би энүүгээр хит болоод байгаа, хүн болгоны сонсох дуртай дууг хүргэж байна.  Pussycat Dolls – Hush Hush Уг нь албан ёсны хийсэн клип нь надад байгаа ч сайтуудаар байрлуулахаар нийтлэж өгөхгүй зохиогчийн эрх энэ тэр гээд байх юм. Тиймээс олдсон энэ бичлгээ л байрлуулж байна. Таалан соёрхоно уу…

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | Leave a Comment »

Клип – BELLE

Posted by zsonor on May 17, 2009

Le monde est entré Dans un nouveau millénaire
L’homme a voulu monter vers les étoiles
Écrire son histoire Dans le verre ou dans la pierre…

Ээлжитээ өөрийнхөө дуртай клип ийг, мөн дууг толилуулж байна. Энэ удаа та бүхэн Парисын дарь эхийн сүм (Notre Dame de Paris)гэхээр тэр тусмаа үзээрийн муухай царайтай ч сайхан сэтгэлтэй Quasimodo оор хүн бүхэн андахгүй, уг мюзикл ийн BELLE хэмээх дууг хүргэж байна. Энэ дуу бол үнэхээр их миний дуртай дуу байгаа юм. Нэг хэсэг монголд Сэргээш гэж нэртэй хамтлаг энэ дууг дуулж байсан юм. Гэхдээ монгол хэлээр л дээ. Клип энэ тэр нь ч бас нэлээн сүртэй. Энэ дуу бол яах аргагүй хүн бүхэнд таалагдах дуу гэдэгт би эргэлзэхгүй байна. Гоё дуу, өөр магтаад хэлэх үг надад алга.


Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 2 Comments »

“Schnuffel – Ich Hab Dich Lieb” цомог

Posted by zsonor on May 16, 2009

Ер нь надад янз бүрийн дуунууд нэлээн байдаг юм шиг байна аа. Дээр нь монгол дээр үеийн хамтлаг дуучдын болон хүүхдийн дуунууд. Өмнө нь би багадаа үздэг байсан Орос хүүхэлдэйн киноны дуунуудыг тавьж байсан бол одоо Германы Schnuffel гээд эгдүүтэй туулайны  Ich Hab Dich Lieb цомгийг хүргэж байна. Энэ цомгийг манай нэг найз маань надад явуулж байсан юм. Эндээс нэг дуунд нь аягүй дуртай. Ямар дуу гэхээр Schlaf Schon Mein Schatz (Сайхан амраарай миний эрдэнэ). Би сурах гэж зөндөө үзсэн, бас муугүй ээ…хэхэ Нэмээд би доор нь уг цомгийг татахаар болон мөн өөрийнхөө дуртай дууны клипыг үгтэй нь хамт нийтлэж байна. Дашрамд хэлэхэд энэ цомгийг бэлэглэсэн найздаа баярлалаа….

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг, Татаж авах, Цомог | 1 Comment »

Клип – Time To Say Goodbye – Andrea Bocelli and Sarah Brightman

Posted by zsonor on May 14, 2009

Өнөөдөр өөрийнхөө бас нэгэн сонсох дуртай дууны клип ийг оруулж байна. Олон хүмүүс мэдэх байхаа мөн танд таалагдах нь гарцаагүй. Хааяа нэг амрах үеэрээ дуурийн стилийн дуу хөгжим, сонгодог хөгжим сонсоод суухад нээх гоё амардаг юм. Энэ дууг би бол харин байнга сонсдог. Өглөө болгон сэрүүлгэн дээр маань яваад л…Ер нь их гоё дуу лдаа. Миний олж уншиснаар бол уг дуу маань анхны хувилбар нь Con te partirò хэмээх нэртэй бөгөөд дууг зохиосон зохиолчид болох Sartori ба Quarantotto нар дуучин Brightman-д зориулж англи үгтэй болгож дараа нь өөрчилсөн юм гэсэн. Юутай ч надад маш их таалагддаг. Сонсоод үзээрэй.Бас дагаад дуулаарай. Би бол байнга дагаж дуулна, даанч үгийг нь одоо болтол сурахгүй л байгаа….хэхэх

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 1 Comment »

Клип – Ф. Киркоров Челси – Любовь всегда права

Posted by zsonor on May 12, 2009

Миний бие та бүхнээс хүлцэл өчиж байна. Ойрын үед нэт ийн асуудал энэ тэр гээд БЛОГ оо олигтой хөтөлж чадсангүй. Одооноос эргээд өдөр болгон шинэ байх болно оо.

Өнөөдөр би та бүхэндээ Ф. Киркоров & Челси хамтарсан бүтээл  Любовь всегда права дууны клип, мөн мэдээж дууных нь үгтэй хүргэж байна. Сүүлийн үед яагаад дандаа нэг орос дуунууд тавиад байнаа гэж бодож магадгүй. Надад таалаггдаг маань л юм лдаа. Тэгээд сонсдог дуунаасаа байрлуулаад байх болно оо. Тэгээд ч үгтэй нь хамт нийтлэж байгаа болохоор танд ч дагаж дуулахад амар болов уу…

Read the rest of this entry »

Posted in Дууны үг, Клип | Leave a Comment »

Клип – Филипп Киркоров “Просто подари”

Posted by zsonor on May 5, 2009

Өмнөх клип ээрээ би та бүхэн Филлип Киркоров ын бүтээлийг хүргэж байсан бол энэ удаа мөн ахиад түүний клипийг хүргэж байна. Хэрэв та бүхэн санаж байгаа бол Виа Гра хамтлагийн дуучин Вера Брежнева ийн Любовь в большом городе хэмээх киноны дууны адил мөн энэ киноны дуу болох Просто подари дууны клипийг хүргэж байна. Мэдээж дууных нь үг нь орсон байгаа. Таалан соёрхоно уу…

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 1 Comment »

Клип – Филипп Киркоров “Верни мне музыку”

Posted by zsonor on May 3, 2009

Өнөөдөр би та бүхэнд үнэхээр гоё дууг Клип булангаараа дамжуулан хүргэж байна. Энэ бол Оросын алдарт дуучин Филипп Киркоров. Хэдэн сарын өмнө би ТВ үзэж байгаад уг шоу г санамсаргүй үзсэн юм. Үнэхээр сэтгэл минь хөдөлж, дотор минь сонин болсон шүү. Дуу хөгжим, урлаг гэж юу байдгийг би энэ үед эргэж санасан юм. Уг клипэндээр тэрээр нулимс унагдаг, үнэхээр унагахгүй байхын аргагүй дуу, мөн дуулсан. Өнөөдөр би хоолойгоо сөөтөл энэ дууг дагаж дуулсан гэвэл та лав итгэхгүй байх. хэхэ Гэхдээ үнэн. Энэ дууг сонсоод үнэхээр би дуулмаар санагдсан. Одоо ч дагаад дуулж байна. хэхэ за та бүхэн үзээд үзээрэй.

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 3 Comments »

Клип – Вера Брежнева – Любовь в большом городе

Posted by zsonor on April 29, 2009

Украины алдарт хамтлаг ВИА-ГРА ийн дуучин Вера Брежнева ын дуулсан, мөн өөрийнх нь тоголсон  Любовь в большом городе киноны дууг клиптэй нь хамт, мэдээж бас дууных нь үгтэй цуг орууллаа. Уг кинонд та бидний сайн мэдэх ОХУ ын алдарт дуучин Флипп Крикоров мөн тоголсон бөгөөд гоё кино байна лээ.  Ингээд клипээ сонирхоно уу…

Read the rest of this entry »

Posted in Дууны үг, Клип, Соёл урлаг | 1 Comment »

Клип – Christina Aguilera – Save Me From Myself

Posted by zsonor on April 28, 2009

За ингээд ээлжит КЛИП ээ хүргэж байна. Энэ удаа Christina Aguilera – Save Me From Myself дууны клипийг оруулж байна. Үзээд сэтгэгдлээ бичээрэй. Намуухан аятайхан дуу байсан. Би ер нь нэг тиймэрхүү намуухан, тайван маягийн дуу сонсдог гэхүү дээ. Тийм болохоор миний оруулж байгаа клипнүүд нэг иймэрхүү… За ингээд энэ дуу бол мөн л миний сонсох дуртай дууны нэг. Мэдээж клипных нь доор дууных нь үгийг хамтад нь оруулсан байгаа. Ер нь би сүүлийн үед дууных нь үгтэй цуг клип ээ оруулж байгаа, мөн оруулж байгаа дуунууд маань намуухан темп тэй учраас дагаж дуулсан ч болно шүү дээ, тиймээ?

Байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцъя.

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 3 Comments »

Клип 04

Posted by zsonor on April 27, 2009

cover2Ээлжит клипээ оруулж байна. Клип бүлэг дотроо би заавал шинэ хуучин гэлтгүй өөрт таалагддаг клипүүдыг оруулж байгаа билээ. Та бүхэн ч гэсэн саналаа хэлээд клип нэмүүлж болно шүү дээ. Байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцъя.

Энэ удаа Пара нормальных – Happy End хэмээх дууны клип ийг оруулж байна. Өнгөрсөн шинэ жилээр зурагтаар Киев т болсон нэгэн шинэ жилийн шоу нэвтрүүлгийг гаргаж байсан юм. Үзэж байтал энэ дууг нэг хос дуулж байна, их таалагдсан. Түүнээс хойш сонсдог болсон гэх үү дээ. Багагүй хугацаанд энэ дууг хайсан шүү. Таалан болгооно уу…

Нэмж хэлэхэд клип ийг дууных нь үгтэй нь оруулж байвал яасан юм бэ гэсэн саналын дагуу доор нь нэмж дууных нь үгийг орууллаа…

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 20 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.