Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Archive for the ‘Татаж авах’ Category

Yahoo Messenger Multi

Posted by galdan on June 15, 2009

yahooui4Yahoo Messenger хэрэглэдэггүй хүн өнөөдөр бидний дунд байхгүй л болов уу. Зарим хүмүүс хэд хэдэн ID-тай байдаг. Тэгвэл тэр олон ID-аар нэг копьютер дээр нэгэн зэрэг орж болдог. Үүнийг гараар тохируулж өгч болох ч компьютерийн мэдлэг тааруу нэгэнд тийм ч ойлгомжтой биш. Тиймээс нэгэн жижиг файлыг хүргэж байна. Үүнийг уншуулснаар та өөрийн компьютерт хэд л бол хэдэн Yahoo messenger-ийг нэгэн зэрэг ачааллаж болно.

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах, Uncategorized | 7 Comments »

SonyEricsson themes creator

Posted by galdan on June 8, 2009

Nomintalst_nuurГар утсаа чимэглэх дуртай залуустаа зориулан нэгэн жижиг програмыг хүргэж байна. Таны гар утас Sony Ericsson фирмийнх бол үүнийг татаад утасныхаа арьсыг өөрийн хүссэнээр солиод үзээрэй. Хэрэглэхэд маш энгийн, өөрийн утасны маркыг сонгоод PhotoShop дээр өгөгдсөн хэмжээгээр нь зургаа бэлдээд оруулахад л хангалттай. Энэ нилээд хуучны эд ч гэлээ бидний өргөн хэрэглэдэг утасны загварууд байгаа.

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | 1 Comment »

Sexy Girls Wallpapers

Posted by zsonor on June 7, 2009

1243375264_1243249704_pic_id141798 Сүүлийн хэдэн өдөр шалгалт шүүлэг гэж яваад олигтой ч БЛОГ оо хөтлөж амжихгүй юм. Юун нөгөө өдөр болгон шинэ…ххэхэ за за ингээд дуусгъя тэхгүй бол өөрийгөө хийгээд дуусах юм шиг байна. хэхэ

Энэ удаа залуустаа хөөрхөн охидуудаар компьютерийнхээ дэлгэцийг чимнэ үү гэж дэлгэцний зураг оруулж байна. Гоё гоё зурагнууд байгаа, татаж аваад найзууддаа гайхуулахгүй юу тээ? хэхэ

Read the rest of this entry »

Posted in Зургийн цомог, Татаж авах | Leave a Comment »

K-Lite Codec Pack 4.85 (Full)

Posted by zsonor on June 7, 2009

Та саяхан компьютер оо формат хийсэн үү? тэгсэн чинь янз бүрийн видео бичлгийг уншихгүй байна уу? тэгвэл үүнийг татаад суулгаарай. хамгийн сүүлд гарсан нь, бас ямар асуудалгүй шууд татагдана.

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | Leave a Comment »

Амиго хамтлаг “Хайр ” цомог

Posted by zsonor on June 5, 2009

2000 оны үеэр  Амиго хэмээх нэрээр нэрлэгдсэн  3н залуу цэрэг хувцастай гарч ирээд л дуулж олны анхааралд өртөж эхэлсэн юм. Тэр үед гадуур 3н цэрэг залуу хамтлаг болоод дуулж байна гэж ч ярьдаг байсансан. Ер нь л тэр үеэр Монголын Рок Поп ын урлаг эргэж өндийгөөд дөнгөж хөл дээрээ тогтож эхэлж байсан болоод ч тэрүү үзэгчид ч бас мэдээлэл тэрийн болон хангалттай байсан биз.
Би Амиго хамтлагийн дууг сонсох маш дуртай, дууг нь дагаж дуулж өссөнсөн. Анхны гаргасан ХАЙР  цомогт нь их олон гоё дуунууд орсон ба одоо болтол би сонсдог. Тиймээс Амиго хамтлагийн дууг сонсох дуртай над шиг залуус маань татаад аваарай.

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Татаж авах, Хамтлаг дуучдын цомог | 8 Comments »

БИ ЧАМД ХАЙРТАЙ МУСК (кино татах)

Posted by zsonor on June 3, 2009

1985 онд Монголын залуусыг шуугиулж гарч ирсэн кино бол яах аргагүй БИ ЧАМД ХАЙРТАЙ хэмээх монгол кино билээ. Хэзээ ч хуучрахгүй, хэзээ ч мартагдахгүй бүтээлүүдийн нэг бол яах аргагүй энэ кино. Дэлгэцэнд гарснаас хойш 24 жилийн нүүрийг үзэж байгаа ч тэр үед залуу байсан, одоогийн шинэ үеийн залуусын мөн үзэх дуртай кино яах аргагүй хэвээр байсаар.
Уг кинонд энгийн залуусыг тоглуулснаар илүү үзэгчдэд хүрсэн ч гэж ярьдаг юм билээ. Ямартай ч үнэхээр гоё кино гэж би хувьдаа боддог. Дэлгэр, Үрлээ, Баяраа хэмээх энэ 3н нэр хэзээ ч мартагдашгүй болов уу? За ингээд та бүхэн уг киног татаж аваад үзээрэй. Мессенжерт надаас нэхээд байсан хүмүүсийн хүсэлтээр оруулж байна.

Read the rest of this entry »

Posted in Видео, Кино, Татаж авах | 5 Comments »

PCD – HUSH HUSH mp3(татаж авах)

Posted by zsonor on June 3, 2009

Нэгэн уншигчийнхаа ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА хуудсанд хандасны дагуу уг дууг аудио хэлбрээр татаж авахаар хүргэж байна. Өмнө би уг дууны клип, мөн дууны үгийг нь нийтлэсэн болохоор энэ удаа зүгээр л MP3 татаж авахаар нийтлэж байна. Дуртай нь татаад аваарай…

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Танд юу хэрэгтэй байна, Татаж авах | 3 Comments »

Nokia PC Suite 7.1

Posted by zsonor on June 3, 2009

Та Nokia төрлийн гар утас барьдаг уу? Тэгвэл би танд Nokia PC Suite 7.1 ыг санал болгож байна. Уг программыг та татаж аваад компьютер дээрээ суулгасан байхад хүссэн үедээ өөрийнхөө утсыг компьютертэйгээ холбож дуу, зураг гээд хүссэн бүхнээ хийж болно. Мөн та гар утаснаасаа интернет орох үйлчилгээг авдаг бол уг программыг ашиглан мөн USB ээрээ дамжуулан интернэт д холбогдох боломжтой. Нэг хэсэг би үүнийг хэрлэдэг байсан, хаа ч явсан хүссэн газраасаа компьютер утас хоёроо холбоод нэт д ороод амар байдаг юм. Одоо харин суурин нэтийн үйлчилгээг ашиглаж байгаа болохоор утасныхаа нэт-д мөнгө илүүчилж чадахгүй нэг тийм байгаа..хэхэ За тэгээд та татаад аваарай. Дараа нь янз бүрийн юм хум суулгаж хуулж авах гэж хүн амьтан гуйж мөнгө төлөхгүй амар шүү дээ….

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | Leave a Comment »

Англи Монгол гар утасны толь бичиг

Posted by zsonor on June 3, 2009

Хэлтэй бол хөлтэй гэж…

Эрхэм уншигч танд хэрэг болох болов уу гэж бодож уг толийг хүргэж байна. Би өөрөө ч хэрэглэдэг юм. Их зүгээр боломжийн. 25000 үгтэй. Хаа ч хэрэг болно. За тэгээд хэрэгтэй нь татаж аваад утсан даа суулгаарай.Хамгийн гол нь таны утас java өргөтгөлийг дэмждэг байх шаардлагатай бөгөөд татаж аваад хуулаад тавьчихад л тэгээд л ажиллана гэсэн үг.

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | 15 Comments »

MART монгол олон хэлний толь бичиг

Posted by zsonor on June 2, 2009

Нэгэн уншигчийнхаа хүсэлтээр ахиж уг толийг хүргэж байна. Гэхдээ шууд татахаар биш л дээ. Уг тольны албас ёсны сайтыг хүргэж байна. Учир нь өмнөх дугаартаа би шууд татахаар оруулсан байсан ч ямар нэгэн алдаа гарсан бололтой. Тиймээс сийрүүлэн оруулж байна. Та доорхи линк -н дээр дарахад шууд татах хуудасруу орох тул надад ямар нэгэн гомдоллоод хэрэггүй шүү :P За ингээд таны сурах их үйлсэд өндөр амжилт хүсье.

Read the rest of this entry »

Posted in Програм, Танд юу хэрэгтэй байна, Татаж авах | Leave a Comment »

Залуу хамтлаг дуучид – Жаанаа

Posted by zsonor on May 29, 2009

FON copyЖокер хамтлагийн ахлагч Жаанаа нь Эрдэнэт хотод Баян-өндөр цогцолборыг 2008 онд төгссөн.
Одоо Эрдэнэтдээ ТИСт сурдаг. 3 жилийн өмнөөс дуулж хөгжим оролдож эхэлсэн.
Багаасаа дуу хөгжимд сонирхож өссөн жирийн л нэг айлын хип хоп жаал. Одоогоор хамтлагийн 14 дуу, өөрийн 5 дуутай….

Гол нь тэр од болох гэсэндээ биш хүмүүс түүний дотоод сэтгэлээс урган гарсан аялгууг зүрхээрээ мэдэрч сонсож ойлгоосой гэсэндээ дуулдаг.

Read the rest of this entry »

Posted in Татаж авах, Цомог | 1 Comment »

Цөвүүн цаг, түүнийг гэтлэх өвгөдийн сургааль

Posted by zsonor on May 26, 2009

Шашин, улс төр 2оос би ч их л чадахаараа зугтдаг хүн лдээ. Тэглээ гээд амжилтанд хүрэхгүй юм аа…хэхэхэ ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА гэдэг дээр ороод улс төр, шашны юм нэхэх юм. Гэхдээ энэ нэг их шашин сурталчилсан зүйл биш л дээ.

Дүүгийн хүсэлтээр өнөөгийн бидний байдал, энэ бүхнээс хэрхэн гарах талаар бурхан ч лам Пүрэвбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Та татаж аваад сонсоорой. Надад маш сонирхолтой санагдсан. Үнэхээр эрт дээр үед өвөг дээдэс минь өнөөдрийн болох бүх л процессыг зөгнөж хэлж, түүнээс хэрхэн ангижирах талаар бичиж үлдээсэн юм билээ. Энд бүгд баримттайгаа байгаа. Заавал татаж авч сонсоорой…

Read the rest of this entry »

Posted in Зурхай, Нэвтрүүлэг, Танд юу хэрэгтэй байна, Танин мэдэхүй, Татаж авах | 9 Comments »

Номин талст “Гэрэл сүүдэр” цомог

Posted by zsonor on May 22, 2009

Өнөөдөр залуустаа ээлжит хуучны хуучирашгүй сайхан цомгуудаас Номин талст хамтлагийн Гэрэл сүүдэр хэмээх анхны цомгийг хүргэж байна. Анх хэдэн залуус гарч ирээд л БИД нэртэй дууг дуулж бороонд бүжиглэн зогсох тэр клип үнэхээр хүмүүсийн анхаарлыг татаж залууст маань хүрсэн билээ. Үүнээс хойш тэд олны анхааралд орж уран бүтээлээ турвьсан. Би ч багадаа олон ч дууг нь дагаж дуулах дуртай, хөгжимөө чангалаад л орилдог байж билээ.
Миний БЛОГ оор зочилдог залуустаа өнгөрсөн мартагдах шахсан , бага насны  сайхан дурсамжийг тань зөөлөнхөн сэрээж хуучны хуучрашгүй сайхан дуу хөгжим, цомгуудыг хүргэж байна. Хүлээн авна уу…

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Татаж авах, Хамтлаг дуучдын цомог | 1 Comment »

Photoshop 7.0 ME

Posted by zsonor on May 21, 2009

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | 4 Comments »

Камертон “18 нас” цомог

Posted by zsonor on May 20, 2009

Миний БЛОГ оор орж гардаг уншигч та бүхэндээ хуучны сайхан ХИТ дуу хөгжмүүдээс хүргэж байя хэмээн сэтгэсэн билээ. Энэ талаар мөн санал асуулга явуулахад хэдий цөөхөн хүн оролцсон ч уг саналыг минь хүлээж авах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тиймээс би та бүхэндээ хуучны шилдэг цомгуудаас хүргэж байхаар өнөөдөр ийнхүү эхэлж байна. Энэ мэтчилэн цомгууд надаа зөндөө байдаг юм лдаа.
Эхний удаад Камертон хамтлагийн анхны цомог болох 18 нас цомгийг хүргэж байна. Хэн хүнгүй мэдэх цомог шүү дээ. Өнөөдрийн байдлаар бидэнд энэхүү 4н залуугийн дуу хоолой хамтдаа дуулах тэр бүхэн дутагдаж байгаа ч тэдний анхны гар гараа хөтлөлцөн урлагт орж ирсэн тэр үеийг хамтдаа сонсон санцгаая. Удахгүй Камертон хамтлаг уран бүтээлээ эргэн туурвиж эхлэх болтугай.

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Татаж авах, Хамтлаг дуучдын цомог | 1 Comment »

Girls Wallpaper

Posted by zsonor on May 20, 2009

Сүүлийн үед дандаа эмэгтэйчүүдэд зориулагдсан материал тавигдаад байна гэх гээд байгаа залуустаа зориулаад энэхүү компьютерийн дэлгэцний зурагнуудыг оруулж байна. Хөөрхөн хөөрхөн зурагнууд байна лээ, татаж аваад дэлгэцээ чимээрэй. Сайхны өмнө харц буруугүй гээд хэлчихээр алуулдаг юм болов уу? хэхэх За за тэгээд үгээ нууж БЛОГ хөтөлдөг гэж юу байхав, нөхөдөө урагшаа гэсэн….хэхэх

Read the rest of this entry »

Posted in Зургийн цомог, Татаж авах | Leave a Comment »

Pump It Up! Dance

Posted by zsonor on May 19, 2009

Би та бүхэндээ сүүлийн үед хөдөлгөөнт дасгал, бүжгийг хүргэж байгаа билээ. Энэ удаа ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд хандсан нэгэн уншигчийнхаа хүсэлтээр Pump It Up! Dance бүжгийг татаж авахаар хүргэж байна. Уг бүжиг маань таргалахыг хүсдэггүй хүмүүс болон илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүх л насны хүмүүст зориулагдсан олон төрлийн бүжгийн хөдөлгөөнийг багтаасан цогц хэлбэрийн бүжиг юм байна.
Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань турахын хүслэн болж байх шиг байна. За тэгээд энэ ч ямар ч эмэгтэй хүнд байдаг асуудал байх л даа. Гэхдээ турахад учир бий шүү дээ. Юу юугүй хоол ундаа хасаад л турчихдаг гэвэл худлаа, бас янз бүрийн ТВ, РАДИО гоор сурталчилдаг эм тан бол бас л учир дутагдалтай. Ер нь бол тэд нар надад таалагддаггүй юм. Таалагддаггүй гээд хэлчихээр би өөрөө турах гээд байгаа шиг юм ойлгочихвоо, үгүй шүү. Охид бүсгүйчүүддээ хөдөлгөөнөөр эрүүл мэнд, гоо сайхнаа аврах боломжийг л олгохыг хүссэн юм.
Доорх бичлэг маань олон хэсэг байгаа болохоор бүгдийг нь татаад аваарай. Танд ЭРҮҮЛ ЭХИЙГ ЕРӨӨЕ.

Read the rest of this entry »

Posted in Дасгал, Татаж авах, Эрүүл мэнд | 8 Comments »

Billboard TOP 10 дуу 2009-05-23

Posted by zsonor on May 19, 2009

Дуу хөгжимд дуртай, тэр тусмаа гадаад дуунд дуртай залуусаа Billboard-д тэргүүлж байгаа дуунуудыг бэлдлээ. Татаад аваарай. Мессенжерт маань хэн нь ч юм бүү мэд, нэг нь орж ирээд Billboard -н дуунууд татмаар байна гээд байсан юм. Тиймээс би жагсаалтыг нь харж байгаад энд тэндээс цуглуулж шилдэг 10ыг нь хүргэж байна. Зарим нэгийг нь клипнээс нь салгасан учраас бага зэрэг сул байж магадгүй, гэхдээ бүгд боломжийн гэж бодож байна.

Tracks болон Байр эзэлсэн байдал:

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Татаж авах, Хамтлаг дуучдын цомог, Цомог | 4 Comments »

Шинэ монгол дуу 01

Posted by zsonor on May 17, 2009

Блогтоо ингээд нэг чадахаараа монголын сүүлийн үеийн дуунуудыг хүргэж байхаар боллоо. Мөн дүүгийнхээ хүсэлтээр. Аль эрт уг нь надад хэлсэн юм, даанч би тэгээд бусад юмандаа анхаараад тэр дор нь хүсэлтийг нь биелүүлж чадаагүйд уучлаарай. Тиймээс өнөөдөр компьютерийнхээ салан задгай баахан юмнуудаа ухаж төнхөж, клип тэй дуунуудыг дүрснээс нь салгаж байгаад доорх дуунуудыг татахаар оруулж байна. Зарим нэгэнд нь байгаа л байх. Гэхдээ байхгүй нь татаад аваарай.

Tracks:

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Татаж авах, Хамтлаг дуучдын цомог | 5 Comments »

Fantasy Wallpaper

Posted by zsonor on May 16, 2009

1237637788_berlogaУг нь сайхны өмнө харц буруугүй гэж байгаад л ахиад гоо үзэсгэлэн мандтугай гээд охидуудын зургаар хийсэн ханын цаас байрлуулах гэсэн чинь болдоггүй. Тэгэхээр нь орчноосоо жоохон тасраад үзвэл яасан юм бэ гэж бодоод фантастик 125 зурагнуудтай ханын цаас оруулж байна. Татаад аваарай. Үнэн тасархай тасархай зурагнууд байна лээ.

Хэмжээ 50 мб

Read the rest of this entry »

Posted in Зургийн цомог, Татаж авах | Leave a Comment »

“Schnuffel – Ich Hab Dich Lieb” цомог

Posted by zsonor on May 16, 2009

Ер нь надад янз бүрийн дуунууд нэлээн байдаг юм шиг байна аа. Дээр нь монгол дээр үеийн хамтлаг дуучдын болон хүүхдийн дуунууд. Өмнө нь би багадаа үздэг байсан Орос хүүхэлдэйн киноны дуунуудыг тавьж байсан бол одоо Германы Schnuffel гээд эгдүүтэй туулайны  Ich Hab Dich Lieb цомгийг хүргэж байна. Энэ цомгийг манай нэг найз маань надад явуулж байсан юм. Эндээс нэг дуунд нь аягүй дуртай. Ямар дуу гэхээр Schlaf Schon Mein Schatz (Сайхан амраарай миний эрдэнэ). Би сурах гэж зөндөө үзсэн, бас муугүй ээ…хэхэ Нэмээд би доор нь уг цомгийг татахаар болон мөн өөрийнхөө дуртай дууны клипыг үгтэй нь хамт нийтлэж байна. Дашрамд хэлэхэд энэ цомгийг бэлэглэсэн найздаа баярлалаа….

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг, Татаж авах, Цомог | 1 Comment »

Wallpaper

Posted by zsonor on May 15, 2009

1242339369_a7a8eca1d218Сайхны өмнө харц буруугүй гэж байгаад л авч өгөхөөс…хэхэхэХар гэж нүд заяасан, ямар нүдээ нуултай биш тээ.  нэг ийм охидуудын дэлгэцний зураг шинээр нэмж байна. Сонирхсон  нь татаад авна биз дээ.

Read the rest of this entry »

Posted in Зургийн цомог, Татаж авах | Leave a Comment »

Муурын зулзаганууд Wallpaper

Posted by zsonor on May 14, 2009

Ойрд дэлгэцний зураг оруулсангүй.

Би уг нь бол мууранд ёстой дургүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч нэг л болж өгдөггүй юм. Харин зулзагыг нь хараад хэн ч өхөөрддөг байх гэж бодоод энэ муурын зулзагануудын ханын цаасыг хүргэж байна. Ертөнцийн 3н хөөрхөнд амьтны үр зулзага ордог болохоор мэдээж хөөрхөн л байх. Мууранд хайртайнууд нь татаад аваарай, тэгээд компьютерийнхээ дэлгэцийг чимээрэй.

Read the rest of this entry »

Posted in Зургийн цомог, Татаж авах | Leave a Comment »

DJ Tiesto – Club life

Posted by zsonor on May 14, 2009

DJ Tiesto буюу Tijs Verwest гэх энэхүү залуу бол дэлхийн шилдэг DJ нарыг тэргүүлсээр удаж байна. Түүний бүтээлийг сонсох дуртай мянга мянган залуус дэлхийн өнцөг булан бүрт түүнийг хүлээж байдаг биз ээ. House, Progressive House,  Progressive Trance,  Techno,  Trance стилээр уран бүтээлээ туурвидаг гэдгийг түүний дэмжигч залуус сайн мэдэх биз ээ. Ингээд би юм аа бас ухаж байгаад дараах хөгжмийн бүтээлийг нь оллоо. Ямар ч байсан энэ оны 2р сард гарсан юм билээ. Татаж аваад сонсоод үзээрэй.

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Татаж авах, Хамтлаг дуучдын цомог | Leave a Comment »

Орос хүүхэлдэйн киноны дуунууд

Posted by zsonor on May 13, 2009

Та хүүхэлдэйн кинонд дуртай юу? Би л хувьдаа дуртай. Байнга үзнэ, бас дууг нь сонсоно. Зарим нэг нь итгэхгүй л байх, зарим нэг нь энэ ч тэгэж л таараа гэх биз. Гэхдээ энэ сонин биш ээ. Өнөөдөр би та бүхэндээ багадаа үзэж өссөн оросын сайхан сайхан хүүхэлдэйн киноны дууг толилуулж байна. Би маш их сонсох дуртай. Одоо ч гэсэн сонсоод л сууж байна. Бага насаа санаад л… Үнэхээр ах эгч нарын хэлдгээр бага байхад бодох санах юмгүй сайхан байдаг юм, том болох гэж яараад яадаг юм бэ гэдэг үг их л толгойд санагддаг болоод байгаа шүү. За ингээд та бүхэн минь дуунуудаа татаж аваад сонсоод үзээрэй. Ямар ч бухимдсан ууралсан үедээ энэ дуунуудыг сонсохоор л өөрийн эрхгүй инээд хүргээд инээгээд тайвширчихдаг юм.

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Татаж авах, Хамтлаг дуучдын цомог, Хүүхэлдэйн кино | 3 Comments »

TIESTO – CLUB LIFE 27.02.2009

Posted by zsonor on May 13, 2009

Та бүхэн ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ хуудас ажиллаж байгааг мэдсэн байх. Тэнд манай нэг уншигч маань TIESTO ын хөгжмөөс байрлуулаачээ гэсэн юм лдаа. Тэгээд би юмаа ухаж байгаад нэг ийм юм оллоо. Цааш нь ахиж ухаж үзнэ ээ. Гараад байвал нэмээд л байна. хэхэ За тэгээд ороод татаад аваад үзнэ биз дээ…

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Танд юу хэрэгтэй байна, Татаж авах | 1 Comment »

Antivirus Kaspersky 7 free

Posted by zsonor on May 12, 2009

Залуусаа, вирус гэж нэг юм та нарыг зовоож байна уу? за тэгвэл би өөрийнхөө хэрэглэдэг Касперский 7 г хүргэж байна. Өмнө уг нь шинийг нь хэрэглэдэг байсан ч даанч надад таалагдаагүй, бас санаснаар минь ажиллахгүй байх шиг байхаар нь эргээд Касперский 7 оо ажлуулсан чинь харин сайн ажиллаж байсан юм. Тиймээс хувьдаа ойр орчмынхондоо 7 г үргэлж санал болгодог. Ингээд хэрэв хэрэгтэй бол ороод татаад авна биз дээ. Мөн түлхүүрний асуудлыг та хэрэв санал болговол өдөрт ядаж 5н шинэ түлхүүрийг оруулах боломж гарах байх гэж бодож байна. Харин та хүсэлт гаргаад маргааш нь эртхэн орж авахгүй бол түлхүүр бас хэцүү ш дээ тиймээ…хэхэ

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | 2 Comments »

A-Sound хамтлагийн дуунаас

Posted by zsonor on May 2, 2009

Та бүхэнд A-Sound хамтлагийн дуунаас хүргэж байна. Учир нь манай нэгэн уншигч маань татахаар нийтлэж өгөөчээ гэж ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд хандсан юм лдаа. Ингээд хүсэлтийн  дагуу өөртөө таалагддаг 6 дууг бэлдлээ.

Цомгийг хуулийн дагуу зохиогчийн эрхээр хамгаалсан тул цомгоор нь би хүргэж чадахгүй нээ. Нэг нэгнийхээ хөдөлмөрийг хүндэлж явбал цөөхөн монголчууд бидэнд хэрэгтэй болов уу.

Бидэнд хандсан heenii дээ баярлалаа. Та бүхний хүсэлтийг би биелүүлэхийг хичээж байх болно оо…

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Татаж авах, Хамтлаг дуучдын цомог | Leave a Comment »

Монгол бичгийн программ

Posted by zsonor on May 1, 2009

Үндэсний ёс заншил минь цаг хугацаа өнгөрөх тусам хаашаа яваад байна аа. Орос ах нар ирж бидний соёлыг баруун ч биш зүүн ч биш болгоод буцсан, бичиг соёл маань ч байхгүй болох нь. Уг нь бид чинь алдарт яруу найрагч Р.Чойном гуайн хэлдгээр “ТИЙМ, ТИЙМ” гэж дохиж уншдаг босоо МОНГОЛ БИЧИГ тэй ард түмэн. Гэтэл одоо бол “ҮГҮЙ, ҮГҮЙ” гэж уншдаг хэвтээ крилл бичигтэй болчихсон. Өөрсдийн ёс заншилаа хадгалцгаая. Дэмий хоосон би эх орон ч гэж Сүхбаатарын талбай дээр орилж, жоохон сархад амсахаараа БИ МОНГОЛ ХҮН гэж цээжээ дэлдэхээ болъё. Бодитоор өөрсдийгөө МОНГОЛ ХҮН гэдгээ батлан харуулъя. МОНГОЛ САЙХАН БИЧГЭЭ СЭРГЭЭЕ.

Ингээд Монгол бичгээр бичдэг жижигхэн программыг хүргэж байна. Маш энгийн, бас маш амархан. Та оролдоод үзээрэй. Нэг жоохон хүндхэн зүйл нь бидний дунд сургууль даа үзэж байсан Монгол бичгийн маань дүрэм л хэрэг болох юм байна лээ. Гэхдээ эргэж сэргээж болно ш дээ тиймээ….

Бид бахархах юмтай улс, Бид бусдаас онцгойрох өөрийн түүх соёл, бичиг яриатай АРД ТҮМЭН

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | 4 Comments »

Eurovision 2009 Moscow

Posted by zsonor on May 1, 2009

Хүмүүс чинь юугаараа баян, түүгээрээ дайл гэдэг байхаа. Би бас яг тийм болоод надад хамгийн их олдох юмнуудаасаа хүргэж байна. Энэ бол дуу хөгжмийн юмнууд бөгөөд татахаар янз бүрийн цомог энэ тэр бол ер нь олчих байх шүү. Тэр тусмаа Орос, Украины хамтлаг дуучдынхыг бол бүр л хурдан байх.

Дөнгөж сая би санал өгч байгаа хүмүүсийнхээ саналын байдлыг харлаа. Энд дээгүүр санал авсан хариултын нэг нь дуу хөгжим гэсэн байна. Тиймээс энэ мэтчилэн энэхүү хариулт маань нэмэгдээд байвал би та бүхэнд хамтлаг дуучдын цомогуудаас хүргэж байя.

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Татаж авах, Хамтлаг дуучдын цомог | Leave a Comment »

“Март” монгол толь бичгийн програм

Posted by zsonor on April 30, 2009

Манай толь бичиг нь Babylon толь бичгийн санг хөрвүүлж авсан тул үгийн сан сайтай. Одоогийн байдлаар Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичгийг хөрвүүлж бэлдээд байна. Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (144741 үг) толь бусад толь бичгүүдээс олон үгтэй. Mart dictionary програмд толь бичиг суулгахдаа http://www.mart.mn -ээс толинуудыг татаж аваад дээр нь double-click буюу хулганаараа хоёр ойрхон дархад толь нь өөрөө автоматаар програмд нэмэгдэж орно. (Mart dictionary програм нь өөрөө эхлээд суусан байх шаардлагатай ). Монголоор хайлт хийхдээ XP үндсэн гарын driver ашиглана. Энэ нь Unicode –оор ажилдаг тул MonKey болон ArialMon фонт шаардлагагүй. Хэдэн ч толь бичиг суулгаж болно. Манай толь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна. Мөн дээр нь таны компьютерийг бага ачааллана.

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | 7 Comments »

Internet download manager 5.16

Posted by zsonor on April 30, 2009

Та интернэт ээс файл ихэвчлэн татдаг уу? Мөн ямар ч төрлийн видеог хаанаас ч хүссэн үедээ татмаар санагдаад л, гэтэл санааны зоргоор болж өгөхгүй байдаг бол би танд Internet download manager 5.16 ыг санал болгоё. Миний интернэтийн хурд чамлахааргүй хурдан боловч яг өөрийн хүчин чадлаараа файл татаж авч чадаггүй байсан юм. Дараа нь би Internet download manager ыг хэрэглэснээс хойш бүрэн хүчин чадлаараа ажлаад зогсохгүй мөн хаанаас ч би хүссэн дуу, видеогоо үзэж байхдаа бас сонсож байхдаа татаад авчих боломжтой болсон. Хэрэв та хэрэглэдэггүй бол хэрэглээд үзээрэй.

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | Leave a Comment »

Open Canvas

Posted by zsonor on April 29, 2009

Программ татъя гээд саналаа өгөөд байсан залуусаа шинэ программ хүргэж байна. Энэ программ бол зурган дээр ажиллах сонирхолтой залууст зориулагдсан, жижигхэн хэрнээ их чадалтай программ байгаа юм. PHOTOSHOP оос бол нэг их дутаад байхааргүй гэж үзэж байгаа. Татаж аваад оролдоод үзээрэй.

Мөн программ тавиач гээд байгаа залуус маань ямар программ сонирхож байгаагаа бас хэлээрэй. Би чадахаараа олж нийтлэж байхыг хичээе.

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | Leave a Comment »

RonyaSoft ProPoster 2.02.13.02

Posted by zsonor on April 29, 2009

Программ татахаар түлхүү тавиач хэмээх санал тавьж судалгаанд санал өгсөн зочдынхоо таалалд RonyaSoft ProPoster программыг толилуулж байна. Уг программ нь та бидний өдөр тутам гадуур явахдаа хардаг сурталчилгааны самбаруудын том зураг, плакат гэх мэтийн бүрэн хэмжээгээр нь шууд хэвлэх боломжгүй зургийг хэсэгчилэн хэвлэдэг ба ийм төрлийн зүйл хийдэг хүмүүст яг тохирно. Өөрөө заанаасаа бүгдийг нь тохируулсан байдаг тул ямар нэгэн механик ажиллагаа орохгүй гэсэн үг. За тэгээд татаж аваад оролдоод үзээрэй.

Байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцаж, мэдлэг мэдээлэл солилцъё

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | Leave a Comment »

Анагаахын оюутнуудад 07- TRACHEA et BRONCHI

Posted by zsonor on April 29, 2009

z2Энэ удаад өөртөө байгаа хичээлийн материалуудаасаа анагаахын чиглэлээр сурдаг оюутнууддаа хуваалцахаар шийдлээ. Зарим үед атлас ны асуудал бол хэцүүхэн байдаг шүү дээ. Миний хувьд бол монголд хэдэн жил сурахдаа анатомийн атлас цөөхөн удаа л олж авч хэрэглэж үзсэн. Бусад үед нь бол тэгээд л уншаад л ямар ч харсан барьсан юмгүй уншсанаараа төсөөлөөд л хичээлдээ ордог байсан. Одоо харин яг над шиг тиймэрхүү байгаа оюутнууддаа зориулаад хэдэн TRACHEA et BRONCHI ийн анатомийн зурагнуудыг оруулж байна. Хэрэгтэй нь татаад аваарай. Таалагдана гэдэгт найдаж байна. Энийг үзээд цээжлээд ороход сайн болон түүнээс дээш л дүн авна гэдэгт барьсан ч алзахгүй….Би байгаа бүгдийгээ цувралаар оруулж байх болно оо….

Read the rest of this entry »

Posted in Татаж авах, Хичээл | 5 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.