Украина дахь Монголчууд


mnandua

Өөрийнхөө БЛОГ тоо Украинад ажиллаж, амьдарч сурдаг Монголчуудынхаа тухай мэдээлж байхаар боллоо. Мөн та энэ сэдвийн талаар сонирхож байвал бидэнтэй холбоо барих боломжтой. Украина дахь монголчууд гэсэн ангилал нэмсэн ба үүнийгээ улам өргөжүүлж хот хотоор нь ангиллах бодолтой байгаа. Украина дахь манай монголчууд мөн надад туслана гэдэгт найдаж байна.

P.S: Доор тавигдсан хотуудын зураг болон нэрээр дамжиж сонирхож буй хотынхоо болон тэнд байрладаг монгол оюутан залуусын тухай, тэдний сургуулийн тухай мэдэх боломжтой.

kiev

kharkov_pano

odessa

u_donetsk

Киев

Харьков

Одесса

Донецк

kirovograd01

Сумы

Кировоград

Ингээд эхлээд та бүхэнд Украина улсын тухай товч мэдээллийг хүргэх нь зөв болов уу хэмээн бодлоо.

Украйна улс нь Зүүн Европт орших улс бөгөөд зүүн талаараа ОХУ, хойд талаараа Белорус, баруун талаараа Польш, Словак, Унгар, баруун өмнөд талаараа Румын, Молдав орнуудтай хиллэдэг улс юм. Мөн өмнөд талд нь Хар тэнгис, Азовын тэнгис оршдог. Нийслэл хот Киев.

Украйна улсын түүх нь Зүүн Славуудаас эхэлжээ. 9-р зууны үеэс Украйны газар нутаг нь Викинкүүдээр удирдуулсан Зүүн Славуудын иргэншил болох Киевийн Оросын төв байсан нь 12-р зуунд хуваагдаж задарсан билээ. 14-р зуунаас хойш Украйны газар нутаг нь бүс нутгийн хүчирхэг гүрнүүдийн хооронд хуваагдаж, 19-р зуун гэхэд ихэнх хэсэг нь Оросын эзэнт гүрэнд шингэж, бусад нь Австри-Унгарын эрх мэдэл доор байв. Оросын Октябрийн хувьсгал, Иргэний дайны дараа 1917-1921 оны хооронд тусгаар тогтнолын төлөөх үргэлжилсэн тэмцэл болж, улмаар Украйна нь 1922 онд ЗХУ-ын анхны бүгд найрамдах улсуудын нэг болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн ба дараахан болон 1954 онд ч Крымыг шилжүүлсний дараа ЗСБН Украйна улсын газар нутаг баруун тийш тэлжээ. 1945 онд ЗСБН Украйн улс нь НҮБ-ын анхны гишүүн орнуудын нэг болж байсан юм. 1991 онд ЗХУ задарснаар Украйна нь дахин тусгаар тогтносон улс болсон байна. Үүний үр дүнд зах зээлийн эдийн засагт шилжих болж, найман жил дараалан эдийн засгийн уналтанд оржээ. Гэвч шинэ зуун эхэлснээс хойш эдийн засаг нь тогтвортой хөгжиж, ҮНБ нь жил тутамд 7 хувиар нэмэгдэж байна.

Өнөөгийн Украйна улс 603,628 км.кв газар нутагтай, нийт газар нутгийн 7 хувийн ус эзэлдэг. 48,457,102 хүн амтай, 24 муж (область) аас бүрддэг улс юм. Улсын мөнгөн тэмдэгт гривень.

Нийт хүн амыг

украина — 77,8 %

орос — 17,3 %

армянь — 0,8 %

белорус — 0,6 %

крымын татар — 0,5 %

молдав — 0,5 %

болгар — 0,4 %

венгр — 0,3 %

румын — 0,3 %

польш — 0,3 %

еврей — 0,2 %

грек — 0,2 %

татар — 0,2 %

ба бусад гэх хувиар бүрдүүлж байна.

Украина улс нь хагас ерөнхийлөгчийн засаглалтай. Одоогийн байдлаар Украина улсын ерөнхийлөгчөөр Виктор Ющенко, ерөнхий сайдаар Юлия Тимошенко нар ажиллаж байна.

36 thoughts on “Украина дахь Монголчууд

    1. тэрийг чинь хаа сайгүй л тоглож байна. би л ганцаараа сонирхохгүй юм даа…хэхэ

  1. ukrain dahi mongolchuud gesen blogoo orgojuuleyaa dotor ni oshoo iluu olon ym tavih bolomj bhgui muu.oiriin 7 honogiin dotor orgojuul.hotuudiinh ni tuhai ch uzej bolohguin bnashd

  2. Украйний түүхэн дэх монголчуудын байлдан дагууллын талаар нэг ч үг байхгүй байгаа нь хачирхалтай. Бид манжид 300 шахам жил дарлуулсан гээл жижигрээд байдаг. Гэтэл бидний өвөг дээдсийн байгуулсан Алтан Ордны Улсын мэдэлд 300 аас илүү жил байсан улсын түүхийг бичихдээ нэг ч үг оруулаагүй байгаа нь харамсалтай.
    Алтан Ордны Улсын Монголчуудтай хамгийн их холилдсон Украйн улсын түүхийг тэнд сурдаг Монгол оюутан бичихдээ түүхэнд нь нөлөөлсөн Монголчуудын талаар нэг биш нилээд үг бичих байлтай.
    Хэрэв намайг дэмий балай зүйл бичлээ гэж буруутгах гэж байгаа бол эхлээд украйны сүлдэн дэх гурван салаа зэвийг хараарай. Манай хар, цагаан, алаг 9 хөлт тугны зэв биш гэж маргах Монгол хүн гарах болов уу. Хэрэв маргах Монгол гарч ирвэл эх түүхээ эхлээд судла гэж зөвлөе.
    Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
    Хөх тэнгэр Монголчуудыг үргэлж ивээж байх болтугай

    1. neeren hugshuu mgliin talaar durdaagui bn sh de 13r zuund chin jinhene ed nariin arisiig ni huulj bsiin bn lee sh de uursduu ch sain meddiin bn lee 1240 ond Kieviig ezelsen ene ter gd l ter 13r zuunii ueiin tuuhiig yagaad martchihwaa aan !!!!!!!!!!!!!???????????????))))

  3. hi. bi polshid surdag oyutan bnaa. Ukrainii Lwow ruu garj visa sunguulah hereg garaad tiishee yavah gesiin… daanch tanih hun bhgui tiimerhuu bnaa. tend bas vizee huleej 5 honono gd bgaa haana ymr gazar honoh uu gd asuudal zondoo bnaa. bas mongolchuud ukrainruu vizgui zorchdog gsn tehdee voucher ch yum uu oor yumnuud shaardagdah uu? hen negen nadad tusalj chadah bolov uu? bayarlalaa

  4. sain b,nauu ene odriin mend hvrgei bi neg zvil asuuh gesen wm 2012 ond ukrain evropiin uls bolno gesen vnenvv

  5. sain baina uu. gadaadad bgaa mongolchuudtaigaa hamtarch ajillaj mon hariltsan medeelel soliltsohiig hvsch bn ta bvhen zaawal holbogdooroi ta bvhend mash chuhal medeelel hvrgehiig hvsch bn unshsan hvn ni theangel9025@yahoo.com haygaar holbogdono uu. bayrlalaa

  6. Сайн байна уу Украйнд байдаг удахгүй монголд ирэх хүнтэй холбож өгч чадах уу Надад маш их хэрэгтэй байна.

  7. sain baitsgaan uu? bi ukraina ulsiin talaar medeelel awah gesen yum aa hentei yaj holboo barih uu? ukrainruu ochhod orsoor zaawal dairdag yum uu? vizend oroh shaardlagatai yu? yugaar yawdag yum? ongots, wogonoor ali ni hyamd zardaltai baidag? hed honog yawj ochdog? yamar heleer gololj yaridag?

  8. sain baitsgaana uu bi ukrain suraltsah soniorholtoi bgaa. ene ulsiin talaar iluu ih medeelel heregtei bn. Ymar heleer yridag be? mon suraltsaad ajhillah bolomj her bdag be? ortog ondor uu? amjirgaanii tuvshin her uls bol. Medeelel uldeegeerei. Bayrallaa

  9. sain baitsgaaj baina uu,ta nar mine,Ukrain ulsad surch ,amidarch baigaa mongol ahan duusee.Bi buh mongolchuudinhaa omnoos ta nartaa bie bodooroo,bolgoomjtoi baitsgaagaaraa,,mon tugshuurtee gazar baigaa bol bushuuhan holdooroo gej zachij bain. Bi jiriin negen olon huuhedtei mongol ejj hun bain.hamaagui heregt hereggui yum bichij baij oorsondoo towog udwaa,huuhduud mine.Haraad baihad dain bolood ayultai baih shig bain .Ta narig bugdiig chine unsie.

    .

  10. украйнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүн хаана хандах вэ зөвлөөч

    1. Ukraind bgaa mongol bnuu.heden zuil deer tusluulah gesiin.2 huuhedtei irsen bgaa bolohoor yaraltai heregtei bn.tus bolooroi mongolchuudaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s