Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Бяцхан хүүд амьдрал бэлэглэе!

Posted by zsonor on April 22, 2009


535a97fbd495c00e22ecc6279267024epngБилгүүн хэмээх хоёрхон настай энэхүү бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байна. Дөнгөж саяхан л аав ээждээ эрхэлж, баяр хөөрөөр бялхаж байсан бяцхан хүү болоод түүний гэрт нэг л өдөр ийм хэцүүхэн үйл явдал тохисон юм. Хорвоод хүн болох гэж ирчихээд хоёрхон жилийн дараа буцана гэж үү? Та бодоод үздээ…ямар харамсалтай юм бэ гэж та бодох байх бас туслах юмсан гэж түүнийг хайрлах болов уу. Гэхдээ бидний зам мухардаагүй байна, та бас түүнд туслахад оройтоогүй байна. Хэдий багахан хугацаа үлдсэн ч бидэнд жоохон ч гэсэн еще хугацаа үлдсэн. Та бидэндтэй нэгдээрэй, мөн түүнд туслаарай. Энэ оны 2-р сард өвчин илэрч эхэлсэн ба үүнээс хойш 6 сарын дотор эмчилгээ хийхгүй бол энэ хөөрхөн дүү маань биднийг орхиж, монголын минь нэгэн ирээдүйн иргэн, магадгүй сайн сайхны эхлэл болж чадах хүнээ алдчих гээд байна. Чин сэтглээсээ та бүгдийг бидэнтэй нэгдэж энэхүү үйл ажиллагаанд чадах чинээгээрэй оролцож туслахыг хүсэж байна.

Хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу “Цусны хорт хурц гүн багадалт” юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.

Эмчилгээ нь: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар юм. Одоогийн байдлаар АНУ болон Тайланд улсын эмнэлгүүдээс энэ эмчилгээг хийхэд 90,000 ам.долларын зардал гарна гэсэн хариу ирсэн байна. Бусад улсад илүү хямд эмчлэх боломжийг судалж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг үндсэн сайт болох www.sainuils.mn хаягаар орж авна уу.Мөн бидэнтэй нэгдэнэ үү. Танаас алив мөнгө гэж нэхэж хандаж байгаа юм биш шүү. Харин бяцхан хүүд бидэнтэй хамт нэгдэж туслна уу гэсэн үүднээс ингэж буйг ойлгоорой.  Танд болон таны гэр бүлд аз жаргал хүсье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: