Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Адольф Гитлер гэж хэн бэ?

Posted by zsonor on April 23, 2009


Адольф Гитлер /1889-1945/
280px-bundesarchiv_bild_183-s62600_adolf_hitler
1933-1945 он хүртэл Германы улс төр ба зэвсэгт хүчний удирдагч, Германы Үндэсний Социалист ажилчдын намын оюун санааны удирдагч, III-р Рейх

Адольф Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20нд Герман Австрийн хилийн орчим Брауна-Инн тосгонд төржээ. Түүний аав нь Гаалын түшмэлээр ажилладаг байсан бөгөөд тэрээр 16 настайдаа зураач болж амьдралаа өөрчлөхөөр шийдэн Вена хотруу сургуульд явжээ. Тэнд өөрийн гол үзэл их үндэстэнийхээ санаагаа олж авч, 1913 онд Мюьнхэнрүү очиж удалгүй Германы армид элсэн Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон юм. Дайны жилүүдэд хүндээр шархтаж байсан бөгөөд үүнийхээ төлөө одонгоор шагнуулсан. Дайны дараа бага дарга цолтойгоор Берлинд ирж 1919 онд Германы Ажилчдын Нам / German Workers’ Party (DAP)/ -д элсчээ. Удалгүй тэрээр уг намын хэт барууны үзэлтэнгүүдэд тоогдон намын шилдэг лидеруудын нэг болсон байна. Тэрээр Германы эдийн засгийн уналтанд Еврей нар болон Болъшевикууд буруутай гэж үзсэн юм. Ерөнхийдөө түүний баримталдаг гол зарчим нь Еврей нар болон Болъшевикууд эсрэн үзэл байлаа. 1921 гэхэд тэрээр маргаангүйгээр Германы Үндэсний Социалист ажилчдын намын National Socialist German Workers’ Party (NSDAP or Nazi Party) удирдагч болсон байлаа. 1923 онд болсон Засгийн эрхийг авах зэвсэгт бослого/түүхэнд “урт хутганы шөнө” гэж тэмдэглэдэг / амжилтгүй болж дарагдан найман сар шоронд хоригдсон ба энэ хугацаандаа өөрийн улс төрийн үзэл сурталын алдарт бүтээл болох ‘Mein Kampf’ буюу “Миний тэмцэл”-ээ хэлж бичүүлжээ. Тэрээр суллагдлсаныхаа дараа Нацист намаа шинэ арга барил, үзэл сурталаар удирдан хүч хэрэглэн энэ бүхнийг давахыг ухуулан сурталчиж байжээ. 1932 оны сонгуулиар парламентын олонхи суудлыг авсан Нацист нам эдийн засгийн хямралыг арилгах, шийдвэртэй арга хэмжээ авахын тулд Германы засгийн газартай хамтран ажиллах гэрээ хийсэн байна. 1933 оны нэгдүгээр сард засгийн газартайгаа эвсэн Адольф Гитлер Германы канцлер болжээ. Тэрээр Канцлер болсоныхоо дараа дарангуйлал тогтоон, еврейчүүдийн эсрэг хуулыг батлан шийдвэртэй арга хэмжээ авч эхэлсэн. Түүнчлэн цэрэг армийг хүчирхэгжүүлэн, нутаг дэвсгэрээ өргөтгөх үүднээс дэлхийн II-р дайныг эхлүүлсэн. Тэрээр өөрийн холбоотон Итали, хожуу Японтой холбоотоны харилцаа тогтоон Герман-Итали-Япон гэдэг улс төр, цэрэг дайны тэнхлэг үүсгэжээ. Гитлер 1939 оны есдүгээр сард Польшруу халдан довтлон / түүхэнд тэмдэглэхдээ “Kampania wrześniowa” and “the 1939 Defensive War / дэлхийн II-р дайныг эхлүүлсэн. Дараа нь түүний ялгууусан III-р Рейхын арми амжилттайгаар давшин Дани, Норвеги, мөн түүнчлэн баруун Европын орнуудыг эзэлсэн ба 1941 онд Их Британыг буулган авчээ. Гитлерын дараагийн зорилго бол ЗХУ-ыг эзлэхийг эрмэлзэж байлаа. Германы арми булаан эзэлсэн газар нутгийнхаа еврейчүүд хүн амыг хоморголон устгах бодлого баримталж байв. Нацистууд олон мянган жижиг ястан үндэстэнүүдийг “ доод арьстангууд тэд бүгд ажиллах эсвэл үхэх хувь заяатай” гэж үзэл баримтлалдаа тусгадаг байжээ. 1941 оны арванхоёрдугаар сард Гитлер Америкт дайн зарлажээ. Үүнээс үүдэн Герман баруун фронтоо нээсэн ба 1944 оны зургаадугаар сард Британи, Америкын цэргүүд Францад десант буулган/ түүхэнд D-Day гэж тэмдэглэдэг150.000 десантчин буулгасанаас Нормандыг эзлэх үед 10.000 хүрэхгүй цэрэг үлдсэн байжээ. /ЗХУ-тай хамтран хоёр талаас нь шахах бодлого баримтлан давшиж эхлэжээ. 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд ЗХУ-ын цэргүүд Германы нийслэл Берлинд тулж ирсэн тэр үед А.Гитлер Рейхштагын ойролцоох хорогдох байрандаа эхнэр Eva Brauna- ний хамт амиа егүүтгэжээ.

4 Responses to “Адольф Гитлер гэж хэн бэ?”

  1. Bb said

    Dajgui blog bnaa hogshoon oshoo goy goy yum bicheerei ok!!! Amjilt hogshon

  2. Herlen said

    neg ix sain meddeggui bsiimaa
    bayarlalaa

  3. Nice post. I learn something new and challenging on sites I stumbleupon
    everyday. It will always be useful to read content from other authors and practice something from other websites.

  4. Tsolmon said

    Hitler britan iig ezelj chadaagui, Eva Bruno nuuts amrag ni baisan ehner ni bish.🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: