Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Үртэй хүний сэтгэл – Гүрбазар

Posted by zsonor on April 27, 2009


shipi_e9fbd330

Яруу найраг гэж агуу урлаг, үнэхээрийн сайхан урлагийн бүтээл, шүлэг гэдэг бол… Надад яруу найрагч Гүрбазарын шүлэгнүүд маш их таалагддаг юм. Ер нь бараг хүн болгон түүний шүлгэнд дуртай гээд хэлчихэд нэг их буруутахгүй болов уу. Өнөөдөр би та бүхэнд ” Үртэй хүний сэтгэл” хэмээх сайхан шүлгийг зориулж байна. Мэдээж би энэ шүлгэнд дуртай. Та ч бас дуртай байх. Уншаад үзээрэй. Доор нь би өөрийнхөө хийсэн бас видеог оруулсан байгаа. Сонирхоно биз дээ. Тэгээд харин сэтгэгдэл бичиж үлдээхээ мартуузай….

” Үртэй хүний сэтгэл” Яруу найрагч Гүрбазар

Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний л эцэг болхоороо өөр юм байна лээ

Бүрий хөл үдшээр бүүвэй аялдаг боллоо
Айдасийг нь аргадах гэж дуугаа зөөллөж
Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү

Туурган цаана уйлвал айсан чихэнд дуу нь чанга
Торгон дээр бүдэрлээч түгшсэн сэтгэлд эд нь хатуу
Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч
Унаган сэвлэгий нь үнсэхэд самсаа нялхармаар
Жамыг дагаад өснө гэж бодхоос
Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү
Заяа түшээд ториноно гэж бодхоос
Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
Үртэй хүний сэтгэл гэдэг
Үүрд шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний эцэг болхоороо өөр юм байна лээ
Амь хайр хоёр шингсэн үрийнхээ тухай залбирч
Аав ээж хоёрийнхоо өмнө би мөргөлчин боллоо

5 Responses to “Үртэй хүний сэтгэл – Гүрбазар”

  1. Тулга said

    Цээжлээд авъя байз
    Баярлалаа Сонороо

  2. Deegii said

    Sonoroo bayarllaa gogoo shvleg shvv!!!

  3. Тулга said

    Ahiad sonsoj bna6 Uneheer goy shuleg bnaa bi bur sonsood l bmaar bdag bolson…
    Unen ugtei bas tegeed Soko uuruu unshina gej bur uiluulaad hayah yumaa hehe.

  4. H said

    sonor ooroo unshsan yumuu eniig? yostoi goy..🙂 gehde 5r moron deer aldaa garsan bna.. hehe bi end tend aldaa oo haigaad l yavaad bdag bolson shd :p Tulgaad yag tohirson shuleg bnada te? tseejleed avaarai hehe

  5. eegii said

    би бас хөөрхөн жаахан охинтой

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: