Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Хог хаягдлын амьдрах хугацаа

Posted by zsonor on April 28, 2009


Өнөө бид хэрэглэгчид.
Өчигдөр ч мөн хэрэглэгч байсан, гэхдээ өнөөдөр та бидний хэрэглэж буй зүйлсийн өсөлт нь дэлхийг хог хаягдлаар дүүргэхэд хүргэж байна.
Хэрэглэсэн зүйлээ хаяснаар хэрэглэгчдийн үүрэг дуусдаг. Хэдий тийм боловч хаягдал болсон элдэв материалын хувьд “хог” болсон цагаасаа эхлэн шинэ процесст ордог.

Тодорхой хугацаанд чийг, гэрэл, бичил биетэн, цаг агаар, болон химийн элдэв урвалын тусламжтайгаар байгалийн бүтээгдэхүүн болон задардаг.

Хаягдал болсон материалын бат бэх чанар, бүтэц зэргээс шалтгаалж задралын хугацаа харилцан адилгүй байдаг. Зарим нь хэдхэн хоногийн дотор байгалийн бүтээгдэхүүн болон задарч байхад нөгөө хэсэг нь хэдэн зууны турш задралгүй хадгалагдаж байдаг.

Хэрэв бид хаягдал материалын задарч, ялзрах хугацааг мэдэж чадвал олон жилийн турш задралгүй хадгалагддаг материалын хэрэглээг багасгах замаар байгал орчноо сүйтгэхгүй, цэвэр байлгаж чадна. Дэлхий зөвхөн бидэнд бус мөн бидний хойч үе, үр хүүхдэд ч харьяалагдах болно.

Тамхины үлдэгдэл /3 сар орчим/

Янжуур нь байгалийн гаралтай ислэг болон тамхины ургамлаас бүтдэг. Тиймээс хөрсөн дээр ялзрах хугацаа нь тийм ч урт биш.
Таны санамсаргүй хаясан тамхины иш нарны туяа, бороо болон бичил биетүүдийн тусламжтайгаар 3 сарын дотор бүрэн задарч, ялзарч дуусдаг. Харин янжуурын шүүлтүүр нь целлюозийн ацетатаар хийгдсэн байдгаас задралын хугацаа нь 1-2 жил болдог байна.

Бохь /ойролцоогоор 5 жил/

Та бидний өдөр тутмын хэрэгцээ болсон бохийг байгалийн гаралтай каучук, нийлэг резин, амт болон өнгө оруулагч зэргээр хийдэг. Бохийг зажилж байх үед түүнд агуулагдах амт болон өнгө оруулагч нь хүний биед үлдэж шингэдэг. Харин хүний биед шингэдэггүй, үлдсэн хэсэгт нь агуулагдах байгалийн гаралтай каучук нь агаар дахь хүчилтөрөгчийн тусламжтайгаар богино хугацаанд задардаг бол нийлэг резиний задрах хугацаа урт 5 жил болдог аж.

Цаас /ойролцоогоор 3 сар/

Цаасыг бүрдүүлэгч материал нь ислэг бөгөөд 3 сарын дотор задардаг. Харин цаасанд агуулагдах чийгийн хэмжээ их бол түүний задралтын хугацаа уртсана. Чийг, гэрэл нь задралын хугацааг уртасгадаг. Энэ нь хэрэв цаас гэрэл, чийг багатай хөрсөнд шигдсэн бол түүний задралын хугацаа богино байна гэсэн үг.

Мод /ойролцоогоор 15 жил/

Мод үндсэндээ ислэгээс тогтдог. Хэрэв мод будагтай бол түүний уусах хугацааны хэмжээгээр модны задрах, ялзрах хугацаа уртасна. Мод хэдий чинээ жижиг байна төдий чинээ хурдан задарна. Жишээ нь: шүдэнзний мод ойролцоогоор 6 сарын хугацаанд задардаг.

Хуванцар сав /100-1000 жил/

Хуванцар нь полившил (PVC гэгддэг) болон полиэтиленээс тогтоно. Энэ төрлийн сав, лонхууд маш өргөн хэрэглэгдэж байна. Яагаад гэвэл үйлдвэрлэхэд хялбар, задарч ялзралгүй маш уддаг. Хэрэв чийг, дулаан үйлчлэхгүй бол хөрсөнд хаягдсан хуванцар сав хэдэн зууны турш тэндээ хадгалагддаг. Хуванцарыг шатаах нь асуудлыг шийдэх тохиромжтой арга биш. Харин сүүлийн үед бичил биетүүдийн тусламжтайгаар хялбар задардаг цардуулыг хуванцарын бүтцэд нэмснээр хуванцар нь байгалийн бүтээгдэхүүн гэгдэх тал руугаа илүү ойртож байна.

Хуванцар карт /1000 жил орчим/

Хуванцар карт мөн хуванцар савны адил PVC -ээс тогтоно. Энэ нь утасны карт, кредит карт гэх зэргээр бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж байна. Түүний хөрсөнд маш удаан хугацаагаар хадгалагддаг чанар нь ирээдүйн археологчидод бидний өнөөгийн амьдралын тухай мэдэхэд сайн “олдвор-баримт” болж магадгүй юм.

Шилэн лонх /задралын хугацаа 4000 жил орчим/

Бидний сайн мэдэх шил нь элс (SO2), сода (Na2CO3), шохойн чулуу (CaCO3), доломит (CaCO3 .MgCO3) болон натрийн сульфат (Na2SO4) зэргээс тогтдог. Шил байгаль орчиндоо ноцтой асуудал үүсгэлгүйгээр тодорхой цаг хугацааны явцад уусан шингэдэг. Хэрэв шил нь халуун болон хүчлийн үйлчлэлгүй бол байгалийн бүтээгдэхүүн болж задрах хугацаа уртасна.

Хөнгөнцагаан лааз /10-100 жил/

200 микроны зузаантай хөнгөнцагаан лаазны бүтцэд тугалга байдаг. Түүнд агуулагдах тугалга зэвэрч, буцаад байгалийн бүтээгдэхүүн болдог бол хөнгөнцагаан нь 100 жилийн хугацаанд хүчилтөрөгч болон борооны үйлчлэлээр задардаг. Тиймээс өнөөдөр хөнгөнцагаан лаазыг шууд хаягдал болгосноос дахин боловсруулах нь илүү ашигтай гэж тооцож байна.

Монголчууд буусан буудлаа төдийгүй, нүүсэн бууриа цэвэрлэдэг уламжлалтай. Өнөөгийн бид үүнийг санаж “Азийн цагаан дагина” хэмээн алдаршиж байсан улс орноо цэвэр цэмцгэр амьдарцгаая.

Эх сурвалж. http://www.unuudur.mn

One Response to “Хог хаягдлын амьдрах хугацаа”

  1. namuun said

    uneheer meduushtei yumaa ug ni manaihan neg ueee bodvol uhamsartai bolj bga ch bas boloogui l bna. sayhan selbiin goliig oyutnuud maani estoi sain tseverleed yvsan chini margaash ni zondoo hogtoi bolchihson baihii maa.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: