Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Хүүгийнхээ өмнөөс би өвдөхгүй яавдаа

Posted by zsonor on April 28, 2009


535a97fbd495c00e22ecc6279267024epngСэтгүүлч О. Урантогос

(Нийгмийн толь сонин, 2009. 04. 27-ны дугаар, №093 (808) сонинд гарсан нийтлэл)

Жаахан биедээ ахадсан хүнд өвчнөөр өвчилсөн Г.Билгүүн хүүтэй уулзахаар эх нялхасын эрдэм шинжилгээний төвийг зорилоо.”Цусны эмгэг судлал гэсэн хаягтай хүрэн хаалгаар орж эмийн үнэр ханхалсан хонгилоор хүүгийн өрөөнд оров.Аавынхаа хамт тоглоомоо тойруулан суугаа хүү 2 нас найман сартай.ямар өвчнөөр өвчилснөө мэдэхгүй суугаа бяцхан жаалын харц цаанаа л нэг гунигтай.Танихгүй хүн хараад бишүүрхэнгүй байсан ч хэсэг хугацааны дараа дасаж,тоглоомоо гайхуулан шулганаж эхлэв.

Гуниг тээсэн бяцхан нүдээр намайг ширтсэнээ”би 3-н настай гэж хуруугаа гозойлгов.Эцэг эхтэй нь хэдэн хором ярилцлаа.

Цусны чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай./Хүүгийн ээж Б.Ундармаа/

-Хүү хэзээнээс өвдсөн бэ?энэ өвчнөөр өвчилснийг хэзээ мэдэв?
Энэ оны нэгдүгээр сард хамраас нь цус гарч царай нь цонхийгоод эхэлсэн. Хүүгээ хэсгийн эмчид үзүүлэхэд ЭНЭШТ-д оч гэсэн.Энд ирээд л хүнд өвчин туссаныг нь л мэдлээ.2-р сарын 2-ноос хойш эмнэлэгт хэвтэж байна. Хүүгээ ийм айхтар өвчин тусчихна гэж бодож байсангүй

-Эмч ямар онош тавьсан бэ?
Апластическая анемия буюу цусны хорт дутмагшил гэж тайлбарлагддаг юм билээ.Ясны хэм эд үүргээ гүйцэтгэж чадахгүй болж,цусаа нөхөн төлжүүлж дийлэхгүйд хүрээд дархлалын систем нь устчихдаг гэсэн

-Xүүгээ ийм өвчтэй гэдгийг мэдээд хэцүү л байсан биз?
Их хэцүү байсан.Огтхон ч мэддэггүй байсан хүнд өвчнийг миний хүү туссан гэхэд” Би өмнөөс нь өвдөхгүй яав даа” гэж бодсон. Миний хүү цовоо сэргэлэн үеийнхнээсээ илүү дуулж бүжиглэнэ. Гэтэл одоо бие өвдөөд зовиуртай л байна. Нүдэндээ нулимастай л суух юм.

Энэ өвчин хэр элбэг тохиолддог юм бол?
Ер нь ховор тохиолддог гэсэн. Жилд 1-2 хүүхэд өвддөг гэнэ лээ
Өвдөж байсан хүүхдүүдийн эцэг эхтэй холбоо барих гээд чадахгүй байна.

Ямар эмчилгээ хийвэл эдгэх вэ?
Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэвэл эмчлэгдэх магадлал 80% гэж АНУ, Тайландыг эмнэлэгээс хариу ирсэн.

Урьд нь ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан уу?
Хүү маань өвдөж биднийг зовоож байгаагүй. Ганц хоёр удаа ханиад хүрч байсан.
Өвчний эх үүсвэр юунаас үүссэн гэж эмч нар үзэж байна вэ?
Агаарын бохирдол хоол хүнснээс үүсэлтэй гэсэн манай гэр бүлийнхнээс энэ өвчнөөр огт өвдөж байгаагүй. Хүүгээ яагаад ийм өвчин тусчихав гээд гайхаж л байна.

Одоо ямар эмчилгээ хийгдэж байна?
Цус сэлбэх халуун бууруулах эмчилгээ л хийж байна. Доннарын цусаар амьдарч байна гэсэн үг. Бас хүчтэй антибиотик тарьсаар байгаад ам нь мөөгөнцөртөөд ярьж чадахгүй хэцүү байна. Хүүгээ бөх болгоно.
Хүүгийн аав Гантулгатай ярилцлаа. Тэрээр хүүгээ бөх болгож наадмын торгон дэвжээн дээр дэвж байхыг нь харахыг хүсдэг аж.
Билгүүн сэргэлэн хөдөлгөөнтэй юмаа. Өнөөдөр бие нь гайгүй болохоор ийм байна. Хэрэв огцом хөдөлвөл цус гарч бие нь өвддөг тэгээд уцаартай болчихдог юм. Уг нь намраас цэцэрлэгт явуулна гэж ярьж байсан юм.

Эмнэлэгүүдээс хариу ирсэн үү?
Одоогоор нааштай хариу алга. Бид “Сонгдо” эмнэлэгт үзүүлсэн. Тэд БНСУлсын нэг эмнэлэгтэй холбож өгсөн. Тэр эмнэлэгээс шинжилгээ ирж өгөх хэрэгтэй гэж байгаа. Нарийн шинжилгээний дараа донорын асуудал шийдэгдэх байх. Эрүүл хүний ясны ажиллагаатай эснээс аваад хүүгийн маань чөмгөнд шилжүүлэн хийх юм байна лээ. Ээжийнх нь таарч магадгүй гэж байсан.
Удаан хугацаанд эмнэлэгт хэвтлээ.

Мөнгө төгрөг хүрч байна уу?
Эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Би геологийн компанид жолооч хийдэг байсан ч хүүгээ өвдсөнөөс хойш ажилдаа очоогүй. Цөөн хэдэн төгрөг хурааснаас хүүдээ зориулаад дуусч байна.

Туслаж дэмжье гэсэн хүмүүс ирж байна уу?
Тэгэлгүй яахав. Монголчууд нэг нэгэндээ туслахсан гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Зарим нь утсаар ярина. Хүү чинь заавал эдгэнэ гээд бид хэдэд сэтгэлийн дэм хайрладаг. Хүүтэй чинь ярина гэж залгана. Тусалж дэмжиж буй бүх хүмүүст баярлаж байгаагаа хэлмээр байна. Би тэдгээр хүнд насан туршийн өртэй боллоо. Хүүгээ эрүүл болгож хөл дээр нь болговол юу ч хийхэд бэлэн байна. Хүүгийн биед өөр өвчин байхгүй. Чөмөгний эс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэвэл эмчлэгдэх магадлал 80%тай. АНУ болон Тайланд улсын эмнэлэгүүдээс ирсэн хариунд бичжээ.

Гадаадад мэс засал хийлгэвэл амь насыг нь аварна. ЭНЭШТ-ийн цусны тасгийн хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Пүрэвсүрэнгээс хүүгийн өвчний талаар тодруулахад Билгүүн хүүгийн ясны чөмөг нь хэвийн эсээ ялгаруулж чадахгүй болсон. Манайд эмчлэгдэх боломжгүй. Цусныхаа хэвийн эсийг ялгаруулж чадахгүй учраас салстаасаа байнга цус алдах, гүнзгий цус багадалтанд орох, хоёрдогч халдвараар өвдөх магадлал өндөртэй. Хэрвээ боломж олдоод энэ хүүг гадаадын улс оронд мэс заслын хагалгаанд оруулбал амь насыг нь аврах боломжтой гэв. Хүүгээ эрүүл саруул болгох гэсэн түүний гэр бүлийнхэн сайхан сэтгэлт хүмүүст хандан тусламж хүсчээ. Хүүгийн тухай мэдээллийг сонссон хэсэг залуус нэгдэн “Сайн санаат- Хүнлэг үйлс” сайн дурын хөдөлгөөн байгуулан хүүд туслах аян өрнүүлж байна. Хүн бүр өөрийн чадах зүйлээрээ туслаач гэсэн уриалгат залуус нэгджээ. Автобусны мөнгөгүй оюутан хүртэл хүүгийн тухай материалыг олшруулаад өгөөч би гэртээ харих замдаа тараая гэж ярьжээ. Аянд олон сайхан сэтгэлтэй хүн хандаж хүүгийн тухай вебсайтад бичих зэргээр тусалсан байна. Хүү яаралтай эмчлүүлэх шаардлагатай. Нүүр нүүрээ хараагүй ч гэлээ бяцхан хүүд амьдрал бэлэглэхээр хөдөө орон нутаг хилийн чандаас элэг нэгт Монголчууд хандив өргөцгөөж байна.

Уншигч та бяцхан туслахыг хүсвэл Голомт банк: Гантулга Билгүүн 5026556348₮, 5026556359$, Хаан банк: Батцоодол Ундармаа 1605001450₮, 1605001451$ дансанд хандив өргөөрэй.

One Response to “Хүүгийнхээ өмнөөс би өвдөхгүй яавдаа”

  1. zulaa said

    saihan setgeltei hun ard mini ene huud tuslaasai da,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: