Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

“Март” монгол толь бичгийн програм

Posted by zsonor on April 30, 2009


Манай толь бичиг нь Babylon толь бичгийн санг хөрвүүлж авсан тул үгийн сан сайтай. Одоогийн байдлаар Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичгийг хөрвүүлж бэлдээд байна. Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (144741 үг) толь бусад толь бичгүүдээс олон үгтэй. Mart dictionary програмд толь бичиг суулгахдаа http://www.mart.mn -ээс толинуудыг татаж аваад дээр нь double-click буюу хулганаараа хоёр ойрхон дархад толь нь өөрөө автоматаар програмд нэмэгдэж орно. (Mart dictionary програм нь өөрөө эхлээд суусан байх шаардлагатай ). Монголоор хайлт хийхдээ XP үндсэн гарын driver ашиглана. Энэ нь Unicode –оор ажилдаг тул MonKey болон ArialMon фонт шаардлагагүй. Хэдэн ч толь бичиг суулгаж болно. Манай толь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна. Мөн дээр нь таны компьютерийг бага ачааллана.

Толь бичгийн дарааллын дагуу хайлт хийх учир та хамгийн их хэрэгцээтэй толь бичгээ хамгийн эхэнд гаргаарай. Mart dictionary дээр babylon -тай адилаар ctrl + right mouse дарж үгээ авч орчуулдаг (үүнийг мэдээж тохируулж өөрчилж болно). Толь бичиг дамнуулж хайлт хийх боломжтой Жишээ нь : Таньд Монгол-Хятад толь байхгүй бол  Монгол-Англи, Англи-Хятад толинуудыг суулгаад Монгол-АнглиХятад гэсэн дамнасан хайлтыг ганц үйлдлээр хийж болно. Үг цээжлэх боломжтойгоороо бусад толь бичгийн програмуудаас давуу (Таныг ажлаа хийж байхад дэлгэцний доод буланд жижиг цонхонд санамсаргүйгээр үг солигдоно). Мөн Cyrillic to Unicode хөрвүүлэгчтэй, Англи үгийг хэлэх товч дарж дуудлагыг нь сонсож болно. Mart dictionary програм нь үнэгүй тараагдаж байгаа ба бусад програм дээр гардаг license-ийн тал дээр та санаа амар байж болно. Сурталчилгааны баннертай бөгөөд таньд таалагдахгүй бол хураагаад харагдахыг нь болиулж болно.

Гадаадаас татах…

Монголоос татах….

Эх сурвалж : http://www.mart.mn/

7 Responses to ““Март” монгол толь бичгийн програм”

  1. Тулга said

    Энэ ёстой гоё толь болсон байна лэ. Би ид шидийг нь үзээд нилээд хэд хонож байна. Шинэ үг цээжлүүлэхээр дэлгэцийн буланд ойр ойрхон санамсаргүйгээр сонгосон Англи үг орчуулгатайгаа гарч ирнэ. Тэрийг цээжлээд байхад л овоо хэдэн үгтэй болно шүү тэ.
    Хэрэгтэй зүйл тавьсан байна баяр хүрье

  2. mike said

    hi. dahiad shineer tawiad uguuch. nadad mash ih hereg bolood bna. zsonoroo!

  3. irgen said

    http://mart.mn/Download/Mart%20v1.2.exe eniig tat

  4. dama said

    Hi, tataj avsan bolovch delgez deer zeejleh ug ni garch irehgui bna. Bi yah yostoi jum bol?
    Thanks.

  5. MG said

    өгүүлбэр орчуллж болохуу

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: