Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Дорнод аймгийн танилцуулга

Posted by zsonor on May 2, 2009


Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэл, эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх, батлан хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулж ирсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дорнод аймаг 80000 орчим хүн амтай, 123.050 км2 нутаг дэвсгэртэй, зүүн болон зүүн өмнөд талаараа БНХАУ-ын ӨМӨЗОрны Хөлөнбуйр, Хянган аймагтай, хойт талаараа ОХУ-ын Чита мужтай, баруун, баруун өмнөд талаараа Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил нийлэн оршдог, Монгол улсын зүүн бүсийн тулгуур төв, харьцангуйгаар аж үйлдвэр, дэд бүтэц сайн хөгжсөн цэцэглэн хөгжиж буй хязгаар нутаг юм.
Газар нутгийн байршлын хувьд төв Азийн тэгш тал, ойт хээр хосолсон үржил шим төгс нутаг бөгөөд Хэрлэн, Онон, Улз, Халхын гол зэрэг томоохон гол, Буйр, Хөх нуур, Сангийн далай зэрэг нуур, алдарт Мэнэн, Тамсагийн тал Дорнод аймагт оршдог. 1км2 газарт 4 хүн оршин суудаг ба хүн амын 39.5 хувь нь мал аж ахуй эрхэлдэг.

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 50000 гаруй хүн амьдардаг. Чойбалсан хот бол “ДБЭХС” ХК буюу Дорнод бүсийн эрчим хүчний томоохон эх үүсвэр болох Дулааны цахилгаан станц_ Адуунчулууны нүүрсний уурхай, УБТЗ-ын “Баянтүмэн” тасаг, Олон улсын нисэх буудал, Бүсийн оношлогоо эмчилгээний төв зэрэг аж үйлдвэрийн газрууд, нийгэм соёлын байгууллагууд, олон улсын ач холбогдол бүхий авто ба төмөр замын сүлжээ, байрладаг тус улсын томоохон хотын нэг юм.

Дорнод аймгийн нутагт Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий газрын тосны Тамсагийн сав газар, уран, цайрын зэрэг орд газрууд нээгдсэн ба ойрын жилүүдэд эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн гэж үнэлэгдэж байгаа нутаг юм. Дорнодчууд хөдөлмөрч, баатарлаг, дайчин уламжлалаараа алдартай.
Монгол улсын төрийн дууллыг зохиосон ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, төрийн далбааны эхийг зохиогч, ардын зураач Д.Чойдог, ХХ зууны төрийн нэрт зүтгэлтэн, маршал Х,Чойбалсан, Монгол улсыг НҮБ-д элсүүлэн төрийн далбаагаа мандуулж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Цэвэгмид, 1990 оны ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг гээд төр, нийгэм, соёлын олон гарамгай зүтгэлтнүүдээрээ Дорнодчууд зүй ёсоор бахархдаг юм.

2 Responses to “Дорнод аймгийн танилцуулга”

  1. B2k said

    Hi Sokoo hugshuun nomiin sangiin sait teer zunduu medeelel bdiin baina lee shde zuaragtai

  2. bayaraa said

    блог чинь таалагдаад ихэд удаж байна. харин өнөөдөр нэг нутагт төрсөнөө мэдлээ. танилцаж нөхөрлөн бүс нутгийн хөгжлийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийе. Хүнд найз нөхөд багададгүй гэдэг байхаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: