Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Франц Шуберт

Posted by zsonor on May 3, 2009


Урлаг гэж ямар агуу зүйл билээ. Энэхүү гайхамшигтай ертөнцийг бүхлээр нь, бүхнийг мэдэж, мэдрэх нь гайхалтай, мөн хүн болж төрсний нэг гавъяа юм уу даа. Би ер нь дандаа нэг намуухан юмуу эсвэл аяз сонсдог юм лдаа. Сонгодог хөгжмийн талаар нэг их мэдлэггүй ч гэсэн өөртөө таалагдсанаа сонсдог. Тэр дундаас надад хамгийн ихээр таалагддаг нь Шубертийн бүтээл. Ингээд энэ удаа та бүхэндээ Шубертийг танилцуулж байна.


Австрийн суут хөгжмийн зохиолч Франц Шубертийн нэгээхэн сод туурвил бол “Серенада” юм аа. Сонсох тусам яруусаад…
Цээжин дотор уярал, гунилаар гэрэлтээд… уйлмаар болоод…
Цээжин дотуур тунгалаг долгисыг түрэн түрэн…
Чим чим… уянгалаг хөндүүр…
Чичирсэн аньсага Серенада дуулна…
Франц Шубертын тухай
/1797-1828/
Австрийн хөгжмийн зохиолч, романтизмын гол төлөөлөгч Франц Шуберт насан туршдаа ядуу амьдралтай өлөн зэлмүүн байж, өвчин эмгэгт ээрүүлж явжээ. Амьдралынх нь хамгийн хүнд үе нь эцэг нь түүнээс ургийн холбоогоо тасалж, сэтгэлтэй бүсгүйдээ ядуу зүдүү хэмээн гологдож ганцаардсан тэр он жилүүд байжээ. Гэсэн ч тэрбээр үл гуньж гутран зохиолуудаа бичсээр л байж.
Гэвч гайхамшигт туурвилуудыг тухайн цагт нь таньж, худалдаж авах, тоглох газар олдохгүй байв. Ганцаардмал зүдэг гэвч гайхамшигтай суу билэгт Шуберт амьд ахуйгаа алдарт 9 симфонийнхоо зөвхөн нэгийг нь л сонссон гэдэг. Түүнийг нас нөгчихөд өөрийнх нь гэрээслэлийн нь дагуу суут хөгжмийн зохиолч Бетховенийг тавьсан газарт оршуулжээ. Вена хотын Веринг хэмээх оршуулгын газарт байх Шубертын булшны хөшөөн дээр “Хөгжмийн урлаг энд эрдэнийн баян сан, эрхэм сайхан найрлага хоёроо оршуулсан юм” хэмээн сийлжээ.
Ф. Шубертийн хөгжим бол чөлөөтэй хөврөх гүн бодрол, сэтгэлийн их уянга, намуун тансаг дуулал юм. Тэрээр хүн төрөлхтөнд 1000 гаруй зохиолын өв санг үлдээжээ. Хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, 9 симфони, 9 удиртгал, төгөлдөр хуурын 22 сонат, аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол, үүнээс 600 гаруй дуу нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог байна. Хөгжмийн зохиолчийн системийн мэдлэг бүү хэл дунд сургуулийн боловсрол ч эзэмшээгүй Франц Шуберт бурхнаас заяасан авьяас билэг, нөр их хөдөлмөрийнхөө үрээр гайхамшигт бүтээлүүдээ туурвиж, суутны зэрэгт хүрчээ.

One Response to “Франц Шуберт”

  1. Бямбаа said

    баярлалаа их сайхан мэдээлэл байна ажил үйлс чинь үргэлж өөдрөг байг!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: