Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Аваргуудын лигийн финалистууд тодорлоо.

Posted by Bodi-Ochir on May 7, 2009


Аваргуудийн лигийн шөвгийн 4 багт мөн түрүү жилийн адил Английн лигээс 3н баг байсан ба Испаний Ла лигийн хүчтэй өрсөлдөгч Барселона мөн л шалгаран үлдэж чадлаа. Тоглолтийн оноолт Манчестир юнайтэд – Арсеналь , Барселона – челси гэж таарсан ба эхний тоглолт Манчестир өөрийн талбайдаа Арсеналийг 1:0 хожиж хариу тоглолтонд очихийн өмнө давуу талтай болж чадсан билээ. Харин Барселона…

…өөрийн талбайдаа энэ үед челситэй 0:0 тэнцэж хөгжөөн дэмжигчидийнхээ өмнө том шоконд орсон ба хариу тоглолтонд тоглож финальд үлдэх магадлал муутай боллоо. Ингээд хариу тоглолтууд руу ирцгээе Манчестир Парк Жи Сун болон Кристиан Роналдо нарийн гайхалтай гоолуудаар өрсөлдөгчөө 3:1н харьцаатайгаар хожисоноор аваргуудын лигийн хамгийн сүүлийн цомийн эзэн Манчестир энэ жилийн эхний Финалистаар тодорлоо. Энэ тоглолтноос нэг өдөрийн дараа өөрийн талбайдаа челситэй 0:0 тэнцэж Финальд үлдэх зорилгоо хэцүүхэн байдалд оруулсан Барселона өрсөлдөгчийнхөө талбайд ийнхүү хэцүү бөгөөд маш чухал хариуцлагатай тоглолтонд гарлаа. Тоглолтийн эхний хагас эхлээд удалгүй 10 дахь минутанд Эссиений хийсэн гоолоор чэлси 1:0 болж тоглолтийг хошуучилж эхэллээ. Барселона хамаг хүчээ дайчилан тоголсоор ямар нэгэн өөрчлөлтгүй эхний хагасийг дуусгав. 2р хагаст Абидал улаан карт авсанаар Барселона баг талбай 10 хүн үлдлээ. Гэвч бүх зүйл дууссан гэж байсан энэ үед хөлбөмбөг 90 минут байдаг гэдгийг нотолж энэ удаа гоол Барселона багаас ирлээ. Ийнхүү Иниеста.н хийсэн алтан гоолоор Барселона баг энэ жилийн аваргуудийн лигийн финалист болж чадлаа. Аваргуудийн лигийн финаль тоглолт энэ сарын 27нд Рома.д  Манчестир – Барселона багуудийн хооронд болно.

One Response to “Аваргуудын лигийн финалистууд тодорлоо.”

  1. H said

    tegeed ManU Barcelona-g budaa bolgonoo gj … tsaash ni urgeljluuleed bichchihey hehe :p

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: