Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

П.Бадарч – ЭХИЙН СЭТГЭЛ

Posted by zsonor on May 13, 2009


Эхийн хайр, эхийн сэтгэл ямар агуу вэ гэдгийг ярих нь илүүц биз ээ. Энэ бүхнийг мэдэж ярьдаг хүн хорвоогоор дүүрэн, харин үйлдэл нь зөрөөд байдаг нь харамсалтай. Хүн ер нь их сонин юм аа. Дэргэд нь байх даа энэ бүхнийг ойлгож харж чадаагүй байж холдохоороо л өнгө өнгийн л юм болох юм.
П.Бадарч гуайн БАС Л ЗАВГҮЙ цомогт орсон Эхийн сэтгэл шүлгийг толилуулж байна. Анх сонсоод нүдэнд минь нулимс цийлэгнээд ээж рүүгээ шууд залгаж байж билээ. Хааяа сонсоод өөрөөсөө ч ичих үе гардаг л юм. Та яг одоо ээж рүүгээ залгаад мэндийг нь мэдээрэй. Хажууд нь байсан ч хамаагүй, тэгээд БИ ТАНДАА ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлээд үнсээрэй. Та амжиж үлэмжийн сайхан сэтгэлт ижийгээ баярлуулаарай…

П.Бадарч  – ЭХИЙН СЭТГЭЛ

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд өдий насалтлаа үзээгүй ээ

Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын үзүүрээс
Миний хүү гарахгүй юм аа

Сайхан шүлэг бичиж гэнэ, миний хүү
амьтан хүн уншиж гэнэ
Сайхан дуу зохиож гэнэ, миний хүү
радиогоор дуулж байна
Сайн явна гэнэ, миний хүү
аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ, миний хүү
амны зугаа ярьж байна

Аль нь ч надад ялгаагүй дээ
Амьд яваа чинь л эжийдээ
Алдар чинь юм шүү дээ

Ижий нь хүүгээ их санах юмаа
Араг, савар хоёроо зөрүүлэн байж чамайг боддог
Аргал, чулуу хоёрыг андууран байж би хүүгээ санадаг даа
Алгаа алга, миний хүү

Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал би харлаа
Тэнгэрийн цагаан хаяанд
Цав суутал хүүгээ ширтлээ
Ижийдээ ирсэнгүй ээ

Хүний хүү эжийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Миний л хүү болохоор шоронд орж гэнэ
Голыг минь хойхлон хэлж байна

Аа яадгийм ороо л биз,
гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа даа, муу хүү минь
дотогшоо би өмөлзлөө

Гал шиг залуу явахад
үсэрсэн оч минь юм сан миний хүү
Ганц бие зандан явахад
тасарсан навч минь юм сан миний хүү
Алаг бөмбөлөг эрдэнэ
Алган дээр байна гэж
зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод
Амандаа үмхтэл залгичихлаа гэж
зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан

Ядаж яваа юм бол миний хүү
тэнэж яваад юу хийхэв, ижийдээ хүрээд ир
Ядарч яваа юм бол миний хүү
тэнд байгаад яахнав, ижийдээ л хүрээд ир

Хүний нүдэнд бол
Хөгцтэй хад шиг
хөх толгойтой хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэх
мяндас цагаан хүү минь ижийдээ ир ээ

Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ирээ

Ухаантай даа миний хүү…
Унага шиг ижийдээ давхиад ирээ…

7 Responses to “П.Бадарч – ЭХИЙН СЭТГЭЛ”

  1. Uyanga S said

    МАШ САЙХАН ДЭНДҮҮ САЙХАН ШҮЛЭГ

  2. tsetse said

    YNEHEER SAIHAN SHVLEG SHVV HE HE

  3. дүүрэнжаргал said

    энэ шүлэгний ая бна уу

  4. bilguun said

    Mmm goe yym

  5. haagii said

    Goe shuleg shuu

  6. Princess said

    I love it

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: