Яруу найрагч Цоодолын ХУЛАН – НЭРГҮЙ ШҮЛЭГ


Бас л  завгүй цомгийн ээлжит шүлэг болох Яруу найрагч Цоодолын Хулангийн Нэргүй шүлгийг хүргэж байна. Хэн нэгнийг ямар ч хариу нэхэлгүй хайрлах нь хэдий сайхан ч цаанаа хүнтэй хүнийг хайрлах нь үнэхээр хэцүү биз ээ. За за доорх шүлгийг уншаад үзнэ биз дээ…

НЭРГҮЙ ШҮЛЭГ

Сайрхах юм даанч биш дээ,

Санчгандаа бууралтай эр хүнд би хайртай…

Жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг

Дөч хүрсэн эр үнэнч л баймаар даа.

Намар оройн жимс гашуун болоод амттай

Надад дурласан та минь хаан бугуйвчаар дөнгөлөөтэй.

Янаг зөөлөн харцны тань аясаар

Ятга хуур шиг би хөглөгдөх дуртай.

Уруулын будгийг минь цамцныхаа хээнээс

Угааж орхидог муухай зантай ч

Урваж хөрвөдөг насны минь аалийг

Уучлан боддогт тань би танд хайртай.

Дурлал гэдэг зугаа бишийг

Дуулим орчлонд та одоо л ойлгоно

Дутуу хайрласан ханиа аргадахаар

Дурлаад хоцорсон намайгаа ч мартана

Сүслэн залбирдаг гараараа тэвэрч

Шүлэг хэлдэг уруулаараа үнсэхэд минь

Сүүлчийн болоод анхны хайр гэж байдаггүйг

Сүүрс алдан ухаарах болно…

5 thoughts on “Яруу найрагч Цоодолын ХУЛАН – НЭРГҮЙ ШҮЛЭГ

  1. хулан энэ шүлгийг анх 17,8тайдаа нэг тэмцээнд уншиж байсан гэсэн. тэр үед нь П.Бадарч гуай 40 дөхсөн байсан бөгөөд тэмцээний шүүгч болж таараад, хуланг шүлгээ уншиад дуусангуут нь ганцаараа босоод баярлалаа охин минь, баярлалаа гээд байж лдээ тэгээд хүмүүс Хуланг П.Бадарч гуайтай холбоотой юм байна гэж байсан гэсэн кккк

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s