Бэлгэндэх цэцэгний тухай


Цэцэг болгон, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зүйлийн тухай өгүүлдэг тул сонголт хийхдээ бидний бэлтгэсэн зөвлөгөөг анхааран уншаарай.

Цэцгийн тоо
1, 3 ба 5 ширхгээр боосон баглаа бэлэглэж болох ч 2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна.

1 цэцэг – Чи зөвхөн минийх
3 цэцэг – Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
5 цэцэг – Би чамд хайртай
7 цэцэг – Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг – Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг – Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
11 цэцэг – Чи миний анд нөхөр
12 цэцэг – Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг – Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.
14 цэцэг – Чи надад байгаа бүх юм
15 цэцэг – Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?

Цэцгийн өнгө
Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг.
Цагаан цэцэг – гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг – хайр дурлалыг
Хурц тод улаан цэцэг – хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг – үнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг – энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг – үхлийг бэлэгддэг байна.

Цагаан цэцэгс
Гэрийн хошоонгор – намайг бодож яваарай
Шиваантэг – Би зовж байна. (аз жаргалгүй байна)
Сараана цэцэг – цэвэр цэмцгэр, энхрий байдал
Башир цэцэг – гэм зэмгүй, буруугүйг
Хонин нүдэн цэцэг – надад итгэж болно, итгэл даана
Голт бор – залуугийн гэнэн томоогүй занг
Алтанзул цэцэг – би чамайг дахин хайрлаж чадахгүй

Шар цэцэгс
Шиваантэг – Би чамд сэтгэл зүрхээ өгч байна.
Нил цэцэг – Чи миний аз жаргал
Сарнай – Хөрч байгаа хайр сэтгэл, хардалт сэрдэлт
Алтанзул – Би чамд хайртай.

Ягаан
Башир цэцэг – Би чамд сайн сайхныг хүсч байна.

Улаан
Шиваантэг цэцэг – Би чамд хайртай
Башир цэцэг – Цэвэр ариун хайр сэтгэл
Сарнай цэцэг – Чамайг бүхнээс илүү хүсч байна
Алтанзул цэцэг – Зүүдэндээ чамайг хардаг

Цэнхэр (хөх)
Цахилдаг – Би чамайг хүндэлдэг
Нил цэцэг – Чамд үргэлж итгэдэг
Нил ягаан голт бор – Би чиний энхрийллийг маш их хүсэж байна
Хар алтан зул цэцэг – Чамтай хамт үхэхийг хүсэж байна

эх сурвалж:www.nar.mn

One thought on “Бэлгэндэх цэцэгний тухай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s