Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл(Микрогинон /MICROGYNON/,Феминил /FEMINYL/,Смарт Лэди /SMART )

Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл

Манай улсад 1992 оноос өмнө жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг сонгон хэрэглэх боломжгүй, сонголт цөөн байсан болохоор голдуу ерөндөгийг л хэрэглэдэг байсан юм. Харин нийгмийн өөрчлөлт шинэчлэлттэй холбоотойгоор жирэмслэлтээс сэргийлэх аргыг чөлөөтэй сонгох эрхтэй болж, төрийн болон төрийн бус байгууллаг, олон улсын байгууллагуудын шугамаар орчин үеийн хэрэгслэлийг үнэ төлбөргүй олгох болсон билээ.

Continue reading “Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл(Микрогинон /MICROGYNON/,Феминил /FEMINYL/,Смарт Лэди /SMART )”

Бүжиглэнэ гэж энийг л хэлдэг юм байна

Залуусаа бүжиглэнэ гэж энийг хэлдгийн байна. Үнэн тасархай бүжиглэж байгааг та доорх бичлгээс үзэх боломжтой. Эн бол Britains got talent2009 шоу нэвтрүүлгээс авсан бичлэг юм л даа. Аль эрт оруулъя гэж бодож байсан ч ноён YOUTUBE өөр газар байрлуулахыг нь хориглочихсон байсан юм. Тэгээд яахав сураагүйн биш муу аргаа хэрэглээд татаж авч өөр газар тавьж байгаад одоо нийтлэж байна. За олон үгээр яахав та ороод үзээрэй. Үнэхээр тасархай бүжиг гэж энэ л байна даа….

Continue reading “Бүжиглэнэ гэж энийг л хэлдэг юм байна”

Овечкин Александр Михайлович TOP 10 GOALS

Хоккейн спортын талаар сүүлийн үед бас бага мэдээлэл оруулаад байгаа. Энэ материалыг бэлддэг Батмөнхдөө маш их баярлалаа. Ингээд энэ удаа ОХУ-ын хоккейчин. Зуун жигуурын довтлогч. 2008 оны дэлхийн аврага Александр Михайлович Овечкин ын  шилдэг 10н гоол ыг толилуулж байна. Үзээд уйдахааргүй бичлэг байгаа шүү.

Багадаа л би хоккей гэж өвөлийн цагаар сургуулийнхаа хальтардаг шалан дээр, голын мөсөн дээр  найзуудтайгаа тоголдог байснаас яг үнэндээ миний хувьд тоглож үзээгүй ээ. Аан бас надад нэг тоглоом байсан юм байна. Тэрийг харин сайн балбадаг байсан шүү… 😀

Continue reading “Овечкин Александр Михайлович TOP 10 GOALS”

Барилгачин хятадууд даварч бүлэглэл байгуулан танхайрах болов

Монголын мэдээ.Х.ГАНАА

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ
Бадарчин явсан газарт балагтай, батгана уусан газар өттэй гэдэг. Эх нутагт маань ирж, баарлаж орогносон хятадууд сүүлийн үед эрс өнгө засах болсон барилгуудын “эрлэг” юм байх.
Учир нь эдгээр хятадууд л байхгүй бол өнөөдөр Монгол Улсын нийслэлд барилга байшин босоход тун хүнд байдалд орсон гэнэ. Учир нь хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх шахам зүтгэсээр угаасаа цөөхөн монголчуудын маань урдаа барих залуусын дийлэнх нь Солонгос улс руу хар ажил хийхээр явчихсан болохоор.

Continue reading “Барилгачин хятадууд даварч бүлэглэл байгуулан танхайрах болов”

Камертон “18 нас” цомог

Миний БЛОГ оор орж гардаг уншигч та бүхэндээ хуучны сайхан ХИТ дуу хөгжмүүдээс хүргэж байя хэмээн сэтгэсэн билээ. Энэ талаар мөн санал асуулга явуулахад хэдий цөөхөн хүн оролцсон ч уг саналыг минь хүлээж авах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тиймээс би та бүхэндээ хуучны шилдэг цомгуудаас хүргэж байхаар өнөөдөр ийнхүү эхэлж байна. Энэ мэтчилэн цомгууд надаа зөндөө байдаг юм лдаа.
Эхний удаад Камертон хамтлагийн анхны цомог болох 18 нас цомгийг хүргэж байна. Хэн хүнгүй мэдэх цомог шүү дээ. Өнөөдрийн байдлаар бидэнд энэхүү 4н залуугийн дуу хоолой хамтдаа дуулах тэр бүхэн дутагдаж байгаа ч тэдний анхны гар гараа хөтлөлцөн урлагт орж ирсэн тэр үеийг хамтдаа сонсон санцгаая. Удахгүй Камертон хамтлаг уран бүтээлээ эргэн туурвиж эхлэх болтугай.

Continue reading “Камертон “18 нас” цомог”

Zumba Fitness 03

zumba2Өглөөнийхөө юмуу оройныхоо дасгалыг аваарай. Өнөөдөр Shakira ийн Hips don`t lie дуун дээр хийдэг дасгалыг оруулж байна. Эрүүл мэндээс гадна хөдөлгөөний эвсэлтэй болно гэдэгт итгэлтэй байна.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО

Continue reading “Zumba Fitness 03”

Черепанов Алексей Андреевич (1989-2008)

Черепанов Алексей Андреевич (1989-2008)

Алексей Андреевич Черепанов 1989 онд Алтайн хязгаарт торсон. Тууний эцэг нь хоккей, холбомбогийн дасгалжуулагч богоод хуугээ 3 настай байхдан тэшуурэн дээр тавьжээ. Алексей холбомбог маш сайн тоголдог байсан ч хоккейг сонгсон байна. Тэр уед тууний аав оорийг нь Барнаул хотын хоккейн сургуульд явуулдаг болсон байна. 11 нас хуртлээ Леша хуу барнаул спорт сургуулийн «Мотор» багт тоголдог байв. Хоккейн нэгэн хуухдийн тэмцээны уер «Авангард» багийн хуухдийн багийн дасгалжуулагч Игорь Семёнов тууний авъясыг олж харсан байна. Тууний дараа Алексей Омск хотыг зорьж, хуухдийн багт тоглож эхэлсэн байна.

Continue reading “Черепанов Алексей Андреевич (1989-2008)”

Girls Wallpaper

Сүүлийн үед дандаа эмэгтэйчүүдэд зориулагдсан материал тавигдаад байна гэх гээд байгаа залуустаа зориулаад энэхүү компьютерийн дэлгэцний зурагнуудыг оруулж байна. Хөөрхөн хөөрхөн зурагнууд байна лээ, татаж аваад дэлгэцээ чимээрэй. Сайхны өмнө харц буруугүй гээд хэлчихээр алуулдаг юм болов уу? хэхэх За за тэгээд үгээ нууж БЛОГ хөтөлдөг гэж юу байхав, нөхөдөө урагшаа гэсэн….хэхэх

Continue reading “Girls Wallpaper”