Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл(Микрогинон /MICROGYNON/,Феминил /FEMINYL/,Смарт Лэди /SMART )

Posted by zsonor on May 20, 2009


Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл

Манай улсад 1992 оноос өмнө жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг сонгон хэрэглэх боломжгүй, сонголт цөөн байсан болохоор голдуу ерөндөгийг л хэрэглэдэг байсан юм. Харин нийгмийн өөрчлөлт шинэчлэлттэй холбоотойгоор жирэмслэлтээс сэргийлэх аргыг чөлөөтэй сонгох эрхтэй болж, төрийн болон төрийн бус байгууллаг, олон улсын байгууллагуудын шугамаар орчин үеийн хэрэгслэлийг үнэ төлбөргүй олгох болсон билээ.

Жирэслэлтээс хамгаалах дааврын эм, тариа суулгацын гол үйлчилгээ нь өндгөвчинд өндгөн эс боловсрох үйл явцыг зогсоохын зэрэгцээ түүний найрлаганд байгаа прогестерон нь умайн хүзүүний сувгын салиаг өтгөрүүлж, эр бэлгийн эс умайд нэвтрэх боломжийг багасгадаг. Түүнчлэн умайн салстыг өөрчилдөг бөгөөд энэ нь үр тогтсон өндгөн эсийг умайд бэхлэгдэх боломжгүй болгодог ба өөрөөр хэлбэл жирэмслэхээс сэргийлэх хамгийн өндөр үр дүнтэй аргын нэгд тооцогддог. <!–
google_ad_client = “pub-7119732031416199”;
/* 468×60, created 3/23/09 */
google_ad_slot = “3728571257”;
google_ad_width = 468;
google_ad_height = 60;
// –> <!–
window.google_render_ad();
// –>

Дааврын хавсарсан эмийг хэрэглэсэн эхний гурван сард дотор муухайрах, толгой бага зэрэг өвдөх, хөхөөр хөндүүрлэх, жин нэмэх, сарын тэмдэгийн мөчлөгийн хооронд ялимгүй цусархаг зүйл гарах зэрэг шинж тэмдэг илрэх ч аажимдаа алга болдог тул их ноцтойд тооцдоггүй. Дааврын хавсарсан эмийг хавдар үүсгэдэг гэсэн мэдээлэл байдаг ч судалгаагаар тогтоогдоогүй юм. Харин умайн салстын болон хөхний хавдараас сэргийлдэг болох нь тогтоогдсон юм. Гэхдээ нэгэнт үүсчихсэн байсан хавдрын ургалтыг дааврын хавсарсан эм түргэсгэдэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн үтрээний хүчиллэг орчныг өөрчилдөг тул үтрээний үрэвсэлтэй болгоход хүргэдэг нь тогтоогдсон байна. Дааврын эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь цусны даралт ихсэх, ялангуяа цусны эргэлтийн тогтолцооны өвчин эмгэгтэй, зүрхний титэм болон тархины судасны өөрчлөлтийн улмаас цус харваж байсан болон зүрхний шигдээстэй, элэгний болон хөхний хавдартай, жирэмсэн ба хөхүүл, тамхи татдаг болон 35 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд энэ эмийг хэрэглэхийг хориглосон заалт байдаг.

Хэрвээ танд дээр дурдсан шалтгаанууд байгаа бол эмийг хэрэглэхээс өмнө заавал эмчид үзүүлэх шаардлагатай. Мөн хэрэглэх хугацаандаа байнга урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх ёстойг сануулья. Харин дээр дурдсан шалтгаанууд танд байхгүй боловч юу хэрэглэхээ сайн мэдэхгүй эргэлзэж байгаа бол манайд хэрэглэж байгаа жирэмслэлтээс сэргийлэх дааврын эм, тариа, суулгац, ерөндөг тэдгээрийн сул ба давуу талын тухай мэдээлэл тус болох байхаа гэж бодож байна.

Микрогинон /MICROGYNON/
Энэ нь жирэмслэлт болон төрөлтөө зохицуулахыг хүссэн бүх насны эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой хялбар, үр дүнтэй, аюулгүй арга юм. Эмийг хэрэглэхээ болимогц жирэмслэх боломжтой. Нэг хавтгай нь 28 ширхэг шахмалаас бүрдэх ба үүнийг нэг сарын турш хэрэглэнэ. Эхний 21 ширхэг шар өнгөтэй шахмал нь жирэмслэхээс хамгаалах дааврыг агуулах ба бусад 7 бор шахмал нь төмрийн бэлдмэл юм.
Ашигтай тал нь:
–    Сарын тэмдэгийн үеийн өвдөлтийг багасгана
–    Сарын тэмдэг их хэмжээтэй ирэхийг багасгана
–    Өндгөвчний болон умайн салстын хавдараас сэргийлнэ
–    Хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулна
Гаж нөлөө:
–    Эхний нэг, хоёр сард хөх чинэрэх, толгой өвдөх, бөөлжис цутгах зэрэг зоюиур илрэх ч аажимдаа арилна.
–    Удаан хугацаагаар хэрэглэвэл даралт ихсэх, зүрх өвдөх, судасны бөглөрөлийн шинжүүд илэрч болзошгүй тул эмчид үзүүлж зөвлөгөө авсаны дараа хэрэглэхийг зөвлөж байна.
Дараах тохиолдолд эмийг хэрэглэхээс өмнө заавал эмчийн зөвлөгөө аваарай.
–    Толгой таллаж өвддөг
–    Татаж унадаг
–    Арьсны хүнд хэлбэрийн харшилтай эсвэл багтраа өвчтэй
–    Тамхи байнга татдаг
Эмийг хэрэглэж байх үед дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.
–    Цээж давчдах
–    Нүд харанхуйлах
–    Үтрээнээс цус алдах

Феминил /FEMINYL/
Феминил нь жирэмслэлтээс хамгаалах дааврын хавсарсан бэлдмэл бөгөөд ууж хэрэглэдэг шахмал юм. Уг эм нь биед хэвийн үед ялгарч байдаг эстроген, прогестрон гэсэн хоёр төрлийн дааврыг агуулдаг ба шахмалд агуулагдах тун нь энэ төрлийн бусад дааврын хавсарсан бэлдмэлтэй адил тунгаар савлагдсан байдаг. Феминилийг зааврын дагуу зөв хэрэглэх нь урт хугацааны турш үр дүнтэй аюулгүй арга юм. Жирэмслэлтээс хамгаалах эмийг удаан хугацаагаар хэрэглэсэнтэй холбоотой хүний биед ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэггүй бөгөөд харин ч нөхөн үржихүйн эрхтэний зарим хавдараас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Хэрвээ та жирэмслэхийг хүсвэл: Эмээ уухаа зогсооход л жирэмслэх чадвар сэргэж, хуучин байдалдаа эргэн орох боломжтой.
Хэрэв Та зулбасан эсвэл үр хөндөлт хийлгэсэн бол:
Эмчтэйгээ зөвлөсний үндсэн дээр феминилийн шинэ циклийг хэрэглэх боломжтой.
Хэрэв Та дөнгөж төрсөн бол:
Эмийг уухаас өмнө эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Учир нь хөхний сүүний найрлага, гарцанд нөлөөлөх тул төрснөөс хойш 6 сарын дотор ууж болохгүй. Харин хөхүүл биш бол эмчтэйгээ зөвлөсний дагуу шууд хэрэглэж болно.

Смарт Лэди /SMART LADY – PREGNON/
Яаралтай ууж жирэмслэлтээс хамгаалах эм
Уг эмийг бэлгийн хавьталд орсны дараа 72 цаг буюу 3 өдрийн дотор аль болох ойр хугацаанд уух хэрэгтэй.
24 цагийн дотор эмийг хэрэглэвэл: 95 хувь
25-48 цагийн дотор эмийг хэрэглэвэл: 85 хувь
49-72 цагийн дотор эмийг хэрэглэвэл: 58 хувь буюу 72 цагийн дараа уувал эмийн жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээ байхгүй болно.

Эмийг хэрэглэх арга, тун
Бэлдмэлийг бэлгийн хавьтлын дараа 72 цагийн дотор 750 мкг тунгаар ууж хэрэглэх бөгөөд эхний тунгаас хойш 12 цагийн дараа дахин 750 мкг тунгаар хэрэглэнэ.

Эмийн ашиг тус
–    Хөхний хавдараас урьдчилан сэргийлнэ
–    Төмөр дутагдлын цус багадалтыг бууруулах
–    Эндометрийн хавдараас сэргийлэх
–    Умайн гаднах жирэмслэлтээс сэргийлэх
–    Өндгөвчний хавдараас урьдчилан сэргийлэх
–    Сарын тэмдэгийн мөчлөгийг тогтмолжуулах

Эмийг уусны дараа эмчид хандах хэрэгтэй юу?
–    Өөрийгөө жирэмсэн гэж үзсэн тохиолдолд
–    Сарын тэмдэгийн мөчлөгийн хугацаа 7 өдрөөр хойшлох эсвэл хугацаа нь богиносох, мөчлөг хэвийн ирдэг хэмжээнээс багасах
–    Гэнэт хөвлийн доод хэсгээр өвдөх зэрэг шинж тэмдэг нь умайн гаднах жирэмслэлт байж болзошгүй тул яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Харин:
–    Эмийг буруу хэрэглэсэн
–    БЗДХ-т өвчин туссан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Анхааруулга:
Эмийг сарын тэмдэгийн мөчлөг нь хэвийн явагддаг эмэгтэйчүүд л хэрэглэнэ. Эмийг сард нэг удаа л хэрэглэнэ. Рифампицин, тетрациклин, ампуциллин зэрэг бэлдмэлтэй хамт хэрэглэхэд үйлчилгээ нь сулардаг.

илүү дэлгэрэнгүйг болон бичлгийн эх сурвалж: http://medicalscience.blog.banjig.net/post.php?post_id=155312

6 Responses to “Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл(Микрогинон /MICROGYNON/,Феминил /FEMINYL/,Смарт Лэди /SMART )”

  1. Azumi said

    yum asuuh gsn yumaaa MICROGYNON heregleh gsn yumaa tgd bi ene emiig zaawal oroi hool idseniiihaa daraa togtmol tsagt uuh estoi yumuu… eswel zgr togtmol tsagt uugaad bwl jiremslehees hamgaalah bolowuu

  2. enkule said

    72 tsagin dotor uudag emiin ehniihiig uusnii daraagar 2doh emiig 12 tsagaas iluu hugatsaani dara uuval ur duntei yu

  3. тгг said

    охидууд бидэнд үнэтэй зөвлөгөө өгч байвал сайн учир нь бид жирэмслэхээс хэрхэн яаж хамгаалах талаар сайн мэддэггүй охидууд ч бас байгаа гэхдээ энэ эмнүүдээс микрогинон феминил хоёр л гайгүй юм шиг санагдлаа ер нь ямархуу бол зөвлөгөө өгч туслаач

  4. deegii said

    үр хөндөлт хийлгсэн бол смарт лэдийг хэрэглэж болох уу?

  5. love said

    sain bnu yum asuh gsiima feminyl mocroginon 2 hoorondoo uur yumu?

  6. kkkk said

    Zaawal biynii ym irsnii daraa heregleh ymuu dundaas n hergelj bolohgvi ymuu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: