Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Орон сууцны үнэ буурлаа

Posted by zsonor on May 30, 2009


Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалж барилгын салбар санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орсноор ажил нь зогсонги байдалд ороод удаж байна. Салбар хариуцсан яам тодорхой арга хэмжээ авахыг хичээж байгаа ч одоогоор дорвитой үр дүнд хүрсэнгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор чуулга уулзалт зохион байгуулсан ч хөрөнгө оруулах сонирхолоо илэрхийлсэн газар нэг ч алга. Мөн төмөр замын түлхсэн мөнгийг барилгын салбарт оруулахыг хичээсэн ч бүтэлгүйтэв. Одоо хөрш орнуудаас орж ирэх зээл тусламжид найдаж байна. Барилгын салбарын энэ хүнд үед компаниуд гүрийгээд байлгүй буулт хийж орон сууцны үнийг буулгах хэрэгтэй гэдгийг салбар хариуцсан яам болон эдийн засагчид хэлж байгаа. Үүнийг ч зарим компани хүлээн зөвшөөрч орон сууцны үнийг нэгэн зэрэг хямдруулахаар болсон. Тохироо ёсоор барилгын материалын “Тэх” худалдааны төвд өчигдөр компаниуд орон сууцны үнийг хямдруулан худалдсан юм.

page bannerЗам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хийсэн судалгаагаар орон сууцны нэг метр квадратыг 650-700 ам.доллараар борлуулах боломжтой хэмээн үзэж байгаа. Хэрэв ашиг бага харж, орон сууцаа эргэлтэд оруулахыг хүсвэл 500 гаруй ам.доллар руу ч оруулах боломжтой аж.

“Барилга.мн” төв, “Тэх” худалдааны төвөөс зохион явуулж байгаа үзэсгэлэнгийн үеэр орон сууцнаас гадна барилгын материалын худалдаа болсон. Нийт 140 орчим аж ахуйн нэгж, хувь хүн оролцсоны 30 нь барилгын компани байв. Энэ нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг барилгын компанийн 10 хүрэхгүй хувийг төлөөлж байгаа аж. “Дельта констракшн”, “Хар дизайн” зэрэг томоохон компаниуд орон сууцны үнийг 10 орчим хувиар хямдруулжээ. Энэ нь ойролцоогоор 750 орчим ам.доллар болж байсан. Эхлээд 50 хувиа төлсөн тохиолдолд банкны зээлд хамрагдах боломжтой. Зээлийн хүү сарын хоёр хувь байгаа аж. Сүүлийн саруудад валютын ханш тогтворжсон тул орон сууцны тооцоог төгрөгөөр хийх боломжтой гэдгийг хэлсэн. Хэдийгээр компаниуд орон сууцны үнийг буулгасан ч яамнаас тооцсон шиг 650-700 ам.доллараар борлуулаагүй. Зарим компанийн орон сууцны үнийг сонирхуулъя.

“Москва” хорооллын энгийн нэг өрөө байр 29 сая төгрөгөөс бууж 23.2 сая болжээ. Хоёр өрөө нь 37 саяаас 30.6 сая төгрөг, гурван өрөө нь 55 саяаас 46 сая төгрөг болсон байв.
“Тэнүүн” хотхоны орон сууцны нэг метр квадрат нь 890 мянган төгрөг болсон байна. Энэ нь ойролцоогоор 750 ам.доллар гэсэн үг. “Дельта констракшн”-ны орон сууцны нэг метр квадрат нь 1-1.1 сая төгрөг аж. Бусдаас үнэтэй байгаа шалтгаан нь олон давуу талыг нэг дор цогцлоосон аж.

Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулан борлуулж буй байр хамгийн хямд байсан. Нэг метр квадрат нь 750 мянган төгрөг аж. Зээлд хамрагдахын тулд тогтмол орлого /сард ойролцоогоор 800 мянган төгрөгийн орлоготой/-той байх, анх удаа орон сууц худалдан авч байгаа зэрэг шалгуурыг хангах хэрэгтэй. Зээлийн хүү жилийн 11 хувь, хугацаа 10 жил аж. Дээрх орон сууцнууд хөдөө орон нутаг, мөн нийслэлийн захын дүүргүүдэд баригдаж байна. Иргэд орон сууцны үнэ хямдарч байгаа гэдгийг сонсоод олноор ирж сонирхож байв. “Тэх” худалдааны төв үзэсгэлэнд оролцогчдоос бага төлбөр авч байгаа тул худалдаалж буй материалынхаа үнийг 15-30 бууруулах хүсэлт тавьсан байна.

Эх сурвалж: http://www.mongolia-finance.mn/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: