Киви – Нууцхан хайр


ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд санал сэтгэгдэл, өөрт хэрэгтэй байгаа зүйлээ бичиж миний бяцхан ажилд тус болдог та бүхэндээ баярлалаа. Ингээд уг буланд маань нэгэн уншигч маань Киви хамтлагийн Нууцхан хайр дууг олоод өгөөчээ гэсэн юм. Хүсэлтийн дагуу дууг нь татаж авахаар, мөн үгтэй нь хамт нийтэллээ. Энэ дууг өмнө Чингис хаан хамтлаг дуулж байсан бөгөөд их л гоё дуу, мартагдах шахсан энэ сайхан дууг дутахааргүй гоёор дуулсан Киви хамтлагийнханд амжилт хүсье. За ингээд ороод татаад аваарай.


Киви хамтрлагын дуулснаар нь сонсвол үз

Нууцхан хайр

Миний сэтгэлийн нэгэн нууцхан хайр
Учрал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Хүсэл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Хан хурмастын гоо дагина байж дээ
Миний сэтгэлийн нууцхан хайр
Хагацал гэдгийг хэзэээ ч үзэхгүй
Мөрөөдөл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Мөнгөн цагаахан зүүд байж дээ
Дх: Үсийг чинь бодлоороо би элбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа атганаа
Миний сэтгэлийн нууцхан хайр
Мартана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Зүйргүй хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Зөөлөн борооны солонго байж дээ
Дх: Үсийг чинь бодлоороо би элбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа атганаа
Миний сэтгэлийн нууцхан хайр
Гандана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Энэ л хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Эгэлгүй ариухан цэцэг байж дээ
Дх: Үсийг чинь бодлоороо би элбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа атганаа

ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ….

Advertisements

6 thoughts on “Киви – Нууцхан хайр

  1. привет, позвольте рассказать о новом способе заработка в рунете, где можно заработать в течении месяца 450 000 рублей, это не шутка все взаиморасчеты ведутся с помощью QIWI кошелька , никакого обмана. Если вас эта тема заинтересовала перейдите по этой ссылке – http://bit.ly/1lKn7ML . Заранее извините за причиненные неудобства !!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s