Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Ш.Гүрбазар – ХОРШОО ДЭРЭМ

Posted by zsonor on May 31, 2009


Ш.Гүрбазар

ХОРШОО ДЭРЭМ

Шар хамба шиг толгод зээглэсэн говь байдгийм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдгийм
Шаглаахан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдгийм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдгийм

Дэрэм гэрээсээ гарахад нь үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нь нар гардаг байсаан

Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ угалзлуулж алхана
Бөхийсхийн гурилаа үүрэхэд нь
Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ

Нар өглөө дэрвэн гурав насаараа ингэж л учирсан
Цэц овооны хошууны хүний ганц хүү юм гэнэлээ
Цэцэгт хярааны дээсэнд харуулд зогсож байсан юм гэнэлээ
Цэвэлдолгор эгчтэй залуудаа өнжиж хонож явсан юм гэнэлээ
Цэргийн дарга дагаад явчихаар нь өөртөө гомдсон юм гэнэлээ

Холын хол сумнаас өнчнийг авч үрчилсэн
Хоршоо анх байгуулахад өөриймөлсөн Дэрмийг
Дүүрэн бэхтэй шинэ ирсэн нэг нь мэддэггүй юм аа
Дурдан гологдсон гоёлтой цэргийн наадам таньдаггүй юм аа

Гэхдээ
Цавьдар гоёхон хийморь бол хийморь нь явсан Дэрэм
Цав гуйхсан халуундаа бол салхи нь явсан Дэрэм
Өргөмөл ганцхан охиндоо бол ижий нь явсан Дэрэм
Өрөөл ухаарахгүй тавиландаа бол эзэн нь явсан Дэрэм

Дэрмийн түшилцсэн нэгдэл жаран жилээ тэмдэглэж байхад
Дээлээ ч солиогүй өвгөн гэртээ жаахан халуунтай байсан
Хоршоо холбоо хөдөө гурвыг хорвоо хэмээн туучсан гутал нь
Зуухныхаа дэргэд түрийгээ даахгүй
Зулгаараа санаа алдах шиг гунигтай байсан

Хугацаагаар авсан одонгууд
Хурандаагын цээжин дээр чихэлдэж болсон юм!
Үнэн нь дэндсэн Дэрмийн энгэр дээр
Үгүйдээ ганц нь гялайх нь яагаа вэ?

Магтая гэж магтаагүй ээ манай сумыхан мартадгүй юм
Өрөвдөе гэж өрөвдөөгүй ээ өөрөө бодогдоод болдгүй юм

Шар хамба шиг толгод зээглэсэн говь байдгийм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдгийм
Шаглаахан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдгийм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдгийм

Буман шуудай гурил үүрсэн ч аз заяа минь гэж бодсон хоршоо Дэрэм
Бууж өтлөх цоохор замбуулинг алтан ширээ минь гэж залбирсан
хорвоогийн Дэрмээ

Дэрэм гэрээсээ гарахад нь үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нь нар гардаг байсаан…

About these ads

One Response to “Ш.Гүрбазар – ХОРШОО ДЭРЭМ”

  1. gangaa said

    гайхалтай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: