Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Админ МЭНДЧИЛГЭЭ

Posted by zsonor on June 1, 2009


Сайн байцгаана уу эрхэм танаа, Танд юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамж 6р сарын 1н буюу Эх үрсийн баярын мэндийг хүргэж байна.

Уг баярыг багадаа ямар их хүлээж, баярлах дуртай байсан юм бэ дээ. Аав ээж дүүтэйгээ нүүрээ угаагаад нөгөө хувцасаа өмсөөд гэдэг шиг учиргүй сайхан гангараад л, толгойдоо сэнстэй саравчтай малгай өмсөөд, баруун зүүн гартаа усан буу, зайрмаг барьчихаад л баярын инээд мишээлгэн явсан үе минь саяхан мэт санагдаж байна. Одоо ч хүүхдийн тооноос хасагдаад юун баярлах мантай л болж байх шиг байна. Гэхдээ энэ сайхан өдөр миний бие өөрийнхөө хайртай гэр бүл, дүү нартаа, мөн хайртай найз охин болон уншигч таны гэр бүлд аз жаргал эрүүл энх, сайн сайхныг хүсэж мэндчилж буйг минь хүлээн авна уу.

Айл бүл бүрт аз жаргал, хүүхдийн инээд үргэлж гэрэл гэгээ авчирч, бяцхан үрсийн минь нүдэнд үргэлж баяр хөөр тодхон байх болтугай.

Таныг хүндэтгэсэн ЗСОНОР блог

4 Responses to “Админ МЭНДЧИЛГЭЭ”

  1. Zulaa said

    saihan mendchilgee bna, huleej avlaa:P

  2. moondii said

    hooe soko ene blogt chine burtguulj boldog yum uuu gui yum

    • zsonor said

      яасан, бүртгүүлэх гээд болохгүй болохоор нь уур нь хүрээ юу? чинь минь гээд аймар уцаарласан байх шив дээ…хэхэ

      Бололгүй яахав хөгшөө. Чи бүртгүүлээд манийхаа энд юм хум хийж бай л даа. Тэр тоглоом моглоом ч юм уу, юу сонирхсон оо. Миний саналыг хүлээж авах уу?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: