Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Монголын тэргүүн баячуудын нэр тодорлоо

Posted by zsonor on June 5, 2009


УИХ-ын гишүүн Д.Зоригт 14, Д.Бямбацогт 14, Д.Батбаяр 12, Д.Баттулга 10 компанийн хувьцаа эзэмшдэг.  УИХ-ын гишүүд хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг гарган өгч, хэн хаана , ямар хөрөнгөтэй вэ гэдэг нь илэрч эхэллээ.
Энэ удаа АН-ын хамгийн баян гишүүдийн нэрс шинээр нэмэгдэж байна. УИХ-д Өвөрхангайгаас сонгогдсон Д.Зоригтын тун баян нөхөр гэдэг нь харваас илт. Мань эрийн мэдэлд “Монгол шуудан” банк, “Одод” , “АСУ”, “Орхонбулаг”, “Орхон хөгжил”, “МИГ даатгал”, “Скайнэтворк”, “Сансарын геологи хайгуул”, “Нэмнэ”, “Реалтор”, “Мэдуб”, “Новиза”, “Зэтсервис”, “Хайлааст”, “Багануур”, “Гермес” багтаж байна. Д.Зоригт гишүүний бизнесийн түүх тун нууцлаг. Урьд нь хэзээ ч олны танил байж байгаагүй энэ

нууцлаг баян эр УИХ-ын гишүүн болсоны гайгаар анх удаа л хөрөнгө мөнгөө олонд дэлгэж байгаа нь энэ. Үнэндээ монголчууд Д.Зоригт гэдэг эрийг мисс хүүхэнтэй нэр холбогдож, хааяахан “Монгол шуудан” банкны эзэн гэж хэвлэлийн хуудсанд нэрийг нь харж байснаас үл хэтэрнэ. Олон долоон үггүй, хэзээ ч сонин хэвлэлээр гарч гайхуулж байгаагүй банкны эзэн УИХ-ын гишүүн болсоноос хойш Засгийн газар болон УИХ банкний асуудалд тун найрсаг ханддаг болсон гэсэн хов жив л өдрөөс өдөрт улам бүр ширүүсэж байгааг нуугаад яахав.
Харин МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон эрхэм гишүүдээс хамгийн олон хувьцаа эзэмшдэг компанитай нь Ховдоос сонгогдсон эрхэм гишүүн Д.Бямбацогт. УИХ-ын нялх гишүүдийн нэг энэ залуу тун их чинээлэг. Түүний мэдэлд “Ньюпрогресс , “Алтайтрейд” , “Мост интернаци” , “Эй жи инженеринг” , “Ньюпрогресс тур” , “Ньюпрогресс технологи” , “Эй ти пи” , “Грийт чаннел” , “Эй ти Кей” , “Ньювүүд” , “Футур техно” , “Жи Эс Эс” , “Ньюпрогресс майнд”  зэрэг компаниудын хувьцаа төвлөрч байдаг гэнэ. Түүнийг цахилгаан эрчим хүч, барилга, замын салбарт бизнес эрхлэж баяжсан гэж ярьцгаадаг. Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Пүрэвдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй нутгийн эрх мэдэл бүхий ах нарынхаа хүчээр амжилтанд хүрсэн гэдэг хардлага ч бий.
Харин УИХ-ын 26-р тойргоос сонгогдсон сүмоч Д.Кёкүшюүзан Батбаяр “Шинайжи” , “Кёкүшюү Монгол Холдинг” , “Кёкүшюү дайрект” , “Шү Голд”, “Кёкүшюү бэрс”, “Кёкүшюү Женерал” , Юнайтед Ойлшелл” , “Монгорүшёшя”, “Ворлд майнинг” , Голденвейл” , “Кёкүшюү бродкастинг” , “Эф Эф Си” , зэрэг 12 компанийн хувьцааг эзэмшдэг байна. Гэхдээ Д.Батбаяр гишүүний хувьд дээрхи 12 компаний хувьцааны 50 гаруй хувийг гартаа атгаж суудагаараа онцлогтой.
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга “Мах импекс” , “Женко тур бюро” , “Талх чихэр” , “Женко тур” , “ХИД”, “Налайх” , “МИК”, “Эмээлт”, “Эмээлт зах”, “Женко холдинг” гэсэн том том компанийг эзэмшдэг. “Мах импекс”, “Талх чихэр” хоёр нь л гэхэд Монголын хамгийн том үйлдвэрүүд. Энэ эрийн өмнө гишгих хөрөнгө чинээтэй хүн одоогоор байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Яагаад гэхээр мань эрийн мэдэлд Монголын гурван том банкны хувьцаа бий. Гэхдээ хар цагаан хэл амнаас айсан сайдтан банкныхаа хувьцааг өөр хүний нэр дээр хадгалж байгаа гэж олон хүн ярьдаг. Энэ бол компаниудын хувьцаанаас ашиг олдог баячуудын жагсаалт.
Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Ц.Дашдорж. “Монгол тамхи Со” нэртэй тамхины үйлдвэр. “Улаан шонхор” нэртэй тамхины борлуулалт өнөөдөр Монголд толгой цохиж, улсад төлсөн татвараараа тэргүүлж байгаа энэ эрхэм харин тун чимээ шуугиангүй амьдардаг.
Мэдээж Монголын баячуудын жагсаалтын тэргүүнд бичигдэх хүмүүсийн нэг бол яах аргагүй “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу УИХ-ын 9-р тойргоос сонгогдож, гэнэт улс төр болсон бараан захын мэдэлд “Нарантуул шилтгээн” , “Амко”, “Нарантуул трейд” ХХК, “Нарантуул шейл ойл” зэрэг компаниуд багтдаг.  Охиныхоо нэрэр бизнесээ эрхэлсэн Монголын тэргүүн баян эр өнөөдөр охиноо улс төрд сойхоор бэлтгэж байгаа гэсэн. Ш.Сайхансамбуу захирлын хувьд үр хүүхдүүдийнх нь асуудал байнга хэл ам таталж байдаг учраас эрхэм гишүүн охиныхоо нэр хүндийг өсгөхөд чамгүй анхаарч байгаа гэнэ лээ.

Тэргүүн

6 Responses to “Монголын тэргүүн баячуудын нэр тодорлоо”

  1. ichka said

    sonirholtoi l yum

  2. Zulaa said

    Yasan ch ih huvitsa ezemshdiin,

  3. Zulaa said

    HU namiihnii hurungu orlogiin medeelliig olj uguurei hu,alivaa yum tentsvertei bhda saihan shde:P

  4. deegii said

    ih sonirholtoi yum bn bayarlalaa ho!!!

  5. 2009 said

    http://www.voice.mn гишүүнчлэлгүй, хэлэлцүүлгийн сайт шинээр нээгдлээ.
    Та хүссэн сэдвээрээ санал бодлоо хуваалцана уу!

  6. sarnar said

    Хөрөнгийн дахин хувиарлалт хийх цаг болжээ. Зөв үү буруу юу

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: