Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Клип – Энхдөл “Сүүлчийн захидал”

Posted by zsonor on June 7, 2009


Сүүлийн үед нэг муу ёрын дуунд их дуртай болоод сонсоод байгаа. Уг нь бол нэг их тийм тааламжтай дуу биш ч дууных нь үг , ая нь нэг л чихэнд эвлэгхэн бас дуучных нь хоолойд тохирсон зүгээр дуу шиг санагдаад байгаа юм. Тэгээд л дуртай болоод сонсоод байгаа. Хэрэв танд ч мөн Энхдөлийн өөрийнх нь зохиосон Сүүлчийн захидал хэмээх дуу таалагддаг бол ороод үзээрэй. Өмнөх Шинэ монгол дуу цувралаараа уг дууны аудио г хүргэчихсэн болохоор энэ удаа клип, дууных нь үгтэй хамт нийтлэж байна.

Миний хайраа одоо битгий уйл
Тэнгэр дээрээс харахад надад хэцүү байна
Бурхан чи бид 2ыг салгаснаас биш
Чи минь ямар ч буруугүй ээ
Маргааш өглөө би нэгэн навчис болоод
Чинийхээ хажуугаар хийсэн буугаад
Амьдралын тэр сайхан гэрэл гэгээг
Чамдаа би чинь шивнье дээ
Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чинь харж байна цугтаа байж чадахгүй
Чинийхээ залбиралаар би дэндүү жаргалтай хайрт минь
Зүүд нойронд чинь нэгэн од гийвэл
Харвах тэр одыг намайгаа гэж бодоод
Хамтдаа байсан өдрүүдийнхээ дурсамжийг
Дахин эргэн санаарай
Нэгэн өглөө би цасан ширхэг болоод
Булбарай хацар дээр чинь хайлан буугаад
Ярьдаг байсан тэр ирээдүйгээ
Дахин нэг ярилцъя
Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чинь харж байна цугтаа байж чадахгүй
Чинийхээ залбиралаар би
Дэндүү жаргалтай хайрт минь
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа захидлаар илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдар
Сартай тэнгэр лүү харах болгон доо
Сэмхэн миний тухай бодоорой
Алсаас харан хайрлах ёстой л юм байлгүй
Амталж үзсэн хайр минь ганцхан чи л байсан
Түшиг болон чамдаа нууцхан туслан
Эндээс би чинь харан сууна
Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чинь харж байна цугтаа байж чадахгүй
Чинийхээ залбиралаар би
Дэндүү жаргалтай хайрт минь

4 Responses to “Клип – Энхдөл “Сүүлчийн захидал””

  1. anuka said

    үнэхээр гоё дуу б.на
    ~i love it!!!!

  2. hi said

    bayarlalaa

  3. Bumanaa said

    Sain.uu tanej bna.uu. chamd amjilt xusii. goy shuleg zoxeodog xeweerei yu. Oshoo goy duunuud gargaarai chamaig ix sonsoj bgaa shuu.barag bugdeegne chejelchexlee. Xairtai xunteigee uchersan.uu.Neree xamtlagaarai iluu goy bsan shuu.tanar stoglo shuu. Za za taniul ter l bz tanexgui bol yaxaw.dee barag martaa bailgui.dee.Yamarch bsan goy duu gargsan bna chi shuu.bs starailag shuu.xexe.

  4. Bumanaa said

    I love this song. goy shuu.yalanguya ugne buur goy taalagdaj bna

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: