Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Эмэгтэй хүнийг будалт, хувцаслалтаар нь танихуй

Posted by ukaa on June 16, 2009


PrintБүсгүй хүний имиж сүрчиг үнэртэн, уруулын будаг зэрэг олон зүйлээс бүрддэг. Мөн эмэгтэй хүний мөн чанар, амьдралдаа хандах хандлага нь будалт, үнэртний сонголт, хувцаслалт, биеэ авч яваа байдлаас харагддаг гэж үздэг. иймд эмэгтэйг гаднах төрх, хувцаслалтаар нь таньж болно.

Хурц зантай хатагтай: Зарим талаар эршүүд байх нь бий. Гадаад үзэмжиндээ тогтмол анхаардаггүй. Зөрүүд, хамгийн сүүлийн үеийн загварыг дуурайхаас эхлээд хувцаслалтандаа огт анхаарахгүй ч байж чаддаг. Албан ёсны хүлээн авалтан дээр богинохон юбкатай ч ирж магад. Нүдэнд тусахгүй будах дуртай.

Дур булаам хатагтай: Нарийн мэдрэмжтэй. Хувцсаа хэзээ ч хайш яааш өмсдөггүй. Цүнх, туфлийнх нь өнгө заавал хоршиж байдаг. Нүүрээ донжий нь тааруулж буддаг. Час улаан өнгөөр хэзээ ч уруулаа будахгүй. Зөөлөн үнэртэй сүрчгэнд дуртай. Зарим тохиолдолд хэт намбалаг юм шиг санагддаг.

Анхаарлын төвд байх дуртай хатагтай: Энэ хатагтай эрчүүдийн анхааралд өртөх дуртай. Ер нь хамт олон, найз нөхөд, тодорхой хүрээлэлд байхыг эрмэлздэг. Донжийг нь тааруулан хувцас, чамин үсний загвар, этгээд зүүлт сэлтээр бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Янз бүрийн хэлбэрийн даашинз, юбка, сарфанчик, гялгар цалгар цамц, хээ хуартай трико, өндөр өсгийт, элдэв төрлийн бүрх малгай.Энэ бүхэн тэдний хобби. Үнэндээ өөрсдөд нь ч зохидог.

Аж ахуйч хатагтай: Хувцаслалт, будалт зэрэгт төдийлөн анхаарал тавьдаггүй. Гэхдээ өмсөж зүүсэн бүхэн нь эдэлгээ сайтай, чанартай, гарын ая даахуйц байгааг та анзаарна. ээмэг, бөгж зүүвэл алтыг нь сонгоно. Элдэв янзын хуурамч эдлэлийг сонгох байтугай харах ч  үгүй. Өндөр өсгийтэй туфль, сорочик тэдний имиж. Жинхэнэ францын сүрчиг хааяа үнэртүүлэх нь бий. Найз нөхөддөө тусархуу, найдвартай, олон зангүй. Хавь орчмын хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг.

2 Responses to “Эмэгтэй хүнийг будалт, хувцаслалтаар нь танихуй”

  1. ichka said

    ali negniih ni zarim neg shinjiig aguulsan yag dundiih gj bhuu? geloo…kkk

  2. gunj_0210@yahoo.com said

    zarim ni tohirch bn shuu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: