Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

УИХ-д автомашингүй 10 гишүүн байдаг гэнэ

Posted by zsonor on June 21, 2009


Монгол улсын авлигатай тэмцэх газар УИХ, ЗГ-ийн гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ. Үүнээс  харахад УИХ-д суудлын автомашингүй 10 гишүүн байдаг гэнэ. Энэ нь  Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Хотын мэр асан, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, БХЯ-ны сайд, УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу, УИХ-ын гишүүн, “Хонгор”-ыг хордуулсан гэгддэг  Д.Хаянхирваа, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн

З.Энхболд нар юм байна.
Мөн халаагаа өгч буй Eрөнхийлөгч Н.Энхбаярын жилийнх  орлого нь 90 сая төгрөг бөгөөд 67 саяар үнэлэгдэх нэг ширхэг орон сууцтай юм байна. Авто машингүй хэмээн мэдүүлгээ өгсөн эрхэм Eрөнхийлөгч маань  нийтдээ 13,500 саяар үнэлэгдэх 48 мориноос өөр хөрөнгөгүй , газар, хадгаламжгүй аж.   УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хадгаламжиндаа найман сая 600 мянган төгрөгтэй бөгөөд  60 саяар үнэлэгдэх орон сууц,  зургаан сая төгрөгийн “Мазда 626” маркийн машинтай гэдгээ АТГ-т мэдүүлжээ.  Ерөнхий сайд С.Баяр 195 саяар үнэлэгдэх нэг ширхэг орон сууцтай  агаад “Палас” ХХК болон “Сансар КАТВ”-ыг 10 хувийг эзэмшдэг .  Мөнөөх хувийн машингүйчүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн гэр бүлийн орлого нь жилдээ хоёр тэрбум 580 сая 539 мянган төгрөг болдог гэнэ. Өнгөрсөн сонгуулиар Увсын сонгогчидод “Чихэр аваарай” хэмээн 10 000  төгрөг хүн бүрт тараан байж  УИХ-д сонгогдсон гишүүн Б.Чойжилсүрэн жилд нэг тэрбум 361 сая 616 мянган төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн бол “Монгол шуудан” банкны эзэн гэгдэх УИХ-ын гишүүн Д.Зоригт нэг тэрбум 207 сая 592 мянган төгрөгийн жилийн орлогоороо “ТОП-3 баян””-ы нэгд  багтаж  байна. Харин удахгүй тангаргаа өргөх гэж байгаа шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жилдээ таван сая 582 мянган төгрөгийн орлоготой, гэр бүлийнхээ гишүүдийн орлогыг 39 сая 800 мянган төгрөг хэмээн мэдүүлжээ. 107 сая 738 мянгаар үнэлсэн “Мeрсeдeс бeнз 320”, “Лeксус 470” маркийн хоёр  машин хөлөглөдөг 253 сая 502 мянгаар үнэлэгдсэн байшинтай, 80 ширхэг адуу, 60 ширхэг хонь, 25 ширхэг үхэртэй гэнэ.

эх сурвалж: http://www.tmtv.mn

10 Responses to “УИХ-д автомашингүй 10 гишүүн байдаг гэнэ”

  1. Загас said

    Харин тийм байна лээ. Говь, УБ зочид буудал гэх мэт томоохон компаниудын олон мянган хувьцаа эзэмшдэг гэж байгаа юм. Тэгсэн мөртлөө ядаж ганц ямбий эксельгүй хүн сууж байна гэхэд жоохон итгэмээргүй л санагдаад байдаг. Хөрөнгө орлого нь хэтэрхий их болчих гээд байхаар нь дараад биччихдэг байх л дөө.

  2. U said

    hahhaha yaaag mashingui bgaaach holooroo yavjiidag mongoliin ulsiin ih hurliin gishuun gej haashaa harsan ym bdiin kkkk hoh ineed hurev

  3. ichka said

    yoo,, Naad hed chin tegwel ongotstoi yum bgaaz,,

  4. ichka said

    ebeme shig vnenee l helehgui de.,

  5. enkhtaivan said

    yaaaaaaaaag l mashingui bgachdee 180 myangiin tsalintai bi hurtel neg yum awaad unachihaj bhad ed nar idheeree l neg idej baij mashingui gej hutsahaa yaj mednee icheesee huurhiis. Naandaj l zulangiin bairluugaa yawahdaa taxi bariad yawdaggui l bmaa r esul neeree l ongots hologlodog yum blgui hoho

  6. Bb said

    yag goyo helsen, neeree shvv, Ongots undag garuud blgui. Eswel nisdeg tawag, sansarin hulug wahahahahahahahahaha

  7. ZMchea said

    neeree tiim bh shvv

  8. Hulan said

    mashingu nisdeg teregtei hehe

  9. gonchig said

    хэхэ наад хэд чинь онгоцтой байхгүй юу

  10. egel bor said

    ene medeelliig tavij baigaa durak bol tedgeer mashingui gegdeh hulgaich nart hudalddgsan bas neg hulgaich bidniig mangar gej bodood tolgoi ugaahgeed l baigaa yumuu? saihansmbuugiin ner deer 3 mashin baidagiig ni bi medne sh dee. tegeheer tednii masin tereg ch ugui bair sav ch ugui turiin tuluu gutliinhaa tavgiig zulgartal yavgan nutsgen buur noir hoolgui yavaa gej surtalchilahaar ovoo heden bor tugruguur avilagaduusan p…-iin gargaj baigaa medeelel yum bain doo!!!!!!!! novsh gej ene muu p…-uud uhej dald orno ch gej baihgui… ulam lolon bolood baina.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: