Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Өөрийгөө хэвийн жиндээ байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Posted by ukaa on September 27, 2009


Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндийн асуудал буюу өвчлөл юм. Үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм.

Бүсэлхийний хэмжээ
Таны б
үсэлхийний хэмжээ эрэгтэйчүүдийн хувьд 94 см, эмэгтэйчүүдийн хувьд 81см-ээс хэтэрсэн бол таны биеийн жин хэтрэх хандлагатай байна гэсэн үг. Эдгээр хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд мэдээж та биеийнхээ жинд анхаарал хандуулах шаардлагатай болсон байна гэсэн үг.

Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндэд гарах өөрчлөлт болно. үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм.

Хэт таргалалттай холбогдож гарах  асуудлууд:
• Биеийн галбир
өөрчлөгдөх
• З
үрх судасны өвчлөл
• Цусны даралт ихсэх

• Цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх

• Саа өвчин
• Чихрийн
өвчин
• Амьсгаадах
Үе мөчний үрэвсэл
• Нурууны хэт ачаалал

• Цөсний уутны үрэвсэл
• Ивэрхий
үүсэх
• Х
өлний судас бүдүүрэх
• Гэмтэл бэртэлд
өртөмтгий байдал

Үе шат 1: Нүцгэн үедээ өөрийнхөө жинг хэмжих /кг/
Үе шат 2: Гутлаа тайлаад өндрөө хэмжих /м/
Үе шат 3: Биеийн жингээ /кг/ өндрийн хэмжээг /м/ өндрийн хэмжээгээр /м/ үржүүлсэн үржвэрт хуваана.

Жишээ нь: Таны биеийн жин 70 кг гэж бодьё. Таны өндөр 1.80 см гэж бодьё. Тэхлээр тооцоог дараахь байдлаар хийнэ. 70 : (1.8 х 1.8)= 21.6 Эндээс таны биеийн жингийн индекс нь 21.6 байна гэсэн үг. Энэхүү индексийг дараах хүснэгтээс харна.

Биеийн жингийн хэмжээ Индекс /эмэгтэйчүүд/ Индекс /эрэгтэйчүүд/
Жингийн алдагдалтай 18.4 -өөс доош 19.9-өөс доош
Тохирсон жин 18.5 – 23.6 20.0 – 25.0
Жингийн хэтрэлт 23.7 – 29.9 25.1 – 29.9
Тарган 30.0 – 34.9 30.0 – 34.9
Ноцтой тарган 35.0 – 39.9 35.0 – 39.9
Маш ноцтой тарган 40.0 -өөс дээш 40.0 -өөс дээш

Биеийн жингийн хүснэгт 

Дараах хүснэгтээс та бүхэн жингийн тохирсон харьцааг харж болно

Эмэгтэйчүүд:

Өндрийн хэмжээ /м/ Тохирсон жин /кг/
1.47 40-50
1.50 42-53
1.52 43-55
1.55 44-57
1.57 46-58
1.60 47-60
1.63 49-63
1.65 50-64
1.68 52-67
1.70 53-68
1.73 55-71
1.75 57-72
1.78 59-75
1.80 60-76
1.83 62-79

Эрэгтэйчүүд:

Өндрийн хэмжээ /м/ Тохирсон жин /кг/
1.60 51-64
1.62 52-66
1.65 54-68
1.68 56-71
1.70 58-72
1.73 60-75
1.75 61-77
1.78 63-79
1.80 65-81
1.83 67-84
1.86 69-86
1.88 71-88
1.91 73-91
1.93 74-93

2 Responses to “Өөрийгөө хэвийн жиндээ байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?”

  1. Hulan said

    yostoi heregtei yum bna.. odoohondoo heviin l bn.. joohon targalaad irvel hetreh n yanaaa :p

  2. etheh said

    Ene neg teneg saitnii chine hailtiin tsonh ni haa baidag yum be durakauudaa!?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: