Клип – Энхдөл “Сүүлчийн захидал”

Сүүлийн үед нэг муу ёрын дуунд их дуртай болоод сонсоод байгаа. Уг нь бол нэг их тийм тааламжтай дуу биш ч дууных нь үг , ая нь нэг л чихэнд эвлэгхэн бас дуучных нь хоолойд тохирсон зүгээр дуу шиг санагдаад байгаа юм. Тэгээд л дуртай болоод сонсоод байгаа. Хэрэв танд ч мөн Энхдөлийн өөрийнх нь зохиосон Сүүлчийн захидал хэмээх дуу таалагддаг бол ороод үзээрэй. Өмнөх Шинэ монгол дуу цувралаараа уг дууны аудио г хүргэчихсэн болохоор энэ удаа клип, дууных нь үгтэй хамт нийтлэж байна.

Continue reading “Клип – Энхдөл “Сүүлчийн захидал””

БИ ЧАМД ХАЙРТАЙ МУСК (кино татах)

1985 онд Монголын залуусыг шуугиулж гарч ирсэн кино бол яах аргагүй БИ ЧАМД ХАЙРТАЙ хэмээх монгол кино билээ. Хэзээ ч хуучрахгүй, хэзээ ч мартагдахгүй бүтээлүүдийн нэг бол яах аргагүй энэ кино. Дэлгэцэнд гарснаас хойш 24 жилийн нүүрийг үзэж байгаа ч тэр үед залуу байсан, одоогийн шинэ үеийн залуусын мөн үзэх дуртай кино яах аргагүй хэвээр байсаар.
Уг кинонд энгийн залуусыг тоглуулснаар илүү үзэгчдэд хүрсэн ч гэж ярьдаг юм билээ. Ямартай ч үнэхээр гоё кино гэж би хувьдаа боддог. Дэлгэр, Үрлээ, Баяраа хэмээх энэ 3н нэр хэзээ ч мартагдашгүй болов уу? За ингээд та бүхэн уг киног татаж аваад үзээрэй. Мессенжерт надаас нэхээд байсан хүмүүсийн хүсэлтээр оруулж байна.

Continue reading “БИ ЧАМД ХАЙРТАЙ МУСК (кино татах)”

Бяцхан багачууд минь үргэлж инээд хөөрөөр дүүрэн байх болтугай

Өнөөдөр эх үрсийн баяр, яагаад ч юм энд ямар ч тийм баярын уур амьсгал байхгүй, дээр нь ганцаараа байж л өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд баярлах гээд ч байгаа юм шиг  байх юм. Тиймээс зүгээр сууж чадсангүй YOUTUBE ээс та бүхэндээ бяцхан багачуудын инээж буй аз жаргалтай, хөөрхөн бичлгүүдийг хүргэж байна. Үзээд сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй…. Би л лав дагаж баахан инээлээ, та ч гэсэн дагаад инээнэ гэдэгт би барьсан ч алзахгүй.

Continue reading “Бяцхан багачууд минь үргэлж инээд хөөрөөр дүүрэн байх болтугай”

The Secret (кино татах)

ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд хандсан уншигчийнхаа хүсэлтээр энэ удаагийн киногоо хүргэж байна.

The Secret хэмээх уг киног өмнө би үзэж байсан юм. Надад таалагдсан. Уг кинонд хүний итгэл, өөрөөс гарах энерги, хүн үнэхээр чин сэтглээсээ хүсэж чадвал хэзээ нэгэн цагт биелдэг. Гэхдээ зүгээр л сууж мөрөөдөж суух биш түүнд хүрэх боломжийг нь, зам нь тохиолдлоор болон тохиолдлын бусаар гарч ирдэг гэх мэтчилэн сайхан амьдрахын арга замын талаар, өөртөө итгэх итглийн талаар эндээс ойлгож авч болно. Миний үзээд дүгнэсэн дүгнэлт.

Ингээд та татаж аваад үзээрэй. Англи хэл дээр кино маань байгаа бөгөөд нэг даралтаар бүгдийг нь татах боломжтой.

Continue reading “The Secret (кино татах)”

Клип – Pussycat Dolls – Hush Hush

Клип нийтлээгүй удчихаж, өнөөдөр би энүүгээр хит болоод байгаа, хүн болгоны сонсох дуртай дууг хүргэж байна.  Pussycat Dolls – Hush Hush Уг нь албан ёсны хийсэн клип нь надад байгаа ч сайтуудаар байрлуулахаар нийтлэж өгөхгүй зохиогчийн эрх энэ тэр гээд байх юм. Тиймээс олдсон энэ бичлгээ л байрлуулж байна. Таалан соёрхоно уу…

Continue reading “Клип – Pussycat Dolls – Hush Hush”

Нүдээ шалгаарай

Нүдний үүргийн талаар ярих нь энд илүүц биз. Хорвоо ертөнцийг харж байгаадаа бид бүхэн баярлаж, түүнийгээ хайрлах хэрэгтэй. Хорвоод мэндлээд ээжийгээ ч болтугай ганц удаа ч харж байгаагүй хүмүүс байна шүү дээ. Тэд минь ямар харамсалтай өрөвдмөөр байдаг гэж бодно. Бүгдээрээ нүдээ сайн хамгаалж, түүнийгээ амрааж байгаарай. Өдөржин шөнөжин компьютер, зурагт ширтэж суугаад хэтэрхий их зовоож байгаа юм биш үү.
Энэ удаа би та бүхний нүдний өнгө ялгах чадварыг шалгах видео тестийг оруулж байна. Та шалгаад үзээрэй. Хэрэв энэ бүгдийг ялгаж чадахгүй байвал яаралтай эмчид очоорой гэж зөвлөмөөр байна. Нүдээ хайрлцгаагаарай…

Continue reading “Нүдээ шалгаарай”