Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Archive for the ‘Нэвтрүүлэг’ Category

Цөвүүн цаг, түүнийг гэтлэх өвгөдийн сургааль

Posted by zsonor on May 26, 2009

Шашин, улс төр 2оос би ч их л чадахаараа зугтдаг хүн лдээ. Тэглээ гээд амжилтанд хүрэхгүй юм аа…хэхэхэ ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА гэдэг дээр ороод улс төр, шашны юм нэхэх юм. Гэхдээ энэ нэг их шашин сурталчилсан зүйл биш л дээ.

Дүүгийн хүсэлтээр өнөөгийн бидний байдал, энэ бүхнээс хэрхэн гарах талаар бурхан ч лам Пүрэвбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Та татаж аваад сонсоорой. Надад маш сонирхолтой санагдсан. Үнэхээр эрт дээр үед өвөг дээдэс минь өнөөдрийн болох бүх л процессыг зөгнөж хэлж, түүнээс хэрхэн ангижирах талаар бичиж үлдээсэн юм билээ. Энд бүгд баримттайгаа байгаа. Заавал татаж авч сонсоорой…

Read the rest of this entry »

Posted in Зурхай, Нэвтрүүлэг, Танд юу хэрэгтэй байна, Танин мэдэхүй, Татаж авах | 9 Comments »

Энхбаяр Элбэгдорж нарын халз мэтгэлцээн (online үзэх)

Posted by zsonor on May 21, 2009

5сарын 21нд болсон МҮОНРТВ ээр гарсан Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигч Энхбаяр, Элбэгдорж нарын хийсэн мэтгэлцээнийг хүргэж байна. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болох нь.
Би өөрөө бол иймэрхүү юманд дургүй лдээ, тэгээд Блог дээрээ улс төртэй холбоотой юм тавьдаггүй юм. Харин тэгсэн чинь ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд маань манай нэг уншигч маань энэхүү мэтгэлцээнийг олоод өгөөч гэсний дагуу ийнхүү хүргэж байна. Ороод тэгээд үзнэ биз дээ. Би л хувьдаа энд байрлуулахаас өөр юм энд хиймээргүй байна, бас олон юм бичмээргүй байна.

Read the rest of this entry »

Posted in Видео, Мэдээ, Нэвтрүүлэг, ярилцлага | 18 Comments »

Universe Best Songs 2009 5-5

Posted by zsonor on May 21, 2009

UBS ТВ ээс явуулж байгаа Universe Best Songs 2009 уралдааныг хүмүүс мэддэг болоод удаж байна. Уг уралдааныг уг нь би эхэндээ үздэг байсан ч дараа нь сайт нь төлбөртэй болсноос хойш ахиж үзэж чадахаа больсон. Эхний үеийн бараг ихэнх бичлгүүд надаа байгаа юм. Тэд нарыгаа тэгэж байгаад байрлуулах болно оо. Ингээд цаг үеэс хоцрохгүйн тулд 5-р үеийн 5дахь өдрийн бичлгийг оруулж байна. Над шиг зовлонтой тулгарсан хүмүүс нь үзнэ биз дээ.
Уг уралдааны талаар би маш их сэтгэгдэл өндөртэй байгаа. Үзээд үнэхээр чадалтай залуусаар, мөн нэг үеэ бодвол бүрэг, ичимхий байсан хүүхэд залуус маань маш их эрх чөлөөтэй, нүүр хагарна гэж ярьдаг шүү дээ. Нэг тиймэрхүү чадалтай болцгоосныг хараад баярлаж байна. Эндээс Монголын шилдэг уран бүтээлчид төрнө гэдэгт итгэлтэй байна.

Read the rest of this entry »

Posted in Видео, Мэдээ, Нэвтрүүлэг, Соёл урлаг | 2 Comments »

Бүжиглэнэ гэж энийг л хэлдэг юм байна

Posted by zsonor on May 20, 2009

Залуусаа бүжиглэнэ гэж энийг хэлдгийн байна. Үнэн тасархай бүжиглэж байгааг та доорх бичлгээс үзэх боломжтой. Эн бол Britains got talent2009 шоу нэвтрүүлгээс авсан бичлэг юм л даа. Аль эрт оруулъя гэж бодож байсан ч ноён YOUTUBE өөр газар байрлуулахыг нь хориглочихсон байсан юм. Тэгээд яахав сураагүйн биш муу аргаа хэрэглээд татаж авч өөр газар тавьж байгаад одоо нийтлэж байна. За олон үгээр яахав та ороод үзээрэй. Үнэхээр тасархай бүжиг гэж энэ л байна даа….

Read the rest of this entry »

Posted in Видео, Нэвтрүүлэг, Соёл урлаг | Leave a Comment »

“Сэтгэл хөдлөх мөч” цуврал 04

Posted by zsonor on May 1, 2009

Өчигдөрхөн л уг нь би “Сэтгэл хөдлөх мөч” цуврал 03 ыг хүргэсэн бол өнөөдөр цуврал 04 ийг хүргэж байна. Ойрын үед сэтгэл хөдлөлийн төвшин өндөр байгаа бололтой. хэхэ

Энэ удаа мөн өмнөхийн адил Britain’s Got Talent шоу нэвтрүүлгээс хүргэж байна. Гэхдээ энэ бол 2009 оных биш 2007 оны шоу нэвтрүүлгээс байгаа юм. Бяцхан 6 настай охин ямар санаанд багтамгүй хоолойгоор ямар гоё дуулахыг та харна. Түүнийг Connie Talbot гэдэг. Britain’s Got Talent 2007 шоу нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд үлдсэн бөгөөд анх оролцохоосоо авахуулаад л шүүгчдийнх нь нэг болох Амандаг байнга уйлуулдаг юм. Энэ охины хэд хэдэн бичлгийг орууллаа. Та ямар авъяастай охин бэ гэдгийг эндээс хараад мэдрэнэ. Сэтгэгдлээ үлдээхээ мартав аа… Нэмж хэлэхэд Украины мөн Талантын яг одоо болж байгаа шоун дээр нэг шүүгч нь бас нэг хөөрхөн бяцхан охинд “Хэрэв би охинтой байгаад, тэр маань чам шиг ингэж бүжиглэж байх юм бол би юу юунаас ч илүүгээр ганцхан түүгээр л бахархах байсан” гэж хэлж байсан үг шууд толгойд минь бууж би бас яг түүнтэй адилхан “хэрэв би охинтой байгаад, миний охин Конние Талбот хэмээх энэ бяцхан охин шиг дуулж байх юм бол хорвоо дээр хамгийн аз жаргалтай аав би байна байх” гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуулгүй шууд биччихлээ…

Read the rest of this entry »

Posted in Видео, Миний эмоц, Нэвтрүүлэг | 8 Comments »

“Сэтгэл хөдлөх мөч” цуврал 03

Posted by zsonor on April 30, 2009

Өнөөдөр та бүхэндээ би “Сэтгэл хөдлөх мөч” цуврал ынхаа 03  -р цувралыг хүргэж байна. Энэхүү цувралраараа би та бүхэнтэй өөрийнхөө барьж үл дийлсэн сэтгэл хөдлөлөө болон танд хүргэчих юмсан гэдэг үүднээс хийдэг билээ.

Саяхан би янз бүрийн видео бичлэг үзэж явлаа. Доорч өөр нийтлэл дээрээ энэ тухайгаа өгүүлж байсан. Сүүлийн үед янз бүрийн ТВ шоу нэвтрүүлэг нэлээн үзэж байгаа гэж. Харин үзэж явахдаа өөрийнхөө хүсдэг ч гэх юм уу, өнөө цагт монголчуудад маань дутагдаж байгаа нэгэн сэтгэгдэлийг олж авсан юм. Энэ юу гэвэл ГЭР БҮЛ ийн аз жаргал. Бид нар гэрсэг гэж ярьдаг гэхдээ уг чанартаа бас хамтдаа гэр бүлээрээ байж, одоо миний үзүүлэх гэж байгаа бичлэг шиг энэ мэтийн зүйл маш ховор юм болов уу гэж би хардаг юм. Аз жаргалтай гэр бүлийн эхлэл иймэрхүү зүйлээс л эхэлдэг болов уу гэж би энэ бичлгийг үзээд бодож байлаа. Та ч гэсэн үзээд төрсөн сэтгэгдлээ үлдээгээрэй. Үнэнийг нуугаад яахав энэ бичлгийг үзээд надад үнэхээр сайхан мэдрэмж төрж гэрээ гэнэт санаж, мөн ямар их гэр бүлийнхнийгээ санаж байгаагаа мэдэрсэн шүү…. :)

Нэмж хэлэхэд уг бичлгийг оруулах гэж бөөн юм болсон шүү. Учир нь YOUTUBE дээр уг бичлгийг бусад газар байрлуулахыг хориглосон байсан учир татаж аваад өөр сайт дээр тавьж байгаад танд хүргэж байна.

Read the rest of this entry »

Posted in Видео, Миний эмоц, Нэвтрүүлэг | Tagged: | 2 Comments »

Шоу нэвтрүүлэг 01

Posted by zsonor on April 29, 2009

typetvssТа гайхаж байна уу? Юун сонин гарчих вэ гээд. Харин тиймээ надад ч гэсэн сонин санагдаад байгаа. Энд би юуг үзүүлэх гэж байна гэхээр Хаа газар байдаг юмыг л үзүүлэх гэсэн юм. Сүүлийн үед янз бүрийн Украина, Англи, Болгар, Монгол, Оросын ТВ шоу, нэвтрүүлгүүдийг их үзэх болсон. Тэнд оролцож байгаа оролцогчдыг үзээд заримыг нь үнэхээр хэлэхгүй үггүй биширч байна, харин зарим нэгийг нь цохиод авмаар санагдаж  инээд хүрэх юм.

За ингээд энэ удаа Болгарын   “Music Idol”аас хүргэж байна. За дуулах гэж алж байна аа.  Энэ мэтчилэн та бүхэнд би Монголын болоод гадаадын орны ТВ шоу нэвтрүүлгийн хөгжилтэй хэсгүүдийг хүргэж байхаар шийдлээ…

Read the rest of this entry »

Posted in Видео, Нэвтрүүлэг, Хөгжилтэй - хошигнол | 1 Comment »

“Сэтгэл хөдлөх мөч” цуврал 02

Posted by zsonor on April 29, 2009

Доорх бичлгийг үзээд сэтгэл минь хөдлөхгүй байж чадсангүй, энэ сэтгэл хөдлөлөө ганцаараа өөртөө барьж дийлсэнгүй. Та бүгдтэйгээ хуваалцмаар санагдлаа. Уг нь жинхэнэ цэвэр бичлгийг YOUTUBE ээс үзэж болох ч БЛОГ дээр тавих болон хуулбарлахыг нь хориглосон буюу хамгаалттай видео байгаа учраас сонирхогчийн ТВ ээс бичсэн бичлгийг нь хүргэж байна. Энэ мэтчилэн Английн авъястнуудын сэтгэл хөдөлгөм хэсгүүдийг та бүхэнд хүргэх болно оо. Ямар ч байсан үнэхээр гайхалтай авъястнуудын өөртөө таалагдсан бичлгүүдээ татаад авчихсан байгаа учраас энэ бүхнийг удахгүй нийтлэнэ гэж бодож байна. Олон үгээр яахав энэ залууг үзэцгээе. Үнэхээр гайхалтай гэхээс өөр үг надад олдсонгүй.

Read the rest of this entry »

Posted in Видео, Миний эмоц, Нэвтрүүлэг, Соёл урлаг | Leave a Comment »

ТАНЫ ЗААВАЛ ҮЗЭХ НЭВТРҮҮЛЭГ “НАР ДАХИАД, БАС ДАХИАД МАНДАНА”

Posted by zsonor on April 22, 2009

25057563333333333331

Билгүүн хүүд туслаж, буяны гараа сунгахаар олон олон залуус маань Монгол болон гадаадын орноос цуглан нэгэн зорилгоор хүүд маргаашийн нарыг болоод олон жилийн өглөө бүрийг инээмсэглэн угтаж, баяр хөөрөөр дүүрэн яваасай гэсэндээ түүний төлөө ажиллаж байна. Тэдний ээлжит ажлын нэг хэсэг нь ТВ нэвтрүүлэг. Ингээд тэдний өдөр шөнөгүй зүтгэж, хоол ноорой хасан байж бэлтгэж бүтээсэн  доорх нэвтрүүлгийг  таалан сонирхоно уу… Дашрамд хэлэхэд ямарч холбоогүй, зүсээ ч үзээгүй хүмүүс ийнхүү туслан яваад туйлын их баяртай байна. Тэдгээр залуусдаа бүгдэд нь аз жаргал, эрүүл энх, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэгчилэн бүтэж байхыг ерөөлийг өргөж буйг минь хүлээн авна уу… Read the rest of this entry »

Posted in Мэдээ, Нэвтрүүлэг, Сайн санаат - Хүнлэг үйлс, Эрүүл мэнд, ярилцлага | 2 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.