Клип – Энхдөл “Сүүлчийн захидал”

Сүүлийн үед нэг муу ёрын дуунд их дуртай болоод сонсоод байгаа. Уг нь бол нэг их тийм тааламжтай дуу биш ч дууных нь үг , ая нь нэг л чихэнд эвлэгхэн бас дуучных нь хоолойд тохирсон зүгээр дуу шиг санагдаад байгаа юм. Тэгээд л дуртай болоод сонсоод байгаа. Хэрэв танд ч мөн Энхдөлийн өөрийнх нь зохиосон Сүүлчийн захидал хэмээх дуу таалагддаг бол ороод үзээрэй. Өмнөх Шинэ монгол дуу цувралаараа уг дууны аудио г хүргэчихсэн болохоор энэ удаа клип, дууных нь үгтэй хамт нийтлэж байна.

Continue reading “Клип – Энхдөл “Сүүлчийн захидал””

Киви – Нууцхан хайр

ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд санал сэтгэгдэл, өөрт хэрэгтэй байгаа зүйлээ бичиж миний бяцхан ажилд тус болдог та бүхэндээ баярлалаа. Ингээд уг буланд маань нэгэн уншигч маань Киви хамтлагийн Нууцхан хайр дууг олоод өгөөчээ гэсэн юм. Хүсэлтийн дагуу дууг нь татаж авахаар, мөн үгтэй нь хамт нийтэллээ. Энэ дууг өмнө Чингис хаан хамтлаг дуулж байсан бөгөөд их л гоё дуу, мартагдах шахсан энэ сайхан дууг дутахааргүй гоёор дуулсан Киви хамтлагийнханд амжилт хүсье. За ингээд ороод татаад аваарай.


Continue reading “Киви – Нууцхан хайр”

Клип – Pussycat Dolls – Hush Hush

Клип нийтлээгүй удчихаж, өнөөдөр би энүүгээр хит болоод байгаа, хүн болгоны сонсох дуртай дууг хүргэж байна.  Pussycat Dolls – Hush Hush Уг нь албан ёсны хийсэн клип нь надад байгаа ч сайтуудаар байрлуулахаар нийтлэж өгөхгүй зохиогчийн эрх энэ тэр гээд байх юм. Тиймээс олдсон энэ бичлгээ л байрлуулж байна. Таалан соёрхоно уу…

Continue reading “Клип – Pussycat Dolls – Hush Hush”

Клип – BELLE

Le monde est entré Dans un nouveau millénaire
L’homme a voulu monter vers les étoiles
Écrire son histoire Dans le verre ou dans la pierre…

Ээлжитээ өөрийнхөө дуртай клип ийг, мөн дууг толилуулж байна. Энэ удаа та бүхэн Парисын дарь эхийн сүм (Notre Dame de Paris)гэхээр тэр тусмаа үзээрийн муухай царайтай ч сайхан сэтгэлтэй Quasimodo оор хүн бүхэн андахгүй, уг мюзикл ийн BELLE хэмээх дууг хүргэж байна. Энэ дуу бол үнэхээр их миний дуртай дуу байгаа юм. Нэг хэсэг монголд Сэргээш гэж нэртэй хамтлаг энэ дууг дуулж байсан юм. Гэхдээ монгол хэлээр л дээ. Клип энэ тэр нь ч бас нэлээн сүртэй. Энэ дуу бол яах аргагүй хүн бүхэнд таалагдах дуу гэдэгт би эргэлзэхгүй байна. Гоё дуу, өөр магтаад хэлэх үг надад алга.


Continue reading “Клип – BELLE”

“Schnuffel – Ich Hab Dich Lieb” цомог

Ер нь надад янз бүрийн дуунууд нэлээн байдаг юм шиг байна аа. Дээр нь монгол дээр үеийн хамтлаг дуучдын болон хүүхдийн дуунууд. Өмнө нь би багадаа үздэг байсан Орос хүүхэлдэйн киноны дуунуудыг тавьж байсан бол одоо Германы Schnuffel гээд эгдүүтэй туулайны  Ich Hab Dich Lieb цомгийг хүргэж байна. Энэ цомгийг манай нэг найз маань надад явуулж байсан юм. Эндээс нэг дуунд нь аягүй дуртай. Ямар дуу гэхээр Schlaf Schon Mein Schatz (Сайхан амраарай миний эрдэнэ). Би сурах гэж зөндөө үзсэн, бас муугүй ээ…хэхэ Нэмээд би доор нь уг цомгийг татахаар болон мөн өөрийнхөө дуртай дууны клипыг үгтэй нь хамт нийтлэж байна. Дашрамд хэлэхэд энэ цомгийг бэлэглэсэн найздаа баярлалаа….

Continue reading ““Schnuffel – Ich Hab Dich Lieb” цомог”

Клип – Time To Say Goodbye – Andrea Bocelli and Sarah Brightman

Өнөөдөр өөрийнхөө бас нэгэн сонсох дуртай дууны клип ийг оруулж байна. Олон хүмүүс мэдэх байхаа мөн танд таалагдах нь гарцаагүй. Хааяа нэг амрах үеэрээ дуурийн стилийн дуу хөгжим, сонгодог хөгжим сонсоод суухад нээх гоё амардаг юм. Энэ дууг би бол харин байнга сонсдог. Өглөө болгон сэрүүлгэн дээр маань яваад л…Ер нь их гоё дуу лдаа. Миний олж уншиснаар бол уг дуу маань анхны хувилбар нь Con te partirò хэмээх нэртэй бөгөөд дууг зохиосон зохиолчид болох Sartori ба Quarantotto нар дуучин Brightman-д зориулж англи үгтэй болгож дараа нь өөрчилсөн юм гэсэн. Юутай ч надад маш их таалагддаг. Сонсоод үзээрэй.Бас дагаад дуулаарай. Би бол байнга дагаж дуулна, даанч үгийг нь одоо болтол сурахгүй л байгаа….хэхэх

Continue reading “Клип – Time To Say Goodbye – Andrea Bocelli and Sarah Brightman”

Клип – Ф. Киркоров Челси – Любовь всегда права

Миний бие та бүхнээс хүлцэл өчиж байна. Ойрын үед нэт ийн асуудал энэ тэр гээд БЛОГ оо олигтой хөтөлж чадсангүй. Одооноос эргээд өдөр болгон шинэ байх болно оо.

Өнөөдөр би та бүхэндээ Ф. Киркоров & Челси хамтарсан бүтээл  Любовь всегда права дууны клип, мөн мэдээж дууных нь үгтэй хүргэж байна. Сүүлийн үед яагаад дандаа нэг орос дуунууд тавиад байнаа гэж бодож магадгүй. Надад таалаггдаг маань л юм лдаа. Тэгээд сонсдог дуунаасаа байрлуулаад байх болно оо. Тэгээд ч үгтэй нь хамт нийтлэж байгаа болохоор танд ч дагаж дуулахад амар болов уу…

Continue reading “Клип – Ф. Киркоров Челси – Любовь всегда права”