Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Archive for the ‘Яруу найраг – шүлэг’ Category

О.Дашбалбар – Залуус дүү нартаа хүргэх шүлэг | СОНСОХ + ТАТАХ

Posted by zsonor on October 3, 2010

https://zsonor.files.wordpress.com/2010/10/dashbalbar.jpg?w=229

Амралтын өдрөөр сайт даа нэлээн цаг гаргалаа. Эртнээс л унших юмсан гэж бодож байсан яруу найрагч Очирбатын Дашбалбаргуайн Залуус дүү нартаа хүргэх шүлгийг уншиж та бүхэндээ зориулж байна. Мөн таалагдвал татаж авахаар хамт орууллаа.

Өмнө нь Тэнгэр шиг бай нэртэй шүлгийг нь уншиж та бүхэнд зориулсан. Өөр шүлэг уншиж та бүхэндээ чадахаараа хүргэх болно оо. Харин сэтгэгдлээ үлдээхээ бүү мартаарай. Тэгэж л намайг дэмжээрэй…

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Шүлэг, Яруу найраг - шүлэг | 36 Comments »

Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ?

Posted by altan5465 on July 15, 2009

Модернист яруу найрагч Баатарын Галсансүх
“Бурханд хэлэх зөвлөгөө” Пост панк шүлгүүдээс

Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг
Ходоодных нь шүүс ялгарч өлөн шүлсээ залгих шиг
Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л
Хамгийг халиагч чамайг харж байгаад итгээд л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүрээ чи…

Read the rest of this entry »

Posted in Яруу найраг - шүлэг | 2 Comments »

Ганцаардал

Posted by zsonor on June 18, 2009

Өөртөө таалагдсан хэдэн мөртүүдийг олоод ирлээ. Танд ч бас таалагдах болов уу? Ганцаардал янз бүр ч хайр сэтглийн ганцаардал бол нэлээн хэцүү байдаг шүү дээ. Ингээд ганцаардсан нэгэнд нь зориулъя. Ядаж байхад би ахиад л зохиогчийг нь мэдэхгүй ээ. Зохиогч байгаа л байх, зохиогч танаас хүлцэл өчье…

Хэсэгхэн зуур түүнийхээ тухай бодон хэвтжийнаа
Хэн нэгэнтэй жаахан ч гэсэн хамт байхсан ганцаарджийн
Хэврэгхэн муу байшинтай зүйрлэхүйц энэ зүрхийг минь
Хэнзхэн намрын салхи бараг л ганхуулна
Намуухан дөлгөөнхөн үдэш 2-уул
Навтгархан муу байшинг минь нар тусч гэрэлтүүлэхэд
Зүүдлээчгүй байсан учрал дэргэд ирэхэд би түүнгүй

Read the rest of this entry »

Posted in Яруу найраг - шүлэг | 9 Comments »

Ц.Хулан – Ганцхан ээждээ унших шүлэг

Posted by ukaa on June 16, 2009

12-1

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та Read the rest of this entry »

Posted in Яруу найраг - шүлэг | 19 Comments »

Надад итгэ

Posted by zsonor on June 10, 2009

shipi_e9fbd330

Санаандгүй явж байгаад найзынхаа юмнаас ийм шүлэг оллоо. Зохиолчийг нь мэдэхгүй болохоор тэр энэ гэж бичсэнгүй, зохион хүн нь уншвал өршөөгөөрэй…хэхэ Энэ шүлэг надад маш их таалагдсан юм. танд ч мөн таалагдана гэдэгт итгэлтэй байна. Уншаад сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй.

Намайг хайрла гэж би чамаас гуйхгүй
Нартад ганцхан гэж би өөрийгөө магтахгүй
Сарнай бариж би чам дээр очихгүй ч
Сайхан сэтэглээр би чамайг хайрлаж чадна

Read the rest of this entry »

Posted in Миний эмоц, Яруу найраг - шүлэг | 13 Comments »

Б.Лхагвасүрэн – Оршуулгын газар

Posted by zsonor on June 7, 2009

Орчлон доторх аниргүйн хаант улс
Оршуулгын газар ажин түжин
Үлдэгсэд нь үүрдгүй мөртлөө
“Үүрд дурсана” гэж бичсэн үгийг салхи шоолно

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Яруу найраг - шүлэг | 4 Comments »

Ш.Гүрбазар – ХОРШОО ДЭРЭМ

Posted by zsonor on May 31, 2009

Ш.Гүрбазар

ХОРШОО ДЭРЭМ

Шар хамба шиг толгод зээглэсэн говь байдгийм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдгийм
Шаглаахан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдгийм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдгийм

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Яруу найраг - шүлэг | 1 Comment »

Л.Өлзийтөгс – Аквариум

Posted by galdan on May 27, 2009

gold_fishБи энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жш… Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг. Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Яруу найраг - шүлэг | 1 Comment »

Бурхан хэлэх зөвлөгөө – Б.Галсансүх

Posted by zsonor on May 26, 2009

Манайхан их өөдрөг улс. Ёстой л Муугийн ёс биш Монголын ёс байна даа, Хоёр идэхгүй хоосон хонохгүй сайхан амьдарч байна гээд л яваад байдаг. Юмыг арай өөр өнцгөөс харж бичдэг Галсансүхийн энэ шүлгийг уншаад нэг зүйл бодогдох байлгүй дээ. Хэдий болтол бид утсан хүүхэлдэй царайлж, ангайж дээшээ харж, алгаа тосч суухав. Дээдсээс хамааралгүй амьдарч болмоор л санагдах юм. За тэгээд би ч юу мэдэхэв дээ…

Модернист яруу найрагч

БУРХАНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ
(Пост панк шүлэг)

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Яруу найраг - шүлэг | 2 Comments »

Охин үрээ хайрла!

Posted by zsonor on May 19, 2009

Эмэгтэй хүнийг хайрлахгүй байхын аргагүй юм даа. Тэр жоохон уяхан, хээрийн салхинаас ч харамлам биендээ ахадсан их ачааг үүрэх нь, өөрөөсөө илүүгээр өрөөлийг агуу их хайраар хайрлаж чаддаг нь, 9н сар хэвлийдээ үрээн тээж төрүүлж өсгөн хүн болгох нь гээд тоочоод байвал тэдний зовлон яасан ч их юм бэ дээ. Гэхдээ тэр бүгд нь тэдэнд жаргал байдгийн болов уу? Тэр бүхнээр тэд маань жаргалтай байж чаддаг юм болов уу? …
Энэ удаа та бүхэндээ Яруу найрагч ЭНХТУЯА гийн ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА нэртэй шүлгийг зориулж байна. Энэ шүлэг маань Бас л завгүй 2т орсон шүлэг бөгөөд энэ ажлаар яруу найрагч Энхтуяатай уулзах завшаан олдсон юм. Тэр үед сониуч зан маань хөдлөөд яагаад ийм шүлгийг бичсэн юм бэ гэхэд “нэг удаа нөхөр маань охиноо загнаад байсан юм, тэгээд би уурлаад биччихсэн юмаа” гэж билээ. Манай найз охин маань энэ шүлгэнд маш их дуртай, түүнийхээ хүсэлтээр бас БАС Л ЗАВГҮЙ 2т санал болгож оруулсан ганц шүлэг маань. :D

Read the rest of this entry »

Posted in Видео, Соёл урлаг, Яруу найраг - шүлэг | 6 Comments »

Ш.Гүрбазар – Би монголоороо гоёдог

Posted by zsonor on May 18, 2009

Хүн гэж амьтан өсөж төрсөн газартаа ямар их хайртай байдаг юм бэ гээд хэлчихээр буруутахгүй  байх. Бид азтай шүү, энэ их сайхан эх оронд төрж өсдөг. Төрөх газар нутаг, дуудах нэрийг сонгож төрдөггүй болохоор аз гэхээс өөрөөр үүнийг юу гэх вэ? Дассан газрын даавуу зөөлөн гээд л би ч орилж өгөх дуртай хүн. Халуу шатсан зуны өдөр сүүдэр бараадан суухдаа би жаргалтай байдаг, нүүр нүдгүй гуядах шороотой салхиндаа би барцадаа арилгуулдаг, хар багаасаа усанд нь шумбаж, загасыг нь барьж, тоглож өссөн Хэрлэнгийнхээ усыг амсаад духандаа хүргэж адис авдаг, Монгол газар шорооны минь ширхэг бүр миний ээж аав шиг санагддаг . Танд ч бас тийм болов уу. Тиймээ БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ.

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Шүлэг, Яруу найраг - шүлэг | 4 Comments »

О.Дашбалбар – Тэнгэр шиг бай

Posted by zsonor on May 16, 2009

” Хүний нутгийн салхи жавартай юмаа, цаг хугацаа өнгөрөх тусам толгойны өвчин нэмэгдэх юм ” гэж энэ хоёр үгээр эхэлмээр санагдлаа. Бидний амьдралд сайхан муухай зүйл ээлжилдэгч өнөөдрийн байдлаар бол муу нь илүү байгаа бололтой. Гэлээ гээд бухимдаж уурлаж сууснаар юуг ч өөрчилөж чадахгүй шүү дээ. Тайван байж байж л бид зөв шийдврийг гаргаж чаддаг. Яруу найрагч О.Дашбалбаргуайн Тэнгэр шиг бай гэж энэ шүлэг надад байнга эрч хүч, тайвширал, урам зориг хайрладаг юм. Үнэхээр нигүүсэнгүй шүлэг, бас үнэн шүлэг шүү. Ямар нэгэн бухимдаж уурлах үе гарсан үедээ, хэн нэгэнд гомдсон үедээ энэ шүлгийг уншдаг юм, бас боддог. Тэгээд л тайвшраад уучилах сэтгэл төрнө. Ганц л амьдрахаас хойш хэн нэгэнд гомдож, уурлаж яваад юу хийхэв дээ. Та заавал уншаарай, бас хадгалаад аваарай. Танд заавал хэрэг болно.

Read the rest of this entry »

Posted in Шүлэг, Яруу найраг - шүлэг | 3 Comments »

П.Бадарч – ЭХИЙН СЭТГЭЛ

Posted by zsonor on May 13, 2009

Эхийн хайр, эхийн сэтгэл ямар агуу вэ гэдгийг ярих нь илүүц биз ээ. Энэ бүхнийг мэдэж ярьдаг хүн хорвоогоор дүүрэн, харин үйлдэл нь зөрөөд байдаг нь харамсалтай. Хүн ер нь их сонин юм аа. Дэргэд нь байх даа энэ бүхнийг ойлгож харж чадаагүй байж холдохоороо л өнгө өнгийн л юм болох юм.
П.Бадарч гуайн БАС Л ЗАВГҮЙ цомогт орсон Эхийн сэтгэл шүлгийг толилуулж байна. Анх сонсоод нүдэнд минь нулимс цийлэгнээд ээж рүүгээ шууд залгаж байж билээ. Хааяа сонсоод өөрөөсөө ч ичих үе гардаг л юм. Та яг одоо ээж рүүгээ залгаад мэндийг нь мэдээрэй. Хажууд нь байсан ч хамаагүй, тэгээд БИ ТАНДАА ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлээд үнсээрэй. Та амжиж үлэмжийн сайхан сэтгэлт ижийгээ баярлуулаарай…

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Яруу найраг - шүлэг | 2 Comments »

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ!

Posted by zsonor on May 13, 2009

Одоогоос олон жилийн өмнө эх орон, газар нутаг, ард түмнийхээ төлөө үнэн үгээ хэлж байсан нэгэн хүний сайн үр, айлын төвшин ноён нуруу, хүүхдийн сайн эцгийг мөн олуулаа нийлж их л муухаагайр хэлж байсан шиг санагдах юм. Гэхдээ би тэр үед бага байсан, тэр бүгдийг ойлгож ч байгаагүй ч өнөөдрөөс эргээд харж байхад, түүний талаар бичсэн зүйлүүдийг уншиж байхад өөрийн эрхгүй харамсдгаа нуух юун. Хамгийн сүүлд түүний үхэлийн талаар бичсэн нийтлэл байсан бөгөөд одоо ч надад уг нийтлэл хадгалаастай байдаг юм. За за хамаагүй ингээд яриад байвал улс төр лүү орчихно. О.Дашбалбар гэдэг энэ агуу хүний бичсэн шүлэг, шүлгэнд нь орсон үг бүр ямар хүчтэй, яасан үнэн, ямар чадалтай байгаа вэ гэдгийг би унших бүртээ боддог юм. Тэр тусмаа одоо хүргэж байгаа Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ, Тэнгэр шиг бай шүлэгнүүд нь….

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Яруу найраг - шүлэг | 2 Comments »

МОНГОЛЫН ТЭНГЭР

Posted by zsonor on May 11, 2009

Баярхүүгийн Ичинхорлоо

МОНГОЛЫН ТЭНГЭР

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж бусдын од харвадаггүй

Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж бусдын од шохоорхдог юм

Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу бусдын тэнгэрт өдөөн цацдаггүй

Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд будант бадант газар ясаан тавьдаггүй…

Read the rest of this entry »

Posted in Яруу найраг - шүлэг | 8 Comments »

Сар хүртэл атаархаж хонодог байсан

Posted by zsonor on May 4, 2009

Сар хүртэл атаархаж хонодог байсан
Сайхан учралуудын дээд нь минийх байсан
Бурханаас илүү юуг хүсэх вэ?
Би орчлонд дэндүү жаргаж үзсэн хүн
Одод хүртэл харуусч хонодог байсан
Олон хагацалуудын нэг нь минийх байсан

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Яруу найраг - шүлэг | 8 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.