Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Archive for the ‘Танин мэдэхүй’ Category

Эрх чөлөөний хөшөө

Posted by zsonor on June 2, 2009

Эрх чөлөөний хөшөө-г 1886 онд францын уран барималч Фредерик Огюст Бартольд хэмээх Францын уран барималч хоёр ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг болгон урласан гэнэ. Одоо ч найрамдлын гэхээсээ эрх чөлөө, ардчиллын бэлгэ тэмдэг гэх* нь илүү үнэнд ойртсон байх.

Хөшөөг босгох хөрөнгө мөнгийг аль нэг засгийн газар нь гаргасангүй, хүмүүсийн хандив, элдэв сугалаа, урлагийн тоглолт зэргээс л бүрдүүлсэн аж. 1886 оны дөрөвдүгээр сард бэлэн болсон хөшөөг Атлантын далайгаар 350 хэсэг буюу 214 хайрцагт хуваан хийж тээвэрлэж байжээ.

Бедлоу хэмээх жижиг арлыг (1956 онд эрх чөлөөний арал хэмээх өөрчилсөн) уг хөшөөг мөнхөд байрлах зогсоол нь болгосон бөгөөд НҮБ-аас 1984 онд эрх чөлөөний хөшөөг ховор унэт зүйлсийн нэгэн хэмээн ивээлдээ авчээ.

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй, Түүх соёл | Leave a Comment »

5000-тын дэсгэртийн нууцлал

Posted by zsonor on May 30, 2009

Улс бүрийн мөнгөн дэвсгэрт нь маш өндөр нууцлалтай байдаг. Хэн ч түүнийг хуурамчаар хувилуулахгүйн тулд гэдэг нь хэн хүнд ойлгомжтой. Гэтэл манайд гэнэт гэнэт хуурамч дэвсгэртүүд гүйлгээнд илэрдэг болоод байгаа. Сонсож байгаагаар бол хятад нөхдүүд л юм шиг байгаа юм. Чөтгөр шиг хүмүүс юм даа, бас Монголыг минь доромжилж дуусахгүй….дургүй хүрмээр. Та бүхэнд хуурамж болон жинхэнэ 5000ын дэвсгэртийг ялгах нууцлалуудыг танилцуулж байна.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Мэдээ, Танин мэдэхүй | Leave a Comment »

Ихэр теннисчид

Posted by zsonor on May 26, 2009

Америкийн теннисчин ах дүү Брайаныг мэдэхгүй хүн хуруу дарам цөөн биз ээ. Биеийн өндөр, жин, нүүр царайгаараа ижил, тоглолтын техникээр ч төстэй ихэр теннисчдийг хооронд нь андууран хөглөх хүн ч олон байдаг. Харин Боб нь Майкаас хоёр минутын өмнө хорвоод мэндэлсэн учраас маргаангүй ах нь юм. Тэд өдгөө 29 настай. Боб, Майк нар удам дамжсан теннисчид.

Тэдний ээж Кэти залуудаа теннисчин байжээ. Тэрбээр зүгээр ч үгүй мэргэжлийн теннисчин бөгөөд “Уимблдон”-ы холимог хос төрөлд дөрвөнтээ хүч сорьж байсан нэгэн. Эцэг Уэйн нь хуульчийн мэргэжилтэй ч хөгжмийн зохиолч, бас шаггүй теннисчин байжээ. Тиймээс ихэр хүүхдүүдээ теннисээр хичээллэхэд дургүйлхсэнгүй. Боб, Майк нар таван настайдаа теннисний цохиур барьж үзсэн агаад анх зургаатайдаа Вашингтоны өсвөрийн теннисний хос төрөлд түрүүлж байв. Тэдний амжилтын гараа ийн эрт эхэлжээ.

Read the rest of this entry »

Posted in Спорт, Танин мэдэхүй | Leave a Comment »

Цөвүүн цаг, түүнийг гэтлэх өвгөдийн сургааль

Posted by zsonor on May 26, 2009

Шашин, улс төр 2оос би ч их л чадахаараа зугтдаг хүн лдээ. Тэглээ гээд амжилтанд хүрэхгүй юм аа…хэхэхэ ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА гэдэг дээр ороод улс төр, шашны юм нэхэх юм. Гэхдээ энэ нэг их шашин сурталчилсан зүйл биш л дээ.

Дүүгийн хүсэлтээр өнөөгийн бидний байдал, энэ бүхнээс хэрхэн гарах талаар бурхан ч лам Пүрэвбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Та татаж аваад сонсоорой. Надад маш сонирхолтой санагдсан. Үнэхээр эрт дээр үед өвөг дээдэс минь өнөөдрийн болох бүх л процессыг зөгнөж хэлж, түүнээс хэрхэн ангижирах талаар бичиж үлдээсэн юм билээ. Энд бүгд баримттайгаа байгаа. Заавал татаж авч сонсоорой…

Read the rest of this entry »

Posted in Зурхай, Нэвтрүүлэг, Танд юу хэрэгтэй байна, Танин мэдэхүй, Татаж авах | 9 Comments »

Гүйлтийн ашиг тус

Posted by zsonor on May 26, 2009

Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ анхааран эрүүл хоол хүнс хэрэглэж, спортоор хичээллэх нь элбэг болсон. Үүний наад захын жишээг өглөөгүүр гадаа гүйж, дасгал хийж байгаа байрныхаа оршин суугчдаас л та харж болно.

Хамгийн хямдхан мөн үр дүнтэй аргаар эрүүл мэнддээ анхаарах арга зам бол гүйлтээр хичээллэх явдал юм.

Read the rest of this entry »

Posted in Дасгал, Спорт, Танин мэдэхүй, Эрүүл мэнд | Leave a Comment »

Formula 1-ын том том торгуулиуд

Posted by zsonor on May 24, 2009

Торгууль гэдэг бол захиргааны шийтгэлээс гадна орлогод нөлөөлөх гол хүчин зүйл болдог. Олон улсын авто спортын холбоо FIA томоохон торгууль оноодог. Ф1-ийн оролцогчид их хэмжээний торгууль төлж байсан тохиолдол нэг бус удаа гарч байжээ. Формула 1-ийн McLaren томоохон хэмжээний торгууль төлж байжээ. 2007 оны 9 сарын 13 нд FIA Формула 1 тэмцээнд оролцсон McLaren багийн нэг ажилтанг аж үйлдвэрийн тагнуул хийсэн гэж буруутгажээ. McLaren хууль бус агаар техникийн тухай мэдээлэл олж авсан гэж үзэн FIA тус багийн бүх оноог цуцалж, 100 сая $ аар торгожээ.

Read the rest of this entry »

Posted in Спорт, Танин мэдэхүй | 1 Comment »

Ятгах урлагийн учир начир

Posted by zsonor on May 24, 2009

Монгол хэлний ятгах гэдэг үгийг тайлбар тольд:
1.Бусдад юмны учир начир, хор холбогдлыг ухуулан өгөх
2. Хүнийг буруу мууд удирдан дагуулахыг хэлнэ хэмээн тайлбарлажээ. Гэвч энэ үгийн утга учрыг өнөө үед илүү өргөн дэлгэр сайн сайхнаар тайлбарлах, хэрэглэх боллоо. Бидний энэ сэдэв чухам энэ үгээр тайлбарлах хүмүүсийн харилцааны нэгэн чухал хэсгийг хөндөж байна.

Ятгаж сэнхрүүлэх нь өөрийн санаа бодлоо бусдад тулган зөвшөөрүүлэх биш, харин өөр бусадтай санаа бодлоо нэгтгэх нэгдмэл шийдвэрт хүрэх гэсэн үйл юм.
Өнөө үед мэдээ мэдээллийн өргөн боломж бий болсон нь хүмүүс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх болж шатлан захирах ёс суларч байна. Энэ нь ажиллагсад юуг хийхээ бус яагаад хийхээ асууна гэсэн үг.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Танин мэдэхүй | Leave a Comment »

Ковальчук, Илья Валерьевич

Posted by zsonor on May 21, 2009

Илья́ Вале́рьевич Ковальчу́к 1983 оны 4 сарын 15-нд Тверьт торсон. Орсын хоккейчдын туухэнд анх удаа НХЛ-ын драфтын 1-ээр сонгогдсон тамирчин юм. 2001 оны драфтаар «Атланта Трэшерз» баг сонгсон. Оорийнхоо багт алдарт Валерий Харламовын 17 дугаартай тоголдог бол, ундэснийхээ шигшээ багт 71 дугаартай тоголдог, учир нь Орсын ундэсний шигшээ багт 17 дугаарыг Харламовд монхолсон билээ. Дэлхийн 2 удаагийн аврага (2008, 2009), ОХУ-ын гавъяат тамирчин (2002).

Тамирчний гараагаа Москвагийн «Спартак» багаас эхэлсэн юм. 2000/2001 онд «Спартак» багт 51 тоглолт хийснээс 42 шайб оруулж 22 оновчтой дамжуулалт огсон байна.

Read the rest of this entry »

Posted in Спорт, Танин мэдэхүй | 1 Comment »

Малкин, Евгений Владимирович

Posted by zsonor on May 21, 2009

Евге́ний Влади́мирович Ма́лкин (1986 оны 7-р сарын 31-нд торсон). Товийн довтлогч. Магнитогорскийн «Металлург» амжилтын гараагаа эхэлсэн.

Спортын гараа

Read the rest of this entry »

Posted in Спорт, Танин мэдэхүй | Leave a Comment »

Черепанов Алексей Андреевич (1989-2008)

Posted by baatad on May 20, 2009

Черепанов Алексей Андреевич (1989-2008)

Алексей Андреевич Черепанов 1989 онд Алтайн хязгаарт торсон. Тууний эцэг нь хоккей, холбомбогийн дасгалжуулагч богоод хуугээ 3 настай байхдан тэшуурэн дээр тавьжээ. Алексей холбомбог маш сайн тоголдог байсан ч хоккейг сонгсон байна. Тэр уед тууний аав оорийг нь Барнаул хотын хоккейн сургуульд явуулдаг болсон байна. 11 нас хуртлээ Леша хуу барнаул спорт сургуулийн «Мотор» багт тоголдог байв. Хоккейн нэгэн хуухдийн тэмцээны уер «Авангард» багийн хуухдийн багийн дасгалжуулагч Игорь Семёнов тууний авъясыг олж харсан байна. Тууний дараа Алексей Омск хотыг зорьж, хуухдийн багт тоглож эхэлсэн байна.

Read the rest of this entry »

Posted in Спорт, Танин мэдэхүй | 1 Comment »

Овечкин Александр Михайлович

Posted by baatad on May 19, 2009

Хоккей сонирхогч залуустаа Оросын алдарт тамирчин, довтлогч Овечкин Александр Михайлович ийн тухай бяцхан мэдээллийг хүргэж байна.

Александр Михайлович Овечкин (1985 оны 9 сарын 17-нд торсон) – ОХУ-ын хоккейчин. Зуун жигуурын довтлогч. 2008 оны дэлхийн аврага.

Александр Овечкин ОХУ-ын шигшээ багтаа 2003 оноос буюу, 17 настайгаасаа тоглож эхэлсэн богоод, Оросын туухэн дэхь хамгийн залуу тоглогч болсон юм. Тэр мочоос хойш 2004 оны дэлхийн цом., 2005, 2006, 2007, 2008 оны дэлхийн аврага,  2006 оны Турины овлын олимпод тус тус орсон юм.

Read the rest of this entry »

Posted in Мэдээ, Спорт, Танин мэдэхүй | 1 Comment »

Эцэг эхүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ?

Posted by zsonor on May 18, 2009

Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл нь гэр бүлийн орчин байдаг. Эцэг эхийн хоорондын харилцаа, үр хүүхэддээ хандах хандлага нь материаллаг орчноос илүү нөлөөлнө гэдэгтэй та ч санал нийлэх байх аа. Хүүхэд сэтгэлзүйн хувьд эрүүл саруул, аюулгүй амьдрах орчин нь дараах үндсэн шинжүүдтэй байна. Танай гэр бүлд ийм уур амьсгал хэр бүрдсэн бэ гэдгээ тодорхойлоод үзэж болно.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Танин мэдэхүй | 2 Comments »

Өөрийгөө өөрчилж чадвал амжилтанд хүрнэ

Posted by zsonor on May 16, 2009

Бусдыг болон нөхцөл байдлыг өөрчилөх бус харин өөрийгөө өөрчилж нөхцөл байдалд дасан зохиц.

Энэ бол сэтгэлзүйн хувьд төлөвшиж боловсорсон хүний 2 үндсэн шинж юм. Сэтгэлзүйн хувьд төлөвшөөгүй, дутуу боловсорсон хүн нөхцөл байдлыг болон бусад зүйлсийг өөрчлөх гэдэг. Харин сэтгэлзүйн хувьд төлөвшиж боловсорсон хүн нөхцөл байдалд дасан зохицож өөрийгөө өөрчилдөг. Боловсорсон ба боловсроогүй 2 хүн нэг дор байдаг ч хоёр өөр ертөнцөд амьдардаг.
Жишээлбэл хоёр хүн хар далайн эрэг дээр наранд шараад хэвтэж байна гэж бодъё. Нэг нь сэтгэлзүйн хувьд төлөвшиж боловсорсон, нөгөө нь сэтгэлзүйн хувьд төлөвшиж боловсроогүй, түүхий.

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй | 2 Comments »

Нууцлагдсан түүх буюу Монгол бичгийн түүх

Posted by zsonor on May 14, 2009


Аливаа түүхийг улс төрийн зорилгоор бичдэг үүнээс болоод түүхэн үнэн гуйвуулагддаг эсвэл дарагддаг бүр заримдаа зохиомол домгон түүх хүртэл үүсдэг билээ. Би энэ удаа Монголын түүхэн дотроос дарагдсан эсвэл зориуд мартагдсан байж магадгүй Монголын бичгийн түүхийг дэлгэхийг зорилоо.

Надад анх Европийн орнуудын түүх уншиж байхад тэдний бичиг үсгийн түүх болон үндэстний бүрэлдэн тогтсон түүх Христийн шашинтай салшгүй холбоотой юм байна даа гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Ялангуяа тэдний бичиг үсэгтэй болсон нь Христийн шашинийг дэлгэрүүлэх үүднээс тухайн ард түмний эх хэл дээр Библийг орчуулж бичих зорилготой, тэдний хэл ярианы онцлогт зориулж бичиг үсэг зохиодог байсан нь тод харагддаг.

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй, Түүх соёл | 4 Comments »

Эссе бичиж сурцгаах уу?

Posted by zsonor on May 14, 2009

Хүн уншиж сурахаасаа ємнє хамгийн түрүүнд бодож сурдаг уу? Бичиж сурахаасаа ємнє хамгийн түрүүнд уншиж сурдаг уу?

Хүн єдрєєс єдєрт геометр прогрессоор єсєн нэмэгдэж байгаа мэдээлэл, ном, сэтгүүлийг ямарч замбараагүй уншвал “бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй байрны хүүхдүүд” болох нь ойлгомжтой. Оюутан залуус бид хэрэгтэй мэдээллээ хайж олоод уншихад ч учир байдаг бол тэрхүү уншсан мэдээллээ хэрхэн эзэмшснээ эссе бичиж, яаж илэрхийлж сурах вэ?

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй, Хичээл | 1 Comment »

Таны хэл…

Posted by zsonor on May 13, 2009

Шинжлэх ухааны хэллэгээр, хэл бол бидний химийн шинжилгээний гол багаж. Ус, шүлсэнд ууссан бодис хэл болон амны хөндийн амтны булдруунд шингэн тодорхой дохиог мэдрэлийн судлаар дамжуулан тархинд хүргэдэг байна.

Хоолны амтыг бүрэн мэдрэхэд хэлэнд хүрч буй хоолны халуун нь 24 градус байх ёстой. Бидний амтлах мэдрэмж өдрийн 11-12 цагийн хооронд хамгийн сайн байдаг гэнэ. Давсны амт хамгийн түрүүнд мэдрэгдэх ба дараа нь чихэрлэг, исгэлэн, гашуун амт хэлэнд мэдрэгддэг. Энэ нь амт мэдрэгчийн байрлалаас хамааралтай аж. Хэлний үзүүр хавьд давслаг, адагт нь гашуун амтыг мэдрэх цэгүүд тус тус байдаг.

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй | Leave a Comment »

Тархиа хөгшрүүлэхгүйн тулд

Posted by zsonor on May 13, 2009

Тавин наснаас хойш хүний тархины хэмжээ удаан боловч эргэлт буцалтгүй багасч эхэлдэг. Гэвч энэ нь хүн насан туршдаа саруул ухаантай байж, бүрэн дүүрэн амьсгалахад саад болдоггүй. Харин биеийн булчин шигээ тархиа байнга дасгалжуулж байх хэрэгтэй. Их зохиолч Гёте 83 настайдаа алдарт /Фауст/ -аа бичиж дуусгасан бол Оросын зохиолч Крылов 60 нас өнгөрсөн хойноо грек хэл сурчээ. Ийм жишээ тун олон. Ингээд тархиа гашилгахгүйн тулд яах вэ?

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Танин мэдэхүй | Leave a Comment »

Боловсролгvй хэдий ч хамгийн баян чинээлэг хvмvvс

Posted by zsonor on May 12, 2009

Бидний сайн мэдэх дэлхийд алдартай бизнесмэн, тамирчид болон Холливудийн одод баян чинээлэг хэдий ч тэдний дунд боловсролгvй алдартангууд ч гэсэн байдаг байна.

1. Bill Gates … Харвардын их сургуульд сурж байсан боловч сургуулиа тэр хаяжээ. Учир нь тэрээр єєрийн нэр дээрээ компани байгуулах маш их хvсэл эрмэлзэлтэй байжээ. Тийм ч учраас тэрээр мєрєєдлєє биелvvлж алдарт “Microsoft” комданийг 1975 оны 4 сарын 4-нд vvсгэн байгуулсан юм. Тэрээр секундэд дунджаар 300 долларын орлоготой ажилладаг.

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй | Leave a Comment »

Билл Гейтс: Сургуульд заахыг мартсан 11 зүйл

Posted by zsonor on May 12, 2009


Билл Гейтсийг бишрэн тахиж эсвэл үзэн ядаж болно. Гэхдээ түүнийг ер бусын бөгөөд онцгой сэтгэдэг хүн гэдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс бодит амьдралын тухай өчүүхэн ч ойлголтгүй зөвхөн онолоор тархи угаадаг бүхэл бүтэн систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болсон хүүхдүүдэд болон өөрийгөө ямар нэг хэмжээгээр хүүхэд хэмээн одоо ч мэдэрдэг хүмүүст зориулж, нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ түүний хэлсэн санаа бодлоос та бүхэнтэй хуваалцъя. Хатуу боловч үнэн үг.

Билл Гейтсийн сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна. Үүнд:

1. Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй | 1 Comment »

ШИЛЭН КАБЕЛИЙН ТУХАЙ

Posted by zsonor on May 5, 2009

Юуны өмнө шилэн кабелийн талаар бяцхан ойлголт өгье. Телефон систем, Кабель телевиз, Интернэт зэргийг ашиглахын тулд холбогдох аргуудыг судлах явцад шилэн кабелийн талаар заавал дурдагддаг. Танд маш ойлгомжтойгоор тайлбарлавал хүний үсний ширхэг шиг нарийхан цэвэр шилээр бүтсэн оптик утсыг л шилэн кабель гээд байгаа юм. Хийх ажил нь маш тодорхой буюу дижитал өгөгдлийг алс хол дамжуулах явдал. Зөвхөн өгөгдөл дамжуулахаас гадна зарим тохиолдолд эмнэлгийн болон инженерийн шийдэлд хэрэглэдэг.

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй | 2 Comments »

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ БА “А”, “В”,”С” ВИРУС

Posted by zsonor on May 4, 2009

Бичсэн Б.Сэлэнгэ\Чикаго\

Бидний дунд элэгний өвчнөөр өвдөн архагшсан хүмүүс цөөнгүй бөгөөд энэ өвчин Монгол орны хүн амын дунд сүүлийн жилүүдэд улам ихэсч, нийгмийн анхаарлыг татсан асуудлуудын хэмжээнд хүрсэн тухай хэвлэлүүд сүүлийн үед мэдээлэх болов.
Элэгний өвчний шалтгаан олон янз боловч олонтаа тохиолддог нь нь А, В, С вирусийн гаралтай байдаг. Сүүлийн үеийн анагаах ухааны техник технологи хөгжихийн хэрээр энэ вирусуудын төрөл улам олон янз болж байна.

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй, Эрүүл мэнд | 5 Comments »

3 өрөө байр тасархай машин

Posted by zsonor on May 4, 2009

ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА гэсэн чинь ийм хариулт өгч байх юм. Би бэрд биш л дээ, гэхдээ яахав хариултын чинь эрэлд гарлаа. Гарч яваад доорх зүйлүүдийг бэлдлээ.

Үнэндээ сайхан машин, сайхан өөрийн гэсэн гэр оронтой байх нь юу юунаас ч илүү чухал. За тэгээд тэнд нь хайртай гэр бүлээрэй байвал ярих ч юм байхгүй. Ажлаа хийгээд амар тайван амьдрах боложмтой. Гэтэл өнөөгийн монголд маань ийм боломж бололцоо үнэхээр байхгүй байгаа нь харамсалтай. Байр гэдэг асуудал бол хүн болгоны толгойны өвчин. Ингээд энэ удаа би байр машин өгөх гээд байгаа юм биш, блогоо сайн ажлуулаад гайгүй болоод ирэхээрээ хэзээ нэгэн цагт байр машины урамшуулалт явуулдаг болноо….гэсэн , тэр үед харин авах талаар бодоорой, одоо зүгээр л сая ам.доллартой болчихлоо, хаана байр авах вэ гэж жоохон мөрөөдье….хэхэ

Read the rest of this entry »

Posted in Танд юу хэрэгтэй байна, Танин мэдэхүй | 3 Comments »

Франц Шуберт

Posted by zsonor on May 3, 2009

Урлаг гэж ямар агуу зүйл билээ. Энэхүү гайхамшигтай ертөнцийг бүхлээр нь, бүхнийг мэдэж, мэдрэх нь гайхалтай, мөн хүн болж төрсний нэг гавъяа юм уу даа. Би ер нь дандаа нэг намуухан юмуу эсвэл аяз сонсдог юм лдаа. Сонгодог хөгжмийн талаар нэг их мэдлэггүй ч гэсэн өөртөө таалагдсанаа сонсдог. Тэр дундаас надад хамгийн ихээр таалагддаг нь Шубертийн бүтээл. Ингээд энэ удаа та бүхэндээ Шубертийг танилцуулж байна.


Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Танин мэдэхүй | 1 Comment »

Хүү юу, охин уу?

Posted by zsonor on May 3, 2009


Охин, хүү хоёрын аль нэгнийг нь төрөөсэй хэмээн хүсэн хүлээх нь аль ч гэр бүлд тохиолддог зүйл. Ер нь охин эсвэл хүү төрөхийг зохицуулах боломж бий юу гэдгийг олөн үеийн эрдэмтэд судалж төрөл бүрийн онол, таамаглалыг дэвшүүлсээр иржээ. 1970-аад оны үед эмч Ландрум Шеттлес шинжлэх ухааны үндэстэй нилээд энгийн арга замыг олж дэвшүүлсэн нь таны хүссэн охин эсвэл хүү төрүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа төдийгүй шинжлэх ухааны олон тооны судалгаагаар үндэслэлтэй байж болох нь тогтоогдож ихээхэн дэмжигдэж байгаа юм байна. Лабораторийн нөхцөлд үр тогтоход бэлэн

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй, Эрүүл мэнд | Leave a Comment »

Хүний оюун ухааныг хэмжих 10-н коэффициент

Posted by zsonor on May 3, 2009

1. IQ-intelligence quotient. Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Монгол Улсын боловсролын тогтолцоо 2004 оноос SAT, GRE шалгалтуудыг авч, оюуны чадварыг илүүтэй үнэлэх болж байна.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Танин мэдэхүй | Leave a Comment »

Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа!

Posted by zsonor on May 2, 2009

Орчуулж, Монголчилсон Лхагва.Э
3 дугаар сарын 27, 2009 он

Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! Хөгжилтэй бөгөөд үнэн

Та үүнийг заавал уншаад үзээрэй. Энд ямар ч ойлгоход хэцүү юм байхгүй ба би хүртэл уншаад ойлгов….гэсэн хэхэхэ. Танаас би заавал уншаасай гэж бодож БЛОГ дээрээ нийтэлсэн юм шүү. Хүн бүхэнд хэрэгтэй. Танд амжилт хүсье.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Танин мэдэхүй, Хичээл | 8 Comments »

Эсрэг хүйстнээ танин мэдэхүй

Posted by zsonor on April 29, 2009

Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хооронд ямар ялгаа байдаг вэ??? За мэдээж гадаад төрх бие эрхтэний хувьд зарим нэг ялгаа бий. Үүнээс гадна байгаль ертөнцөөс заяасан маш олон “ил бус, өөрчлөгдөшгүй” ялгаа байдаг юм байна. Энэ ялгаагаа мэддэггүйн улмаас залуухан хосуудын дунд үл ойлголцол, зөрчилдөөн үүсдэг гэнэ шүү. /надад ч тохиолддог/ Тэгэхээр хүн бүр уншвал зохилтой болноо. Профессор Хүрэлийн Сүхбаатар хэмээх мэргэн өвгөн ах маань эрдэмтэн мэргэдийн санаа, ардын ухаан, өөрийн судалгаан дээр үндэслэн дараах байдлаар жагсаан бичжээ.

1. Эр хүнийг “галтай”, эм хүнийг “устай” зүйрлэдэг нь эр хүн ганцхан урагшаа зүтгэдэг, уян биш, гал шиг асвал бадрана, үл асвал мөхнө. Гэтэл эм хүн уян, ус шиг газрын намыг бариад урсан шороонд шингэнэ гэсэн эр эмийн ялгааг тодорхойлж байгаа хэрэг.

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй | 1 Comment »

Гиннесийн 100 дээд амжилтын цорын ганц эзэн

Posted by zsonor on April 29, 2009

АНУ-ын иргэн Ашрита Фурман Гиннесийн 100 дээд амжилтыг ганцаараа эзэмшиж байгаа анхны хүн боллоо. Түүний 100 дахь амжилт нь “Хамгийн олон хэлээр уншсан утга зохиолын бүтээл” ажээ. Ашрита хэмээх залуу нэрт яруу найрагч Шри Чинмойн “Үнэлж баршгүй” хэмээх шүлгийг 111 орны хэлээр уншсан нь олны анхаарлыг ихээр татах болсон байна. Тэрбээр сүүлийн 30 гаруй жилийн турш гиннесийн дээд амжилтыг тогтоосоор ирсэн нэгэн аж.

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй | Leave a Comment »

Хог хаягдлын амьдрах хугацаа

Posted by zsonor on April 28, 2009

Өнөө бид хэрэглэгчид.
Өчигдөр ч мөн хэрэглэгч байсан, гэхдээ өнөөдөр та бидний хэрэглэж буй зүйлсийн өсөлт нь дэлхийг хог хаягдлаар дүүргэхэд хүргэж байна.
Хэрэглэсэн зүйлээ хаяснаар хэрэглэгчдийн үүрэг дуусдаг. Хэдий тийм боловч хаягдал болсон элдэв материалын хувьд “хог” болсон цагаасаа эхлэн шинэ процесст ордог.

Тодорхой хугацаанд чийг, гэрэл, бичил биетэн, цаг агаар, болон химийн элдэв урвалын тусламжтайгаар байгалийн бүтээгдэхүүн болон задардаг.

Read the rest of this entry »

Posted in Мэдээ, Танин мэдэхүй | 1 Comment »

Coca cola Mentos хоёрыг хольж хэрэглэж болохгүй

Posted by zsonor on April 28, 2009

Саяхан би YOUTUBE.COM оор хэсэж байгаад нэг ийм бичлэг оллоо. Өмнө би гаргаж байсан гэж дуулж байсан ч өөрөө бол үзэж байгаагүй л дээ. Ингээд өөртэйгөө адилхан хүмүүст үзүүлье гэж зорилоо.

Сүүлийн үед хүүхэд багачууд гэлтгүй бүх насныхны маань хэрэглээ өндөр болсон аль амттай гоё юманд мэдээж хүн бүхэн дурлах нь маргалтгүй үнэн. Гэхдээ ямарваа нэгэн юманд хэвийн, дундаж хэмжээ гэж байх ёстой, мөн бусад харшлах бүтээгдэхүүнийг мөн адил мэдэж байх хэрэгтэй. Coca cola ундаа бол дэлхийд нэртэй бүтээгдэхүүн, Mentos гаа ч ялгаагүй. Харин энэ хоёрыг нийлүүлж хэрэглэж болохгүй гэдгийг та доорх бичлгээс үзэх боломжтой. Үнэхээр аймар. Бидний ходоод чинь хогны сав биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй байх шүү. Юу таарснаа, таалагдснаа амруугаа оруулаад байх нь эрүүл мэндэд хортой, бас эрсдэлтэй юм байна гэдгийг эндээс үзнэ үү…

Read the rest of this entry »

Posted in Видео, Зөвөлгөө, Танин мэдэхүй | 2 Comments »

Та оргиналь гар утас барьдаг эсэхээ мэдэх үү?

Posted by zsonor on April 25, 2009

recovered_jpeg_2618Та биднйи өдөр тутмын хэрэглээ болсон гар утасны ориг эсвэл хулхийг мэдэх маш хялбар аргыг танд зөвлөхөөр энэхүү мэдээллийг нийтэлж байна. Та өөрийн гар утсандаа *#06# гээд бичээд үзээрэй. Тэгээд таны гар утасны ориг хулхи эсэх нь гарч ирэх сериал номериудын 7 ба 8 дахь орнуудаас шууд хамааралтай. Олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр гэнэ шүү. Тэгэхээр үнэн л байж таарч байна. Мөн дэлхийд гар утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд байдаг юм байна…

Гар утас нь угсрагдсан байвал хулхи гэж үзнэ. харин үйлдвэрлэгдсэн гэж байвал ориг гэж үзэж болно.

Read the rest of this entry »

Posted in Зөвөлгөө, Мэдээ, Танин мэдэхүй | 5 Comments »

Анагаахын оюутнуудад 03

Posted by zsonor on April 23, 2009

z2Энэ удаад өөртөө байгаа хичээлийн материалуудаасаа анагаахын чиглэлээр сурдаг оюутнууддаа хуваалцахаар шийдлээ. Зарим үед атлас ны асуудал бол хэцүүхэн байдаг шүү дээ. Миний хувьд бол монголд хэдэн жил сурахдаа анатомийн атлас цөөхөн удаа л олж авч хэрэглэж үзсэн. Бусад үед нь бол тэгээд л уншаад л ямар ч харсан барьсан юмгүй уншсанаараа төсөөлөөд л хичээлдээ ордог байсан. Одоо харин яг над шиг тиймэрхүү байгаа оюутнууддаа зориулаад хэдэн НУРУУНЫ НУГАЛМЫН ҮЕ ний анатомийн зурагнуудыг оруулж байна. Хэрэгтэй нь татаад аваарай. Таалагдана гэдэгт найдаж байна. Энийг үзээд цээжлээд ороход сайн болон түүнээс дээш л дүн авна гэдэгт барьсан ч алзахгүй….Би байгаа бүгдийгээ цувралаар оруулж байх болно оо….

Read the rest of this entry »

Posted in Танин мэдэхүй, Татаж авах, Хичээл, Эрүүл мэнд | 1 Comment »

Адольф Гитлер гэж хэн бэ?

Posted by zsonor on April 23, 2009

Адольф Гитлер /1889-1945/
280px-bundesarchiv_bild_183-s62600_adolf_hitler
1933-1945 он хүртэл Германы улс төр ба зэвсэгт хүчний удирдагч, Германы Үндэсний Социалист ажилчдын намын оюун санааны удирдагч, III-р Рейх

Адольф Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20нд Герман Австрийн хилийн орчим Брауна-Инн тосгонд төржээ. Түүний аав нь Гаалын түшмэлээр ажилладаг байсан бөгөөд тэрээр 16 настайдаа зураач болж амьдралаа өөрчлөхөөр шийдэн Вена хотруу сургуульд явжээ. Тэнд өөрийн гол үзэл их үндэстэнийхээ санаагаа олж авч, 1913 онд Мюьнхэнрүү очиж удалгүй Германы армид элсэн Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон юм. Дайны жилүүдэд хүндээр шархтаж байсан бөгөөд үүнийхээ төлөө одонгоор шагнуулсан. Дайны дараа бага дарга цолтойгоор Берлинд Read the rest of this entry »

Posted in Мэдээ, Танин мэдэхүй | 4 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.