Гүйлтийн ашиг тус

Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ анхааран эрүүл хоол хүнс хэрэглэж, спортоор хичээллэх нь элбэг болсон. Үүний наад захын жишээг өглөөгүүр гадаа гүйж, дасгал хийж байгаа байрныхаа оршин суугчдаас л та харж болно.

Хамгийн хямдхан мөн үр дүнтэй аргаар эрүүл мэнддээ анхаарах арга зам бол гүйлтээр хичээллэх явдал юм.

Continue reading “Гүйлтийн ашиг тус”

Zumba Fitness 03

zumba2Өглөөнийхөө юмуу оройныхоо дасгалыг аваарай. Өнөөдөр Shakira ийн Hips don`t lie дуун дээр хийдэг дасгалыг оруулж байна. Эрүүл мэндээс гадна хөдөлгөөний эвсэлтэй болно гэдэгт итгэлтэй байна.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО

Continue reading “Zumba Fitness 03”

Pump It Up! Dance

Би та бүхэндээ сүүлийн үед хөдөлгөөнт дасгал, бүжгийг хүргэж байгаа билээ. Энэ удаа ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд хандсан нэгэн уншигчийнхаа хүсэлтээр Pump It Up! Dance бүжгийг татаж авахаар хүргэж байна. Уг бүжиг маань таргалахыг хүсдэггүй хүмүүс болон илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүх л насны хүмүүст зориулагдсан олон төрлийн бүжгийн хөдөлгөөнийг багтаасан цогц хэлбэрийн бүжиг юм байна.
Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань турахын хүслэн болж байх шиг байна. За тэгээд энэ ч ямар ч эмэгтэй хүнд байдаг асуудал байх л даа. Гэхдээ турахад учир бий шүү дээ. Юу юугүй хоол ундаа хасаад л турчихдаг гэвэл худлаа, бас янз бүрийн ТВ, РАДИО гоор сурталчилдаг эм тан бол бас л учир дутагдалтай. Ер нь бол тэд нар надад таалагддаггүй юм. Таалагддаггүй гээд хэлчихээр би өөрөө турах гээд байгаа шиг юм ойлгочихвоо, үгүй шүү. Охид бүсгүйчүүддээ хөдөлгөөнөөр эрүүл мэнд, гоо сайхнаа аврах боломжийг л олгохыг хүссэн юм.
Доорх бичлэг маань олон хэсэг байгаа болохоор бүгдийг нь татаад аваарай. Танд ЭРҮҮЛ ЭХИЙГ ЕРӨӨЕ.

Continue reading “Pump It Up! Dance”