Клип – Michael Learns To Rock-Take Me To Your Heart

Michael Learns To Rock-Take Me To Your Heart Энэ дуу бол хуучирашгүй дуу байх өө. Хуучраагүй ч байгаа. Их л удаан сонсож байна даа. 2,3н жилийн өмнө Монголд бас эргээд л ХИТ болж байгаад одоо арай л намдчихаад байх шиг. Тэр үед ч фм болгоноор байнга явж байдаг байж билээ. Миний яах аргагүй дуртай дууны нэг маань юм л даа. Ингээд та бүгдэд тольлуулж байна. Клип маань өөрөө дууныхаа үгтэй буюу караоке болохоор энэ удаад надад үгийг нь хавсаргаж оруулах хэрэг гарсангүй. За тэгээд дагаад дуулаад байгаарай…хэхэх

Continue reading “Клип – Michael Learns To Rock-Take Me To Your Heart”

“Март” монгол толь бичгийн програм

Манай толь бичиг нь Babylon толь бичгийн санг хөрвүүлж авсан тул үгийн сан сайтай. Одоогийн байдлаар Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичгийг хөрвүүлж бэлдээд байна. Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (144741 үг) толь бусад толь бичгүүдээс олон үгтэй. Mart dictionary програмд толь бичиг суулгахдаа http://www.mart.mn -ээс толинуудыг татаж аваад дээр нь double-click буюу хулганаараа хоёр ойрхон дархад толь нь өөрөө автоматаар програмд нэмэгдэж орно. (Mart dictionary програм нь өөрөө эхлээд суусан байх шаардлагатай ). Монголоор хайлт хийхдээ XP үндсэн гарын driver ашиглана. Энэ нь Unicode –оор ажилдаг тул MonKey болон ArialMon фонт шаардлагагүй. Хэдэн ч толь бичиг суулгаж болно. Манай толь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна. Мөн дээр нь таны компьютерийг бага ачааллана.

Continue reading ““Март” монгол толь бичгийн програм”

Цаг хожих 10 арга

Бид заримдаа их л завгүй хүмүүс гүйгээд
гүйгээд л байдаг. Гэхдээ үнэндээ зарим зүйлийг эрэгцүүлэн бодоод өөрийн
амьдралынхаа хэв маягийг жаахан өөрчлөөд л үзэхэд энэ бүхэн шийдэгдчих
асуудал гэдгийг тэр бүр мэддэггүй.

Өнөөдөр танд өөрийн завгүй байдлаас яаж
өөртөө, бас ертөнцийн эзэнд зориулах цаг гаргах талаар бяцхан зөвлөмж
орууллаа. Та бүхэнд таалагдах байхаа.

  1. Continue reading “Цаг хожих 10 арга”

Internet download manager 5.16

Та интернэт ээс файл ихэвчлэн татдаг уу? Мөн ямар ч төрлийн видеог хаанаас ч хүссэн үедээ татмаар санагдаад л, гэтэл санааны зоргоор болж өгөхгүй байдаг бол би танд Internet download manager 5.16 ыг санал болгоё. Миний интернэтийн хурд чамлахааргүй хурдан боловч яг өөрийн хүчин чадлаараа файл татаж авч чадаггүй байсан юм. Дараа нь би Internet download manager ыг хэрэглэснээс хойш бүрэн хүчин чадлаараа ажлаад зогсохгүй мөн хаанаас ч би хүссэн дуу, видеогоо үзэж байхдаа бас сонсож байхдаа татаад авчих боломжтой болсон. Хэрэв та хэрэглэдэггүй бол хэрэглээд үзээрэй.

Continue reading “Internet download manager 5.16”

Өнөөдрийн онигоо – Нарийн бичиг ажилд авна

recovered_jpeg-digital-camera_1843Нарийн бичиг ажилд авна. Шаардлага:
– Нүд 6-12 pixel resolution
– Гар багадаа 2,4MHz хурдаар шивдэг байх
– 160GB HDD
– 512MB санах ой тогтоолттой
– GF, Wife форматуудыг хурдан хөрвүүлэх чадвартай
– Sofa 10.1, OntheDesk 7.0, IntheCar 1.4 зэрэг программууд дээр маш чадварлаг ажилладаг байх..

😀 😀 😀 😀

Аймаар шивээснүүд 02

Шивээсний хорхойтнуудаа одоо би өчигдөр нийтлэж байсан нийтлэлийнхээ үргэлжлэлийг хүргэж байна. Галзуу галзуу шивээснүүд, яг л бодит юм шиг харагддаг 3D гэхүүдээ тийм шивээснүүдийг тольлуулж байна. Олон долоон үгээр яахав, өмнөхийг нь үзсэн болохоор үргэлжлэлийг нь илүү дутуу тайлбаргүй шууд эхлүүлье. Таалан соёрхоно уу…

Continue reading “Аймаар шивээснүүд 02”

“Сэтгэл хөдлөх мөч” цуврал 03

Өнөөдөр та бүхэндээ би “Сэтгэл хөдлөх мөч” цуврал ынхаа 03  -р цувралыг хүргэж байна. Энэхүү цувралраараа би та бүхэнтэй өөрийнхөө барьж үл дийлсэн сэтгэл хөдлөлөө болон танд хүргэчих юмсан гэдэг үүднээс хийдэг билээ.

Саяхан би янз бүрийн видео бичлэг үзэж явлаа. Доорч өөр нийтлэл дээрээ энэ тухайгаа өгүүлж байсан. Сүүлийн үед янз бүрийн ТВ шоу нэвтрүүлэг нэлээн үзэж байгаа гэж. Харин үзэж явахдаа өөрийнхөө хүсдэг ч гэх юм уу, өнөө цагт монголчуудад маань дутагдаж байгаа нэгэн сэтгэгдэлийг олж авсан юм. Энэ юу гэвэл ГЭР БҮЛ ийн аз жаргал. Бид нар гэрсэг гэж ярьдаг гэхдээ уг чанартаа бас хамтдаа гэр бүлээрээ байж, одоо миний үзүүлэх гэж байгаа бичлэг шиг энэ мэтийн зүйл маш ховор юм болов уу гэж би хардаг юм. Аз жаргалтай гэр бүлийн эхлэл иймэрхүү зүйлээс л эхэлдэг болов уу гэж би энэ бичлгийг үзээд бодож байлаа. Та ч гэсэн үзээд төрсөн сэтгэгдлээ үлдээгээрэй. Үнэнийг нуугаад яахав энэ бичлгийг үзээд надад үнэхээр сайхан мэдрэмж төрж гэрээ гэнэт санаж, мөн ямар их гэр бүлийнхнийгээ санаж байгаагаа мэдэрсэн шүү…. 🙂

Нэмж хэлэхэд уг бичлгийг оруулах гэж бөөн юм болсон шүү. Учир нь YOUTUBE дээр уг бичлгийг бусад газар байрлуулахыг хориглосон байсан учир татаж аваад өөр сайт дээр тавьж байгаад танд хүргэж байна.

Continue reading ““Сэтгэл хөдлөх мөч” цуврал 03”

“8888” хандивын тоглолт 5-р сарын 10нд болно

“8888” нэртэй Хандивын тоглолт 5-р сарын 10ны өдөр 15:00, 19:00 цагуудаас тус тус Монгол улсын Филармонийн Концертын танхимд болно.

Тасалбарын үнэ 8888 төгрөг.
Тасалбарыг Хаан банкны төв оффис дээр байрлах “Сайн санаат -хүнлэг үйлс” хөдөлгөөний 1-3 тоотоос мөн Улсын филармоний кассаас худалдаж аваарай. Мөн Филармонийн маркетингийн албанд борлуулж байна. Утас: 99096695, 99176968, 99092145

Мөн Билетыг 1880 дуудлагаар үнэгүй хүргэж өгнө.
Энэхүү тоглолтонд УФ-ийн нийт 7н удирдаач 110 хөгжимчин уран бүтээлчид оролцож, Монголын орчин цагийн хөгжмийн зохиолч болон бусад дэлхийн бүтээлүүдээс дээжилэн тоглох уг тоглолт Билгүүн хүүд амьдрал хайрлахыг зорин сайхан бүх энергийг хуримтлуулах болно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!!!

Ёкозүна Хакухо Японы иргэн болох уу?

Гуравдугаар сарын тэмцээнд бүх өрсөлдөгчөө илүүрхэн нэг ч унаагүй түрүүлсэн ёкозүна Хакухо Токио хотын Чиёда дүүрэг дэх Гадаад сэтгүүлчдийн холбооны байранд болсон хэвлэлийн бага хуралд оролцжээ. Энэ үеэр тэрбээр “Зодог тайлсныхаа дараа ояката болж залгамж халаагаа бэлтгэнэ” хэмээн ярьсан байна. Хэрэв Хакухо хэлсэндээ хүрч ояката болбол өмнө нь Японы иргэн болох ёстой. Одоо мөрдөж буй Японы сумогийн холбооны дүрэмд зөвхөн тус улсын иргэншилтэй хүн ояката болох эрхтэй гэсэн заалт байдаг аж.

Continue reading “Ёкозүна Хакухо Японы иргэн болох уу?”

Open Canvas

Программ татъя гээд саналаа өгөөд байсан залуусаа шинэ программ хүргэж байна. Энэ программ бол зурган дээр ажиллах сонирхолтой залууст зориулагдсан, жижигхэн хэрнээ их чадалтай программ байгаа юм. PHOTOSHOP оос бол нэг их дутаад байхааргүй гэж үзэж байгаа. Татаж аваад оролдоод үзээрэй.

Мөн программ тавиач гээд байгаа залуус маань ямар программ сонирхож байгаагаа бас хэлээрэй. Би чадахаараа олж нийтлэж байхыг хичээе.

Continue reading “Open Canvas”

Аймааар шивээснүүд 01

Сүүлийн үед шивээсийг залуус минь их сонирхдог болсон. Нэг үе бол зөвхөн РОК стилийн залуусын хийдэг зүйл мэт ойлгож, хүлээн зөвшөөрдөггүй байсан бол одоо бол урлаг байдлаар манайхан хүлээж авч, түүнийг улам дэлгэрүүлсээр байна. Гоё гоё шивээстэй хүмүүс зөндөө л байдаг юм байна лээ. Би ч өөрөө бас жижигхэн шивээс сонирхоод л байгаа. Гэхдээ нэг дэлхий бол аль хэдийн шивүүлчихсэн байгаа л даа… хэхэ

Энэ удаа шивээсний гайхамшгуудыг та бүхэнд үзүүлэхээр шийдлээ. Санаа аваад шивээс хийлгэх нь хийлгээрэй. Энд бол үнэхээр аймар шивээснүүд байна лээ. Надад маш олон байгаа учраас тэднийгээ хэсэгчилж оруулахгүй бол тэр олон юмыг нэг дор бүгдийг нь оруулах боломж үнэхээр хомс байна л даа. Мөн та үзэхэд ч хэцүү болчихно. За ингээд нүдээ бөлтийлгөөд үз….

Continue reading “Аймааар шивээснүүд 01”

Клип – Вера Брежнева – Любовь в большом городе

Украины алдарт хамтлаг ВИА-ГРА ийн дуучин Вера Брежнева ын дуулсан, мөн өөрийнх нь тоголсон  Любовь в большом городе киноны дууг клиптэй нь хамт, мэдээж бас дууных нь үгтэй цуг орууллаа. Уг кинонд та бидний сайн мэдэх ОХУ ын алдарт дуучин Флипп Крикоров мөн тоголсон бөгөөд гоё кино байна лээ.  Ингээд клипээ сонирхоно уу…

Continue reading “Клип – Вера Брежнева – Любовь в большом городе”

Шоу нэвтрүүлэг 01

typetvssТа гайхаж байна уу? Юун сонин гарчих вэ гээд. Харин тиймээ надад ч гэсэн сонин санагдаад байгаа. Энд би юуг үзүүлэх гэж байна гэхээр Хаа газар байдаг юмыг л үзүүлэх гэсэн юм. Сүүлийн үед янз бүрийн Украина, Англи, Болгар, Монгол, Оросын ТВ шоу, нэвтрүүлгүүдийг их үзэх болсон. Тэнд оролцож байгаа оролцогчдыг үзээд заримыг нь үнэхээр хэлэхгүй үггүй биширч байна, харин зарим нэгийг нь цохиод авмаар санагдаж  инээд хүрэх юм.

За ингээд энэ удаа Болгарын   “Music Idol”аас хүргэж байна. За дуулах гэж алж байна аа.  Энэ мэтчилэн та бүхэнд би Монголын болоод гадаадын орны ТВ шоу нэвтрүүлгийн хөгжилтэй хэсгүүдийг хүргэж байхаар шийдлээ…

Continue reading “Шоу нэвтрүүлэг 01”

Эсрэг хүйстнээ танин мэдэхүй

Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хооронд ямар ялгаа байдаг вэ??? За мэдээж гадаад төрх бие эрхтэний хувьд зарим нэг ялгаа бий. Үүнээс гадна байгаль ертөнцөөс заяасан маш олон “ил бус, өөрчлөгдөшгүй” ялгаа байдаг юм байна. Энэ ялгаагаа мэддэггүйн улмаас залуухан хосуудын дунд үл ойлголцол, зөрчилдөөн үүсдэг гэнэ шүү. /надад ч тохиолддог/ Тэгэхээр хүн бүр уншвал зохилтой болноо. Профессор Хүрэлийн Сүхбаатар хэмээх мэргэн өвгөн ах маань эрдэмтэн мэргэдийн санаа, ардын ухаан, өөрийн судалгаан дээр үндэслэн дараах байдлаар жагсаан бичжээ.

1. Эр хүнийг “галтай”, эм хүнийг “устай” зүйрлэдэг нь эр хүн ганцхан урагшаа зүтгэдэг, уян биш, гал шиг асвал бадрана, үл асвал мөхнө. Гэтэл эм хүн уян, ус шиг газрын намыг бариад урсан шороонд шингэнэ гэсэн эр эмийн ялгааг тодорхойлж байгаа хэрэг.

Continue reading “Эсрэг хүйстнээ танин мэдэхүй”

Гиннесийн 100 дээд амжилтын цорын ганц эзэн

АНУ-ын иргэн Ашрита Фурман Гиннесийн 100 дээд амжилтыг ганцаараа эзэмшиж байгаа анхны хүн боллоо. Түүний 100 дахь амжилт нь “Хамгийн олон хэлээр уншсан утга зохиолын бүтээл” ажээ. Ашрита хэмээх залуу нэрт яруу найрагч Шри Чинмойн “Үнэлж баршгүй” хэмээх шүлгийг 111 орны хэлээр уншсан нь олны анхаарлыг ихээр татах болсон байна. Тэрбээр сүүлийн 30 гаруй жилийн турш гиннесийн дээд амжилтыг тогтоосоор ирсэн нэгэн аж.

Continue reading “Гиннесийн 100 дээд амжилтын цорын ганц эзэн”

RonyaSoft ProPoster 2.02.13.02

Программ татахаар түлхүү тавиач хэмээх санал тавьж судалгаанд санал өгсөн зочдынхоо таалалд RonyaSoft ProPoster программыг толилуулж байна. Уг программ нь та бидний өдөр тутам гадуур явахдаа хардаг сурталчилгааны самбаруудын том зураг, плакат гэх мэтийн бүрэн хэмжээгээр нь шууд хэвлэх боломжгүй зургийг хэсэгчилэн хэвлэдэг ба ийм төрлийн зүйл хийдэг хүмүүст яг тохирно. Өөрөө заанаасаа бүгдийг нь тохируулсан байдаг тул ямар нэгэн механик ажиллагаа орохгүй гэсэн үг. За тэгээд татаж аваад оролдоод үзээрэй.

Байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцаж, мэдлэг мэдээлэл солилцъё

Continue reading “RonyaSoft ProPoster 2.02.13.02”

“Сэтгэл хөдлөх мөч” цуврал 02

Доорх бичлгийг үзээд сэтгэл минь хөдлөхгүй байж чадсангүй, энэ сэтгэл хөдлөлөө ганцаараа өөртөө барьж дийлсэнгүй. Та бүгдтэйгээ хуваалцмаар санагдлаа. Уг нь жинхэнэ цэвэр бичлгийг YOUTUBE ээс үзэж болох ч БЛОГ дээр тавих болон хуулбарлахыг нь хориглосон буюу хамгаалттай видео байгаа учраас сонирхогчийн ТВ ээс бичсэн бичлгийг нь хүргэж байна. Энэ мэтчилэн Английн авъястнуудын сэтгэл хөдөлгөм хэсгүүдийг та бүхэнд хүргэх болно оо. Ямар ч байсан үнэхээр гайхалтай авъястнуудын өөртөө таалагдсан бичлгүүдээ татаад авчихсан байгаа учраас энэ бүхнийг удахгүй нийтлэнэ гэж бодож байна. Олон үгээр яахав энэ залууг үзэцгээе. Үнэхээр гайхалтай гэхээс өөр үг надад олдсонгүй.

Continue reading ““Сэтгэл хөдлөх мөч” цуврал 02″

Анагаахын оюутнуудад 07- TRACHEA et BRONCHI

z2Энэ удаад өөртөө байгаа хичээлийн материалуудаасаа анагаахын чиглэлээр сурдаг оюутнууддаа хуваалцахаар шийдлээ. Зарим үед атлас ны асуудал бол хэцүүхэн байдаг шүү дээ. Миний хувьд бол монголд хэдэн жил сурахдаа анатомийн атлас цөөхөн удаа л олж авч хэрэглэж үзсэн. Бусад үед нь бол тэгээд л уншаад л ямар ч харсан барьсан юмгүй уншсанаараа төсөөлөөд л хичээлдээ ордог байсан. Одоо харин яг над шиг тиймэрхүү байгаа оюутнууддаа зориулаад хэдэн TRACHEA et BRONCHI ийн анатомийн зурагнуудыг оруулж байна. Хэрэгтэй нь татаад аваарай. Таалагдана гэдэгт найдаж байна. Энийг үзээд цээжлээд ороход сайн болон түүнээс дээш л дүн авна гэдэгт барьсан ч алзахгүй….Би байгаа бүгдийгээ цувралаар оруулж байх болно оо….

Continue reading “Анагаахын оюутнуудад 07- TRACHEA et BRONCHI”

Өнөөдрийн онигоо – АХА тэмцээнтэй холбоотой онигоо

recovered_jpeg-digital-camera_1843
1) Үүрийн таван жингээр гүйдэг амьтан? – Нууц амраг.
2)Бєртэ чоно Гуа Марал дээр очоод яасан бэ? – Идсэн.
3) Гүррагчаа сансарт нисээд юу нээсэн бэ? –Тєрийн одонг.
4) Хайрт дээрээ очих хүн юу авч очих вэ? – Бэлгэвч.
5) Хэн нэг нь андуураад тань руу хайрын мессежээ явуулчихсан бол та юу гэж бодох вэ? – Андуураагүй байгаасай гэж бодно.
6) Хаан бууз, хатан бууз хоёр ямар ялгаатай юм бэ? – Хатан бууз нь нүхтэй

:D:D:D:D:D

Клип – АНДРЕЙ КОВАЛЕВ – МАЛЕНЬКИЙ АНГЕЛ

4939Саяхан би та бүхэнд миний үзэх дуртай кино, ёстой ийм тийм гээд л бичиж байгаад л татахаар нийтлэж байсан. Хэрэв та бүхэн санаж байгаа бол, зарим нь үзсэн бол энэ бол КУКА хэмээх 2007 оны ОХУ ын уран сайхны кино байсан билээ. Өнөөдөр би КЛИП буландаа уг киноны дууг клиптэй нь мөн дууныг нь үгтэй хамт оруулж байна. Хөөрхөн кино байгаа гэдгийг үзсэн хүмүүс маань мэдэж байгаа байх. Үзээгүй нь харин үзэхийг санал болгоё. Эхний хуудсуудаар байгаа, ороод татаад үзэж болно. За одоо ингээд бүгдээрээ одоо клип ээ сонирхоё.

АНДРЕЙ КОВАЛЕВ – МАЛЕНЬКИЙ АНГЕЛ

Continue reading “Клип – АНДРЕЙ КОВАЛЕВ – МАЛЕНЬКИЙ АНГЕЛ”

Хайр татам зурагнууд

Би ер нь ердөө үзэхээр зураг БЛОГ дээрээ байруулахгүй байгаа юм байна гэдгээ саяхан анзаарлаа. Тиймээс одооноос эхлэн заавал татаж авч биш БЛОГ руу минь орж үзэх боломжийг та бүхэндээ олгож байна.

Энэ удаад үнэхээр үзээд хайр хүргэм хөөрхөн хүүхдүүдийн зургийг үзүүлж байна. Зарим нэг нь бага насаа санагалзах биз, харин зарим нэг нь хүүхдээ санана,бас улам хайрлана, харин хүүхэдгүй нь хүүхэдтэй болох санаа шууд л төрөх болов уу…хэхэ за тэгээд ороод үзээрэй. Үнэхээр хөөрхөн юм аа….

Continue reading “Хайр татам зурагнууд”

Хог хаягдлын амьдрах хугацаа

Өнөө бид хэрэглэгчид.
Өчигдөр ч мөн хэрэглэгч байсан, гэхдээ өнөөдөр та бидний хэрэглэж буй зүйлсийн өсөлт нь дэлхийг хог хаягдлаар дүүргэхэд хүргэж байна.
Хэрэглэсэн зүйлээ хаяснаар хэрэглэгчдийн үүрэг дуусдаг. Хэдий тийм боловч хаягдал болсон элдэв материалын хувьд “хог” болсон цагаасаа эхлэн шинэ процесст ордог.

Тодорхой хугацаанд чийг, гэрэл, бичил биетэн, цаг агаар, болон химийн элдэв урвалын тусламжтайгаар байгалийн бүтээгдэхүүн болон задардаг.

Continue reading “Хог хаягдлын амьдрах хугацаа”

Coca cola Mentos хоёрыг хольж хэрэглэж болохгүй

Саяхан би YOUTUBE.COM оор хэсэж байгаад нэг ийм бичлэг оллоо. Өмнө би гаргаж байсан гэж дуулж байсан ч өөрөө бол үзэж байгаагүй л дээ. Ингээд өөртэйгөө адилхан хүмүүст үзүүлье гэж зорилоо.

Сүүлийн үед хүүхэд багачууд гэлтгүй бүх насныхны маань хэрэглээ өндөр болсон аль амттай гоё юманд мэдээж хүн бүхэн дурлах нь маргалтгүй үнэн. Гэхдээ ямарваа нэгэн юманд хэвийн, дундаж хэмжээ гэж байх ёстой, мөн бусад харшлах бүтээгдэхүүнийг мөн адил мэдэж байх хэрэгтэй. Coca cola ундаа бол дэлхийд нэртэй бүтээгдэхүүн, Mentos гаа ч ялгаагүй. Харин энэ хоёрыг нийлүүлж хэрэглэж болохгүй гэдгийг та доорх бичлгээс үзэх боломжтой. Үнэхээр аймар. Бидний ходоод чинь хогны сав биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй байх шүү. Юу таарснаа, таалагдснаа амруугаа оруулаад байх нь эрүүл мэндэд хортой, бас эрсдэлтэй юм байна гэдгийг эндээс үзнэ үү…

Continue reading “Coca cola Mentos хоёрыг хольж хэрэглэж болохгүй”

Swish Max 2.0

Миний БЛОГ оор зочилж буй танд баярлалаа. Манай зочид, уншигчид маань судалгаанд хамрагдан хариулахдаа программ татаж авахаар байрлуулахыг хүссэн санал олон саналтай хариултуудын эгнээнд яваа юм. Тиймээс энэ удаа Swish Max 2.0 программыг оруулж байна. Энэ программыг би нэлээн эртнээс буюу ер нь хар багын минь танил шахуу программ…гэлүү хэхэ. Яадаг программ бэ? гэвэл хөдөлгөөнт зураг хийдэг ба маш энгийн, бас маш олон эффектийг өөртөө агуулсан эд байгаа юм. Хэрэв та ямар нэгэн хөдөлгөөнт зураг хийх гэж байгаа бол энэ программ яг тохирно гэж хэлмээр байна. Ер нь их боломжийн санагдсан.  Татаж аваад оролдоод үзээрэй. Дотроо CRACK энэ тэр нь бүгд байгаа учраас ямар нэгэн асуудалгүй гэж хэлж болно.

За ингээд хийгээд байж дээ. Байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцаж мэдээлэл солилцоцгооё.

Continue reading “Swish Max 2.0”

Хүүгийнхээ өмнөөс би өвдөхгүй яавдаа

535a97fbd495c00e22ecc6279267024epngСэтгүүлч О. Урантогос

(Нийгмийн толь сонин, 2009. 04. 27-ны дугаар, №093 (808) сонинд гарсан нийтлэл)

Жаахан биедээ ахадсан хүнд өвчнөөр өвчилсөн Г.Билгүүн хүүтэй уулзахаар эх нялхасын эрдэм шинжилгээний төвийг зорилоо.”Цусны эмгэг судлал гэсэн хаягтай хүрэн хаалгаар орж эмийн үнэр ханхалсан хонгилоор хүүгийн өрөөнд оров.Аавынхаа хамт тоглоомоо тойруулан суугаа хүү 2 нас найман сартай.ямар өвчнөөр өвчилснөө мэдэхгүй суугаа бяцхан жаалын харц цаанаа л нэг гунигтай.Танихгүй хүн хараад бишүүрхэнгүй байсан ч хэсэг хугацааны дараа дасаж,тоглоомоо гайхуулан шулганаж эхлэв.
Continue reading “Хүүгийнхээ өмнөөс би өвдөхгүй яавдаа”

Анагаахын оюутнуудад 06- NASUS

z2Энэ удаад өөртөө байгаа хичээлийн материалуудаасаа анагаахын чиглэлээр сурдаг оюутнууддаа хуваалцахаар шийдлээ. Зарим үед атлас ны асуудал бол хэцүүхэн байдаг шүү дээ. Миний хувьд бол монголд хэдэн жил сурахдаа анатомийн атлас цөөхөн удаа л олж авч хэрэглэж үзсэн. Бусад үед нь бол тэгээд л уншаад л ямар ч харсан барьсан юмгүй уншсанаараа төсөөлөөд л хичээлдээ ордог байсан. Одоо харин яг над шиг тиймэрхүү байгаа оюутнууддаа зориулаад хэдэн NASUS ийн анатомийн зурагнуудыг оруулж байна. Хэрэгтэй нь татаад аваарай. Таалагдана гэдэгт найдаж байна. Энийг үзээд цээжлээд ороход сайн болон түүнээс дээш л дүн авна гэдэгт барьсан ч алзахгүй….Би байгаа бүгдийгээ цувралаар оруулж байх болно оо….

Continue reading “Анагаахын оюутнуудад 06- NASUS”

Өнөөдрийн онигоо – Хорт могой

recovered_jpeg-digital-camera_1843Нэг нєхєр хадам эхийгээ нутаглуулчихаад оршуулгын газраар явж байна гэнэ. Гэтэл толгой дээр нь шувууны баaс унасанд тэнгэр єєд харснаа ”Аан, муу хорт могой чинь яасан хурдан тийшээ очдог юм бэ?” гээд хараажээ.

ХА ХА ХА

Клип – Christina Aguilera – Save Me From Myself

За ингээд ээлжит КЛИП ээ хүргэж байна. Энэ удаа Christina Aguilera – Save Me From Myself дууны клипийг оруулж байна. Үзээд сэтгэгдлээ бичээрэй. Намуухан аятайхан дуу байсан. Би ер нь нэг тиймэрхүү намуухан, тайван маягийн дуу сонсдог гэхүү дээ. Тийм болохоор миний оруулж байгаа клипнүүд нэг иймэрхүү… За ингээд энэ дуу бол мөн л миний сонсох дуртай дууны нэг. Мэдээж клипных нь доор дууных нь үгийг хамтад нь оруулсан байгаа. Ер нь би сүүлийн үед дууных нь үгтэй цуг клип ээ оруулж байгаа, мөн оруулж байгаа дуунууд маань намуухан темп тэй учраас дагаж дуулсан ч болно шүү дээ, тиймээ?

Байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцъя.

Continue reading “Клип – Christina Aguilera – Save Me From Myself”

Зангиа зангидах

pratt-knotЭнэ удаагийн ЗӨВӨЛГӨӨ булангаа эрчүүддээ зориулж байна. Өмнөх зөвөлгөө буландаа эмэгтэйчүүдэд өгсөн зөвөлгөө бичтэл нэг найз маань юу бичээд байна аа гээд эхэлсэн, 😉 тиймээс одоо эрчүүддээ.

Өнөөдөр бидэнд зангиа зангидах шаардлага цөөнгүй гардаг. Заавал баяр ёслол гэлгүй энгийн үед ажил төрөлдөө явахад зангиа зангидах гээд л… Тиймээс эрчүүддээ зангиа хэрхэн зангидах талаар зөвөлгөөг оруулж байна.  Эмэгтэйчүүд ч гэсэн сураад авна биз. Хайртай залуугийнхаа, эр нөхрийнхөө зангиаг эхнэр нь өглөө болгон зангидаж өгөх нь надад л лав их гоё санагддаг юм. За залуусаа ингээд мэдэх нэг нь нэмж бичээд , мэдэхгүй нэг нь сураад аваарай.

Байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцъя…

Continue reading “Зангиа зангидах”

Төрсөн жилийн зурхай

ord_niitЭрхэм танаа 12 жилийг тухайн жилд харгалзах амьтад, тэдгээрийн шинж чанартай дүйцүүлэн гаргасан нэгэн зурхайг хүргэж байна. Зурхайн ухаан бүхнийг ягштал өгүүлэх нь үгүй ч зарим нэгэн онцлог хийгээд нийтлэг шинжийг ийн өгүүлжээ.

Хулгана жилтэн
Түүнтэй урт удаан хугацаанд харьцаад ирэхэд тэр өөрт нь байдаг хийрхэг, тогтворгүй, түргэн зангуудаа гаргаж эхэлнэ. Тэр хэрүүл маргаан, шуугиан дэгдээдэг хүн. Найз нөхдийн хүрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай. Тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил олон байдаг.

Continue reading “Төрсөн жилийн зурхай”

Windows 7 ын XP-д зориулсан theme

windows_7_previewЕр нь доор явуулж буй судалгаанаас хараад байхад миний БЛОГ оор зочилж буй зочид маань программ гэх мэтийн зүйлүүдийг их сонирхож байгаа бололтой. Ер нь би байнга энэхүү судалгаагаа ажигллаж байгаа бөгөөд аль нь илүү их саналтай байгаагаар нь мэдээллээ оруулж байгаа юм шүү.

Энэ удаад уг санал хүсэлтийг харгалзан, мөн дүүгийнхээ хүсэснээр Windows 7 ын XP-д зориулсан theme ийг оруулж байна. Би өөрөө энэхүү theme ийг ашигладаг ба боломжийн л санагдсан. Татаж аваад туршаад үзнэ биз дээ. Суулгахад илүү дутуу юм шаардахгүй шууд сууна. Хэрэглээд сэтгэгдлээ үлдээгээрэй…

Continue reading “Windows 7 ын XP-д зориулсан theme”

Хэрхэн хүчтэй эмэгтэй болох вэ?

office_womanХүчтэй эмэгтэй хүн гэхээр таны толгойд ямар бодол орж ирж байна? Магадгүй таны толгойнд өндөр албан тушаалтай, эсвэл бизнесмен хүүхний дүр төрх харагдаж байгаа байх.
Тэгвэл хүчтэй эмэгтэй гэж ямар ч хүмүүс байж болох ч бүх хүчтэй эмэгтэй хүмүүс дараах чадвартай байдаг гэнэ.

1. Тэр хийж буй зүйлдээ бүх зүйлээ зориулдаг. Хүчтэй эмэгтэй хүн аливаа ямар нэгэн зүйлийг хийхдээ бүх хүч сэтгэлээ тухайн зүйлдээ зориулдаг байна. Тухайн зүйл нь түүнд таалагдахгүй байсан ч тэр хийдэг. Ямар ч тайлбар тавьдаггүй, ямар ч гомдол мэдүүлдэггүй.

Continue reading “Хэрхэн хүчтэй эмэгтэй болох вэ?”

Клип 04

cover2Ээлжит клипээ оруулж байна. Клип бүлэг дотроо би заавал шинэ хуучин гэлтгүй өөрт таалагддаг клипүүдыг оруулж байгаа билээ. Та бүхэн ч гэсэн саналаа хэлээд клип нэмүүлж болно шүү дээ. Байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцъя.

Энэ удаа Пара нормальных – Happy End хэмээх дууны клип ийг оруулж байна. Өнгөрсөн шинэ жилээр зурагтаар Киев т болсон нэгэн шинэ жилийн шоу нэвтрүүлгийг гаргаж байсан юм. Үзэж байтал энэ дууг нэг хос дуулж байна, их таалагдсан. Түүнээс хойш сонсдог болсон гэх үү дээ. Багагүй хугацаанд энэ дууг хайсан шүү. Таалан болгооно уу…

Нэмж хэлэхэд клип ийг дууных нь үгтэй нь оруулж байвал яасан юм бэ гэсэн саналын дагуу доор нь нэмж дууных нь үгийг орууллаа…

Continue reading “Клип 04”