Sexy Girls Wallpapers

1243375264_1243249704_pic_id141798 Сүүлийн хэдэн өдөр шалгалт шүүлэг гэж яваад олигтой ч БЛОГ оо хөтлөж амжихгүй юм. Юун нөгөө өдөр болгон шинэ…ххэхэ за за ингээд дуусгъя тэхгүй бол өөрийгөө хийгээд дуусах юм шиг байна. хэхэ

Энэ удаа залуустаа хөөрхөн охидуудаар компьютерийнхээ дэлгэцийг чимнэ үү гэж дэлгэцний зураг оруулж байна. Гоё гоё зурагнууд байгаа, татаж аваад найзууддаа гайхуулахгүй юу тээ? хэхэ

Continue reading “Sexy Girls Wallpapers”

Billboard TOP 10 2009.05.30

Дуу хөгжим сонирхогч залуустаа дэлхийн шилдэг дуу хөгжмүүдээс зориулж байна. Өнөөдрийн байдлаар буюу 5-р сарын 30 ны өдрийн байдлаар Billboard chart -д эхний 10н байрт орсон дуунуудыг толилуулж байна. Өмнөх 7хоногт оруулснаас бага зэрэг өөрчлөгдөж шинээр дуунууд нэмэгдсэн байна, мөн дуунуудын байр өөрчлөгджээ. Харин нэг байранд The Black Eyed Peas ын Boom Boom Pow дуу байраа алдалгүй явсаар байна. Гоё дуу байна лээ. За тэгээд сонирхсон нь, дуу хөгжимд дуртай цаг үеэсээ хоцрохыг эс хүсэгч залуус маань татаад байгаарай.

TRACKS:

Continue reading “Billboard TOP 10 2009.05.30”

Дэлхийн шилдэг реклам

Реклам гэж тусдаа урлагт тусгаарлагдах гээд байгаа эд байна. Бараа бүтээгдэхүүний борлуултанд хамгийн том байр суурь эзлэх энэхүү урлагийг хэрхэн яаж хийснээрээ хүмүүсийн анхаарал, хүсэл сонирхолыг татдаг. Мөн энэ бүхнийг содон сонин шийдэлтэй хийхээс гадна реклам бүтээгч нар хэрэглэгчийнхээ мэдрэхүйн эрхтэн дээр нь тулгуурлан хийдэг гэдэг. За ингээд би та бүхэндээ дэлхийн шилдэг шилдэг сонирхолтой рекламуудыг толилуулж байна.

Continue reading “Дэлхийн шилдэг реклам”

Залуу хамтлаг дуучид – Жаанаа

FON copyЖокер хамтлагийн ахлагч Жаанаа нь Эрдэнэт хотод Баян-өндөр цогцолборыг 2008 онд төгссөн.
Одоо Эрдэнэтдээ ТИСт сурдаг. 3 жилийн өмнөөс дуулж хөгжим оролдож эхэлсэн.
Багаасаа дуу хөгжимд сонирхож өссөн жирийн л нэг айлын хип хоп жаал. Одоогоор хамтлагийн 14 дуу, өөрийн 5 дуутай….

Гол нь тэр од болох гэсэндээ биш хүмүүс түүний дотоод сэтгэлээс урган гарсан аялгууг зүрхээрээ мэдэрч сонсож ойлгоосой гэсэндээ дуулдаг.

Continue reading “Залуу хамтлаг дуучид – Жаанаа”

Фото булан 01

Өнөөдөр та бүхэнд ФОТО БУЛАН нэртэй нийтлэлээ хүргэж байна. Үүнийгээ би цаашдаа мөн цувралаар хүргэх бодолтой байгаа юм лдаа. Сүүлийн үед залуус маань зураг авах маш сонирхолтой болсон. Өөрсдөө энэ тэрүүгээр явж сонин хачин зураг, мөн ямар нэгэн утга санаа агуулсан ч юмуу янз бүрийн гоё гоё зураг авдаг болсныг би бэлхнээ эргэн тойрноосоо харж байна. Би өөрөө ч мөн адил зураг авах сонирхолтой л доо. Гэхдээ өөрийнхөө авсан зурагнуудыг дараа оруулна гэж бодлоо. Одоо харин нэг найзынхаа авсан зурагнуудыг хүргэж байна. Түүнийг Юля гэдэг, их ч олон зураг авдаг юм билээ. Түүний блог дээрээс зураг авч өөрийнхөө блог дээр тавихыг минь зөвшөөрөөч гэхэд минь зөвшөөрсөн юм. Тиймээс түүний авсан зурагнуудаас би ийнхүү цуврал болгон хүргэж байхаар боллоо.
Мөн та иймэрхүү зураг хөрөг авах талаар сонирхдог бол, та миний блог дээр зургаа байрлуулах боломжтой шүү. Та бүхэнтэй хамтарч ажиллахдаа би үргэлж баяртай байх болно.

Continue reading “Фото булан 01”

Girls Wallpaper

Сүүлийн үед дандаа эмэгтэйчүүдэд зориулагдсан материал тавигдаад байна гэх гээд байгаа залуустаа зориулаад энэхүү компьютерийн дэлгэцний зурагнуудыг оруулж байна. Хөөрхөн хөөрхөн зурагнууд байна лээ, татаж аваад дэлгэцээ чимээрэй. Сайхны өмнө харц буруугүй гээд хэлчихээр алуулдаг юм болов уу? хэхэх За за тэгээд үгээ нууж БЛОГ хөтөлдөг гэж юу байхав, нөхөдөө урагшаа гэсэн….хэхэх

Continue reading “Girls Wallpaper”

Billboard TOP 10 дуу 2009-05-23

Дуу хөгжимд дуртай, тэр тусмаа гадаад дуунд дуртай залуусаа Billboard-д тэргүүлж байгаа дуунуудыг бэлдлээ. Татаад аваарай. Мессенжерт маань хэн нь ч юм бүү мэд, нэг нь орж ирээд Billboard -н дуунууд татмаар байна гээд байсан юм. Тиймээс би жагсаалтыг нь харж байгаад энд тэндээс цуглуулж шилдэг 10ыг нь хүргэж байна. Зарим нэгийг нь клипнээс нь салгасан учраас бага зэрэг сул байж магадгүй, гэхдээ бүгд боломжийн гэж бодож байна.

Tracks болон Байр эзэлсэн байдал:

Continue reading “Billboard TOP 10 дуу 2009-05-23”

Fantasy Wallpaper

1237637788_berlogaУг нь сайхны өмнө харц буруугүй гэж байгаад л ахиад гоо үзэсгэлэн мандтугай гээд охидуудын зургаар хийсэн ханын цаас байрлуулах гэсэн чинь болдоггүй. Тэгэхээр нь орчноосоо жоохон тасраад үзвэл яасан юм бэ гэж бодоод фантастик 125 зурагнуудтай ханын цаас оруулж байна. Татаад аваарай. Үнэн тасархай тасархай зурагнууд байна лээ.

Хэмжээ 50 мб

Continue reading “Fantasy Wallpaper”

“Schnuffel – Ich Hab Dich Lieb” цомог

Ер нь надад янз бүрийн дуунууд нэлээн байдаг юм шиг байна аа. Дээр нь монгол дээр үеийн хамтлаг дуучдын болон хүүхдийн дуунууд. Өмнө нь би багадаа үздэг байсан Орос хүүхэлдэйн киноны дуунуудыг тавьж байсан бол одоо Германы Schnuffel гээд эгдүүтэй туулайны  Ich Hab Dich Lieb цомгийг хүргэж байна. Энэ цомгийг манай нэг найз маань надад явуулж байсан юм. Эндээс нэг дуунд нь аягүй дуртай. Ямар дуу гэхээр Schlaf Schon Mein Schatz (Сайхан амраарай миний эрдэнэ). Би сурах гэж зөндөө үзсэн, бас муугүй ээ…хэхэ Нэмээд би доор нь уг цомгийг татахаар болон мөн өөрийнхөө дуртай дууны клипыг үгтэй нь хамт нийтлэж байна. Дашрамд хэлэхэд энэ цомгийг бэлэглэсэн найздаа баярлалаа….

Continue reading ““Schnuffel – Ich Hab Dich Lieb” цомог”

Муурын зулзаганууд Wallpaper

Ойрд дэлгэцний зураг оруулсангүй.

Би уг нь бол мууранд ёстой дургүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч нэг л болж өгдөггүй юм. Харин зулзагыг нь хараад хэн ч өхөөрддөг байх гэж бодоод энэ муурын зулзагануудын ханын цаасыг хүргэж байна. Ертөнцийн 3н хөөрхөнд амьтны үр зулзага ордог болохоор мэдээж хөөрхөн л байх. Мууранд хайртайнууд нь татаад аваарай, тэгээд компьютерийнхээ дэлгэцийг чимээрэй.

Continue reading “Муурын зулзаганууд Wallpaper”

Бяцхан үрс

Хөөрхөн гэж жигтэйхэн, өхөөрдөм бяцхан хүмүүсийн ертөнц, тэдний тухай зургийг үзэхээр оруулж байна. Манай Алтанхуягийн хэлдгээр бол базаад, хазаад ещё яана яана ч гэлээ нэг тийм л юм болох гээд байх шиг байна. Ер нь жоохон хүүхэд харахаар эгдүү хүрээд байдаг юм. Өмнөх бяцхан иргэдийн тухай оруулсан зургандаа бол би өөрөө бараг дурлачихсан лдаа…хэхэ за за ингээд хөөрхөн хүүхдүүдийг үзнэ үү….

Continue reading “Бяцхан үрс”

Аймаар шивээснүүд 02

Шивээсний хорхойтнуудаа одоо би өчигдөр нийтлэж байсан нийтлэлийнхээ үргэлжлэлийг хүргэж байна. Галзуу галзуу шивээснүүд, яг л бодит юм шиг харагддаг 3D гэхүүдээ тийм шивээснүүдийг тольлуулж байна. Олон долоон үгээр яахав, өмнөхийг нь үзсэн болохоор үргэлжлэлийг нь илүү дутуу тайлбаргүй шууд эхлүүлье. Таалан соёрхоно уу…

Continue reading “Аймаар шивээснүүд 02”

Аймааар шивээснүүд 01

Сүүлийн үед шивээсийг залуус минь их сонирхдог болсон. Нэг үе бол зөвхөн РОК стилийн залуусын хийдэг зүйл мэт ойлгож, хүлээн зөвшөөрдөггүй байсан бол одоо бол урлаг байдлаар манайхан хүлээж авч, түүнийг улам дэлгэрүүлсээр байна. Гоё гоё шивээстэй хүмүүс зөндөө л байдаг юм байна лээ. Би ч өөрөө бас жижигхэн шивээс сонирхоод л байгаа. Гэхдээ нэг дэлхий бол аль хэдийн шивүүлчихсэн байгаа л даа… хэхэ

Энэ удаа шивээсний гайхамшгуудыг та бүхэнд үзүүлэхээр шийдлээ. Санаа аваад шивээс хийлгэх нь хийлгээрэй. Энд бол үнэхээр аймар шивээснүүд байна лээ. Надад маш олон байгаа учраас тэднийгээ хэсэгчилж оруулахгүй бол тэр олон юмыг нэг дор бүгдийг нь оруулах боломж үнэхээр хомс байна л даа. Мөн та үзэхэд ч хэцүү болчихно. За ингээд нүдээ бөлтийлгөөд үз….

Continue reading “Аймааар шивээснүүд 01”

Хайр татам зурагнууд

Би ер нь ердөө үзэхээр зураг БЛОГ дээрээ байруулахгүй байгаа юм байна гэдгээ саяхан анзаарлаа. Тиймээс одооноос эхлэн заавал татаж авч биш БЛОГ руу минь орж үзэх боломжийг та бүхэндээ олгож байна.

Энэ удаад үнэхээр үзээд хайр хүргэм хөөрхөн хүүхдүүдийн зургийг үзүүлж байна. Зарим нэг нь бага насаа санагалзах биз, харин зарим нэг нь хүүхдээ санана,бас улам хайрлана, харин хүүхэдгүй нь хүүхэдтэй болох санаа шууд л төрөх болов уу…хэхэ за тэгээд ороод үзээрэй. Үнэхээр хөөрхөн юм аа….

Continue reading “Хайр татам зурагнууд”

Armin van Buuren – A State of Trence 401 – 04-23-2009

1238198775_asot-397Транс хөгжим сонирхогчиддоо зориулж байна. Татаж аваад сонсоод галзуураад үзээрэй. Тасархай шүү….

Би бол нэг их транс, рок гэх мэтчилэн хөгжмийн урсгалыг сонсоод байдаггүй ч хааяа бол зориуд сонсмоор санагддаг юм.  Сэтгэл сэргээд л… Дандаа нэгэн хэвийн байх чинь уйтгартай шүү дээ. Тиймээс хааяа ч болов байнгын  хийдэг зүйлээсээ хөндийрч өөр юм оролдох юмуу, сонирхох нь өнөөгийн хүндхэн нөхцөлд бас багахан ч гэсэн хэрэгтэй юм болов уу даа….

Continue reading “Armin van Buuren – A State of Trence 401 – 04-23-2009”