Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

О.Дашбалбар – Залуус дүү нартаа хүргэх шүлэг | СОНСОХ + ТАТАХ

Posted by zsonor on October 3, 2010

https://zsonor.files.wordpress.com/2010/10/dashbalbar.jpg?w=229

Амралтын өдрөөр сайт даа нэлээн цаг гаргалаа. Эртнээс л унших юмсан гэж бодож байсан яруу найрагч Очирбатын Дашбалбаргуайн Залуус дүү нартаа хүргэх шүлгийг уншиж та бүхэндээ зориулж байна. Мөн таалагдвал татаж авахаар хамт орууллаа.

Өмнө нь Тэнгэр шиг бай нэртэй шүлгийг нь уншиж та бүхэнд зориулсан. Өөр шүлэг уншиж та бүхэндээ чадахаараа хүргэх болно оо. Харин сэтгэгдлээ үлдээхээ бүү мартаарай. Тэгэж л намайг дэмжээрэй…

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Шүлэг, Яруу найраг - шүлэг | 37 Comments »

Google TRANSLATE Латин хэлийг орчуулдаг болно

Posted by zsonor on October 1, 2010

https://i1.wp.com/img.siteua.org/content/images/280x210/240730.jpg

MONUA NEWS

Түрүүнээс хойш л эрүүл мэндийн талаарх мэдээнүүдийг орчуулж та бүхэнд хэрэг болох байх гэсэн үүднээс нийтэллээ. ОДоо харин сонин болгож хайлтын болоод бусад интернэт, сүлжээний гигант гэгдэг ГҮҮГЛЭ-тэй холбоотой шинэ мэдээг хүргэж байна.

Read the rest of this entry »

Posted in Мэдээ | 1 Comment »

Эрт хөгширөлтийн шалтгаан бол КОМПЬЮТЕР

Posted by zsonor on October 1, 2010

https://i0.wp.com/www.infomaniya.ru/storage/c/2010/09/29/1285769383.160802_44.jpg

Компьютерийн дэлгэцний өмнө удаан хугацаагаар суудаг эмэгтэйчүүдэд эрт хөгшрөлтийн царайны шинж тэмдэг илэрдэг.

Read the rest of this entry »

Posted in Эрүүл мэнд | 1 Comment »

Сүү илүү жингээс тань салгана

Posted by zsonor on October 1, 2010

https://i2.wp.com/nehworay.ru/wp-content/uploads/moloko.jpg

Израилийн эрдэмтэд, сүү нь их хэмжээний калци болон витамин Д-н тусламжтайгаар турахад тусалдаг гэж нотолжээ.

Энэ судалгааны ажил нь 2 жилийн турш янз бүрийн хоолны дэглэмтэй хүмүүс дээр хийгдсэн аж. Үүнд 300 гаран 40-65 насны таргалалт өндөртэй эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийг оролцуулжээ.

Read the rest of this entry »

Posted in Эрүүл мэнд | 1 Comment »

Интернэт таныг залуужуулна

Posted by zsonor on October 1, 2010

Интернэт таныг залуужуулна https://i0.wp.com/www.infomaniya.ru/storage/c/2010/10/01/1285928964.454154_26.jpgӨнөөдөр Баасан гараг гэсэн шиг сайтдаа жоохон анхаарал тавьж, өөртөө ч жоохон цаг гаргаад мэдээ сэлтхэн уншиж явж байгаад өөрийгөө өмөөрөх нэгэн мэдээг олж авлаа. Танд ч гэсэн хэрэгтэй байх.

Read the rest of this entry »

Posted in Эрүүл мэнд | Leave a Comment »

Кофе тархины хавдар үүсэхээс сэргийлдэг

Posted by zsonor on October 1, 2010

https://i0.wp.com/img1.liveinternet.ru/images/attach/b/0/16257/16257188_64265157_f16adca5dc.jpg

Эрдэмтэд нэг аяга кофены хэрэглээ нь хүнийг тархины хавдраас сэргийлнэ гэж нотолжээ. Сэргийлэхдээ бүрэн биш ч хавдар үүсгэх нөхцөлийг 3 дахин багасгадаг байна.

Read the rest of this entry »

Posted in Эрүүл мэнд | 3 Comments »

Хүн хүнээ хүндлэх эртний ёс хааччихав????

Posted by zsonor on January 13, 2010

https://i2.wp.com/www.playcast.ru/uploads/2008/12/18/775413.jpg

Өнөөдөр энэ сэдвээр хэдэн зүйл мутарламаар санагдлаа. Удаан бодож байсан ч яг ингээд бичээд сууж байсан нь үгүй болохоор ийн зоригллоо. Уг нь энэ сэдэв бол нэлээн л том сэдэв байх, хэн хүний анхаарлаа хандуулж бодох сэдэвч энэ талаар өгүүлсэн нь цөөхөн учраас өөрийнхөө бодол санааг бичлээ.

Read the rest of this entry »

Posted in Бодрол нийтлэл | 1 Comment »

Яагаад блог болон сайт ажиллуулдаг вэ? Гэж үү?

Posted by zsonor on January 12, 2010

Зүгээр байхгүй хэдэн юм бичээд амжчихлаа….

Энэ асуултыг тавьдаг хүн бишгүй л таарч байлаа. Одоо ч бас нэг үеэ бодвол гайгүй ээ. Анх бол янз бүрээр хэлээд л, сонин сонин асуулт асуугаад л…

Read the rest of this entry »

Posted in Бодрол нийтлэл | 3 Comments »

Бар жилд таныг юу хүлээж байгаа бол

Posted by zsonor on January 12, 2010

Сайн байцгаана уу? Миний блогт зочилдог зочдоосоо хүлцэл өчиж байна. Өдөр болгон шинэ гэсэн нэрэндээ үл тохируулан блогоо хөтөлж байгаа нь яах аргагүй миний буруу байгаа билээ. Гэхдээ та бүхэн миний блогоор дамжин http://www.MONUA.ucoz.com хаяг руу орж хүссэн зүйлээ авах боломжтой. За ямартай ч та бүгдээс хүлцэл өчье. Эндээ одоо аль болох чадахаараа бодол санаагаа илэрхийлж бичиж байя гэж бодсон.

Одоо харин та бүхэндээ ирж буй, ирчихсэн байгаа Бар жилд таныг юу хүлээж байгааг өгүүлсэн зурхайг оруулж байна.

Posted in Зурхай, Ордоор | 1 Comment »

Өөрийгөө хэвийн жиндээ байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Posted by ukaa on September 27, 2009

Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндийн асуудал буюу өвчлөл юм. Үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм.

Бүсэлхийний хэмжээ
Таны б
үсэлхийний хэмжээ эрэгтэйчүүдийн хувьд 94 см, эмэгтэйчүүдийн хувьд 81см-ээс хэтэрсэн бол таны биеийн жин хэтрэх хандлагатай байна гэсэн үг. Эдгээр хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд мэдээж та биеийнхээ жинд анхаарал хандуулах шаардлагатай болсон байна гэсэн үг.

Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндэд гарах өөрчлөлт болно. үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм. Read the rest of this entry »

Posted in Бүсгүйчүүдэд | 2 Comments »

Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ?

Posted by altan5465 on July 15, 2009

Модернист яруу найрагч Баатарын Галсансүх
“Бурханд хэлэх зөвлөгөө” Пост панк шүлгүүдээс

Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг
Ходоодных нь шүүс ялгарч өлөн шүлсээ залгих шиг
Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л
Хамгийг халиагч чамайг харж байгаад итгээд л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүрээ чи…

Read the rest of this entry »

Posted in Яруу найраг - шүлэг | 2 Comments »

УИХ-д автомашингүй 10 гишүүн байдаг гэнэ

Posted by zsonor on June 21, 2009

Монгол улсын авлигатай тэмцэх газар УИХ, ЗГ-ийн гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ. Үүнээс  харахад УИХ-д суудлын автомашингүй 10 гишүүн байдаг гэнэ. Энэ нь  Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Хотын мэр асан, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, БХЯ-ны сайд, УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу, УИХ-ын гишүүн, “Хонгор”-ыг хордуулсан гэгддэг  Д.Хаянхирваа, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн

Read the rest of this entry »

Posted in Мэдээ | 10 Comments »

Ээждээ бичсэн 1000 захидал

Posted by zsonor on June 21, 2009

“Хэзээд бэлхэн” ХХК-ний хамт олны зүгээс дараах сайхан номны борлуулалтын ширхэг тус бүрээс 1000 төгрөгийг Билгүүний эмчилгээний зардалд хандивлахаар боллоо.
Ном бүтээх шалтгаан янз бүр бөлгөө. Цэцтэй мэргэдийн цээжинд огшсон үг сургаал зуун зууныг дамжин өртөөлж бидний үед ирэхдээ хүмүүний болон нийхэм ёсны аж байдал, гэм зэмийг дуудан илтгэж, хэрхэн засч номхруулахыг айлдсан байдаг. Энэ ном огт өөр өө!

Бидний үед амьдардаг, бидний элэг нэгтэн даруухан яруу найрагч Цэндийн Чимэддоржид
“Энэ дэлхийн дайн бүхэн чинь
Ээжийнхээ үгэнд ороогүй
Хүүхдүүдээс болсон юм шүү дээ…” гэсэн мөрүүд байдаг юм.

Read the rest of this entry »

Posted in Мэдээ, Сайн санаат - Хүнлэг үйлс | Leave a Comment »

Ганцаардал

Posted by zsonor on June 18, 2009

Өөртөө таалагдсан хэдэн мөртүүдийг олоод ирлээ. Танд ч бас таалагдах болов уу? Ганцаардал янз бүр ч хайр сэтглийн ганцаардал бол нэлээн хэцүү байдаг шүү дээ. Ингээд ганцаардсан нэгэнд нь зориулъя. Ядаж байхад би ахиад л зохиогчийг нь мэдэхгүй ээ. Зохиогч байгаа л байх, зохиогч танаас хүлцэл өчье…

Хэсэгхэн зуур түүнийхээ тухай бодон хэвтжийнаа
Хэн нэгэнтэй жаахан ч гэсэн хамт байхсан ганцаарджийн
Хэврэгхэн муу байшинтай зүйрлэхүйц энэ зүрхийг минь
Хэнзхэн намрын салхи бараг л ганхуулна
Намуухан дөлгөөнхөн үдэш 2-уул
Навтгархан муу байшинг минь нар тусч гэрэлтүүлэхэд
Зүүдлээчгүй байсан учрал дэргэд ирэхэд би түүнгүй

Read the rest of this entry »

Posted in Яруу найраг - шүлэг | 9 Comments »

Одоо яая гэхэв тэссэнгүй…

Posted by zsonor on June 18, 2009

Би уг нь нэг их БЛОГ дээрээ иймэрхүү юм бичээд байдаггүйг байнга ордог уншигчид маань мэдэх байх. Гэтэл энэ удаа тэссэнгүй. Уг нь гэгээлэг сайхан юм бичье гэж бодож эхэлдэг ч хичээл ном гээд завдахгүй өнгөрөөд байдаг байлаа. Одоо нутаг буцах дөхөж байгаа болохоор ингээд нэг юм бичээд дотроо онгойлгочъё гээд иймэрхүү юм биччихлээ. Та бүхэн саналаа бичиж үлдээгээрэй.

Одоогоос хоёр, гурван сарын өмнө G-Mobile ын ЖИ-30 хэмээх үйлчилгээнд өөрийнхөө монголд янз бүрийн юм хийж олсон мөнгөнөөсөө илүүчилж 20.0 аар хамрагдаж шинэ зуунд шинэ технологи хэрхэн хөгжиж байгааг бахархан суусан үе минь саяхан. Байнгын интернэтэд холбоотой байдаг надад бол яг л монголдоо байгаа мэт монголын тарифаар найз нөхөд рүүгээ ярьж, мөн дуудлага хүлээн авдаг байлаа. Гэтэл удалгүй сар хүрсэн үү үгүй юу хугацааны дараа нөгөө баяр авчирсан дугаар маань нэг л биш боллоо.

Read the rest of this entry »

Posted in Бодрол нийтлэл | 7 Comments »

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танаа

Posted by zsonor on June 17, 2009

Та сонгуулийн насны нэг сая ерэн долоон мянган хүнээс таван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун дөчин есөн хүний буюу тавин нэг зууны хорин дөрвөн хувийн санал авч Монгол улсын хойморт лав дөрвөн жил залрах эрх  оллоо. Төрийн гурван өндөрлөг суухад Ерөнхийлөгч голд нь заларч харагдана. Таны хоёр талд Ерөнхий сайд, Их Хурлын дарга тухална. Айлаар бол аав нь. Аав алсын хараатай, буурь суурьтай, эрдэм ухаан төгөлдөр болуужин айл гэр амар амгалан, үр хүүхэд бие эрүүл, сэтгэл тайван бус уу. Ерөнхийлөгч болохоос эхлээд байх хүртэл өөрөө асар их оюун ухаан, эрдэм боловсрол, хүч хөдөлмөр, тэвчээр хатуужил, сэтгэлийн тэнхээ, тархины даац шаардсан ажил байх. Тэр их ачаа тан руу яг одоо ирж явна.

Read the rest of this entry »

Posted in Бодрол нийтлэл | 4 Comments »

АМЕРИКИЙН МОНГОЛЧ ЭРДЭМТНЭЭС БИДЭНД ИЛГЭЭСЭН ЗАХИА

Posted by zsonor on June 17, 2009

Америкийн эрдэмтэн, монгол судлаач, Чингис хаан ба өнөө цагийн дэлхийг бүтээхүй номын зохиогч /америкт бестселлер болсон/
Жаак Вийдэрфоордоос захиа ирүүлсэнийг уламжиляа.

Эрхэм хүндэт Монголчууд аа,

Их Монгол улсын
Эзэн Чингис хааны үрс
Ирээдүй үеийнхэн та нартаа
Энэхүү номоо зориулан бичсэн юм шүү.

Read the rest of this entry »

Posted in Бодрол нийтлэл | 1 Comment »

Ц.Хулан – Ганцхан ээждээ унших шүлэг

Posted by ukaa on June 16, 2009

12-1

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та Read the rest of this entry »

Posted in Яруу найраг - шүлэг | 24 Comments »

Эмэгтэй хүнийг будалт, хувцаслалтаар нь танихуй

Posted by ukaa on June 16, 2009

PrintБүсгүй хүний имиж сүрчиг үнэртэн, уруулын будаг зэрэг олон зүйлээс бүрддэг. Мөн эмэгтэй хүний мөн чанар, амьдралдаа хандах хандлага нь будалт, үнэртний сонголт, хувцаслалт, биеэ авч яваа байдлаас харагддаг гэж үздэг. иймд эмэгтэйг гаднах төрх, хувцаслалтаар нь таньж болно.

Хурц зантай хатагтай: Зарим талаар эршүүд байх нь бий. Гадаад үзэмжиндээ тогтмол анхаардаггүй. Зөрүүд, хамгийн сүүлийн үеийн загварыг дуурайхаас эхлээд хувцаслалтандаа огт анхаарахгүй ч байж чаддаг. Албан ёсны хүлээн авалтан дээр богинохон юбкатай ч ирж магад. Нүдэнд тусахгүй будах дуртай.

Дур булаам хатагтай: Нарийн мэдрэмжтэй. Хувцсаа хэзээ ч хайш яааш өмсдөггүй. Цүнх, туфлийнх нь өнгө заавал хоршиж байдаг. Нүүрээ донжий нь тааруулж буддаг. Час улаан өнгөөр хэзээ ч уруулаа будахгүй. Зөөлөн үнэртэй сүрчгэнд дуртай. Зарим тохиолдолд хэт намбалаг юм шиг санагддаг. Read the rest of this entry »

Posted in Бүсгүйчүүдэд | 2 Comments »

Хүн хэд наслах боломжтой вэ?

Posted by ukaa on June 16, 2009

125 Хүний эрүүл мэнд гэдэг бол хувь хүний үнэт зүйл бөгөөд түүнийгээ хэрхэн авч явах  нь   тухайн хүний эрүүл мэндийн мэдлэг, амьдралын дадал, зан төлөвөөс ихээхэн шалтгаалдаг. Хүний хөгшрөлтөд удамшлын байдал 20-25%, амьдралын дадал, хэв маяг 50-55%, хүрээлэх орчин 20-25%, анагаах ухаан 10-15% нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг юм байна. Хүний насыг богиносгодог 10 шалтгаан бий. Үүнд:

  • Архаг тамхичин байх
  • Архины буруу хэрэглээ
  • Амьдралын буруу дадал, буруу хооллолт
  • Эмийн замбараагүй хэрэглээ Read the rest of this entry »

Posted in Эрүүл мэнд | 3 Comments »

Yahoo Messenger Multi

Posted by galdan on June 15, 2009

yahooui4Yahoo Messenger хэрэглэдэггүй хүн өнөөдөр бидний дунд байхгүй л болов уу. Зарим хүмүүс хэд хэдэн ID-тай байдаг. Тэгвэл тэр олон ID-аар нэг копьютер дээр нэгэн зэрэг орж болдог. Үүнийг гараар тохируулж өгч болох ч компьютерийн мэдлэг тааруу нэгэнд тийм ч ойлгомжтой биш. Тиймээс нэгэн жижиг файлыг хүргэж байна. Үүнийг уншуулснаар та өөрийн компьютерт хэд л бол хэдэн Yahoo messenger-ийг нэгэн зэрэг ачааллаж болно.

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах, Uncategorized | 7 Comments »

Зүүдний тухай хамгийн гайхалтай 10 баримт

Posted by ukaa on June 15, 2009

124 Зүүдлэж үзээгүй хүн гэж байхгүй. Хүний тархины хамгийн нууцлаг хэрнээ хамгийн   гайхалтай процессын нэг зүүдний талаарх 10 сонирхолтой баримтыг толилуулъя.

10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг. Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч                 хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ.

9. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг. Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох “Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ.Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй. Read the rest of this entry »

Posted in Бодрол нийтлэл | 7 Comments »

Халуун нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?

Posted by ukaa on June 14, 2009

Манай орны хуурай агаар, хурц нарны улмаас хүний арьс,  эмзэг мэдрэмтгий бүсгүйчүүдийн арьс сэвхдэж харладаг. “Нар салхинд яваад харлалаа, борлолоо одоо яаж хурдан хугацаанд цайх вэ” гэж толгойгоо гашилгаж сайн гэсэн болгоныг туршиж үздэг. Бүсгүйчүүдэд эргээд хэвэндээ орж цайна гэдэг нилээд хүнд асуудал болдог. Зарим хүмүүс хурдан хугацаанд цайх гэж байна хэмээн цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хамаагүй нүүрэндээ нялсанаар нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов

Read the rest of this entry »

Posted in Бүсгүйчүүдэд | 3 Comments »

Өнөөдрийн онигоо – Тэрийг чинь бичгийн машин гэдэг юм

Posted by zsonor on June 12, 2009

recovered_jpeg-digital-camera_1843Нэг нєхєр найздаа: Би єнєєдєр лайтай компьютер харлаа. Keyboard нь шууд printer-тэйгээ холбоотой.
Ямар ч тог, цахилгаанд холбох хэрэггvй..
Найз: Тvvнийг чинь бичгийн машин гэдэг юм.

Posted in Онигоо, Хөгжилтэй - хошигнол | Leave a Comment »

Эхнэр, найз бvсгvйгээ ордоор нь шинжих

Posted by zsonor on June 12, 2009

Халамжтай, сайн гэргийтэй эр хvнийг аз жаргал, амжилт дагадаг. Америкийн эрдэмтдийн судалгаанд нийтлэгдснээр: Єглєє гэрээсээ гарахдээ эхнэрээ vнсээд гардаг эрчvvд, эхнэртэйгээ таарамж муутай эрчvvдээс даруй 60 хувь амжилт, албан тушаал єндєр байдаг гэж..

Хонины ордны эхнэрvvд vнэнч шударга зан, идэвх, урмаараа бусдыг дагуулахгvй. Тэд нєхрєєрєє бахархдагаа хэнээс ч нуудаггvй, хvмvvс нєхрийг нь “хvрч, халдаж”

Read the rest of this entry »

Posted in Зурхай, Ордоор | 5 Comments »

Хэрхэн хуурамч үнэртэй ус худалдан авахгүй байх вэ?

Posted by ukaa on June 11, 2009

Манай орны хувьд жинхэнэ оригнал бүтээгдэхүүн олно гэдэг маш хэцүү байдаг. Тэр тусмаа үнэртэй ус бол хамгийн эрсдэлтэй худалдан авалт байдаг шүү дээ. Түрхээд хэр удаан үнэрээ хадгалж байгааг, харшил өгж байгаа эсэхийг нь мэдэхэд хэцүү. Харин худалдан авсан хойно хулхи бараа гэдгийг нь бид мэддэг. Тэгвэл хэрхэн жинхэнэ оригнал эсэхийг нь мэдэх вэ?

1. Хуурамч барааг гаднаас нь хараад танихад маш хэцүү байдаг. Учир нь тэднийг яг адил дууриаж хийсэн байдаг. Мөн алдартай, нэртэй, үнэтэй гэсэн бүх л үнэртэй уснуудыг хуурамчаар хийж чадна. Тэгэхээр хэт үнэтэй үнэртэй уснууд хуурамч байдаггүй гэж бодож болохгүй юм. Тиймээс эхний мэдэх ёстой зүйл бол ямар ч төрлийн , ямар ч улсын, ямар ч брэндийн үнэтэй уснууд хуурамч байж болно гэдэг явдал юм.

Read the rest of this entry »

Posted in Бүсгүйчүүдэд | 14 Comments »

Хүн хүнээ хүндлэх ёс хаачив?

Posted by zsonor on June 11, 2009

Бичсэн Нарра. http://www.biznetwork.mn

Миний энэ бичиж байгаа сэдэв зарим хунд их инээдтэй санагдаж болох авч яг унэндээ биднийг маш муухайгаар харагдуулдаг, хумуус бараг анзаарч ярихаа болисон соёлч боловсон хумуус хуртэл дотор ни уусаж алга болох тийм л нэг дутагдлийн талаар бичихгуй байж чадахгуй нээ. Барууний орнуудад олон жил болсон хумуус миний юу яриж байгааг ойлгох байхаа.
Read the rest of this entry »

Posted in Бодрол нийтлэл | 6 Comments »

Надад итгэ

Posted by zsonor on June 10, 2009

shipi_e9fbd330

Санаандгүй явж байгаад найзынхаа юмнаас ийм шүлэг оллоо. Зохиолчийг нь мэдэхгүй болохоор тэр энэ гэж бичсэнгүй, зохион хүн нь уншвал өршөөгөөрэй…хэхэ Энэ шүлэг надад маш их таалагдсан юм. танд ч мөн таалагдана гэдэгт итгэлтэй байна. Уншаад сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй.

Намайг хайрла гэж би чамаас гуйхгүй
Нартад ганцхан гэж би өөрийгөө магтахгүй
Сарнай бариж би чам дээр очихгүй ч
Сайхан сэтэглээр би чамайг хайрлаж чадна

Read the rest of this entry »

Posted in Миний эмоц, Яруу найраг - шүлэг | 13 Comments »

Баяртай мэдээ :)

Posted by zsonor on June 10, 2009

Сайн санаат хүнлэг үйлс хөдөлгөөн байгуулагдаад нилээд удаан хугцааг туулсан байна Хөдөлгөөний гол зорилго бол Билгүүн хүүд амьдрал хайрлах тийм ээ маш хүнд нөхцөлд маш олон сайхан сэтгэлт залуус гар нийлж хамтран ажиллаа олон ч ажилыг хийж хандив цуглуулж чадсан бүх оддын тоглолт бас зохион байгуулалаа бүгд амжилттай боллоо , одоо Билгүүн хагалгаандаа амжилттай ороод ирнэ гэж бид бүхэн итгэл дүүрэн байна.

Сайхан сэтгэлт хөдөлгөөний анд нар болон бидэнд тусалсан бүхий л залуусдаа чин сэтгэлээсээ талархаж байна

Билгүүн маргааш буюу 2009 оны 06 дугаар сарын 10 нд 13:30 цагаас Солонгос улс Сөүл хотруу эмчилгээндээ орхоор нисэх болно

Билгүүн хүүд амжилт хүсэе! Бурхан чамайг ивээг!

www.sainuils.mn

Read the rest of this entry »

Posted in Миний эмоц, Мэдээ, Сайн санаат - Хүнлэг үйлс | 3 Comments »

SonyEricsson themes creator

Posted by galdan on June 8, 2009

Nomintalst_nuurГар утсаа чимэглэх дуртай залуустаа зориулан нэгэн жижиг програмыг хүргэж байна. Таны гар утас Sony Ericsson фирмийнх бол үүнийг татаад утасныхаа арьсыг өөрийн хүссэнээр солиод үзээрэй. Хэрэглэхэд маш энгийн, өөрийн утасны маркыг сонгоод PhotoShop дээр өгөгдсөн хэмжээгээр нь зургаа бэлдээд оруулахад л хангалттай. Энэ нилээд хуучны эд ч гэлээ бидний өргөн хэрэглэдэг утасны загварууд байгаа.

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | 1 Comment »

Б.Лхагвасүрэн – Оршуулгын газар

Posted by zsonor on June 7, 2009

Орчлон доторх аниргүйн хаант улс
Оршуулгын газар ажин түжин
Үлдэгсэд нь үүрдгүй мөртлөө
“Үүрд дурсана” гэж бичсэн үгийг салхи шоолно

Read the rest of this entry »

Posted in Соёл урлаг, Яруу найраг - шүлэг | 4 Comments »

Sexy Girls Wallpapers

Posted by zsonor on June 7, 2009

1243375264_1243249704_pic_id141798 Сүүлийн хэдэн өдөр шалгалт шүүлэг гэж яваад олигтой ч БЛОГ оо хөтлөж амжихгүй юм. Юун нөгөө өдөр болгон шинэ…ххэхэ за за ингээд дуусгъя тэхгүй бол өөрийгөө хийгээд дуусах юм шиг байна. хэхэ

Энэ удаа залуустаа хөөрхөн охидуудаар компьютерийнхээ дэлгэцийг чимнэ үү гэж дэлгэцний зураг оруулж байна. Гоё гоё зурагнууд байгаа, татаж аваад найзууддаа гайхуулахгүй юу тээ? хэхэ

Read the rest of this entry »

Posted in Зургийн цомог, Татаж авах | Leave a Comment »

K-Lite Codec Pack 4.85 (Full)

Posted by zsonor on June 7, 2009

Та саяхан компьютер оо формат хийсэн үү? тэгсэн чинь янз бүрийн видео бичлгийг уншихгүй байна уу? тэгвэл үүнийг татаад суулгаарай. хамгийн сүүлд гарсан нь, бас ямар асуудалгүй шууд татагдана.

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | Leave a Comment »

Клип – Энхдөл “Сүүлчийн захидал”

Posted by zsonor on June 7, 2009

Сүүлийн үед нэг муу ёрын дуунд их дуртай болоод сонсоод байгаа. Уг нь бол нэг их тийм тааламжтай дуу биш ч дууных нь үг , ая нь нэг л чихэнд эвлэгхэн бас дуучных нь хоолойд тохирсон зүгээр дуу шиг санагдаад байгаа юм. Тэгээд л дуртай болоод сонсоод байгаа. Хэрэв танд ч мөн Энхдөлийн өөрийнх нь зохиосон Сүүлчийн захидал хэмээх дуу таалагддаг бол ороод үзээрэй. Өмнөх Шинэ монгол дуу цувралаараа уг дууны аудио г хүргэчихсэн болохоор энэ удаа клип, дууных нь үгтэй хамт нийтлэж байна.

Read the rest of this entry »

Posted in Видео, Дууны үг, Клип, Соёл урлаг | 4 Comments »

Монголын тэргүүн баячуудын нэр тодорлоо

Posted by zsonor on June 5, 2009

УИХ-ын гишүүн Д.Зоригт 14, Д.Бямбацогт 14, Д.Батбаяр 12, Д.Баттулга 10 компанийн хувьцаа эзэмшдэг.  УИХ-ын гишүүд хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг гарган өгч, хэн хаана , ямар хөрөнгөтэй вэ гэдэг нь илэрч эхэллээ.
Энэ удаа АН-ын хамгийн баян гишүүдийн нэрс шинээр нэмэгдэж байна. УИХ-д Өвөрхангайгаас сонгогдсон Д.Зоригтын тун баян нөхөр гэдэг нь харваас илт. Мань эрийн мэдэлд “Монгол шуудан” банк, “Одод” , “АСУ”, “Орхонбулаг”, “Орхон хөгжил”, “МИГ даатгал”, “Скайнэтворк”, “Сансарын геологи хайгуул”, “Нэмнэ”, “Реалтор”, “Мэдуб”, “Новиза”, “Зэтсервис”, “Хайлааст”, “Багануур”, “Гермес” багтаж байна. Д.Зоригт гишүүний бизнесийн түүх тун нууцлаг. Урьд нь хэзээ ч олны танил байж байгаагүй энэ

Read the rest of this entry »

Posted in Мэдээ | 6 Comments »