Yahoo Messenger Multi

yahooui4Yahoo Messenger хэрэглэдэггүй хүн өнөөдөр бидний дунд байхгүй л болов уу. Зарим хүмүүс хэд хэдэн ID-тай байдаг. Тэгвэл тэр олон ID-аар нэг копьютер дээр нэгэн зэрэг орж болдог. Үүнийг гараар тохируулж өгч болох ч компьютерийн мэдлэг тааруу нэгэнд тийм ч ойлгомжтой биш. Тиймээс нэгэн жижиг файлыг хүргэж байна. Үүнийг уншуулснаар та өөрийн компьютерт хэд л бол хэдэн Yahoo messenger-ийг нэгэн зэрэг ачааллаж болно.

Continue reading “Yahoo Messenger Multi”

SonyEricsson themes creator

Nomintalst_nuurГар утсаа чимэглэх дуртай залуустаа зориулан нэгэн жижиг програмыг хүргэж байна. Таны гар утас Sony Ericsson фирмийнх бол үүнийг татаад утасныхаа арьсыг өөрийн хүссэнээр солиод үзээрэй. Хэрэглэхэд маш энгийн, өөрийн утасны маркыг сонгоод PhotoShop дээр өгөгдсөн хэмжээгээр нь зургаа бэлдээд оруулахад л хангалттай. Энэ нилээд хуучны эд ч гэлээ бидний өргөн хэрэглэдэг утасны загварууд байгаа.

Continue reading “SonyEricsson themes creator”

K-Lite Codec Pack 4.85 (Full)

Та саяхан компьютер оо формат хийсэн үү? тэгсэн чинь янз бүрийн видео бичлгийг уншихгүй байна уу? тэгвэл үүнийг татаад суулгаарай. хамгийн сүүлд гарсан нь, бас ямар асуудалгүй шууд татагдана.

Continue reading “K-Lite Codec Pack 4.85 (Full)”

Nokia PC Suite 7.1

Та Nokia төрлийн гар утас барьдаг уу? Тэгвэл би танд Nokia PC Suite 7.1 ыг санал болгож байна. Уг программыг та татаж аваад компьютер дээрээ суулгасан байхад хүссэн үедээ өөрийнхөө утсыг компьютертэйгээ холбож дуу, зураг гээд хүссэн бүхнээ хийж болно. Мөн та гар утаснаасаа интернет орох үйлчилгээг авдаг бол уг программыг ашиглан мөн USB ээрээ дамжуулан интернэт д холбогдох боломжтой. Нэг хэсэг би үүнийг хэрлэдэг байсан, хаа ч явсан хүссэн газраасаа компьютер утас хоёроо холбоод нэт д ороод амар байдаг юм. Одоо харин суурин нэтийн үйлчилгээг ашиглаж байгаа болохоор утасныхаа нэт-д мөнгө илүүчилж чадахгүй нэг тийм байгаа..хэхэ За тэгээд та татаад аваарай. Дараа нь янз бүрийн юм хум суулгаж хуулж авах гэж хүн амьтан гуйж мөнгө төлөхгүй амар шүү дээ….

Continue reading “Nokia PC Suite 7.1”

Англи Монгол гар утасны толь бичиг

Хэлтэй бол хөлтэй гэж…

Эрхэм уншигч танд хэрэг болох болов уу гэж бодож уг толийг хүргэж байна. Би өөрөө ч хэрэглэдэг юм. Их зүгээр боломжийн. 25000 үгтэй. Хаа ч хэрэг болно. За тэгээд хэрэгтэй нь татаж аваад утсан даа суулгаарай.Хамгийн гол нь таны утас java өргөтгөлийг дэмждэг байх шаардлагатай бөгөөд татаж аваад хуулаад тавьчихад л тэгээд л ажиллана гэсэн үг.

Continue reading “Англи Монгол гар утасны толь бичиг”

MART монгол олон хэлний толь бичиг

Нэгэн уншигчийнхаа хүсэлтээр ахиж уг толийг хүргэж байна. Гэхдээ шууд татахаар биш л дээ. Уг тольны албас ёсны сайтыг хүргэж байна. Учир нь өмнөх дугаартаа би шууд татахаар оруулсан байсан ч ямар нэгэн алдаа гарсан бололтой. Тиймээс сийрүүлэн оруулж байна. Та доорхи линк -н дээр дарахад шууд татах хуудасруу орох тул надад ямар нэгэн гомдоллоод хэрэггүй шүү 😛 За ингээд таны сурах их үйлсэд өндөр амжилт хүсье.

Continue reading “MART монгол олон хэлний толь бичиг”

Antivirus Kaspersky 7 free

Залуусаа, вирус гэж нэг юм та нарыг зовоож байна уу? за тэгвэл би өөрийнхөө хэрэглэдэг Касперский 7 г хүргэж байна. Өмнө уг нь шинийг нь хэрэглэдэг байсан ч даанч надад таалагдаагүй, бас санаснаар минь ажиллахгүй байх шиг байхаар нь эргээд Касперский 7 оо ажлуулсан чинь харин сайн ажиллаж байсан юм. Тиймээс хувьдаа ойр орчмынхондоо 7 г үргэлж санал болгодог. Ингээд хэрэв хэрэгтэй бол ороод татаад авна биз дээ. Мөн түлхүүрний асуудлыг та хэрэв санал болговол өдөрт ядаж 5н шинэ түлхүүрийг оруулах боломж гарах байх гэж бодож байна. Харин та хүсэлт гаргаад маргааш нь эртхэн орж авахгүй бол түлхүүр бас хэцүү ш дээ тиймээ…хэхэ

Continue reading “Antivirus Kaspersky 7 free”

Монгол бичгийн программ

Үндэсний ёс заншил минь цаг хугацаа өнгөрөх тусам хаашаа яваад байна аа. Орос ах нар ирж бидний соёлыг баруун ч биш зүүн ч биш болгоод буцсан, бичиг соёл маань ч байхгүй болох нь. Уг нь бид чинь алдарт яруу найрагч Р.Чойном гуайн хэлдгээр “ТИЙМ, ТИЙМ” гэж дохиж уншдаг босоо МОНГОЛ БИЧИГ тэй ард түмэн. Гэтэл одоо бол “ҮГҮЙ, ҮГҮЙ” гэж уншдаг хэвтээ крилл бичигтэй болчихсон. Өөрсдийн ёс заншилаа хадгалцгаая. Дэмий хоосон би эх орон ч гэж Сүхбаатарын талбай дээр орилж, жоохон сархад амсахаараа БИ МОНГОЛ ХҮН гэж цээжээ дэлдэхээ болъё. Бодитоор өөрсдийгөө МОНГОЛ ХҮН гэдгээ батлан харуулъя. МОНГОЛ САЙХАН БИЧГЭЭ СЭРГЭЭЕ.

Ингээд Монгол бичгээр бичдэг жижигхэн программыг хүргэж байна. Маш энгийн, бас маш амархан. Та оролдоод үзээрэй. Нэг жоохон хүндхэн зүйл нь бидний дунд сургууль даа үзэж байсан Монгол бичгийн маань дүрэм л хэрэг болох юм байна лээ. Гэхдээ эргэж сэргээж болно ш дээ тиймээ….

Бид бахархах юмтай улс, Бид бусдаас онцгойрох өөрийн түүх соёл, бичиг яриатай АРД ТҮМЭН

Continue reading “Монгол бичгийн программ”

“Март” монгол толь бичгийн програм

Манай толь бичиг нь Babylon толь бичгийн санг хөрвүүлж авсан тул үгийн сан сайтай. Одоогийн байдлаар Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичгийг хөрвүүлж бэлдээд байна. Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (144741 үг) толь бусад толь бичгүүдээс олон үгтэй. Mart dictionary програмд толь бичиг суулгахдаа http://www.mart.mn -ээс толинуудыг татаж аваад дээр нь double-click буюу хулганаараа хоёр ойрхон дархад толь нь өөрөө автоматаар програмд нэмэгдэж орно. (Mart dictionary програм нь өөрөө эхлээд суусан байх шаардлагатай ). Монголоор хайлт хийхдээ XP үндсэн гарын driver ашиглана. Энэ нь Unicode –оор ажилдаг тул MonKey болон ArialMon фонт шаардлагагүй. Хэдэн ч толь бичиг суулгаж болно. Манай толь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна. Мөн дээр нь таны компьютерийг бага ачааллана.

Continue reading ““Март” монгол толь бичгийн програм”

Internet download manager 5.16

Та интернэт ээс файл ихэвчлэн татдаг уу? Мөн ямар ч төрлийн видеог хаанаас ч хүссэн үедээ татмаар санагдаад л, гэтэл санааны зоргоор болж өгөхгүй байдаг бол би танд Internet download manager 5.16 ыг санал болгоё. Миний интернэтийн хурд чамлахааргүй хурдан боловч яг өөрийн хүчин чадлаараа файл татаж авч чадаггүй байсан юм. Дараа нь би Internet download manager ыг хэрэглэснээс хойш бүрэн хүчин чадлаараа ажлаад зогсохгүй мөн хаанаас ч би хүссэн дуу, видеогоо үзэж байхдаа бас сонсож байхдаа татаад авчих боломжтой болсон. Хэрэв та хэрэглэдэггүй бол хэрэглээд үзээрэй.

Continue reading “Internet download manager 5.16”

Open Canvas

Программ татъя гээд саналаа өгөөд байсан залуусаа шинэ программ хүргэж байна. Энэ программ бол зурган дээр ажиллах сонирхолтой залууст зориулагдсан, жижигхэн хэрнээ их чадалтай программ байгаа юм. PHOTOSHOP оос бол нэг их дутаад байхааргүй гэж үзэж байгаа. Татаж аваад оролдоод үзээрэй.

Мөн программ тавиач гээд байгаа залуус маань ямар программ сонирхож байгаагаа бас хэлээрэй. Би чадахаараа олж нийтлэж байхыг хичээе.

Continue reading “Open Canvas”

RonyaSoft ProPoster 2.02.13.02

Программ татахаар түлхүү тавиач хэмээх санал тавьж судалгаанд санал өгсөн зочдынхоо таалалд RonyaSoft ProPoster программыг толилуулж байна. Уг программ нь та бидний өдөр тутам гадуур явахдаа хардаг сурталчилгааны самбаруудын том зураг, плакат гэх мэтийн бүрэн хэмжээгээр нь шууд хэвлэх боломжгүй зургийг хэсэгчилэн хэвлэдэг ба ийм төрлийн зүйл хийдэг хүмүүст яг тохирно. Өөрөө заанаасаа бүгдийг нь тохируулсан байдаг тул ямар нэгэн механик ажиллагаа орохгүй гэсэн үг. За тэгээд татаж аваад оролдоод үзээрэй.

Байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцаж, мэдлэг мэдээлэл солилцъё

Continue reading “RonyaSoft ProPoster 2.02.13.02”

Swish Max 2.0

Миний БЛОГ оор зочилж буй танд баярлалаа. Манай зочид, уншигчид маань судалгаанд хамрагдан хариулахдаа программ татаж авахаар байрлуулахыг хүссэн санал олон саналтай хариултуудын эгнээнд яваа юм. Тиймээс энэ удаа Swish Max 2.0 программыг оруулж байна. Энэ программыг би нэлээн эртнээс буюу ер нь хар багын минь танил шахуу программ…гэлүү хэхэ. Яадаг программ бэ? гэвэл хөдөлгөөнт зураг хийдэг ба маш энгийн, бас маш олон эффектийг өөртөө агуулсан эд байгаа юм. Хэрэв та ямар нэгэн хөдөлгөөнт зураг хийх гэж байгаа бол энэ программ яг тохирно гэж хэлмээр байна. Ер нь их боломжийн санагдсан.  Татаж аваад оролдоод үзээрэй. Дотроо CRACK энэ тэр нь бүгд байгаа учраас ямар нэгэн асуудалгүй гэж хэлж болно.

За ингээд хийгээд байж дээ. Байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцаж мэдээлэл солилцоцгооё.

Continue reading “Swish Max 2.0”

Windows 7 ын XP-д зориулсан theme

windows_7_previewЕр нь доор явуулж буй судалгаанаас хараад байхад миний БЛОГ оор зочилж буй зочид маань программ гэх мэтийн зүйлүүдийг их сонирхож байгаа бололтой. Ер нь би байнга энэхүү судалгаагаа ажигллаж байгаа бөгөөд аль нь илүү их саналтай байгаагаар нь мэдээллээ оруулж байгаа юм шүү.

Энэ удаад уг санал хүсэлтийг харгалзан, мөн дүүгийнхээ хүсэснээр Windows 7 ын XP-д зориулсан theme ийг оруулж байна. Би өөрөө энэхүү theme ийг ашигладаг ба боломжийн л санагдсан. Татаж аваад туршаад үзнэ биз дээ. Суулгахад илүү дутуу юм шаардахгүй шууд сууна. Хэрэглээд сэтгэгдлээ үлдээгээрэй…

Continue reading “Windows 7 ын XP-д зориулсан theme”

Kaspersky keys 2009-04

nb_00835Найзынхаа хүсэлтээр Касперский антивирус ны программны түлхүүрүүдийг оруулж байна. 04сарын 24өөс эхэлж байгаа юм байна. Ороод татаад авна биз дээ.Харин яаравчлаарай, цөөхөн түлхүүр байгаа шүү. Ер нь би та бүхэнд энэ мэтчилэн чадах чинээгээрээ өдөр болгон биш юмаа гэхэд ойр ойрхон шинэ түлхүүрнүүд бэлдэж байх болно оо…

Байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцъя…

Continue reading “Kaspersky keys 2009-04”

Active Desktop Calendar 7.66

ad_calendar_shotНэрнээс нь та бүгдэд ойлгомжтой байгаа байхаа. Яадаг вэ гэвэл компьютерийнхээ дэлгэцэн дээр их гоё ХУАНЛИ байрлуулна гэсэн үг. Надад мөн маш их таалагддаг, би өөрөө хэрэглэдэг юм. Өөртөө таалагдах загврыг нь сонгоод тэндээ хэзээ юу хийх вэ гэх мэтчилэн хийх зүйлийнхээ цаг хугацааг тодорхойлоод сэрүүлэг маягаар ашиглана, мөн хичээлийнхээ хуваарийг орчуулчихдаг. Тэгснээр өмнөх өдөр нь надад ямар хичээл хаана хаана, хэдэн цагаас орох вэ гэдгийг минь харуулж, бас сануулж байдаг юм. Та хэрэглээд үзээрэй, маш гоё. Тэгээд сэтгэгдлээ бичиж үлдээхээ мартваа…

Continue reading “Active Desktop Calendar 7.66”

Punksoftware 1.3.5

Та энэ зургийг харж байна уу. Энэ програм бол яг ийм болгодог, мөн үүнээс өөрөөр ч дэлгэцнийхээ хаана нь ч байрлуулж болно. Миний хамгийн дуртай програм байгаа юм. Танд ч мөн таалагдах байх.  Би бол компьютерээ янз бүрийн зүйлээр гангалан тоноглох дуртай, мөн гангараагаараа ажлаа хөнгөвчлөх сонирхолтой. Энэ хоёрыг бол янз янзаар хослуулахыг зоридог юм. Та ч гэсэн оролдоод үзээрэй. Уг програмын хувьд бол ярих юмгүй сайхан програм. Татаж аваад хэрэглээд үзээрэй, мөн сэтгэгдлээ бичиж үлдээхээ мартуузай…

Continue reading “Punksoftware 1.3.5”

150,000 ширхэг драйверууд…

driver_genius_desc_tcm8-105232Энэ удаа залуустаа зориулаад компьютер болоод бусад янзан бүрийн юм юмтай драйверуудыг оруулж байна.  Зарим нэг компьютерийг формат хийсний дараа драйвер нь олдохгүй хэцүү байдагдаа. Тэгвэл тэр асуудлыг ингээд шийдчихье. Энд нийт дээ 2009 оны байдлаар гаргасан 150,000 ширхэг драйвер байгаа бөгөөд таны хайсан нь ч гэсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Татаж аваад үзээрэй.

Continue reading “150,000 ширхэг драйверууд…”