Ээждээ бичсэн 1000 захидал

“Хэзээд бэлхэн” ХХК-ний хамт олны зүгээс дараах сайхан номны борлуулалтын ширхэг тус бүрээс 1000 төгрөгийг Билгүүний эмчилгээний зардалд хандивлахаар боллоо.
Ном бүтээх шалтгаан янз бүр бөлгөө. Цэцтэй мэргэдийн цээжинд огшсон үг сургаал зуун зууныг дамжин өртөөлж бидний үед ирэхдээ хүмүүний болон нийхэм ёсны аж байдал, гэм зэмийг дуудан илтгэж, хэрхэн засч номхруулахыг айлдсан байдаг. Энэ ном огт өөр өө!

Бидний үед амьдардаг, бидний элэг нэгтэн даруухан яруу найрагч Цэндийн Чимэддоржид
“Энэ дэлхийн дайн бүхэн чинь
Ээжийнхээ үгэнд ороогүй
Хүүхдүүдээс болсон юм шүү дээ…” гэсэн мөрүүд байдаг юм.

Continue reading “Ээждээ бичсэн 1000 захидал”

Баяртай мэдээ :)

Сайн санаат хүнлэг үйлс хөдөлгөөн байгуулагдаад нилээд удаан хугцааг туулсан байна Хөдөлгөөний гол зорилго бол Билгүүн хүүд амьдрал хайрлах тийм ээ маш хүнд нөхцөлд маш олон сайхан сэтгэлт залуус гар нийлж хамтран ажиллаа олон ч ажилыг хийж хандив цуглуулж чадсан бүх оддын тоглолт бас зохион байгуулалаа бүгд амжилттай боллоо , одоо Билгүүн хагалгаандаа амжилттай ороод ирнэ гэж бид бүхэн итгэл дүүрэн байна.

Сайхан сэтгэлт хөдөлгөөний анд нар болон бидэнд тусалсан бүхий л залуусдаа чин сэтгэлээсээ талархаж байна

Билгүүн маргааш буюу 2009 оны 06 дугаар сарын 10 нд 13:30 цагаас Солонгос улс Сөүл хотруу эмчилгээндээ орхоор нисэх болно

Билгүүн хүүд амжилт хүсэе! Бурхан чамайг ивээг!

www.sainuils.mn

Continue reading “Баяртай мэдээ :)”

САЙН САНААТ БҮХ ОДОДЫН ХАМТАРСАН “БҮХ ОДОД-8888” тоглолт

Бидний дунд өсөн томорох насандаа хүнд өвчнөөр өвдөн, биендээ ахадсан хүнд мэдрэмжийг авч байгаа 2хон настай бяцхан хүү Билгүүнд туслах чин сэтглийн сайн үйлсийн аян үргэлжилсээр байна.
Та боддоо, таны ядаж ганцхан мессеж Билгүүн хүүд амьдрал хайрлаж чадна, таны ганцхан өдрийн бараг хэрэггүй зүйл зарцуулагддаг мөнгө Билгүүн хүүг үхэлээс аврана. Та нэг бодоод үзээрэй.

2009/5/28-нд 19:00-д УБ Паласын Концертын их танхимд БҮХ ОДОД-8888 тоглолт
Хүндэтгэсэн: Сайн санаат-Хүнлэг үйлс хөдөлгөөн
Лавлах утас: 9905-6695

УЛСЫН ФИЛАРМОНИ 8888 хандивын тоглолт амжилттай болж өнгөрлөө

Бяцхан хүү Билгүүнд амьдрал хайрлахаар маш олон сайн санаат хүмүүс нэгдэж
НЭГЭН ТЭНГЭР ДОР
НЭГЭН ЭЕРЭГ СЭТГЭЛЭЭР НЭГДЭЖ
НЭГЭН АМРАЛТЫН ӨДРИЙГ ХАМТДАА ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
Энэхүү мэдээг САЙН САНААТ ХҮНЛЭГ ҮЙЛС ХӨДӨЛГӨӨНД нэгдсэн залуусыхаа өмнөөс хүргэж байгаадаа баяртай байна.
УЛСЫН ФИЛАРМОН-8888 тоглолтыг үзсэн бүх үзэгчид сэтгэл маш өндөр байсан төдийгүй Уран бүтээлчид маань ч адил маш өндөр сэтгэгдэлтэйгээр 2 удаагийн тоглолтоо амжилттай зохион байгууллаа.
Хямралыг хэн ч бодолгүйгээр амралтыхаа өдрөөр сэтгэлээ сэргээж оюунаа саруулсгасан нь лавтай.
БҮХ ДЭМЖИГЧИД, ҮЗЭГЧИД, УРАН БҮТЭЭЛЧИДДЭЭ ДАХИН БАЯРЛАСНАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА.
ХҮНДЭТГЭСЭН: САЙН САНААТ-ХҮНЛЭГ ҮЙЛ ХӨДӨЛГӨӨН

Continue reading “УЛСЫН ФИЛАРМОНИ 8888 хандивын тоглолт амжилттай болж өнгөрлөө”

Билгүүн хүүд та мессеж бичээрэй.

Миний жижигхэн энэ БЛОГ маань Сайн санаат – Хүнлэг үйлс хөдөлгөөний хамт олонтой нэгдэж хорвоод мэндлээд 2 хон настай золгоод л хүнд өвчинтэй нүүр тулан, амьдрахын төлөө, маргаашийн нарыг үзэхийг төлөө тэмцэж буй бяцхан хүү Билгүүнд туслацгаая хэмээн уриалан, түүнтэй холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй БЛОГ оороо дамжуулан уншигч та бүхэнд хүргэж байгаа билээ. 535a97fbd495c00e22ecc6279267024epng

Та мэдээж энэ хөөрхөн хүүд туслах юмсан гэж бодож байгаа, гэтэл ийм бага мөнгө банканд аваачиж тушаах нь эвгүй санагдаад очихгүй байгаа байх, эсвэл банк орох зав танд байхгүй байгаа байх. Тэгвэл хүүд туслаж, мөн өөрийнхөө энэхүү сайхан сэтглээ хүүд хүргэх боломжийг олгож байна. Таны сэтгэл 100 төгрөг байсан ч хүүд багадахгүй, энэ мөнгө чинь Билгүүнд маань ирээдүй, амьдрал, аз жаргалыг бэлэглэнэ. Та яг одоо утаснаасаа мессежийг доорх дугаарууд руу илгээж сайн үйлсийн төлөө бидэнтэй нэгдээрэй….

СЭТГЭЛ БАГАДДАГГҮЙ ШҮҮ ДЭЭ….

“8888” хандивын тоглолт 5-р сарын 10нд болно

“8888” нэртэй Хандивын тоглолт 5-р сарын 10ны өдөр 15:00, 19:00 цагуудаас тус тус Монгол улсын Филармонийн Концертын танхимд болно.

Тасалбарын үнэ 8888 төгрөг.
Тасалбарыг Хаан банкны төв оффис дээр байрлах “Сайн санаат -хүнлэг үйлс” хөдөлгөөний 1-3 тоотоос мөн Улсын филармоний кассаас худалдаж аваарай. Мөн Филармонийн маркетингийн албанд борлуулж байна. Утас: 99096695, 99176968, 99092145

Мөн Билетыг 1880 дуудлагаар үнэгүй хүргэж өгнө.
Энэхүү тоглолтонд УФ-ийн нийт 7н удирдаач 110 хөгжимчин уран бүтээлчид оролцож, Монголын орчин цагийн хөгжмийн зохиолч болон бусад дэлхийн бүтээлүүдээс дээжилэн тоглох уг тоглолт Билгүүн хүүд амьдрал хайрлахыг зорин сайхан бүх энергийг хуримтлуулах болно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!!!

Хүүгийнхээ өмнөөс би өвдөхгүй яавдаа

535a97fbd495c00e22ecc6279267024epngСэтгүүлч О. Урантогос

(Нийгмийн толь сонин, 2009. 04. 27-ны дугаар, №093 (808) сонинд гарсан нийтлэл)

Жаахан биедээ ахадсан хүнд өвчнөөр өвчилсөн Г.Билгүүн хүүтэй уулзахаар эх нялхасын эрдэм шинжилгээний төвийг зорилоо.”Цусны эмгэг судлал гэсэн хаягтай хүрэн хаалгаар орж эмийн үнэр ханхалсан хонгилоор хүүгийн өрөөнд оров.Аавынхаа хамт тоглоомоо тойруулан суугаа хүү 2 нас найман сартай.ямар өвчнөөр өвчилснөө мэдэхгүй суугаа бяцхан жаалын харц цаанаа л нэг гунигтай.Танихгүй хүн хараад бишүүрхэнгүй байсан ч хэсэг хугацааны дараа дасаж,тоглоомоо гайхуулан шулганаж эхлэв.
Continue reading “Хүүгийнхээ өмнөөс би өвдөхгүй яавдаа”

Бусдад бэлэглэх аз жаргал бидний гарт бий

7-copy2Нийтэлсэн 2009 оны 04-р сарын 27.
Сэтгүүлч Д. Пүрэвсүрэн
/Үндэсний шуудан сонины 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №100 (502) дугаарт нийтлэгдсэн нийтлэлийг та бүхэнд хүргэж байна/

Ботгоных шиг дугараг хар нүд, бумбагар хацар, сөөсгөр халимагийг нь харахад өхөөрдөхгүй байхын аргагүй. Тэврээд үнсмээр тэр жаахан амьтанд ойртох гэвч харахаас халгамаар хачин уйтгартай харцанд нь бүдэрч зогтусмаар. Хорвоод мэндлээд хоёрхон хаврыг үзэж байгаа бяцхан хүүгийн нүд гэхэд итгэмээргүй их шаналал бач тунирхал тээсэн юм шиг. Г.Билгүүн хүүг анх харахад надад тэгж л санагдсан. Телевизийн суваг сольж байхдаа хальтхан харсан Г. Билгүүн хүүгийн төрх тэрхэн хоромд хамар шархилуулаад өнгөрсөн. Мартчихжээ. Уур бухимдалтай утаа шороотой энэ ниийгмийн нидрүүлгэнд өмнөх ажилдаа яваад өнөө хүүг мартчихаж. Над шиг хэдэн хүн ингэж мартсан бол. Уг нь тэдний сэтгэлд “хөөрхий минь амьд гараасай гэсэн чин хүсэл байсан даа”. Гэтэл Г.Билгүүн хүү маргаашийн нарыг харахын тулд хүний цусаар амь сэлбэн аврал эрэн хэвтэж байна. Түүнд бидний тус цаг, минут, хоромд хэрэгтэй байна.

Continue reading “Бусдад бэлэглэх аз жаргал бидний гарт бий”

ТАНЫ ЗААВАЛ ҮЗЭХ НЭВТРҮҮЛЭГ “НАР ДАХИАД, БАС ДАХИАД МАНДАНА”

25057563333333333331

Билгүүн хүүд туслаж, буяны гараа сунгахаар олон олон залуус маань Монгол болон гадаадын орноос цуглан нэгэн зорилгоор хүүд маргаашийн нарыг болоод олон жилийн өглөө бүрийг инээмсэглэн угтаж, баяр хөөрөөр дүүрэн яваасай гэсэндээ түүний төлөө ажиллаж байна. Тэдний ээлжит ажлын нэг хэсэг нь ТВ нэвтрүүлэг. Ингээд тэдний өдөр шөнөгүй зүтгэж, хоол ноорой хасан байж бэлтгэж бүтээсэн  доорх нэвтрүүлгийг  таалан сонирхоно уу… Дашрамд хэлэхэд ямарч холбоогүй, зүсээ ч үзээгүй хүмүүс ийнхүү туслан яваад туйлын их баяртай байна. Тэдгээр залуусдаа бүгдэд нь аз жаргал, эрүүл энх, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэгчилэн бүтэж байхыг ерөөлийг өргөж буйг минь хүлээн авна уу… Continue reading “ТАНЫ ЗААВАЛ ҮЗЭХ НЭВТРҮҮЛЭГ “НАР ДАХИАД, БАС ДАХИАД МАНДАНА””

Хүү минь Донорын цусаар л амьдарч байна…

7-copy2Зууны мэдээ сонинд сэтгүүлч Б.Энхтуулын бичсэн нийтлэлийг толилуулж байна.
Эм, тариа ханхалсан эмнэлэгийн орон дээр дүүтэйгээ хамт суугаа бяцхан хүүг Билгүүнээ гэдэг. Тэрээр дөнгөж хоёр нас, долоон сартай. Өдөр бүр халуурч, дусал залгуулан донорын цусаар тэжээгдэн амьдарч байгаа энэ хүү маргаашийг үзэх гэж өнөөдрийг арай ядан үдэж сууна. Айж, эмээх, өвдөж зовохыг ч үл мэдэх, баярлаж, хөөрч, эрх дураараа гүйж харайх дэндүү эрх чөлөөтэй гэмээр балчирхан насандаа биедээ ахадсан зовлон тээж, тэвчихийн аргагүй зовиур, шаналгаатай амьдарч байна.
Continue reading “Хүү минь Донорын цусаар л амьдарч байна…”

Бяцхан хүүд амьдрал бэлэглэе!

535a97fbd495c00e22ecc6279267024epngБилгүүн хэмээх хоёрхон настай энэхүү бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байна. Дөнгөж саяхан л аав ээждээ эрхэлж, баяр хөөрөөр бялхаж байсан бяцхан хүү болоод түүний гэрт нэг л өдөр ийм хэцүүхэн үйл явдал тохисон юм. Хорвоод хүн болох гэж ирчихээд хоёрхон жилийн дараа буцана гэж үү? Та бодоод үздээ…ямар харамсалтай юм бэ гэж та бодох байх бас туслах юмсан гэж түүнийг хайрлах болов уу. Гэхдээ бидний зам мухардаагүй байна, та бас түүнд туслахад оройтоогүй байна. Хэдий багахан хугацаа үлдсэн ч бидэнд жоохон ч гэсэн еще хугацаа үлдсэн. Та бидэндтэй нэгдээрэй, мөн түүнд туслаарай. Энэ оны 2-р сард өвчин илэрч эхэлсэн ба үүнээс хойш 6 сарын дотор эмчилгээ хийхгүй бол энэ хөөрхөн дүү маань биднийг орхиж, монголын минь нэгэн ирээдүйн иргэн, магадгүй сайн сайхны эхлэл болж чадах хүнээ алдчих гээд байна. Чин сэтглээсээ та бүгдийг бидэнтэй нэгдэж энэхүү үйл ажиллагаанд чадах чинээгээрэй оролцож туслахыг хүсэж байна.

Continue reading “Бяцхан хүүд амьдрал бэлэглэе!”

Бид “Сайн санаат – Хүнлэг үйлс” т нэгдлээ…

head1 Хүний амьдрал, энэхэн хорвоод  ирэхээс эхлээд л мөнх бусын жамыг   үзүүлэх хүртэл хугацаанд эрээнтэй, бараантайгаар үргэлжилдэг. Би боддог юм л даа. Хүн уйлахад тэрийн бүр тааламжтай байдаггүй ч тэр дотроос ганцхан уйлах шалтгаанд л хүн бүр баярлаж байдаг. Энэ нь хорвоо дэлхийд хүн болж ирснээ зарлан уйлах уйлалт билээ. Харин ирсэн хойноо цаг бусаар өвдөн шаналж буцах нь үнэхээр уйтай, бас харамсалтай.

Continue reading “Бид “Сайн санаат – Хүнлэг үйлс” т нэгдлээ…”