Надад итгэ

shipi_e9fbd330

Санаандгүй явж байгаад найзынхаа юмнаас ийм шүлэг оллоо. Зохиолчийг нь мэдэхгүй болохоор тэр энэ гэж бичсэнгүй, зохион хүн нь уншвал өршөөгөөрэй…хэхэ Энэ шүлэг надад маш их таалагдсан юм. танд ч мөн таалагдана гэдэгт итгэлтэй байна. Уншаад сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй.

Намайг хайрла гэж би чамаас гуйхгүй
Нартад ганцхан гэж би өөрийгөө магтахгүй
Сарнай бариж би чам дээр очихгүй ч
Сайхан сэтэглээр би чамайг хайрлаж чадна

Continue reading “Надад итгэ”

Баяртай мэдээ :)

Сайн санаат хүнлэг үйлс хөдөлгөөн байгуулагдаад нилээд удаан хугцааг туулсан байна Хөдөлгөөний гол зорилго бол Билгүүн хүүд амьдрал хайрлах тийм ээ маш хүнд нөхцөлд маш олон сайхан сэтгэлт залуус гар нийлж хамтран ажиллаа олон ч ажилыг хийж хандив цуглуулж чадсан бүх оддын тоглолт бас зохион байгуулалаа бүгд амжилттай боллоо , одоо Билгүүн хагалгаандаа амжилттай ороод ирнэ гэж бид бүхэн итгэл дүүрэн байна.

Сайхан сэтгэлт хөдөлгөөний анд нар болон бидэнд тусалсан бүхий л залуусдаа чин сэтгэлээсээ талархаж байна

Билгүүн маргааш буюу 2009 оны 06 дугаар сарын 10 нд 13:30 цагаас Солонгос улс Сөүл хотруу эмчилгээндээ орхоор нисэх болно

Билгүүн хүүд амжилт хүсэе! Бурхан чамайг ивээг!

www.sainuils.mn

Continue reading “Баяртай мэдээ :)”

Админ МЭНДЧИЛГЭЭ

Сайн байцгаана уу эрхэм танаа, Танд юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамж 6р сарын 1н буюу Эх үрсийн баярын мэндийг хүргэж байна.

Уг баярыг багадаа ямар их хүлээж, баярлах дуртай байсан юм бэ дээ. Аав ээж дүүтэйгээ нүүрээ угаагаад нөгөө хувцасаа өмсөөд гэдэг шиг учиргүй сайхан гангараад л, толгойдоо сэнстэй саравчтай малгай өмсөөд, баруун зүүн гартаа усан буу, зайрмаг барьчихаад л баярын инээд мишээлгэн явсан үе минь саяхан мэт санагдаж байна. Одоо ч хүүхдийн тооноос хасагдаад юун баярлах мантай л болж байх шиг байна. Гэхдээ энэ сайхан өдөр миний бие өөрийнхөө хайртай гэр бүл, дүү нартаа, мөн хайртай найз охин болон уншигч таны гэр бүлд аз жаргал эрүүл энх, сайн сайхныг хүсэж мэндчилж буйг минь хүлээн авна уу.

Айл бүл бүрт аз жаргал, хүүхдийн инээд үргэлж гэрэл гэгээ авчирч, бяцхан үрсийн минь нүдэнд үргэлж баяр хөөр тодхон байх болтугай.

Таныг хүндэтгэсэн ЗСОНОР блог

“Сэтгэл хөдлөх мөч” цуврал 04

Өчигдөрхөн л уг нь би “Сэтгэл хөдлөх мөч” цуврал 03 ыг хүргэсэн бол өнөөдөр цуврал 04 ийг хүргэж байна. Ойрын үед сэтгэл хөдлөлийн төвшин өндөр байгаа бололтой. хэхэ

Энэ удаа мөн өмнөхийн адил Britain’s Got Talent шоу нэвтрүүлгээс хүргэж байна. Гэхдээ энэ бол 2009 оных биш 2007 оны шоу нэвтрүүлгээс байгаа юм. Бяцхан 6 настай охин ямар санаанд багтамгүй хоолойгоор ямар гоё дуулахыг та харна. Түүнийг Connie Talbot гэдэг. Britain’s Got Talent 2007 шоу нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд үлдсэн бөгөөд анх оролцохоосоо авахуулаад л шүүгчдийнх нь нэг болох Амандаг байнга уйлуулдаг юм. Энэ охины хэд хэдэн бичлгийг орууллаа. Та ямар авъяастай охин бэ гэдгийг эндээс хараад мэдрэнэ. Сэтгэгдлээ үлдээхээ мартав аа… Нэмж хэлэхэд Украины мөн Талантын яг одоо болж байгаа шоун дээр нэг шүүгч нь бас нэг хөөрхөн бяцхан охинд “Хэрэв би охинтой байгаад, тэр маань чам шиг ингэж бүжиглэж байх юм бол би юу юунаас ч илүүгээр ганцхан түүгээр л бахархах байсан” гэж хэлж байсан үг шууд толгойд минь бууж би бас яг түүнтэй адилхан “хэрэв би охинтой байгаад, миний охин Конние Талбот хэмээх энэ бяцхан охин шиг дуулж байх юм бол хорвоо дээр хамгийн аз жаргалтай аав би байна байх” гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуулгүй шууд биччихлээ…

Continue reading ““Сэтгэл хөдлөх мөч” цуврал 04”

“Сэтгэл хөдлөх мөч” цуврал 03

Өнөөдөр та бүхэндээ би “Сэтгэл хөдлөх мөч” цуврал ынхаа 03  -р цувралыг хүргэж байна. Энэхүү цувралраараа би та бүхэнтэй өөрийнхөө барьж үл дийлсэн сэтгэл хөдлөлөө болон танд хүргэчих юмсан гэдэг үүднээс хийдэг билээ.

Саяхан би янз бүрийн видео бичлэг үзэж явлаа. Доорч өөр нийтлэл дээрээ энэ тухайгаа өгүүлж байсан. Сүүлийн үед янз бүрийн ТВ шоу нэвтрүүлэг нэлээн үзэж байгаа гэж. Харин үзэж явахдаа өөрийнхөө хүсдэг ч гэх юм уу, өнөө цагт монголчуудад маань дутагдаж байгаа нэгэн сэтгэгдэлийг олж авсан юм. Энэ юу гэвэл ГЭР БҮЛ ийн аз жаргал. Бид нар гэрсэг гэж ярьдаг гэхдээ уг чанартаа бас хамтдаа гэр бүлээрээ байж, одоо миний үзүүлэх гэж байгаа бичлэг шиг энэ мэтийн зүйл маш ховор юм болов уу гэж би хардаг юм. Аз жаргалтай гэр бүлийн эхлэл иймэрхүү зүйлээс л эхэлдэг болов уу гэж би энэ бичлгийг үзээд бодож байлаа. Та ч гэсэн үзээд төрсөн сэтгэгдлээ үлдээгээрэй. Үнэнийг нуугаад яахав энэ бичлгийг үзээд надад үнэхээр сайхан мэдрэмж төрж гэрээ гэнэт санаж, мөн ямар их гэр бүлийнхнийгээ санаж байгаагаа мэдэрсэн шүү…. 🙂

Нэмж хэлэхэд уг бичлгийг оруулах гэж бөөн юм болсон шүү. Учир нь YOUTUBE дээр уг бичлгийг бусад газар байрлуулахыг хориглосон байсан учир татаж аваад өөр сайт дээр тавьж байгаад танд хүргэж байна.

Continue reading ““Сэтгэл хөдлөх мөч” цуврал 03”

“Сэтгэл хөдлөх мөч” цуврал 02

Доорх бичлгийг үзээд сэтгэл минь хөдлөхгүй байж чадсангүй, энэ сэтгэл хөдлөлөө ганцаараа өөртөө барьж дийлсэнгүй. Та бүгдтэйгээ хуваалцмаар санагдлаа. Уг нь жинхэнэ цэвэр бичлгийг YOUTUBE ээс үзэж болох ч БЛОГ дээр тавих болон хуулбарлахыг нь хориглосон буюу хамгаалттай видео байгаа учраас сонирхогчийн ТВ ээс бичсэн бичлгийг нь хүргэж байна. Энэ мэтчилэн Английн авъястнуудын сэтгэл хөдөлгөм хэсгүүдийг та бүхэнд хүргэх болно оо. Ямар ч байсан үнэхээр гайхалтай авъястнуудын өөртөө таалагдсан бичлгүүдээ татаад авчихсан байгаа учраас энэ бүхнийг удахгүй нийтлэнэ гэж бодож байна. Олон үгээр яахав энэ залууг үзэцгээе. Үнэхээр гайхалтай гэхээс өөр үг надад олдсонгүй.

Continue reading ““Сэтгэл хөдлөх мөч” цуврал 02″

“Сэтгэл хөдлөх мөч” цуврал 01

21youarewind

Бидний амьдралд өдөр бүр янз янзын л зүйл тохиолддог. Гэхдээ сүүлийн үед бол хямрал энэ тэр гээд зовлонтой юм их байх боллоо. Хэцүүхэн ч болдоо… За энэ ч яахав. Юу эхлэх гэсэн бэ гэвэл Өнөөдрөөс эхлэн би та бүгдтэйгээ “Сэтгэл хөдлөх мөч” нэртэй цуврал дугаарыг хүргэж байхаар шийдлээ. Байнгын л ажил төрөл гэж гүйж хариаж, амрах ч завгүй яваа танд, бас хэрэгт хэрэггүй бодлоор толгой тань дүүрээд гөлийдөг болоод байгаа бас танд зориулъя. Амьдрал ч бүр гөлийх нь ээ. Ямар ч эмоц байхгүй болох гээд ч байх шиг, дандаа л мөнгө, мөнгө бас дахин мөнгө… Харин та тэгвэл миний энэ цуврлаар ажлынхаа хажуугаар ороод гарч байгаарай. Тэр бүгдээс тань түр ч гэсэн холдуулж, танд арай өөр зүйлийг үзүүлж байя. Хүний сэтгэл хөдлөл, хайр энэрэл, нандин бүхний талаар нийтлэж байхыг зорьсон юм. Алдаа оноо мэдээж байлгүй л яахав. Тэр бүгдийг минь харин та надад хэлж, сануулж байгаарай…. За ингээд энэ уудгийн дугаарыг минь таалан болгооноо уу…

Continue reading ““Сэтгэл хөдлөх мөч” цуврал 01″