Google TRANSLATE Латин хэлийг орчуулдаг болно

https://i0.wp.com/img.siteua.org/content/images/280x210/240730.jpg

MONUA NEWS

Түрүүнээс хойш л эрүүл мэндийн талаарх мэдээнүүдийг орчуулж та бүхэнд хэрэг болох байх гэсэн үүднээс нийтэллээ. ОДоо харин сонин болгож хайлтын болоод бусад интернэт, сүлжээний гигант гэгдэг ГҮҮГЛЭ-тэй холбоотой шинэ мэдээг хүргэж байна.

Continue reading “Google TRANSLATE Латин хэлийг орчуулдаг болно”

УИХ-д автомашингүй 10 гишүүн байдаг гэнэ

Монгол улсын авлигатай тэмцэх газар УИХ, ЗГ-ийн гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ. Үүнээс  харахад УИХ-д суудлын автомашингүй 10 гишүүн байдаг гэнэ. Энэ нь  Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Хотын мэр асан, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, БХЯ-ны сайд, УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу, УИХ-ын гишүүн, “Хонгор”-ыг хордуулсан гэгддэг  Д.Хаянхирваа, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн

Continue reading “УИХ-д автомашингүй 10 гишүүн байдаг гэнэ”

Ээждээ бичсэн 1000 захидал

“Хэзээд бэлхэн” ХХК-ний хамт олны зүгээс дараах сайхан номны борлуулалтын ширхэг тус бүрээс 1000 төгрөгийг Билгүүний эмчилгээний зардалд хандивлахаар боллоо.
Ном бүтээх шалтгаан янз бүр бөлгөө. Цэцтэй мэргэдийн цээжинд огшсон үг сургаал зуун зууныг дамжин өртөөлж бидний үед ирэхдээ хүмүүний болон нийхэм ёсны аж байдал, гэм зэмийг дуудан илтгэж, хэрхэн засч номхруулахыг айлдсан байдаг. Энэ ном огт өөр өө!

Бидний үед амьдардаг, бидний элэг нэгтэн даруухан яруу найрагч Цэндийн Чимэддоржид
“Энэ дэлхийн дайн бүхэн чинь
Ээжийнхээ үгэнд ороогүй
Хүүхдүүдээс болсон юм шүү дээ…” гэсэн мөрүүд байдаг юм.

Continue reading “Ээждээ бичсэн 1000 захидал”

Баяртай мэдээ :)

Сайн санаат хүнлэг үйлс хөдөлгөөн байгуулагдаад нилээд удаан хугцааг туулсан байна Хөдөлгөөний гол зорилго бол Билгүүн хүүд амьдрал хайрлах тийм ээ маш хүнд нөхцөлд маш олон сайхан сэтгэлт залуус гар нийлж хамтран ажиллаа олон ч ажилыг хийж хандив цуглуулж чадсан бүх оддын тоглолт бас зохион байгуулалаа бүгд амжилттай боллоо , одоо Билгүүн хагалгаандаа амжилттай ороод ирнэ гэж бид бүхэн итгэл дүүрэн байна.

Сайхан сэтгэлт хөдөлгөөний анд нар болон бидэнд тусалсан бүхий л залуусдаа чин сэтгэлээсээ талархаж байна

Билгүүн маргааш буюу 2009 оны 06 дугаар сарын 10 нд 13:30 цагаас Солонгос улс Сөүл хотруу эмчилгээндээ орхоор нисэх болно

Билгүүн хүүд амжилт хүсэе! Бурхан чамайг ивээг!

www.sainuils.mn

Continue reading “Баяртай мэдээ :)”

Монголын тэргүүн баячуудын нэр тодорлоо

УИХ-ын гишүүн Д.Зоригт 14, Д.Бямбацогт 14, Д.Батбаяр 12, Д.Баттулга 10 компанийн хувьцаа эзэмшдэг.  УИХ-ын гишүүд хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг гарган өгч, хэн хаана , ямар хөрөнгөтэй вэ гэдэг нь илэрч эхэллээ.
Энэ удаа АН-ын хамгийн баян гишүүдийн нэрс шинээр нэмэгдэж байна. УИХ-д Өвөрхангайгаас сонгогдсон Д.Зоригтын тун баян нөхөр гэдэг нь харваас илт. Мань эрийн мэдэлд “Монгол шуудан” банк, “Одод” , “АСУ”, “Орхонбулаг”, “Орхон хөгжил”, “МИГ даатгал”, “Скайнэтворк”, “Сансарын геологи хайгуул”, “Нэмнэ”, “Реалтор”, “Мэдуб”, “Новиза”, “Зэтсервис”, “Хайлааст”, “Багануур”, “Гермес” багтаж байна. Д.Зоригт гишүүний бизнесийн түүх тун нууцлаг. Урьд нь хэзээ ч олны танил байж байгаагүй энэ

Continue reading “Монголын тэргүүн баячуудын нэр тодорлоо”

Гал тэрэгний тасалбарыг интернэтээр захиалах боломжтой

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь үүсэн байгуулагдсаныхаа 60 жилийн ойн босгон дээр нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа ажээ. Тус нийгэмлэгийн хамт олон үйлчлүүлэгчиддээ шуурхай үйлчилгээ бий болгох зорилгоор галт тэрэгний тасалбар захиалгыг интернэтээр хийхээр болж буй юм байна. Тодруулбал, галт тэрэгний тасалбарын интернэт худалдааг http://eticket.mtz.mn цахим хаягаар авах болж байгаа бөгөөд ирэх зургадугаар сарын 4-нд нээлтийг нь хийхээр төлөвлөжээ.

Continue reading “Гал тэрэгний тасалбарыг интернэтээр захиалах боломжтой”

Орон сууцны үнэ буурлаа

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалж барилгын салбар санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орсноор ажил нь зогсонги байдалд ороод удаж байна. Салбар хариуцсан яам тодорхой арга хэмжээ авахыг хичээж байгаа ч одоогоор дорвитой үр дүнд хүрсэнгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор чуулга уулзалт зохион байгуулсан ч хөрөнгө оруулах сонирхолоо илэрхийлсэн газар нэг ч алга. Мөн төмөр замын түлхсэн мөнгийг барилгын салбарт оруулахыг хичээсэн ч бүтэлгүйтэв. Одоо хөрш орнуудаас орж ирэх зээл тусламжид найдаж байна. Барилгын салбарын энэ хүнд үед компаниуд гүрийгээд байлгүй буулт хийж орон сууцны үнийг буулгах хэрэгтэй гэдгийг салбар хариуцсан яам болон эдийн засагчид хэлж байгаа. Үүнийг ч зарим компани хүлээн зөвшөөрч орон сууцны үнийг нэгэн зэрэг хямдруулахаар болсон. Тохироо ёсоор барилгын материалын “Тэх” худалдааны төвд өчигдөр компаниуд орон сууцны үнийг хямдруулан худалдсан юм.

Continue reading “Орон сууцны үнэ буурлаа”

5000-тын дэсгэртийн нууцлал

Улс бүрийн мөнгөн дэвсгэрт нь маш өндөр нууцлалтай байдаг. Хэн ч түүнийг хуурамчаар хувилуулахгүйн тулд гэдэг нь хэн хүнд ойлгомжтой. Гэтэл манайд гэнэт гэнэт хуурамч дэвсгэртүүд гүйлгээнд илэрдэг болоод байгаа. Сонсож байгаагаар бол хятад нөхдүүд л юм шиг байгаа юм. Чөтгөр шиг хүмүүс юм даа, бас Монголыг минь доромжилж дуусахгүй….дургүй хүрмээр. Та бүхэнд хуурамж болон жинхэнэ 5000ын дэвсгэртийг ялгах нууцлалуудыг танилцуулж байна.

Continue reading “5000-тын дэсгэртийн нууцлал”

ХАРҮМАФҮЖИГИЙН АНХНЫ ТҮРҮҮ


Монголчууд барилдсан зиндаа бүртээ түрүү булаацалдлаа

Макүүчид ээлжилж түрүүлэн, Эзэн хааны цомыг өөр бөхөд бараг алддаггүй хоёр аварга Нацү башёд хоёр дахь жилдээ дараалан өнгөлж чадсангүй. Өнгөрсөн жил Болгарын озэки Котоошюү хоёр аваргыг хазайлгасан бол энэ удаа озэки цолыг аваад гурав дахь башёдоо зодоглосон Харүмафүжи түрүүллээ. Тэрбээр жил тойрон сэкивакэ цолтой барилдсаны эцэст 2008 оны сүүлчийн башёд ёкозүна Хакүхотой нэмэлт барилдаан хийгээд унаж байсан. Харин энэ удаа залуу аваргыг шийдвэрлэх барилдаанд таллаж золгоод тойгдож даван анхны түрүүгээ авлаа.

Continue reading “ХАРҮМАФҮЖИГИЙН АНХНЫ ТҮРҮҮ”

Долдугаар сарын 22-нд дэлхий харанхуйд умбана

Бичсэн.Н.СҮРЭН (ҮНЭН сонин)

Ирэх долдугаар сарын 22-нд Бээжингийн цагаар өглөөний найм, Москвагийн цагаар өглөөний дөрвөн цагт нар бүтэн хиртэж, сарны сүүдэр дэлхийг зургаан минут 39 секунд халхална. Энэ бол сүүлийн 2000 жилд хамгийн удаан үргэлжлэх огторгуйн шоу үзүүлбэр болох юм. Нар хиртэлт Энэтхэг, Непал, Бутан, Хятад, Японд маш тод ажиглагдах ба Маршаллын арлууд, Феникс арал, Кирибат, Рюкю ольтригт сайн харагдах гэнэ. Харин нар

Continue reading “Долдугаар сарын 22-нд дэлхий харанхуйд умбана”

Монголд томуугийн А/H1N1/ вирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

Төрийн ордонд 5 дугаар сарын 21-ний өдөр болсон Улсын онцгой комиссын хуралдаанд Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М. Энхболд мэдээлэл хийлээ.
Улсын Онцгой комиссын дарга хэлэхдээ зарим нэг интернэт сайтуудад Монгол улсад томуугийн А/H1N1/ вирус илэрсэн гэдэг мэдээлэл гарсан нь үндэслэлгүй бөгөөд Индонези улсад яваад ирсэн манай улсын иргэн сайн дураараа шинжилгээнд хамрагдаж ХӨСҮТ-өөс өнөөдөр вирус илрээгүй гэсэн албан ёсны хариу ирсэн тул Онцгой байдлын комисс, ЭМЯ-наас албан ёсоор энэхүү мэдээллийг няцааж байна гэв.
Гэвч гадаадад зорчигчид болон нийт иргэддээ энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байгаагаа мэдэгдлээ.

Continue reading “Монголд томуугийн А/H1N1/ вирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл байжээ”

Энхбаяр Элбэгдорж нарын халз мэтгэлцээн (online үзэх)

5сарын 21нд болсон МҮОНРТВ ээр гарсан Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигч Энхбаяр, Элбэгдорж нарын хийсэн мэтгэлцээнийг хүргэж байна. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болох нь.
Би өөрөө бол иймэрхүү юманд дургүй лдээ, тэгээд Блог дээрээ улс төртэй холбоотой юм тавьдаггүй юм. Харин тэгсэн чинь ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд маань манай нэг уншигч маань энэхүү мэтгэлцээнийг олоод өгөөч гэсний дагуу ийнхүү хүргэж байна. Ороод тэгээд үзнэ биз дээ. Би л хувьдаа энд байрлуулахаас өөр юм энд хиймээргүй байна, бас олон юм бичмээргүй байна.

Continue reading “Энхбаяр Элбэгдорж нарын халз мэтгэлцээн (online үзэх)”

Universe Best Songs 2009 5-5

UBS ТВ ээс явуулж байгаа Universe Best Songs 2009 уралдааныг хүмүүс мэддэг болоод удаж байна. Уг уралдааныг уг нь би эхэндээ үздэг байсан ч дараа нь сайт нь төлбөртэй болсноос хойш ахиж үзэж чадахаа больсон. Эхний үеийн бараг ихэнх бичлгүүд надаа байгаа юм. Тэд нарыгаа тэгэж байгаад байрлуулах болно оо. Ингээд цаг үеэс хоцрохгүйн тулд 5-р үеийн 5дахь өдрийн бичлгийг оруулж байна. Над шиг зовлонтой тулгарсан хүмүүс нь үзнэ биз дээ.
Уг уралдааны талаар би маш их сэтгэгдэл өндөртэй байгаа. Үзээд үнэхээр чадалтай залуусаар, мөн нэг үеэ бодвол бүрэг, ичимхий байсан хүүхэд залуус маань маш их эрх чөлөөтэй, нүүр хагарна гэж ярьдаг шүү дээ. Нэг тиймэрхүү чадалтай болцгоосныг хараад баярлаж байна. Эндээс Монголын шилдэг уран бүтээлчид төрнө гэдэгт итгэлтэй байна.

Continue reading “Universe Best Songs 2009 5-5”

Шахтёр Европийн аврагаар шалгарлаа

Өчигдөр буюу 5р сарын 20нд Турк улсын Истанбул хотноо Европийн аврага шалгаруулах финалын тоглолт болж өндөрлөлөө. Украины Шахтёр, Германы Вердер багууд финалд шалгарч аврагын төлөө, цомын төлөө тоглолт эхэлснээр тооны харьцаа 2:1 харьцаагаар Шахтёр түрүүлж цомын эзэн боллоо.
Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй эхэлж шар хуудасны даллага авсан уу гэмээр хэд хэдэн шар хуудсыг тоглогчид шүүгчээс авч байлаа. Ингээд тоглолт эхний 25 дахь минутанд анхны бөмбөг Вердерийн хаалганд Луис Адриано оруулснаар ид тоглолт эхэллээ.Харин

Continue reading “Шахтёр Европийн аврагаар шалгарлаа”

Барилгачин хятадууд даварч бүлэглэл байгуулан танхайрах болов

Монголын мэдээ.Х.ГАНАА

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ
Бадарчин явсан газарт балагтай, батгана уусан газар өттэй гэдэг. Эх нутагт маань ирж, баарлаж орогносон хятадууд сүүлийн үед эрс өнгө засах болсон барилгуудын “эрлэг” юм байх.
Учир нь эдгээр хятадууд л байхгүй бол өнөөдөр Монгол Улсын нийслэлд барилга байшин босоход тун хүнд байдалд орсон гэнэ. Учир нь хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх шахам зүтгэсээр угаасаа цөөхөн монголчуудын маань урдаа барих залуусын дийлэнх нь Солонгос улс руу хар ажил хийхээр явчихсан болохоор.

Continue reading “Барилгачин хятадууд даварч бүлэглэл байгуулан танхайрах болов”

Овечкин Александр Михайлович

Хоккей сонирхогч залуустаа Оросын алдарт тамирчин, довтлогч Овечкин Александр Михайлович ийн тухай бяцхан мэдээллийг хүргэж байна.

Александр Михайлович Овечкин (1985 оны 9 сарын 17-нд торсон) – ОХУ-ын хоккейчин. Зуун жигуурын довтлогч. 2008 оны дэлхийн аврага.

Александр Овечкин ОХУ-ын шигшээ багтаа 2003 оноос буюу, 17 настайгаасаа тоглож эхэлсэн богоод, Оросын туухэн дэхь хамгийн залуу тоглогч болсон юм. Тэр мочоос хойш 2004 оны дэлхийн цом., 2005, 2006, 2007, 2008 оны дэлхийн аврага,  2006 оны Турины овлын олимпод тус тус орсон юм.

Continue reading “Овечкин Александр Михайлович”

Eurovision 2009-т Норвег тэргүүллээ

ОХУ улсын нийслэл Москва хотноо энэ сарын 12 оос 16 хооронд болсон Eurovision 2009 амжилттай болж өндөрллөө. Олон орны шилэгдмэл дуучдыг нэгэн дор цуглуулж авъяасыг нь шалгасан уг уралдаанд Норвегийн дуучин Александр Рыбак түрүүллээ. Тэрээр хийлтэй дуулсан бөгөөд уралдааны төгсгөлд нийт 387 оноо цуглуулан илт давуугаар тэргүүлсэн байна. Харин тоглолтыг зохион байгуулагч орон болох ОХУ 91 оноогоор 11р байранд бичигдсэн бол өнгөрсөн жилийн тэмцээний 2р байрын шагналт Украина 12р байранд сүүл сүүлээ даран бичигдсэн байна.
Eurovision тэмцээний өнгөрсөн жилийн буюу 2008 ялагчаар оросын дуучин Дима Билан байсан бөгөөд тэрээр үнэхээр агуу тоглолтыг үзүүлж чадсан гэдгийг та бүхэн санаж байгаа биз ээ. Уг тэмцээний ялагчийн эх оронд дараагийн тэмцээн зохиогддог учир энэ жил ОХУ д болсон бол харин дараа жил 2010 оны Eurovision Норвег улсад зохиогдох нь гарцаагүй боллоо. Та бүхэн цааш үзэж ямар улс хэдэн оноогоор хэддүгээр байран эзэлснийг болон Александр Рыбакийн бичлэгийг сонирхоно уу.

Continue reading “Eurovision 2009-т Норвег тэргүүллээ”

Оросууд цолоо хамгааллаа

Ёстой юм ёсоороо боллоо. Хоккейн их гүрэн Канад, Оросын шигшээ багууд ДАШТ-ий алтан медаль булаалдах мөчийг спорт сонирхогчид цаг ямагт хүлээсээр ирсэн. Энэ мөч Швейцарьт зохиогдсон ДАШТ дээр тохиов. Дээрх багууд 2008 онд Олон улсын хоккейн холбоо байгуулагдсаны 100 жилийн ойтой давхацсан ДАШТ-ий шувтаргад өрсөлдсөн болоод хоёулаа дэлхийн аварга цолыг 24 удаа хүртсэн зэрэг баримтууд Швейцарьт өрнөсөн тэдний тэмцлийг сонирхолтой болгож байлаа.

Өнгөрсөн оны финалд мөнхийн өрсөлдөгчдөө ялагдсан тул канадчууд хариугаа авах үүднээс тоглолтын эхний үед довтолгоог эрчимтэй хийсэн. Үүний дүнд Спецца анхны гоол оруулж чадсан юм. Гэвч Агч навчтанууд хамгаалалтад тааруу тоглосноос тэнцээний гоолыг хаалгандаа алдав. Оросууд энэ амжилтдаа урамшин аюултай сөрөг довтолгооныг ээлж дараалан гүйцэтгэсэн. Ийм нэг довтолгооны дүнд Радулов хоёр дахь шайбыг хийлээ. Энэ нь ялалтын гоол байлаа.

Continue reading “Оросууд цолоо хамгааллаа”

Аваргуудын лигийн финалистууд тодорлоо.

Аваргуудийн лигийн шөвгийн 4 багт мөн түрүү жилийн адил Английн лигээс 3н баг байсан ба Испаний Ла лигийн хүчтэй өрсөлдөгч Барселона мөн л шалгаран үлдэж чадлаа. Тоглолтийн оноолт Манчестир юнайтэд – Арсеналь , Барселона – челси гэж таарсан ба эхний тоглолт Манчестир өөрийн талбайдаа Арсеналийг 1:0 хожиж хариу тоглолтонд очихийн өмнө давуу талтай болж чадсан билээ. Харин Барселона…

Continue reading “Аваргуудын лигийн финалистууд тодорлоо.”

Барселона Реал Мадрид-г талбайд нь илт давуу хожлоо…

Испаний Ла Лигийн энэ улирaлийн хамгийн чухал тоглолт болж өнгөрлөө. Эзэн хааны баг Реал Мадрид өөрийн талбай Santiago Bernabeu.д өөрийн хамгийн том өрсөлдөгч болох Барселона багтай тоголсон ба 2-6.н харьцаагаар хожигдож түүхэнд байгаагүй хожигдол авлаа. Барселона баг харин энэ хожилийг авсанаар лигийн тэргүүн байраа хадгалж үлдэснээс гадна, 2р байранд араасаа нэхэж байсан Реал Мадрид багаас 7 онооний зөрүүтэй болсоноор энэ жилийн Ла Лигийн аварга болох хүслээ бараг баталгаажуулсан гэж болохоор боллоо.

Continue reading “Барселона Реал Мадрид-г талбайд нь илт давуу хожлоо…”

“8888” хандивын тоглолт 5-р сарын 10нд болно

“8888” нэртэй Хандивын тоглолт 5-р сарын 10ны өдөр 15:00, 19:00 цагуудаас тус тус Монгол улсын Филармонийн Концертын танхимд болно.

Тасалбарын үнэ 8888 төгрөг.
Тасалбарыг Хаан банкны төв оффис дээр байрлах “Сайн санаат -хүнлэг үйлс” хөдөлгөөний 1-3 тоотоос мөн Улсын филармоний кассаас худалдаж аваарай. Мөн Филармонийн маркетингийн албанд борлуулж байна. Утас: 99096695, 99176968, 99092145

Мөн Билетыг 1880 дуудлагаар үнэгүй хүргэж өгнө.
Энэхүү тоглолтонд УФ-ийн нийт 7н удирдаач 110 хөгжимчин уран бүтээлчид оролцож, Монголын орчин цагийн хөгжмийн зохиолч болон бусад дэлхийн бүтээлүүдээс дээжилэн тоглох уг тоглолт Билгүүн хүүд амьдрал хайрлахыг зорин сайхан бүх энергийг хуримтлуулах болно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!!!

Ёкозүна Хакухо Японы иргэн болох уу?

Гуравдугаар сарын тэмцээнд бүх өрсөлдөгчөө илүүрхэн нэг ч унаагүй түрүүлсэн ёкозүна Хакухо Токио хотын Чиёда дүүрэг дэх Гадаад сэтгүүлчдийн холбооны байранд болсон хэвлэлийн бага хуралд оролцжээ. Энэ үеэр тэрбээр “Зодог тайлсныхаа дараа ояката болж залгамж халаагаа бэлтгэнэ” хэмээн ярьсан байна. Хэрэв Хакухо хэлсэндээ хүрч ояката болбол өмнө нь Японы иргэн болох ёстой. Одоо мөрдөж буй Японы сумогийн холбооны дүрэмд зөвхөн тус улсын иргэншилтэй хүн ояката болох эрхтэй гэсэн заалт байдаг аж.

Continue reading “Ёкозүна Хакухо Японы иргэн болох уу?”

Хог хаягдлын амьдрах хугацаа

Өнөө бид хэрэглэгчид.
Өчигдөр ч мөн хэрэглэгч байсан, гэхдээ өнөөдөр та бидний хэрэглэж буй зүйлсийн өсөлт нь дэлхийг хог хаягдлаар дүүргэхэд хүргэж байна.
Хэрэглэсэн зүйлээ хаяснаар хэрэглэгчдийн үүрэг дуусдаг. Хэдий тийм боловч хаягдал болсон элдэв материалын хувьд “хог” болсон цагаасаа эхлэн шинэ процесст ордог.

Тодорхой хугацаанд чийг, гэрэл, бичил биетэн, цаг агаар, болон химийн элдэв урвалын тусламжтайгаар байгалийн бүтээгдэхүүн болон задардаг.

Continue reading “Хог хаягдлын амьдрах хугацаа”

Хүүгийнхээ өмнөөс би өвдөхгүй яавдаа

535a97fbd495c00e22ecc6279267024epngСэтгүүлч О. Урантогос

(Нийгмийн толь сонин, 2009. 04. 27-ны дугаар, №093 (808) сонинд гарсан нийтлэл)

Жаахан биедээ ахадсан хүнд өвчнөөр өвчилсөн Г.Билгүүн хүүтэй уулзахаар эх нялхасын эрдэм шинжилгээний төвийг зорилоо.”Цусны эмгэг судлал гэсэн хаягтай хүрэн хаалгаар орж эмийн үнэр ханхалсан хонгилоор хүүгийн өрөөнд оров.Аавынхаа хамт тоглоомоо тойруулан суугаа хүү 2 нас найман сартай.ямар өвчнөөр өвчилснөө мэдэхгүй суугаа бяцхан жаалын харц цаанаа л нэг гунигтай.Танихгүй хүн хараад бишүүрхэнгүй байсан ч хэсэг хугацааны дараа дасаж,тоглоомоо гайхуулан шулганаж эхлэв.
Continue reading “Хүүгийнхээ өмнөөс би өвдөхгүй яавдаа”

Бусдад бэлэглэх аз жаргал бидний гарт бий

7-copy2Нийтэлсэн 2009 оны 04-р сарын 27.
Сэтгүүлч Д. Пүрэвсүрэн
/Үндэсний шуудан сонины 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №100 (502) дугаарт нийтлэгдсэн нийтлэлийг та бүхэнд хүргэж байна/

Ботгоных шиг дугараг хар нүд, бумбагар хацар, сөөсгөр халимагийг нь харахад өхөөрдөхгүй байхын аргагүй. Тэврээд үнсмээр тэр жаахан амьтанд ойртох гэвч харахаас халгамаар хачин уйтгартай харцанд нь бүдэрч зогтусмаар. Хорвоод мэндлээд хоёрхон хаврыг үзэж байгаа бяцхан хүүгийн нүд гэхэд итгэмээргүй их шаналал бач тунирхал тээсэн юм шиг. Г.Билгүүн хүүг анх харахад надад тэгж л санагдсан. Телевизийн суваг сольж байхдаа хальтхан харсан Г. Билгүүн хүүгийн төрх тэрхэн хоромд хамар шархилуулаад өнгөрсөн. Мартчихжээ. Уур бухимдалтай утаа шороотой энэ ниийгмийн нидрүүлгэнд өмнөх ажилдаа яваад өнөө хүүг мартчихаж. Над шиг хэдэн хүн ингэж мартсан бол. Уг нь тэдний сэтгэлд “хөөрхий минь амьд гараасай гэсэн чин хүсэл байсан даа”. Гэтэл Г.Билгүүн хүү маргаашийн нарыг харахын тулд хүний цусаар амь сэлбэн аврал эрэн хэвтэж байна. Түүнд бидний тус цаг, минут, хоромд хэрэгтэй байна.

Continue reading “Бусдад бэлэглэх аз жаргал бидний гарт бий”

Та оргиналь гар утас барьдаг эсэхээ мэдэх үү?

recovered_jpeg_2618Та биднйи өдөр тутмын хэрэглээ болсон гар утасны ориг эсвэл хулхийг мэдэх маш хялбар аргыг танд зөвлөхөөр энэхүү мэдээллийг нийтэлж байна. Та өөрийн гар утсандаа *#06# гээд бичээд үзээрэй. Тэгээд таны гар утасны ориг хулхи эсэх нь гарч ирэх сериал номериудын 7 ба 8 дахь орнуудаас шууд хамааралтай. Олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр гэнэ шүү. Тэгэхээр үнэн л байж таарч байна. Мөн дэлхийд гар утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд байдаг юм байна…

Гар утас нь угсрагдсан байвал хулхи гэж үзнэ. харин үйлдвэрлэгдсэн гэж байвал ориг гэж үзэж болно.

Continue reading “Та оргиналь гар утас барьдаг эсэхээ мэдэх үү?”

Адольф Гитлер гэж хэн бэ?

Адольф Гитлер /1889-1945/
280px-bundesarchiv_bild_183-s62600_adolf_hitler
1933-1945 он хүртэл Германы улс төр ба зэвсэгт хүчний удирдагч, Германы Үндэсний Социалист ажилчдын намын оюун санааны удирдагч, III-р Рейх

Адольф Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20нд Герман Австрийн хилийн орчим Брауна-Инн тосгонд төржээ. Түүний аав нь Гаалын түшмэлээр ажилладаг байсан бөгөөд тэрээр 16 настайдаа зураач болж амьдралаа өөрчлөхөөр шийдэн Вена хотруу сургуульд явжээ. Тэнд өөрийн гол үзэл их үндэстэнийхээ санаагаа олж авч, 1913 онд Мюьнхэнрүү очиж удалгүй Германы армид элсэн Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон юм. Дайны жилүүдэд хүндээр шархтаж байсан бөгөөд үүнийхээ төлөө одонгоор шагнуулсан. Дайны дараа бага дарга цолтойгоор Берлинд Continue reading “Адольф Гитлер гэж хэн бэ?”

ТАНЫ ЗААВАЛ ҮЗЭХ НЭВТРҮҮЛЭГ “НАР ДАХИАД, БАС ДАХИАД МАНДАНА”

25057563333333333331

Билгүүн хүүд туслаж, буяны гараа сунгахаар олон олон залуус маань Монгол болон гадаадын орноос цуглан нэгэн зорилгоор хүүд маргаашийн нарыг болоод олон жилийн өглөө бүрийг инээмсэглэн угтаж, баяр хөөрөөр дүүрэн яваасай гэсэндээ түүний төлөө ажиллаж байна. Тэдний ээлжит ажлын нэг хэсэг нь ТВ нэвтрүүлэг. Ингээд тэдний өдөр шөнөгүй зүтгэж, хоол ноорой хасан байж бэлтгэж бүтээсэн  доорх нэвтрүүлгийг  таалан сонирхоно уу… Дашрамд хэлэхэд ямарч холбоогүй, зүсээ ч үзээгүй хүмүүс ийнхүү туслан яваад туйлын их баяртай байна. Тэдгээр залуусдаа бүгдэд нь аз жаргал, эрүүл энх, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэгчилэн бүтэж байхыг ерөөлийг өргөж буйг минь хүлээн авна уу… Continue reading “ТАНЫ ЗААВАЛ ҮЗЭХ НЭВТРҮҮЛЭГ “НАР ДАХИАД, БАС ДАХИАД МАНДАНА””

Хүү минь Донорын цусаар л амьдарч байна…

7-copy2Зууны мэдээ сонинд сэтгүүлч Б.Энхтуулын бичсэн нийтлэлийг толилуулж байна.
Эм, тариа ханхалсан эмнэлэгийн орон дээр дүүтэйгээ хамт суугаа бяцхан хүүг Билгүүнээ гэдэг. Тэрээр дөнгөж хоёр нас, долоон сартай. Өдөр бүр халуурч, дусал залгуулан донорын цусаар тэжээгдэн амьдарч байгаа энэ хүү маргаашийг үзэх гэж өнөөдрийг арай ядан үдэж сууна. Айж, эмээх, өвдөж зовохыг ч үл мэдэх, баярлаж, хөөрч, эрх дураараа гүйж харайх дэндүү эрх чөлөөтэй гэмээр балчирхан насандаа биедээ ахадсан зовлон тээж, тэвчихийн аргагүй зовиур, шаналгаатай амьдарч байна.
Continue reading “Хүү минь Донорын цусаар л амьдарч байна…”