Англи хэлийг яавал сайн сурах вэ?

Эх сурвалж: http://www.kiwipearltour.com/ 2009-01-11

Энэ асуултыг намайг Монголдоо ESPI хэмээх Англи хэлний сургуульд багшилж байхад олон оюутан асуудагсан. Яагаад ч юм бэ тэд надаас маш амархан, товчхон, хурдан, бие бага зовоосон арга хэлж өгөхийг хүлээдэг юм шиг санагддаг байсан.

Гэтэл Англи хэлийг, ер нь аливаа гадаад хэлийг удаан хугацаанд, бие сэтгэлээ зовоож байж гайгүй хэмжээнд сурдаг. Хэлийг бүрэн төгс эзэмшинэ гэж байхгүй гэж боддог, яагаад гэвэл сурах тутам мэдэхгүй зүйлс гараад л байдаг. Тиймээс өөртөө

Continue reading “Англи хэлийг яавал сайн сурах вэ?”

Англи хэл сурах зарим зөвлөгөө

Та Англи хэл суръя гэж бодож байна уу, ойрын үед эхлэх гэж байна уу? эсвэл бүр эхэлчихээд үр дүн муутай явж байна уу? Ямартай ч танд би өөрийнхөө зүгээс баяр хүргье. Та эхлэлийг хийж чадлаа. Одоо харин амжилттай үргэлжлүүлэх л үлдлээ. Энэ эрчээрэй танийг урагшлаасай гэж хүсэж байна. Тиймээс доорх зөвлөгөөг би олж ирлээ. Уншаад үзээрэй. Тэгээд хэрэгжүүлээрэй. Та чадна. Өнөөдөр бидэнд ямар нэгэн гадаад хэл заавал байх хэрэгтэй, тэр тусмаа Англи хэл. Дэлхийн аль ч өнцөг булан бүрт явахад тухайн орны хэлийг мэдэхгүй байсан ч Англи хэлийг мэддэг, ядаж ойр зуурхан яриад ойлголцдог бол газардахгүй гэдгийг мэдэрсэн учраас би танд туслахыг оролдож байгаа царай маань энэ. Улс орон, дэлхий дахин маань хором хоромоор глобалчлагдаж байна шүү дээ. Та бүү хоцроорой.

Continue reading “Англи хэл сурах зарим зөвлөгөө”

Монгол бичгийн программ

Үндэсний ёс заншил минь цаг хугацаа өнгөрөх тусам хаашаа яваад байна аа. Орос ах нар ирж бидний соёлыг баруун ч биш зүүн ч биш болгоод буцсан, бичиг соёл маань ч байхгүй болох нь. Уг нь бид чинь алдарт яруу найрагч Р.Чойном гуайн хэлдгээр “ТИЙМ, ТИЙМ” гэж дохиж уншдаг босоо МОНГОЛ БИЧИГ тэй ард түмэн. Гэтэл одоо бол “ҮГҮЙ, ҮГҮЙ” гэж уншдаг хэвтээ крилл бичигтэй болчихсон. Өөрсдийн ёс заншилаа хадгалцгаая. Дэмий хоосон би эх орон ч гэж Сүхбаатарын талбай дээр орилж, жоохон сархад амсахаараа БИ МОНГОЛ ХҮН гэж цээжээ дэлдэхээ болъё. Бодитоор өөрсдийгөө МОНГОЛ ХҮН гэдгээ батлан харуулъя. МОНГОЛ САЙХАН БИЧГЭЭ СЭРГЭЭЕ.

Ингээд Монгол бичгээр бичдэг жижигхэн программыг хүргэж байна. Маш энгийн, бас маш амархан. Та оролдоод үзээрэй. Нэг жоохон хүндхэн зүйл нь бидний дунд сургууль даа үзэж байсан Монгол бичгийн маань дүрэм л хэрэг болох юм байна лээ. Гэхдээ эргэж сэргээж болно ш дээ тиймээ….

Бид бахархах юмтай улс, Бид бусдаас онцгойрох өөрийн түүх соёл, бичиг яриатай АРД ТҮМЭН

Continue reading “Монгол бичгийн программ”

Билгүүн хүүд та мессеж бичээрэй.

Миний жижигхэн энэ БЛОГ маань Сайн санаат – Хүнлэг үйлс хөдөлгөөний хамт олонтой нэгдэж хорвоод мэндлээд 2 хон настай золгоод л хүнд өвчинтэй нүүр тулан, амьдрахын төлөө, маргаашийн нарыг үзэхийг төлөө тэмцэж буй бяцхан хүү Билгүүнд туслацгаая хэмээн уриалан, түүнтэй холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй БЛОГ оороо дамжуулан уншигч та бүхэнд хүргэж байгаа билээ. 535a97fbd495c00e22ecc6279267024epng

Та мэдээж энэ хөөрхөн хүүд туслах юмсан гэж бодож байгаа, гэтэл ийм бага мөнгө банканд аваачиж тушаах нь эвгүй санагдаад очихгүй байгаа байх, эсвэл банк орох зав танд байхгүй байгаа байх. Тэгвэл хүүд туслаж, мөн өөрийнхөө энэхүү сайхан сэтглээ хүүд хүргэх боломжийг олгож байна. Таны сэтгэл 100 төгрөг байсан ч хүүд багадахгүй, энэ мөнгө чинь Билгүүнд маань ирээдүй, амьдрал, аз жаргалыг бэлэглэнэ. Та яг одоо утаснаасаа мессежийг доорх дугаарууд руу илгээж сайн үйлсийн төлөө бидэнтэй нэгдээрэй….

СЭТГЭЛ БАГАДДАГГҮЙ ШҮҮ ДЭЭ….

Eurovision 2009 Moscow

Хүмүүс чинь юугаараа баян, түүгээрээ дайл гэдэг байхаа. Би бас яг тийм болоод надад хамгийн их олдох юмнуудаасаа хүргэж байна. Энэ бол дуу хөгжмийн юмнууд бөгөөд татахаар янз бүрийн цомог энэ тэр бол ер нь олчих байх шүү. Тэр тусмаа Орос, Украины хамтлаг дуучдынхыг бол бүр л хурдан байх.

Дөнгөж сая би санал өгч байгаа хүмүүсийнхээ саналын байдлыг харлаа. Энд дээгүүр санал авсан хариултын нэг нь дуу хөгжим гэсэн байна. Тиймээс энэ мэтчилэн энэхүү хариулт маань нэмэгдээд байвал би та бүхэнд хамтлаг дуучдын цомогуудаас хүргэж байя.

Continue reading “Eurovision 2009 Moscow”

Өнөөдрийн онигоо – Миний эхнэр вирус

recovered_jpeg-digital-camera_1843Программчин эр ажлаасаа тарж ирээд эхнэртэйгээ ярилцаж байна. Нөхөр:
– Good evening dear, Im now iogged in. Эхнэр:
– Чи талх авсан уу?
– Bad command or filename is not found.
– Би чамайг ажилдаа явахад чинь л захисан биз дээ.
– Error, Abort? or cancel?
– Мартаснаас шинэ зурагт авах юм болоод байсан яасан бэ?
– Variable not found…
– Тэгвэл ядаж надад зээлийнхээ картыг өгчих. Би өөрөө дэлгүүр явъя.
– Sharing Violation. Access denied…
– Чи надад хайртай юмуу эсвэл тэр өөрийнхөө компьютерт хайртай юмуу. Эсвэл бүр намайг доромжлоод байгаа юмуу.
– Too many parameters…
– Чам шиг юмтай хэрэггүй л сууж дээ.
– Data type mismatch…
– Чи ер нь дүйнгэ нөхөр л дөө…
– Its by Default.
– Ингэхэд цалин чинь буусан уу?
– File in use… Try after some time..
– Ингэхэд чи ер нь намайг хэн гэж бодоод байгаа юм бэ?
– Unknown Virus!

“Сэтгэл хөдлөх мөч” цуврал 04

Өчигдөрхөн л уг нь би “Сэтгэл хөдлөх мөч” цуврал 03 ыг хүргэсэн бол өнөөдөр цуврал 04 ийг хүргэж байна. Ойрын үед сэтгэл хөдлөлийн төвшин өндөр байгаа бололтой. хэхэ

Энэ удаа мөн өмнөхийн адил Britain’s Got Talent шоу нэвтрүүлгээс хүргэж байна. Гэхдээ энэ бол 2009 оных биш 2007 оны шоу нэвтрүүлгээс байгаа юм. Бяцхан 6 настай охин ямар санаанд багтамгүй хоолойгоор ямар гоё дуулахыг та харна. Түүнийг Connie Talbot гэдэг. Britain’s Got Talent 2007 шоу нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд үлдсэн бөгөөд анх оролцохоосоо авахуулаад л шүүгчдийнх нь нэг болох Амандаг байнга уйлуулдаг юм. Энэ охины хэд хэдэн бичлгийг орууллаа. Та ямар авъяастай охин бэ гэдгийг эндээс хараад мэдрэнэ. Сэтгэгдлээ үлдээхээ мартав аа… Нэмж хэлэхэд Украины мөн Талантын яг одоо болж байгаа шоун дээр нэг шүүгч нь бас нэг хөөрхөн бяцхан охинд “Хэрэв би охинтой байгаад, тэр маань чам шиг ингэж бүжиглэж байх юм бол би юу юунаас ч илүүгээр ганцхан түүгээр л бахархах байсан” гэж хэлж байсан үг шууд толгойд минь бууж би бас яг түүнтэй адилхан “хэрэв би охинтой байгаад, миний охин Конние Талбот хэмээх энэ бяцхан охин шиг дуулж байх юм бол хорвоо дээр хамгийн аз жаргалтай аав би байна байх” гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуулгүй шууд биччихлээ…

Continue reading ““Сэтгэл хөдлөх мөч” цуврал 04”