Охин үрээ хайрла!

Эмэгтэй хүнийг хайрлахгүй байхын аргагүй юм даа. Тэр жоохон уяхан, хээрийн салхинаас ч харамлам биендээ ахадсан их ачааг үүрэх нь, өөрөөсөө илүүгээр өрөөлийг агуу их хайраар хайрлаж чаддаг нь, 9н сар хэвлийдээ үрээн тээж төрүүлж өсгөн хүн болгох нь гээд тоочоод байвал тэдний зовлон яасан ч их юм бэ дээ. Гэхдээ тэр бүгд нь тэдэнд жаргал байдгийн болов уу? Тэр бүхнээр тэд маань жаргалтай байж чаддаг юм болов уу? …
Энэ удаа та бүхэндээ Яруу найрагч ЭНХТУЯА гийн ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА нэртэй шүлгийг зориулж байна. Энэ шүлэг маань Бас л завгүй 2т орсон шүлэг бөгөөд энэ ажлаар яруу найрагч Энхтуяатай уулзах завшаан олдсон юм. Тэр үед сониуч зан маань хөдлөөд яагаад ийм шүлгийг бичсэн юм бэ гэхэд “нэг удаа нөхөр маань охиноо загнаад байсан юм, тэгээд би уурлаад биччихсэн юмаа” гэж билээ. Манай найз охин маань энэ шүлгэнд маш их дуртай, түүнийхээ хүсэлтээр бас БАС Л ЗАВГҮЙ 2т санал болгож оруулсан ганц шүлэг маань. 😀

Continue reading “Охин үрээ хайрла!”

Pump It Up! Dance

Би та бүхэндээ сүүлийн үед хөдөлгөөнт дасгал, бүжгийг хүргэж байгаа билээ. Энэ удаа ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА буланд хандсан нэгэн уншигчийнхаа хүсэлтээр Pump It Up! Dance бүжгийг татаж авахаар хүргэж байна. Уг бүжиг маань таргалахыг хүсдэггүй хүмүүс болон илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүх л насны хүмүүст зориулагдсан олон төрлийн бүжгийн хөдөлгөөнийг багтаасан цогц хэлбэрийн бүжиг юм байна.
Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань турахын хүслэн болж байх шиг байна. За тэгээд энэ ч ямар ч эмэгтэй хүнд байдаг асуудал байх л даа. Гэхдээ турахад учир бий шүү дээ. Юу юугүй хоол ундаа хасаад л турчихдаг гэвэл худлаа, бас янз бүрийн ТВ, РАДИО гоор сурталчилдаг эм тан бол бас л учир дутагдалтай. Ер нь бол тэд нар надад таалагддаггүй юм. Таалагддаггүй гээд хэлчихээр би өөрөө турах гээд байгаа шиг юм ойлгочихвоо, үгүй шүү. Охид бүсгүйчүүддээ хөдөлгөөнөөр эрүүл мэнд, гоо сайхнаа аврах боломжийг л олгохыг хүссэн юм.
Доорх бичлэг маань олон хэсэг байгаа болохоор бүгдийг нь татаад аваарай. Танд ЭРҮҮЛ ЭХИЙГ ЕРӨӨЕ.

Continue reading “Pump It Up! Dance”

Шинэ үе – Эхийн залбирал

Цагаан дарь эхийн домог гэхээр хүн бүр гадарлаж байгаа байх. Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө Камертон амьтлагийн ийм нэртэй дууг анх сонсож ямар их дурлаж байсан гээч, мөн түүгээр дамжуулан ийм агуу домог байдаг юм байна гэж бодож мэдэж байж билээ. Эх хүн, ээж хүн үнэхээр бүхий л сэтгэл оюунаа нэг л зүйлд чин сэтглээсээ зориулж чаддаг нь хээрийн бор чулууг бурхан болтол шүтэж чадснаар хэн хүнд ил биз ээ. Хорвоогийн бүх ээжүүд минь урт удаан наслаж үр биднийхээ дэргэд өнө удаан жил хамт байгаарай.

Шинэ үе продакшний Эхийн залбирал нэртэй тоглолтыг үзээгүй нэг нь үзээсэй гэж би нийтлэж байна. Та заавал үзээрэй. Бас яг одоо ээж рүүгээ залгаж яриарай за…

Continue reading “Шинэ үе – Эхийн залбирал”

Billboard TOP 10 дуу 2009-05-23

Дуу хөгжимд дуртай, тэр тусмаа гадаад дуунд дуртай залуусаа Billboard-д тэргүүлж байгаа дуунуудыг бэлдлээ. Татаад аваарай. Мессенжерт маань хэн нь ч юм бүү мэд, нэг нь орж ирээд Billboard -н дуунууд татмаар байна гээд байсан юм. Тиймээс би жагсаалтыг нь харж байгаад энд тэндээс цуглуулж шилдэг 10ыг нь хүргэж байна. Зарим нэгийг нь клипнээс нь салгасан учраас бага зэрэг сул байж магадгүй, гэхдээ бүгд боломжийн гэж бодож байна.

Tracks болон Байр эзэлсэн байдал:

Continue reading “Billboard TOP 10 дуу 2009-05-23”

Ажилчиддаа өндөр цалин өг

Бичсэн Нандин-Эрдэнэ

Хэрэв ажилтандаа цагт 5$ ёстойг мэдсээр байхад нь түүнд 4,75$ өгвөл энэ хэмнэснээсээ илүү ихийг алдах болно. Түүнд хуурагдсан мэдрэмж төрж, илүү цагаар, илүү бүтээлтэйгээр ажиллах сонирхол нь буурч бие сэтгэлээрээ болон эдийн засгийн хувьд таниас дннрхи шударга бус байдлын хариуг авна.
Надад цагт 5$ өгнөдөө гэж бодож байхад нь 5,75$ өгвөл 0,75$-оосоо илүү их бүтээгдэхүүн өгнө. Учир нь тэр таны итгэл найдварыг бүрэн биелүүлэхийн тулд илүү үр бүтээлтэйгээр шургуу ажиллах болно. Алсын хараагүй менежерүүд үүнийг ойлгодоггүй, өртгөө аль болох бага байлгахыг хичээж хүмүүс ажилтай байгаадаа баярлах ёстой гэж үздэг.Тэд ажилчид хэзээ ч өөрсдийнхөө цалинд сэтгэл хангалуун байдаггүй хэмээдэг. Тэдний ийнхүү үзэх шалтгаан нь байгууллагын аль ч түвшинд цалин, урамшуулалдаа сэтгэл хангалуун бус хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг ажлаас нь холдуулах хэрэгтэй учир

Continue reading “Ажилчиддаа өндөр цалин өг”

Өнөөдрийн онигоо – ОО ыг чинь шалгамаар байна

recovered_jpeg-digital-camera_1843-Хэн бэ?
-Сантехникийн слесарь байна аа…
-Манайх дуудлага өгөөгүй ээ. .
-Би өөрөө ирсэн юм аа.
-Манайд хүн алга аа.
-Надад хүн хэрэггүй ээ.
-Тэгээд юу хэрэгтэй юм?
-00-ийг чинь шалгамаар байна.
-Манай 00 зүгээр ээ.
-Тэгвэл бүр сайн, би гялс орчихоод гаръя…

Овечкин Александр Михайлович

Хоккей сонирхогч залуустаа Оросын алдарт тамирчин, довтлогч Овечкин Александр Михайлович ийн тухай бяцхан мэдээллийг хүргэж байна.

Александр Михайлович Овечкин (1985 оны 9 сарын 17-нд торсон) – ОХУ-ын хоккейчин. Зуун жигуурын довтлогч. 2008 оны дэлхийн аврага.

Александр Овечкин ОХУ-ын шигшээ багтаа 2003 оноос буюу, 17 настайгаасаа тоглож эхэлсэн богоод, Оросын туухэн дэхь хамгийн залуу тоглогч болсон юм. Тэр мочоос хойш 2004 оны дэлхийн цом., 2005, 2006, 2007, 2008 оны дэлхийн аврага,  2006 оны Турины овлын олимпод тус тус орсон юм.

Continue reading “Овечкин Александр Михайлович”