Шинэ монгол дуу 01

Блогтоо ингээд нэг чадахаараа монголын сүүлийн үеийн дуунуудыг хүргэж байхаар боллоо. Мөн дүүгийнхээ хүсэлтээр. Аль эрт уг нь надад хэлсэн юм, даанч би тэгээд бусад юмандаа анхаараад тэр дор нь хүсэлтийг нь биелүүлж чадаагүйд уучлаарай. Тиймээс өнөөдөр компьютерийнхээ салан задгай баахан юмнуудаа ухаж төнхөж, клип тэй дуунуудыг дүрснээс нь салгаж байгаад доорх дуунуудыг татахаар оруулж байна. Зарим нэгэнд нь байгаа л байх. Гэхдээ байхгүй нь татаад аваарай.

Tracks:

Continue reading “Шинэ монгол дуу 01”

Өнөөдрийн онигоо – Хамбагуай тамд залрав

recovered_jpeg-digital-camera_1843Татварын байцаагч диваажинд, сүмийн хамба тамд ирэв. Хамба Бурханд гомдол гаргав.
-Би энэ насаараа хүмүүсийн нүглийг нимгэлж тэдэнд авралын ном уншдаг байсан. Харин тэр татварын байцаагч насаараа хүмүүсийг дарамталдаг байсан. Тэгээд яахаараа би тамд, тэр байцаагч диваажинд очдог билээ? Бурхан:
-Таныг ном уншихад хүмүүс унтаад л байдаг, харин татварын байцаагчийг ирэхэд бүгд сүсэглэн залбирдаг байсан шүү дээ…

Ус уух урлаг хийгээд цай цүйний нарийн ширийн

Хүний биеийн жингийн 65%-70%-ийг эзэлдэг. Ус бол чандмань эрдэнэ гэж бид ярьдаг. Судалгаанаас үзвэл, хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай юм байна.

Өглөө бүр өлөн дээрээ ус ууж байх нь биеийн эрүүл мэндэд тун ашигтай. Амьсгалах, хөлс гарах, шээх зэрэг нь хүний биеийн усны хэмжээг багасгадаг, ус нь цусны эргэлтийг сайжруулан, ходоодны ажиллагаанд туслан биеийн бохир зүйлийг түргэн гадагшлуулдаг. Хүүхдүүд ч буцалсан ус ахиухан уугаад байх сайн, хоол боловсруулах системд нь тус дэм болдог аж.

Continue reading “Ус уух урлаг хийгээд цай цүйний нарийн ширийн”

Клип – BELLE

Le monde est entré Dans un nouveau millénaire
L’homme a voulu monter vers les étoiles
Écrire son histoire Dans le verre ou dans la pierre…

Ээлжитээ өөрийнхөө дуртай клип ийг, мөн дууг толилуулж байна. Энэ удаа та бүхэн Парисын дарь эхийн сүм (Notre Dame de Paris)гэхээр тэр тусмаа үзээрийн муухай царайтай ч сайхан сэтгэлтэй Quasimodo оор хүн бүхэн андахгүй, уг мюзикл ийн BELLE хэмээх дууг хүргэж байна. Энэ дуу бол үнэхээр их миний дуртай дуу байгаа юм. Нэг хэсэг монголд Сэргээш гэж нэртэй хамтлаг энэ дууг дуулж байсан юм. Гэхдээ монгол хэлээр л дээ. Клип энэ тэр нь ч бас нэлээн сүртэй. Энэ дуу бол яах аргагүй хүн бүхэнд таалагдах дуу гэдэгт би эргэлзэхгүй байна. Гоё дуу, өөр магтаад хэлэх үг надад алга.


Continue reading “Клип – BELLE”