Эл Секорд


Хоккейн спортод довтлогч, хамгаалагч, хаалгачаас гадна тафгай буюу цагдаа хэмээн нэрлэгддэг тоглогчийн үүрэг багагүй бий. Хүчирхэг бие бялдартай, зодоонд гаргуун эдгээр залуус өөрийн багийн лидер тоглогчийг хамгаалахын зэрэгцээ өрсөлдөгчийнхөө гол тоглогчийн эсрэг ширүүлхэж, зүрхийг нь үхүүлэх үүрэг хүлээнэ. Мөн эсрэг багийнхаа ижил үүрэгтэй залуустай гөвөлцөж, хэн нь хэн бэ гэдгээ тодруулдаг билээ.

Харин өдгөө NHL-д мөрдөх болсон дүрэм журмаас болоод ийм тоглогч өдрийн од мэт ховордсон юм. Тафгай нарын оргил үе гэж болох наяад онд Эл Секорд хэмээх эр од болон гялалзаж байлаа.

Continue reading “Эл Секорд”

Өнөөдрийн онигоо – Замаа харж явахад яадаг юм бэ?

recovered_jpeg-digital-camera_1843Туулай ойд явж байсан чинь арслан зам дээр хэвтэж байна гэнээ.

Туулай: -Арслан ахаа, та юу хийж хэвтжаагаан бэ?

Арслан: -Ах нь хавханд орчихлоо.

Туулай: -ӨӨ, сэгсийсэн муу гөлөг чинь замаа харж явахад яадгийм бэ?

Номин талст “Гэрэл сүүдэр” цомог

Өнөөдөр залуустаа ээлжит хуучны хуучирашгүй сайхан цомгуудаас Номин талст хамтлагийн Гэрэл сүүдэр хэмээх анхны цомгийг хүргэж байна. Анх хэдэн залуус гарч ирээд л БИД нэртэй дууг дуулж бороонд бүжиглэн зогсох тэр клип үнэхээр хүмүүсийн анхаарлыг татаж залууст маань хүрсэн билээ. Үүнээс хойш тэд олны анхааралд орж уран бүтээлээ турвьсан. Би ч багадаа олон ч дууг нь дагаж дуулах дуртай, хөгжимөө чангалаад л орилдог байж билээ.
Миний БЛОГ оор зочилдог залуустаа өнгөрсөн мартагдах шахсан , бага насны  сайхан дурсамжийг тань зөөлөнхөн сэрээж хуучны хуучрашгүй сайхан дуу хөгжим, цомгуудыг хүргэж байна. Хүлээн авна уу…

Continue reading “Номин талст “Гэрэл сүүдэр” цомог”

Долдугаар сарын 22-нд дэлхий харанхуйд умбана

Бичсэн.Н.СҮРЭН (ҮНЭН сонин)

Ирэх долдугаар сарын 22-нд Бээжингийн цагаар өглөөний найм, Москвагийн цагаар өглөөний дөрвөн цагт нар бүтэн хиртэж, сарны сүүдэр дэлхийг зургаан минут 39 секунд халхална. Энэ бол сүүлийн 2000 жилд хамгийн удаан үргэлжлэх огторгуйн шоу үзүүлбэр болох юм. Нар хиртэлт Энэтхэг, Непал, Бутан, Хятад, Японд маш тод ажиглагдах ба Маршаллын арлууд, Феникс арал, Кирибат, Рюкю ольтригт сайн харагдах гэнэ. Харин нар

Continue reading “Долдугаар сарын 22-нд дэлхий харанхуйд умбана”

Монголд томуугийн А/H1N1/ вирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

Төрийн ордонд 5 дугаар сарын 21-ний өдөр болсон Улсын онцгой комиссын хуралдаанд Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М. Энхболд мэдээлэл хийлээ.
Улсын Онцгой комиссын дарга хэлэхдээ зарим нэг интернэт сайтуудад Монгол улсад томуугийн А/H1N1/ вирус илэрсэн гэдэг мэдээлэл гарсан нь үндэслэлгүй бөгөөд Индонези улсад яваад ирсэн манай улсын иргэн сайн дураараа шинжилгээнд хамрагдаж ХӨСҮТ-өөс өнөөдөр вирус илрээгүй гэсэн албан ёсны хариу ирсэн тул Онцгой байдлын комисс, ЭМЯ-наас албан ёсоор энэхүү мэдээллийг няцааж байна гэв.
Гэвч гадаадад зорчигчид болон нийт иргэддээ энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байгаагаа мэдэгдлээ.

Continue reading “Монголд томуугийн А/H1N1/ вирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл байжээ”

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэлийг тайлах нь

Эмэгтэйчүүд, охидын хэлийг тайлж унших нь

Болохгүй = болно
Болно = болохгүй
Магадгүй = болохгүй
Чи минь харилцаан дээрээ суралцах хэрэгтэй = миний саналыг чи заавал зөвшөөрөх ёстой
Уучлаарай = чи уучлах л болно доо
Чи надаа хэр их хайртайн? = ингээд чи надад уураа гаргаж чадахгүй боллоо
Бидэнд хэрэгтэй байна = Надад  –ийг авч өг!
Үүнийг чи минь шийдэж дээ = би аль хэдийнэ шийдчихсэн, намайг дага!
Дураараа л бол, надад хамаагүй = чи тэгээд үзээрэй!
Бид ярилцах хэрэгтэй байна = миний үглэхийг сонс!

Continue reading “Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэлийг тайлах нь”