Монголоос минь сайхан газар хаа байна

Хүний нутгийн жавар жиндүү юмаа
Хүслээр болдоггүй хорвоо хатуу юмаа
Санахын жаргал гэдэг дэндүү юм аа
Сар өдөрийг тоолох нь удаан юм аа
Саранд би хүслээ шивнэлээ
Салхи надаар жоохон тохуурхав
Саналаа гээд зүрхээ аргадлаа
Сайхан бүхэн минь МОНГОЛ минь үлджээ

Continue reading “Монголоос минь сайхан газар хаа байна”

Франц Шуберт

Урлаг гэж ямар агуу зүйл билээ. Энэхүү гайхамшигтай ертөнцийг бүхлээр нь, бүхнийг мэдэж, мэдрэх нь гайхалтай, мөн хүн болж төрсний нэг гавъяа юм уу даа. Би ер нь дандаа нэг намуухан юмуу эсвэл аяз сонсдог юм лдаа. Сонгодог хөгжмийн талаар нэг их мэдлэггүй ч гэсэн өөртөө таалагдсанаа сонсдог. Тэр дундаас надад хамгийн ихээр таалагддаг нь Шубертийн бүтээл. Ингээд энэ удаа та бүхэндээ Шубертийг танилцуулж байна.


Continue reading “Франц Шуберт”

Хүү юу, охин уу?


Охин, хүү хоёрын аль нэгнийг нь төрөөсэй хэмээн хүсэн хүлээх нь аль ч гэр бүлд тохиолддог зүйл. Ер нь охин эсвэл хүү төрөхийг зохицуулах боломж бий юу гэдгийг олөн үеийн эрдэмтэд судалж төрөл бүрийн онол, таамаглалыг дэвшүүлсээр иржээ. 1970-аад оны үед эмч Ландрум Шеттлес шинжлэх ухааны үндэстэй нилээд энгийн арга замыг олж дэвшүүлсэн нь таны хүссэн охин эсвэл хүү төрүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа төдийгүй шинжлэх ухааны олон тооны судалгаагаар үндэслэлтэй байж болох нь тогтоогдож ихээхэн дэмжигдэж байгаа юм байна. Лабораторийн нөхцөлд үр тогтоход бэлэн

Continue reading “Хүү юу, охин уу?”

Хүний оюун ухааныг хэмжих 10-н коэффициент

1. IQ-intelligence quotient. Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Монгол Улсын боловсролын тогтолцоо 2004 оноос SAT, GRE шалгалтуудыг авч, оюуны чадварыг илүүтэй үнэлэх болж байна.

Continue reading “Хүний оюун ухааныг хэмжих 10-н коэффициент”

Кино амьдралын дайсан


Хайр дурлалын сэдэвтэй инээдмийн кино таны хувийн амьдралд туйлын сөргөөр нөлөөлж, тэр ч байтугай эрүүл мэндэд хор хүргэж мэднэ гэдгийг Шотландын социологчид анхааруулж байна.
Брижет Жонсын хайр дурлалын паян болон Голливудын бусад иймэрхүү уярам явдлын тухай зэрэг инээдмийн кино үзэх хүмүүсийн толгойг эргүүлж, улмаар таныг бодит амьдралаас бүр холдуулж, хүмүүсийн амьдрал заримдаа их тэвчээр гаргахыг шаарддаг хоёр талын хамтын хүч чармайлтын үр дүи гэдгийг ийм иэг ч кинонд үзүүлдэггүй юм.

Continue reading “Кино амьдралын дайсан”

Клип – Филипп Киркоров “Верни мне музыку”

Өнөөдөр би та бүхэнд үнэхээр гоё дууг Клип булангаараа дамжуулан хүргэж байна. Энэ бол Оросын алдарт дуучин Филипп Киркоров. Хэдэн сарын өмнө би ТВ үзэж байгаад уг шоу г санамсаргүй үзсэн юм. Үнэхээр сэтгэл минь хөдөлж, дотор минь сонин болсон шүү. Дуу хөгжим, урлаг гэж юу байдгийг би энэ үед эргэж санасан юм. Уг клипэндээр тэрээр нулимс унагдаг, үнэхээр унагахгүй байхын аргагүй дуу, мөн дуулсан. Өнөөдөр би хоолойгоо сөөтөл энэ дууг дагаж дуулсан гэвэл та лав итгэхгүй байх. хэхэ Гэхдээ үнэн. Энэ дууг сонсоод үнэхээр би дуулмаар санагдсан. Одоо ч дагаад дуулж байна. хэхэ за та бүхэн үзээд үзээрэй.

Continue reading “Клип – Филипп Киркоров “Верни мне музыку””

Барселона Реал Мадрид-г талбайд нь илт давуу хожлоо…

Испаний Ла Лигийн энэ улирaлийн хамгийн чухал тоглолт болж өнгөрлөө. Эзэн хааны баг Реал Мадрид өөрийн талбай Santiago Bernabeu.д өөрийн хамгийн том өрсөлдөгч болох Барселона багтай тоголсон ба 2-6.н харьцаагаар хожигдож түүхэнд байгаагүй хожигдол авлаа. Барселона баг харин энэ хожилийг авсанаар лигийн тэргүүн байраа хадгалж үлдэснээс гадна, 2р байранд араасаа нэхэж байсан Реал Мадрид багаас 7 онооний зөрүүтэй болсоноор энэ жилийн Ла Лигийн аварга болох хүслээ бараг баталгаажуулсан гэж болохоор боллоо.

Continue reading “Барселона Реал Мадрид-г талбайд нь илт давуу хожлоо…”