Оросууд цолоо хамгааллаа

Ёстой юм ёсоороо боллоо. Хоккейн их гүрэн Канад, Оросын шигшээ багууд ДАШТ-ий алтан медаль булаалдах мөчийг спорт сонирхогчид цаг ямагт хүлээсээр ирсэн. Энэ мөч Швейцарьт зохиогдсон ДАШТ дээр тохиов. Дээрх багууд 2008 онд Олон улсын хоккейн холбоо байгуулагдсаны 100 жилийн ойтой давхацсан ДАШТ-ий шувтаргад өрсөлдсөн болоод хоёулаа дэлхийн аварга цолыг 24 удаа хүртсэн зэрэг баримтууд Швейцарьт өрнөсөн тэдний тэмцлийг сонирхолтой болгож байлаа.

Өнгөрсөн оны финалд мөнхийн өрсөлдөгчдөө ялагдсан тул канадчууд хариугаа авах үүднээс тоглолтын эхний үед довтолгоог эрчимтэй хийсэн. Үүний дүнд Спецца анхны гоол оруулж чадсан юм. Гэвч Агч навчтанууд хамгаалалтад тааруу тоглосноос тэнцээний гоолыг хаалгандаа алдав. Оросууд энэ амжилтдаа урамшин аюултай сөрөг довтолгооныг ээлж дараалан гүйцэтгэсэн. Ийм нэг довтолгооны дүнд Радулов хоёр дахь шайбыг хийлээ. Энэ нь ялалтын гоол байлаа.

Continue reading “Оросууд цолоо хамгааллаа”

САЙН САНААТ БҮХ ОДОДЫН ХАМТАРСАН “БҮХ ОДОД-8888” тоглолт

Бидний дунд өсөн томорох насандаа хүнд өвчнөөр өвдөн, биендээ ахадсан хүнд мэдрэмжийг авч байгаа 2хон настай бяцхан хүү Билгүүнд туслах чин сэтглийн сайн үйлсийн аян үргэлжилсээр байна.
Та боддоо, таны ядаж ганцхан мессеж Билгүүн хүүд амьдрал хайрлаж чадна, таны ганцхан өдрийн бараг хэрэггүй зүйл зарцуулагддаг мөнгө Билгүүн хүүг үхэлээс аврана. Та нэг бодоод үзээрэй.

2009/5/28-нд 19:00-д УБ Паласын Концертын их танхимд БҮХ ОДОД-8888 тоглолт
Хүндэтгэсэн: Сайн санаат-Хүнлэг үйлс хөдөлгөөн
Лавлах утас: 9905-6695

О.Дашбалбар – Тэнгэр шиг бай

” Хүний нутгийн салхи жавартай юмаа, цаг хугацаа өнгөрөх тусам толгойны өвчин нэмэгдэх юм ” гэж энэ хоёр үгээр эхэлмээр санагдлаа. Бидний амьдралд сайхан муухай зүйл ээлжилдэгч өнөөдрийн байдлаар бол муу нь илүү байгаа бололтой. Гэлээ гээд бухимдаж уурлаж сууснаар юуг ч өөрчилөж чадахгүй шүү дээ. Тайван байж байж л бид зөв шийдврийг гаргаж чаддаг. Яруу найрагч О.Дашбалбаргуайн Тэнгэр шиг бай гэж энэ шүлэг надад байнга эрч хүч, тайвширал, урам зориг хайрладаг юм. Үнэхээр нигүүсэнгүй шүлэг, бас үнэн шүлэг шүү. Ямар нэгэн бухимдаж уурлах үе гарсан үедээ, хэн нэгэнд гомдсон үедээ энэ шүлгийг уншдаг юм, бас боддог. Тэгээд л тайвшраад уучилах сэтгэл төрнө. Ганц л амьдрахаас хойш хэн нэгэнд гомдож, уурлаж яваад юу хийхэв дээ. Та заавал уншаарай, бас хадгалаад аваарай. Танд заавал хэрэг болно.

Continue reading “О.Дашбалбар – Тэнгэр шиг бай”

Fantasy Wallpaper

1237637788_berlogaУг нь сайхны өмнө харц буруугүй гэж байгаад л ахиад гоо үзэсгэлэн мандтугай гээд охидуудын зургаар хийсэн ханын цаас байрлуулах гэсэн чинь болдоггүй. Тэгэхээр нь орчноосоо жоохон тасраад үзвэл яасан юм бэ гэж бодоод фантастик 125 зурагнуудтай ханын цаас оруулж байна. Татаад аваарай. Үнэн тасархай тасархай зурагнууд байна лээ.

Хэмжээ 50 мб

Continue reading “Fantasy Wallpaper”

Өөрийгөө өөрчилж чадвал амжилтанд хүрнэ

Бусдыг болон нөхцөл байдлыг өөрчилөх бус харин өөрийгөө өөрчилж нөхцөл байдалд дасан зохиц.

Энэ бол сэтгэлзүйн хувьд төлөвшиж боловсорсон хүний 2 үндсэн шинж юм. Сэтгэлзүйн хувьд төлөвшөөгүй, дутуу боловсорсон хүн нөхцөл байдлыг болон бусад зүйлсийг өөрчлөх гэдэг. Харин сэтгэлзүйн хувьд төлөвшиж боловсорсон хүн нөхцөл байдалд дасан зохицож өөрийгөө өөрчилдөг. Боловсорсон ба боловсроогүй 2 хүн нэг дор байдаг ч хоёр өөр ертөнцөд амьдардаг.
Жишээлбэл хоёр хүн хар далайн эрэг дээр наранд шараад хэвтэж байна гэж бодъё. Нэг нь сэтгэлзүйн хувьд төлөвшиж боловсорсон, нөгөө нь сэтгэлзүйн хувьд төлөвшиж боловсроогүй, түүхий.

Continue reading “Өөрийгөө өөрчилж чадвал амжилтанд хүрнэ”

Өнөөдрийн онигоо – Эхнэр байргүй үлдэж болохгүй

recovered_jpeg-digital-camera_1843Хоёр эр:
-Энэ муу Таня ор хөнжлийн ажилд ямар сайн гээч.
-Дараа нь?
-Дараа нь Света…
-Дараа нь?
-Гуравт эхнэр маань орно.
-Танай эхнэр тийм сайн уу?
-Гэхдээ муу эхнэрээ ямар ч байргүй орхиж болохгүй ш дээ…

“Schnuffel – Ich Hab Dich Lieb” цомог

Ер нь надад янз бүрийн дуунууд нэлээн байдаг юм шиг байна аа. Дээр нь монгол дээр үеийн хамтлаг дуучдын болон хүүхдийн дуунууд. Өмнө нь би багадаа үздэг байсан Орос хүүхэлдэйн киноны дуунуудыг тавьж байсан бол одоо Германы Schnuffel гээд эгдүүтэй туулайны  Ich Hab Dich Lieb цомгийг хүргэж байна. Энэ цомгийг манай нэг найз маань надад явуулж байсан юм. Эндээс нэг дуунд нь аягүй дуртай. Ямар дуу гэхээр Schlaf Schon Mein Schatz (Сайхан амраарай миний эрдэнэ). Би сурах гэж зөндөө үзсэн, бас муугүй ээ…хэхэ Нэмээд би доор нь уг цомгийг татахаар болон мөн өөрийнхөө дуртай дууны клипыг үгтэй нь хамт нийтлэж байна. Дашрамд хэлэхэд энэ цомгийг бэлэглэсэн найздаа баярлалаа….

Continue reading ““Schnuffel – Ich Hab Dich Lieb” цомог”

Zumba Fitness 01

Зиак тэгэхлээр өнөөдрөөс эхлэн бас нэг найзынхаа хүсэлтээр Зумба фитнесс ийн бүжигнүүдийг хүргэж байхаар боллоо.

Урин дулаан цаг хэдийн ирээд хаалга тогшилгүй орж ирчихээд охид бүсгүйчүүдийг минь сандрагаж байгаа бололтой. Гоё сайхан харагдахаас гадна хөдөлгөөн бол эрүүл амьдралын үндэс гэдэг учраас эрүүл мэндээ бодсон ч энэхүү өнөөдрөөс эхлэн оруулж буй бичлгүүд танд хэрэгтэй болох нь дамжиггүй. Эрүүл чийрэг сайхан биетэй, бусдаас сайхан харагдаж, хөдөлгөөний эвсэлтэй болохыг хүсвэл өөртөө та өдөрт ядаж үүнд зориулж 30 минутийг гаргаарай.

Эрүүл биед саруул ухаан оршино.

Continue reading “Zumba Fitness 01”